Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/664

 

 

 

 

 

 

 

 

 2025          08           04                                    2025/ШЦТ/664

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                     

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,

улсын яллагч М.Билгүүтэй /цахим/,

шүүгдэгч Г.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “12-р” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Г ын Т д холбогдох эрүүгийн 2503 00517 0745 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............................................................................................................

Шүүгдэгч Г.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасанТээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т  нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Г.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 04 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд дахин 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 14 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн гол дээр ...........................  маркийн ...........................  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын  цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Шийрэвдоржийн 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  “Согтуурал шалгасан тэмдэглэлээр Г.Т  нь 1,42 хувь согтолттой” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ........................... дугаартай: “...Б  овогт Г ын Т д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан” гэх лавлагаа /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр намайг гэртээ байж байхад манай найз хүүхэн Н  ирсэн тэгээд бид 2 гол орох гээд өөрийн эзэмшлийн ........................... -30 маркийн ...........................  улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н гээр бариулаад замдаа гэрийн хажуу талын дэлгүүрээс 2 шил 0.5 грамм савлагаатай Сэнгүр нэртэй пиво аваад Нисэхийн эцэс руу явах замдаа нөгөө авсан пиво ганцаараа уусан. Тэгээд туул гол руу очсон ба тухайн үед Н  миний машины шил рүү ус цацна гээл голын эргийн налуу газар луу зогсоох үед машин голын эргийн хайрганд суусан. Тэгээд миний машины урд талын дугуй өнхрөөд машины урд хэсэг усанд орчихсон, тэгэхээр нь би машинаа уснаас гаргахын тулд жолоон дээр суугаад машинаа гаргах гээд үзээд урагш нь хөдөлгөсөн чинь миний машин усанд ороод урссан. Би өөрийнхөө утсаар дуудлагын кран дуудаад машинаа гараад хөдөлгөж байтал цагдаа нар ирсэн. Би 2014 онд жолооч болсон BCD ангилалтай, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Би согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэж 2025 оны 04 дүгээр сарын 04-ний тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж 400,000 мянган төгрөгөөр торгуулсан. Намайг үлээлгэн шалгасан бөгөөд 1,42%-ийн согтолттой гарсан. Миний ярьсан зүйл үнэн би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, маш ихээр харамсаж байна, миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Яллагдагч Г.Т ийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Т  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу нийгмийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг тул шүүгдэгч Г.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Г ын Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Т д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан шийтгэлийн хугацаа дуусгавар болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХТҮВШИН