Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02942

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02942

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Нарны хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт оршин байх, Н.С.Х СӨХны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Нарны хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Х-ын Б /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,748,929 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.С.Х СӨХны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.С.Х СӨХ нь 2014 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 213 тоот гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монгол улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Тус холбоо нь төлбөрөө цаг хугацаандаа төлдөг оршин суугчдын төлбөрөөр Нарны хороолол-ын 1-13 дугаар байрнуудын цэвэрлэгээ, засвар, үйлчилгээг тогтмол хийж, хогийг долоо хоногт 4 удаа ачуулж, хог ачих бүрт хогийн бункеруудэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 1 давхрын 2 лифтний голд гар ариутгагч санитолын уусмалыг байршуулж, мэрэгч шавьж устгалын ажлыг тогтмол хийж ирлээ. Мөн цэвэр бохир усны шугам хоолойг солих, дээврээс ус гоождог байруудын дээврийг засах, барилга барьсан компанийн усны хаялга буруу хийгдсэнээс газрын гүний буюу хөрсний ус зогсоол доороос гарах, бороо орсон үед хороолол руу орох хэсэгт болон 3 дугаар байрны урд ус тогтож явган зорчигч явахад хүндрэлтэй болдог байсныг байнга соруулах замаар шийдвэрлэн ажиллаж ирлээ. Мөн хагарсан шил толь цонх, шатсан гэрэл, эвдэрсэн цоож хаалганы нугас бариул, нэвтрэх систем зогсоолын хаалганы эвдрэл гэмтэл дээврийн усны хаялга, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбайн сүүдрэвч тоглоом зэргийг цаг тухай бүрд нь засаж иргэдэд жилд 2 удаа тайлагнан ажиллаж ирсэн. Цаашид камержуулалтыг шинэчлэх, орох гарах гарцыг хаалттай болгох, хүүхдийн тоглоомыг засах, тоог олшруулах, ногоон байгууламжийн хамрах хэмжээг нэмэгдүүлж зүлэг, цэцэг, мод тарих болон бусад иргэд оршин суугчдын хүсэн хүлээж буй ажлуудыг хийхэд төлбөрөө төлөлгүй удаж, холбооны ажилд хүндрэл учруулж, доголдуулж, хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод хаягт оршин суугч Х.Бөөс 2014 оны 09, 10, 11, 12 дугаар сарын төлбөрт 76,876 төгрөг, 2015 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөрт 230,628 төгрөг, 2016 оны 01-ээс 12 дугаар, сарын төлбөрт 230,628 төгрөг, 2017 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөрт 230,628 төгрөг, 2018 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөрт 230,628 төгрөг, 2019 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөрт 230,628 төгрөг, 2020 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөрт 230,628 төгрөг, 2021 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөр 230,628 төгрөг, 2022 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөр 57,657 төгрөг, нийт 1,748,929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй, мөн шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрчилгээ, тус холбооны Удирдах зөвлөлийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот тушаал, Удирдах зөвлөлийн ээлжит бус 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.С.Х СӨХ нь хариуцагч Х.Б-д холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,748,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, Н.С.Х СӨХ нь 2014 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 213 тоот гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монгол улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Тус холбоо нь төлбөрөө цаг хугацаандаа төлдөг оршин суугчдын төлбөрөөр Нарны хороолол-ын 1-13 дугаар байрнуудын цэвэрлэгээ, засвар, үйлчилгээг тогтмол хийж, хогийг долоо хоногт 4 удаа ачуулж, хог ачих бүрт хогийн бункеруудэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 1 давхрын 2 лифтний голд гар ариутгагч санитолын уусмалыг байршуулж, мэрэгч шавьж устгалын ажлыг тогтмол хийж ирлээ. Мөн цэвэр бохир усны шугам хоолойг солих, дээврээс ус гоождог байруудын дээврийг засах, барилга барьсан компанийн усны хаялга буруу хийгдсэнээс газрын гүний буюу хөрсний ус зогсоол доороос гарах, бороо орсон үед хороолол руу орох хэсэгт болон 3 дугаар байрны урд ус тогтож явган зорчигч явахад хүндрэлтэй болдог байсныг байнга соруулах замаар шийдвэрлэн ажиллаж ирлээ. Мөн хагарсан шил толь цонх, шатсан гэрэл, эвдэрсэн цоож хаалганы нугас бариул, нэвтрэх систем зогсоолын хаалганы эвдрэл гэмтэл дээврийн усны хаялга, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбайн сүүдрэвч тоглоом зэргийг цаг тухай бүрд нь засаж иргэдэд жилд 2 удаа тайлагнан ажиллаж ирсэн. Цаашид камержуулалтыг шинэчлэх, орох гарах гарцыг хаалттай болгох, хүүхдийн тоглоомыг засах, тоог олшруулах, ногоон байгууламжийн хамрах хэмжээг нэмэгдүүлж зүлэг, цэцэг, мод тарих болон бусад иргэд оршин суугчдын хүсэн хүлээж буй ажлуудыг хийхэд төлбөрөө төлөлгүй удаж, холбооны ажилд хүндрэл учруулж, доголдуулж, хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

3. Хариуцагч Х.Бт шүүх хуралдааны товыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

6. Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 3 дугаар байрны 57 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Х.Б мөн эсэх, тухайн орон сууц нь Нарны сайханы хороолол сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг эсэх, тус холбооноос оршин суугчдаас 1 сард төвлөрүүлдэг лифт, засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан, ажилчдын цалингийн зардлын талаар хариуцагч маргаагүй болно. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

7. Хариуцагч Х.Б нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,748,929 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 1,748,929 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 42,933 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул дээрх төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,933 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-өөс 1,748,929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С.Х СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,933 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР