2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1849

 

            2025       07         30                                   2025/ШЦТ/1849

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч А.Марал,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох эрүүгийн “2503004140617” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10 цаг 57 минутын орчимд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүчит Шонхор захын автобусны буудлын замд, Тоёота приүс маркийн .... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхэлхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-т заасан “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота приүс маркийн .... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь улсын дугааргүй Хонда маркийн CBF190R маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч болох 24 настай, эрэгтэй, Э.Б /РД:..../-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Э.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ 9 цагт гараад мотоциклтой явсан. Араагаа солих хооронд гэнэт машин гарч ирээд мөргөсөн тэгээд санахгүй байгаа. Эмнэлэгт ухаан ороход хөл хугарсан, яс нь арьс руугаа хатгаж байсан. 23-ны өдөр хагалгаанд орж 25-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарснаас хойш 1 сар хүний асрамжид байсан. Үүнээс хойш гишгэх гэж хичээж явж байгаа. Одоо сэтгэл санааны хохирол, цаашдаа хэдий хугацаанд ажилгүй байх тэр хугацааны хохирлыг нэхэмжилнэ” гэв.

Шүүгдэгч Ч.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “.. Харамсаж, гэмшиж байна...” гэв.

Эрүүгийн 2503004140617 дугаартай хэргээс:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хонда маркийн CBF190R маркийн мотоциклийн эвдрэл хохирлыг нийт 1.180.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б-аас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 10 цаг 30 минутын үед гэрээсээ ажилдаа явахаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Honda CBF190R маркийн мотоциклыг жолоодон Баянхошуунаас 100 айл орохоор явж байх замд Хүчит Шонхор захын автобусны буудлын орчимд урдаас хойш чиглэлтэй явж байтал автобусны буудал дээрээс нэг машин гэнэт эргээд миний явж байсан эгнээ рүү ороод ирсэн тэгээд би хараад л тоормос базаад зогсож амжилгүй тэр машинтай мөргөлдсөн, тэгээд би юу болсныг мэдэхгүй байна, ухаан санаа балартсан байсан. Нэг ухаан ороход түргэний машинд явж байсан тэгээд ГССҮТ-д очиж үзүүлэхэд миний зүүн хөл гурван газраа хугарсан, баруун тохой хөндүүрлэж өргөж болохгүй гэмтэл учирсан байсан. Тэгээд ГССҮТ-д хэвтэж хугарсан хөлөндөө 23-ны өдөр хадуулах хагалгаанд орсон...Би тухайн үед урдаас хойш чиглэлтэй эгнээнд явж байсан. Тухайн зам нь эсрэг урсгалтай 2 эгнээ зам байсан...Би тухайн үед ганцаараа явж байсан...тухайн үед машин эргэж байгааг хараагүй надад харагдаагүй эсрэг урсгалд явж байсан машинуудын голоор автобусны буудлаас гэнэт л эргээд ороод ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ С.С-ийн: “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Б /РД:..../ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.375.000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч /яллагдагч/-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь IBN-MN......., ...... дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5928 дугаартай “...Э.Б-ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрхийт зөрөөтэй далд хугарал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Баянгол техникийн хяналтын үлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 589 дугаартай “...Honda маркийн хар өнгийн LALPJL907L3281977 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь 189 ст3 багтаамжтай байна. Мотоцикл ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна...Үзлэг шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-68 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1630 дугаартай “...Тухайн зам тээврийн ослын улмаас Э.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

Яллагдагч Ч.М-ийн: “...Би тухайн өдрийн өглөө 10 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн .... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Чингэлтэй дүүргийн нутаг, Хүчит Шонхор захын зүүн талын замаар хойноос урагш явж байгаад, автобусны буудал хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд явж байсан мотоциклыг харалгүй мөргөлдөж осол гаргасан. Ослын дараа би дуудлага өгсөн, мотоциклны жолооч 25 орчим насны эрэгтэй хүн ганцаараа байсан, дараа нь түргэн болон цагдаа нар ирсэн, түргэний эмч мотоциклны жолоочийг үзээд аваад явсан цагдаа нар үзлэг хийгээд машин мотоциклыг ачилтын машинд ачуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.         

