Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2017/00538

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 09 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00538

  Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00486

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: ..................... Сум хөгжүүлэх сангиийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: .......................тоотод оршин суух, Г овогт Сын Б /РД:С...../-т

        “зээл, зээлийн хүүгийн 3 599 865 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.И. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор улс орон даяар хэрэгжиж байгаа Сум хөгжүүлэх сангийн зээлээс Сын Б болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.ийн Тү. нар нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний 10 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэй харилцан тохиролцож олгосон. Тухайн зээлийг зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүл төлж 2016 оны 04 дүгээр сарын 30-нд 10 000 000 төгрөгийн зээл, 462 150 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй, 3 310 190 төгрөгийн зээл, 206 900  төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн С.Баас 3 599 865 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Бийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул түүний оршин суух хаягийг тогтоохын тулд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

                         

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь  Г овогт Сын Бийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч С.Б нь Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 4-8х/

 

Иймд Г овогт Сын Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х............... Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогт Сын Б /РД:......../-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Бтай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР