| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
2025 06 30 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Э.Наранхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М**************,
Шүүгдэгч О.Ө************ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н********* овогт О*********ы Ө************д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.Ө********* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын ************ тоот хашаанд архи байхгүй гэх асуудлаас болж Б.Ц********ийг хөлөөрөө өшиглөн дэвсэж зодсоны улмаас баруун гайморын доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө******** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Улсын яллагч Э.Наранхүү нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ердийн журмаар хянан хэлэлцэх ажиллагаа явуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Ө********д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар О.Ө****** нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум, ******** тоот хашаанд архи байхгүй гэх асуудлаас болж Б.Ц********ийг хөлөөрөө өшиглөж, дэвсэж зодсоны улмаас баруун гайморын доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зүүн хэсэгт зөөлөн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдсон байдаг. Шүүгдэгчийн гэм бурууг нотлосон байдлын хувьд хохирогч Б.Ц*******ийн 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Миний бие эхнэр Болдмаагийн хамт Ханбогд сумын ************* тоот хаягт амьдардаг юм. 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өглөө 09 цагийн үед урд гол руу хөмүүл түүхээр яваад 10 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би байшингийнхаа урд талд шагай харвах зурхайгаа тавиад харвааныхаа бэлтгэл хийж байх явцад манай хажуу айлын хөрш Ө******** гэх залуу архи авч ирсэн. Тухайн архинаас бид хоёр уугаад сууж байсан чинь манай эхнэр Болдмаа гарч ирээд Ө*******д хандаж одоо чи гэр лүүгээ яв, манай хичээлийн хүүхдүүд ирэх болж байна гэж хэлж байсан. Ө******* ч манай хашаанаас гараад явсан. Удалгүй дахиад 1 шил архи авч ирсэн /архины нэр мэдэхгүй байна/ тухайн архинаас бид хоёр хашааны гадна буланд уугаад сууж байсан чинь эхнэр хүрч ирээд намайг дагуулаад гэр лүү оруулсан юм. Би нүүр гараа угаах гээд саванд ус хийгээд байшингийнхаа өмнө блок нь дээр сууж байсан чинь Ө********* хүрч ирээд архи байна уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь надад юу байдаг юм гэж хэлсэн чинь нүүр толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэр хооронд би манараад ухаан алдсан байх юу ч санахгүй байсан нэг мэдэхэд түргэний машин ирсэн миний амнаас цус гарч байсан тэгээд эмнэлэгт очиж 6 оёдол тавиулсан юм...” “...Манай эхнэр цонхоор харсан байх тухайн үед бид хоёрын дэргэд ямар нэгэн хүн байгаагүй...” “...Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Э.Г********ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан юм. Тус өдрийн 18 цагийн орчимд амнаас тасралтгүй цус гоожин гэсэн зовуурьтай хүн байна гэж дуудлага өгснийг нь тухайн хүний дуудлагаар очиж эмнэлэг дээр авч ирээд Эмнэлгийн зүгээс тухайн хүнд цусыг тогтоож 4 оёдол тавьж /судас боосон/ тэгээд миний бие эмнэлгийн ********* дугаарын утсаар хүнээр зодуулсан хүн эмнэлэг хүргэгдэн ирсэн гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч Н.Б*********ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн “...Хажуу айлын хөрш болох Ц********ийн хүү Ө********, манай нөхөр Ц***** дээр ирээд гадна байшингийн дэргэд хоорондоо юм ярьсан сууж байсан юм. Би гэртээ боорцог хийгээд дуусчхаад, тосоо сүүдэрт тавих гээд гарахад манай нөхөр Ц********нойл орчхоод ирж байсан харин нөгөө Ц********ийн хүү Ө******** байшингийн ард 1 шил архи тавьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би Ө**********д хандаж одоо чи гэр лүүгээ яв, манай хичээлийн хүүхдүүд ирэх болж байна гэж хэлсэн чинь Ө***********манай хашаанаас гараад яваад өгсөн. 16 цагийн үед манай нөхөр Ц******** болон Ө*********** хоёр хашааны гадна буланд сууж байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө гэр лүүгээ ор гэж хэлээд хашааныхаа хаалгыг уяагаар хүлээд орсон. Ц***** гэртээ орж ирээд гараа угаана гэж хэлээд саванд ус хийгээд бариад гарсан. Удалгүй би Ц********ийг цонхоор харсан чинь Ө******* гэх залуу Ц********ийг хажуу тийш нь харуулаад хэвтүүлчихсэн баруун шанаа болон зүүн шанаа, мөн толгой хэсэгт нь хөлөөрөө дэвсэж байсан. Тэгэхээр нь би Ө*********д хандаж хөөе чи яаж байгаа юм бэ гэсэн чинь юу ч хэлэхгүй үргэлжлүүлээд толгой хэсэг рүү нь дэвсээд байсан. Манай нөхрийг 10 гаруй удаа өшиглөсөн байх тэр үед Ө*****ийн ээж нь болох Ц****** хашаа руу орж ирээд Ө********г харь гэж хэлээд дагуулаад аваад явсан юм. Тэгээд би нөхрийнхөө амнаас гарч байгаа цусыг нь нойлын цаасаар цэвэрлээд тогтохгүй байсан юм. Би айгаад Ц********ийн гэрт очиж Ц*********г дагуулж ирээд харуулсан тэгээд би Ц*******г эмнэлэг дууд гэж хэлээд дуудуулсан юм...”, “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хашаанаас гарахдаа гуйвж дайвахгүй зүгээр гараад явж байсан хэт их согтоогүй байсан байх...” “...Тухайн хэрэг болж байхад надаас өөр хүн байгаагүй. Ө*******ийн ээж болох Ц****** нь зодож дууссаны дараа Ө*******г ирээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Т.Насанжаргалын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...Б.Ц*******ийн биед баруун гайморын доод ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Б.Ц***********ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдсан байна. Дээрх нотлох баримтуудын хүрээнд О.Ө********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Хууль зүйн дүгнэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг бөгөөд гэмт үйлдэл болон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч О.Ө******** нь Б.Ц******ийг хөлөөрөө өшиглөж, зодсоны улмаас Б.Ц********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шалтгаант холбоотой, хохирол хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн дээрх гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаж байна. Иймд шүүгдэгч О.Ө********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М******* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч О.Ө********* нь хохирогч Б.Ц*********ийн бие эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хэрэг гарсны дараа хохирогчтой уулзаж эв зүйгээ олсон бөгөөд хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч миний үйлчлүүлэгч 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Хохирогч Б.Ц********* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэдэг мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хуульд зааснаар шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ө**********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Б.Ц********ийн 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Миний бие эхнэр Б******ийн хамт *********тоот хаягт амьдардаг юм. 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өглөө 09 цагийн үед урд гол руу хөмүүл түүхээр яваад 10 цагийн үед гэртээ ирсэн тэгээд би байшингийнхаа урд талд шагай харвах зурхайгаа тавиад харвааныхаа бэлтгэл хийж байх явцад манай хажуу айлын хөрш Ө****** гэх залуу архи авч ирсэн тухайн архинаас бид хоёр уугаад сууж байсан чинь манай эхнэр Б******** гарч ирээд Ө************д хандаж одоо чи гэр лүүгээ яв манай хичээлийн хүүхдүүд ирэх болж байна гэж хэлж байсан Ө****** ч манай хашаанаас гараад явсан удалгүй дахиад 1 шил архи авч ирсэн /архины нэр мэдэхгүй байна/ тухайн архинаас бид хоёр хашааны гадна буланд уугаад сууж байсан чинь эхнэр хүрч ирээд намайг дагуулаад гэр лүү оруулсан юм. Би нүүр гараа угаах гээд саванд ус хийгээд байшингийнхаа өмнө блок нь дээр сууж байсан чинь Ө******* хүрч ирээд архи байна уу? гэж надаас асуусан тэгэхээр нь надад юу байдаг юм гэж хэлсэн чинь нүүр толгой хэсэг рүү өшиглөсөн тэр хооронд би манараад ухаан алдсан байх юу ч санахгүй байсан нэг мэдэхэд түргэний машин ирсэн миний амнаас цус гарч байсан тэгээд эмнэлэгт очиж 6 оёдол тавиулсан юм...” “...Манай эхнэр цонхоор харсан байх тухайн үед бид хоёрын дэргэд ямар нэгэн хүн байгаагүй...” “...Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Э.Г*******ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан юм. Тус өдрийн 18 цагийн орчимд амнаас тасралтгүй цус гоожин гэсэн зовуурьтай хүн байна гэж дуудлага өгснийг нь тухайн хүний дуудлагаар очиж эмнэлэг дээр авч ирээд Эмнэлгийн зүгээс тухайн хүнд цусыг тогтоож 4 оёдол тавьж /судас боосон/ тэгээд миний бие эмнэлгийн **********дугаарын утсаар хүнээр зодуулсан хүн эмнэлэг хүргэгдэн ирсэн гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Н.Б********ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн “...Хажуу айлын хөрш болох Ц*******ийн хүү Ө******, манай нөхөр Ц********* дээр ирээд гадна байшингийн дэргэд хоорондоо юм ярьсан сууж байсан юм. Би гэртээ боорцог хийгээд дуусчхаад, тосоо сүүдэрт тавих гээд гарахад манай нөхөр Ц******** нойл орчхоод ирж байсан харин нөгөө Ц*********ийн хүү Ө********байшингийн ард 1 шил архи тавьчихсан сууж байсан тэгэхээр нь би Ө*******д хандаж одоо чи гэр лүүгээ яв манай хичээлийн хүүхдүүд ирэх болж байна гэж хэлсэн чинь Ө******* манай хашаанаас гараад яваад өгсөн 16 цагийн үед манай нөхөр Ц*********болон Ө*******хоёр хашааны гадна буланд сууж байсан тэгэхээр нь би нөхрийгөө гэр лүүгээ ор гэж хэлээд хашааныхаа хаалгыг уяагаар хүлээд орсон Ц*******гэртээ орж ирээд гараа угаана гэж хэлээд саванд ус хийгээд бариад гарсан удалгүй би Ц*********ийг цонхоор харсан чинь Ө******* гэх залуу Ц*******ийг хажуу тийш нь харуулаад хэвтүүлчихсэн баруун шанаа болон зүүн шанаа, мөн толгой хэсэгт нь хөлөөрөө дэвсэж байсан тэгэхээр нь би Өсөхөөд хандаж хөөе чи яаж байгаа юм бэ гэсэн чинь юу ч хэлэхгүй үргэлжлүүлээд толгой хэсэг рүү нь дэвсээд байсан. Манай нөхрийг 10 гаруй удаа өшиглөсөн байх тэр үед Ө*********ийн ээж нь болох Ц********* хашаа руу орж ирээд Ө********г харь гэж хэлээд дагуулаад аваад явсан юм. Тэгээд би нөхрийнхөө амнаас гарч байгаа цусыг нь нойлын цаасаар цэвэрлээд тогтохгүй байсан юм. Би айгаад Ц************ийн гэрт очиж Ц********г дагуулж ирээд харуулсан тэгээд би Ц*********г эмнэлэг дууд гэж хэлээд дуудуулсан юм...” “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хашаанаас гарахдаа гуйвж дайвахгүй зүгээр гараад явж байсан хэт их согтоогүй байсан байх...” “...Тухайн хэрэг болж байхад надаас өөр хүн байгаагүй. Ө*******ийн ээж болох Ц********** нь зодож дууссаны дараа Ө*********г ирээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Т.Насанжаргалын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...Б.Ц*******ийн биед баруун гайморын доод ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Б.Ц*********ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.Ө********* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн *********тоот хашаанд архи байхгүй гэх асуудлаас болж Б.Ц*******ийг хөлөөрөө өшиглөн дэвсэж зодсоны улмаас баруун гайморын доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.Ө*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч О.Ө****** нь хохирогч Б.Ц***********д хохирол төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Ц**********нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Ө***********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Э.Наранхүү эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт цагдаагийн байгууллагаас ирүүлээгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М********* эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчийн санал болгосноор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Уг эрүүгийн хариуцлага нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон санаа зорилго, учруулсан хохиролтой нийцэж байгаа тул дээрх торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Өс***********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө********ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ө***********д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н********** овогт О*******ы Ө********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө*********ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Ө******* нь хохирогч Б.Ц*********д хохирол төлбөрт 4.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Ц********* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Ө********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА