| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00386/И |
| Дугаар | 156/ШШ2019/00369 |
| Огноо | 2019-07-04 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2019/00369
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 156/ШШ2019/00369 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00386/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ................. тоот хаягт оршин суух, А.Т -ийн хүсэлттэй
Нөхөн олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
прокурор Д.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Г.Бнь .... онд ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн цэргийн коллеги 1... оны .. дугаар сарын ...-ны өдөр цагаатгасан.
Би Г.Б охин тул надад 80 000 000 төгрөгийн нөхөн олговор олгож өгнө үү. Надаас өөр энэ нөхөн олговорыг авах эрхтэй хүн байхгүй байгаа гэв.
Оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй, орон сууц, амьдарч байсан гэр, байшингаа хэлмэгдэх үедээ Г.Б нь хураалгасан баримтгүй байх тул А.Т цагаатгалын нөхөн олговор 80 000 000 төгрөг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Т нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөн олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар А.Т нь нөхөх олговорын хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэлмэгдэгч Г.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алах ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, А.Т нь Г.Б төрсөн охин гэх үйл баримт хэрэгт авагдсан БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны .... оны 06 дугаар сарын ..-ны өдрийн ....дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхээс ... оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосон Г.Б цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ....тоот архивын лавлагаа, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .... дүгээр шийдвэр зэргээр тогтоогдсон.
Мөн Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот албан бичигт ... Хэлмэгдэгч Г.Б-ийн төрсөн охин А.Т-д Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .... дүгээр шийдвэрээр 1 сая төгрөгийг олгосон, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд А.Т хамрагдах боломжгүй бөгөөд орон сууцны дэмжлэг аваагүй ... , Зууны мэдээ сонины 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаарын 7 дугаар талд Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлахад жагсаалтын 20-д хэлмэгдэгч Г.Б-ийн хүүхэд А.Т, 80 000 000 төгрөгийн нөхөн олговор гэжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, 13.2.1 “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, 23 дугаар зүйлийн 23.1 “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулсан бол төрөөс орон сууц, гэр олгохоор зохицуулсан бөгөөд энэ хүрээнд төрөөс орон сууц, гэр аваагүй улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийн нөхөх олговорыг олгохоор тогтоосон байна.
БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1... оны .. дугаар сарын ..-ны өдрийн .... дугаар магадлалаар “Г.Б нь Онцгой бүрэн эрхт комиссын 1.... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дүгээр хурлын тогтоолоор эсэргүү байгууллагын гишүүн Ю.А, Ц.Л, Г.М, Т.М, Д.С, Ё нарт элсэгдсэн, бусдыг эсэргүү байгууллагад элсүүлсэн, бослогод бэлтгэсэн, эсэргүү цуурхал тараасан хэрэгт холбогдож Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлд зааснаар буудан алах ялаар шийтгүүлсэн” гэх үйл баримтыг тогтоож, улмаар Г.Б-ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Дурдагдсан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, хуулийн зохицуултын хүрээнд авч үзвэл, Г.Б нь Онцгой бүрэн эрхт комиссын 1... оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр хурлын тогтоолоор буудан алах ялаар шийтгүүлсэн, өөр нэмэгдэл ял /хөрөнгө хураах/-аар шийтгүүлээгүй, мөн 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох хуулийн зохицуулалтын урьдач нөхцөл болох хэлмэгдүүлэлтийн улмаас хэлмэгдэгч болон түүний ар гэр нь гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, нотолгооны бусад хэрэгслээр тогтоогдохгүй байна.
Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Т-ын нөхөн олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