Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2017/00669

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2017/00669

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00592/И

 

Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн .................төвийн нэхэмжлэлтэй,

 “Хариуцагчаар оролцвол зохих М.Б. эрэн сурвалжлуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Э.оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ........... төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Тус шүүхээс хариуцагч М.Б.д холбогдуулан 7 999 538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан боловч М.Б. нь Биндэр сумын 4 дүгээр багт бүртгэлтэй боловч уг хаягт байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байна гэсэн албан бичгийг Биндэр сумын 4 дүгээр багийн засаг даргаас ирүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 2-3, 4, 16, 17/ бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б...г эрэн сурвалжлуулах хүслэтийг нэхэмжлэгч Биндэр сумын эрүүл мэндийн төв гаргажээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Баярмаа нь нэхэмжлэлд дурдагдсан хаягт оршин суудаггүй, одоогоор хаана оршин байгаа нь тодорхойгүй болох нь Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн засаг дарга Ж.О...ын тодорхойлолт, шүүхэд дуудсан баримтаар нотлогдожээ.

Иймд түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан ............төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б.г эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

Мөнхбаярн Баярмаа /РД:...../ нь Хэнтий аймгийн Бинлэр сумын 5 дугаар багт оршин суух хаягтай /утас:................/ гэж  тэмдэглэгдсэн байгаа болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн         155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б. /РД:............../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Б.г эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б.ийн талаарх хавтаст хэрэгт авагдсан шаардлагатай баримтын хуулбарыг, шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.О.д үүрэг болгосугай.

 

4. Нэхэмжлэгч Хэнтий айгийн ........... төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэгчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.О.д даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгч . төвийн эрхлэгч Ц.Ө.т мэдэгдсүгэй.

 

6. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.АРИУНАА