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ч.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

            1. Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Ч.М нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10 цаг 57 минутын орчимд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүчит Шонхор захын автобусны буудлын замд, Тоёота приүс маркийн .... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхэлхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-т заасан “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота приүс маркийн .... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь улсын дугааргүй Хонда маркийн CBF190R маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч болох 24 настай, эрэгтэй, Э.Б /РД:..../-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хонда маркийн CBF190R маркийн мотоциклийн эвдрэл хохирлыг нийт 1.180.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б-аас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 10 цаг 30 минутын үед гэрээсээ ажилдаа явахаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Honda CBF190R маркийн мотоциклыг жолоодон Баянхошуунаас 100 айл орохоор явж байх замд Хүчит Шонхор захын автобусны буудлын орчимд урдаас хойш чиглэлтэй явж байтал автобусны буудал дээрээс нэг машин гэнэт эргээд миний явж байсан эгнээ рүү ороод ирсэн тэгээд би хараад л тоормос базаад зогсож амжилгүй тэр машинтай мөргөлдсөн, тэгээд би юу болсныг мэдэхгүй байна, ухаан санаа балартсан байсан. Нэг ухаан ороход түргэний машинд явж байсан тэгээд ГССҮТ-д очиж үзүүлэхэд миний зүүн хөл гурван газраа хугарсан, баруун тохой хөндүүрлэж өргөж болохгүй гэмтэл учирсан байсан. Тэгээд ГССҮТ-д хэвтэж хугарсан хөлөндөө 23-ны өдөр хадуулах хагалгаанд орсон...Би тухайн үед урдаас хойш чиглэлтэй эгнээнд явж байсан. Тухайн зам нь эсрэг урсгалтай 2 эгнээ зам байсан...Би тухайн үед ганцаараа явж байсан...тухайн үед машин эргэж байгааг хараагүй надад харагдаагүй эсрэг урсгалд явж байсан машинуудын голоор автобусны буудлаас гэнэт л эргээд ороод ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ С.С-ийн: “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Б /РД:..../ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.375.000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч /яллагдагч/-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь IBN-MN......, ........ дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5928 дугаартай “...Э.Б-ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрхийт зөрөөтэй далд хугарал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Баянгол техникийн хяналтын үлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 589 дугаартай “...Honda маркийн хар өнгийн LALPJL907L3281977 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь 189 ст3 багтаамжтай байна. Мотоцикл ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна...Үзлэг шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-68 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1630 дугаартай “...Тухайн зам тээврийн ослын улмаас Э.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

Яллагдагч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө 10 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн .... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Чингэлтэй дүүргийн нутаг, Хүчит Шонхор захын зүүн талын замаар хойноос урагш явж байгаад, автобусны буудал хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд явж байсан мотоциклыг харалгүй мөргөлдөж осол гаргасан. Ослын дараа би дуудлага өгсөн, мотоциклны жолооч 25 орчим насны эрэгтэй хүн ганцаараа байсан, дараа нь түргэн болон цагдаа нар ирсэн, түргэний эмч мотоциклны жолоочийг үзээд аваад явсан цагдаа нар үзлэг хийгээд машин мотоциклыг ачилтын машинд ачуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгчийн хувьд хориглосон газарт үргэлжилсэн цагаан шугамыг автобусны буудал дээр зогсож байхдаа 1 дүгээр эгнээнээс 2 эгнээ давж эргэхдээ чигээрээ явсан мотоциклийн жолоочийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ч.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгч Ч.М-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны сэлтэрхийт зөрөөтэй далд хугарал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Б нь сэтгэл санааны хохирол, цаашдаа хэдий хугацаанд ажилгүй байх, тэр хугацааны хохирлыг нэхэмжилнэ гэв.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1630 дугаартай дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тухайн зэрэглэлд нөхөн төлбөр тооцдог.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтэл, гэмтлээс үүдсэн шаналал зовиур, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг бүхэлд нь харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5*792,000 төгрөг буюу 3,960,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Мөн хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэл болох мотоциклийн эвдрэл гэмтлийг засварлахад 1,180,000 төгрөг шаардагдах нь дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,375,000 төгрөг зарцуулагдсан нь мөн тогтоогдсон тул дээрх зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирол төлөхтэй холбоотой ажлын 5 хүртэл хоногийн завсарлага авсан ба дээрх хугацаанд хохирогчид 500,000 төгрөг төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгчээс нийт 6,015,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д 4,640,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,375,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ” гэсэн саналыг гаргасан.

            Шүүгдэгч Ч.М-д ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д эмнэлгийн яаралтай тусламж авах, төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгчийн хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй, өвчтэй төрсөн эхээ асардаг зэрэг нөхцөл байдалтай тул торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д эмнэлгийн яаралтай тусламж авах, төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ээс 6,015,000 /зургаан сая арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс 4,640,000 төгрөгийг хохирогч Э.Б-д, 1,375,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

8.Хохирогч нь цаашид гарах эмчилгээ, ажилгүй байсан хугацааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.УУГАНБААТАР