Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2017/00342

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2017/00342

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00348/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .................... оршин суух, Äàøäóëàìûí Ýíõöýöýãийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................................... /захирал Б.Ж....../-д холбогдох,

"ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э., хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал Б.Ж., гэрч Ч.Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Н.Э. нар оролцов. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хэрлэн 4 дүгээр сургуулийн Б.Ж. захирлын 2017 оны 05 сарын 19 өдрийн Б/24 дугаартай ажлаас халах тушаал нь буруу, үндэслэлгүй гэж үзэж байна.

2017 оны 05 сарын 17-18 өдрүүдэд Хэнтий аймагт бүх нийтээр тог тасарсан байсан. Би 2017 оны 05 сарын 19 өдөр гэрээсээ 7 цаг 30 минутын автобусаар ирээд доод давхрын 00-с эхлээд цэвэрлээд явж байсан чинь захирал намайг дуудаж цэвэрлэгээ хийгээгүй байна. Дандаа ингэдэг гэж хэлээд ажлаас хална гэж хэлсэн. Би дан ганц 00 цэвэрлэдэггүй, мөн анги цэвэрлэдэг, багшийн хөгжлийн өрөөг мөн цэвэрлэдэг. Би тог тасархаас өмнөх өдөр 00-ийг цэвэрлээд цоожилсон байсан. Тэр цоож нь ямар ч хамаагүй түлхүүрээр онгойдог болохоор хүмүүс онгойлгож ороод муухай болгосон байсан.

 Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 05 сарын 19 өдрийн Б/24 дугаартай ажлаас халах тушаал нь буруу гэж үзэж байгаа, учраас намайг өмнө эрхэлж байсан ажилд минь эгүүлэн томилж өгнө үү. Миний бие 2017 оны 06 сарын 01 өдөр ажлаас халагдсан. Тийм учраас 2017 оны 06 сарын 01 өдрөөс 2017 оны 06 сарын 13 өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\342-Ш-И.docx

гаргуулж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал Б.Ж. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 05 сарын 19 өдрийн Б/24 дугаартай ажлаас халах тушаал маань хуулийн дагуу гарсан гэж үзэж байна.

Манай сургууль 2014 оноос цэвэрлэгч нараа хуралдуулж цэвэрлэх хэсгээ хуваарилж авдаг болсон ба Д.Э. нь 2016-2017 оны хичээлийн жилд бие засах газрын цэвэрлэгээг хийхээр болсон. Би 1 дэх өдөр ирээд цэвэрлэгээ хийгдээгүй байсан учраас Д.Э.т хэлсэн. Тог тасарна гэдгийг мэдэж байсан юм чинь өмнө нь ус тосож аваад цэвэрлэгээгээ хийж болох байсан, ус тосоод авах сав хангалттай байгаа.

Д.Э ажилдаа маш хайнга ханддаг. Ер нь цэвэрлэгээ муу хийгдэж байгаа талаар байнга хурал болгон дээр яригддаг. Өмнө нь Д.Э. нь сахилгын шийтгэл авч байсан.

2017 îíû 05 ñàðûí 19 ºã뺺 àæèë äýýð èðýõýä 00-èéí ºðºº èõ áîõèð áàéñàí. Òóõàéí ºäºð çàõèðëûí çºâëºë õóðàëääàã áàéñàí ó÷ðààñ óã àñóóäëûã çºâëºëäºæ ¿éë÷ëýã÷ Ä.Ýíõöýöýãèéн хөдөлмөрийн гэрээã цуцлаж, àæëààñ õàëàõààð áîëñîí.

Д.Э. ажилдаа маш хайнга ханддаг, цэвэрлэгээ үйлчилгээг муу хийдэг, удаа дараа сануулж байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 4, 5-8, 20-21, 22-23, 25, 28, 30, 35-37, 43/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э., хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын          4 дүгээр сургууль /захирал Б.Ж./-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль /захирал Б.Ж./ хууль, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг үндэслэж Д.Э.н хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ажил олгогч Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль “цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийж, ажлын хариуцлага алдсан, удаа дараа бичгээр болон амаар сануулж байсан ч цэвэрлэгээ, үйлчилгээний ажил сайжрахгүй байгаа” гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 19 өдөр Б/24 дугаартай тушаал гаргаж, хариуцагч Д.Э.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ өдрөөс цуцлаж, үйлчлэгчийн үүрэгт ажлаас нь халжээ.

Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд үйлчлэгчийн ажил эрхэлдэг Д.Э. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн бие засах газрын /00/ өрөөг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн, хариуцсан талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг дутуу хийж үүрэгт ажилдаа хайнга хандсан үндэслэлээр 2016 оны 12 сарын 09 өдрийн Б/58 дугаар тушаалаар Д.Э.т сануулах арга хэмжээ авсан   /хх 28/ зэрэг үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Э.нэхэмжлэлийн үндэслэлээ “... 05 сарын 17, 18 өдрүүдэд цахилгаан тасарсан учраас ус бас тасарсан. Би 19-ний өглөө цэвэрлэгээгээ хийж байсан боловч ариун цэврийн өрөөг цэвэрлэж амжаагүй байсан. Иймд  2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг буруу гэж үзэж байна” гэж,

хариуцагч татгалзаж буй үндэслэлээ “... хариуцсан бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээг дутуу хийж үүрэгт ажилдаа цалгар, назгай хандсан тул 2016 оны 12 сарын 09 өдрийн Б/58 дугаар тушаалаар  Д.Э.т сануулах арга хэмжээг авсан. Үүнээс хойш амаар олон удаа санууж байсан ч бие засах газрын цэвэрлэгээ хийгдэхгүй байх зөрчил, дутагдал гаргасаар байсан.

... 2017 оны 03 сарын 03 өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Д.Э.ийг байлцуулан ярилцаж, ажилдаа хариуцлагатай байхыг дахин сануулсан. Сануулга өгсөөр байтал ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал ... зөрчил удаа дараа гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б/24 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтуудыг үндэслэл болгожээ.

Ажил олгогч “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч хариуцагч Д.Э.ийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр  түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, энэ тухай нотлох баримтыг /хх 28, 35-37, 43/ шүүхэд гаргасан болно.

Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогч Б/24 дугаартай тушаалынхаа үндэслэлийг нотолсон, Д.Э. хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул дээрх тушаалыг хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль /захирал Б.Ж./-д холбогдох, өмнө эрхлэж байсан үйлчлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Д.Э.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль /захирал Б.Ж./-д холбогдох, өмнө эрхлэж байсан үйлчлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Д.Э.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.АРИУНАА