Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2017/00628

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 10 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00628

  Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00569/И

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн .....ын Сум хөгжүүлэх сангиийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хэнтий аймгийн .....ын 1 .................тоотод оршин суух, Б. овогт Гийн Г /РД:./, Боржигин овогт Гын Энхсүх /РД:СЭ86030917/ нарт холбогдох

        “зээл, зээлийн хүүгийн 3 390 334 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн .....ын Засаг дарга Ц.И. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор улс орон даяар хэрэгжиж байгаа Сум хөгжүүлэх сангийн зээлээс Гийн Г болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Гын Э. нар нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэй харилцан тохиролцож олгосон. Тухайн зээлийг зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүл төлж 2016 оны 02 дугаар сарын 30-нд 10 000 000 төгрөгийн зээл, 459 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй, 3 136 800 төгрөгийн зээл, 178 024 төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Г.Г, Г.Э. нараас үндсэн зээл 3136 800 төгрөг, 178 024 төгрөгийн хүү, 69 010 төгрөгийн торгууль, 6 500 төгрөгийн нотариатын зардал, нийт 3 390 334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц.в нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Г, Г.Э нар нь .....ын 1 ....... тоотод оршин суудаггүй болох нь .....ын 1 дүгээр багийн засаг даргыг түр орлон гүйцэтгэгч Б.А.ын тодорхойлолтоор тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

                         

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

.....ын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц. нь  Боржгин овогт Гийн Г, Боржигин овогт Гын Э.  нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч Г.Г, Г.Э. нар нь .....ын Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай  зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-9х/

Иймд Боржгин овогт Гийн Г, Боржигин овогт Гын Э. нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар .....ын Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржгин овогт Гийн Г /РД:......../, Боржигин овогт Г.ын Э. /РД:./ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г, Г.Э. нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г, Г.Э. нартай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Д.д үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн .....ын Сум хөгжүүлэх санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР