| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0155/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/173 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч Ц.Амартайван
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Ц.Цэрмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000467 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Оргил хорооллын задгай тоотод гэрт иргэн маргалдан улмаар цээжний урд зүүн дээд хэсэгт 2 удаа хуйханд духны хэсэг, баруун бугалга болон зүүн шуунд 3 удаа нийт 5 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэрч мэдүүлэг худал байна. тухайн үед тасраад унтчихсан байсан. Би түүнийг өшиглөж сэрээсэн. Тухайн үед болсон үйл явдлын талаар юу ч хараагүй. намайг хийсэн хэргээ өөрт нь тохчихно гэж бодоод өөр мэдүүлэг өгсөн байх. Мөн гэрч намайг танихгүй гэж мэдүүлсэнд үнэхээр гайхаж байна. Тухайн өдрийн өглөө архи аваад ир гэж утасдаад над руу гэх эмэгтэй мөнгө шилжүүлсэн. Би шилжүүлсэн мөнгөөр нь архи авч очоод хамт уусан. Намайг явна гэхэд явуулахгүй, чи охиноосоо мөнгө авчих гээд шалгааж бид хоёр маргасан. Тэр үед тасраад унтчихсан байсан. Би үйл явдал болж өнгөрсний дараа ийг өшиглөж сэрээсэн. Намайг өөрт нь хэргээ тохно гэж айгаад худал зүйл зохиож ярьсан байна. Миний анх өгсөн мэдүүлэг үнэн, би болсон үйл явдлын талаар ярьсан байгаа. Тухайн өдөр би согтсон байсан. Хэр хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаа сайн мэдэхгүй байна. Би хутга авсан, бид хоёр булаацалдсан. Надад хохирогчийг буруутгах шаардлага байхгүй. Хамгийн анх талийгаач намайг айлгах зорилгоор цэнхэр цаасаар ороосон хутга авсан. Тэгэхээр нь “битгий маяглаад бай” гээд тэр хутгыг авч шидсэн. Дараа нь би хутга барьсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надаас 30 орчим сая төгрөг нэхэмжилсэн. Би 14 сая орчим төгрөг төлсөн байх. Мөн өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид авдар, шүүгээ хоёрыг нь хээлж будаж өгсөн. Би хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг төлнө. Би гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, тэр хүний амь насыг хөнөөснөө хүлээн зөвшөөрч байна. Би охины хамт очоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Би энэ бүх асуудлыг архинаас болсон гэж бодож байна. Миний дүү ч гэсэн ууж, идэж яваад эндсэн. Энэ хүний хүүхдүүд над руу байн, байн залгаж “аавыг минь гаргаад өгчих, хохирол төлбөрийг чинь төлж барагдуулна” гэсэн. Би ч гэсэн эцэг, эхтэй хүн настай хүнийг заавал хорьж, цагдуулаад яах вэ гэж бодоод гаргасан. Хэд хоногийн дараа охинтой нь яриад “аав чинь гарсан биз дээ, надтай уулзахгүй юм уу” гэж байгаад уулзсан. Тухайн үед энэ хүн надаас уучлалт гуйсан. Манайх аймгаас 200 гаран км зайтай учраас уулзаж чадахгүй утсаар залгаж лавладаг. Хохирлын талаар лавлахад аавтайгаа хамт уулзана, та хүрээд ир гэсэн. Надтай уулзаад хохиролд 13,000,000 төгрөг өгсөн. Мөн нэмж машинаа өгнө гэхээр нь “өөрсдөө зараад мөнгийг нь өг” гэж хэлсэн. Сүүлд охин руу нь залгахад “аав битгий төлбөр төл, би насгүй хүн” гэж хэлсэн гэсэн. Энэ хүн надад “манайхан 65-аас дээш насалдаггүй, одоо надад төлбөр төлөх боломжгүй” гэж хэлсэн учраас би гомдолтой байна. Энэ хүмүүс надтай хүн ёсоор хандсан бол би адилхан л хандах байсан. Шүүгдэгчийг хоригдож байхад ар гэрээс нь “таныг суллахыг зөвшөөрөхгүй бол, цааш хоригдох гээд байна гэж 5 минут тутам залгадаг байсан. Би өөрөө очиж чадахгүй болохоор энэ талаар өмгөөлөгчдөө дамжуулж хэлсэн. Шүүгдэгчийг хорионоос гарснаас хойш охиных нь харьцаа ч өөрчлөгдсөн. Би одоо болтол эрээлүүлэхээр өгсөн авдраа авч чадаагүй байгаа. Авдраа хаана байгааг асуухаар 15 дугаар байранд байгаа цоожтой байгаа, тэрийгээ өөрөө очоод ав, би мэдэхгүй гэх болсон. Охин нь надтай аавыгаа хоригдож байсан шиг харьцсан бол гомдоод байх шаардлага байхгүй. Охин нь зөвхөн өөрийн аавыгаа бодож, бидэнд учирсан хохирлыг бодохгүй байгаа учраас гомдолтой байна. Би тухайн үед хохирол төлбөрт 39,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж бодож байсан. ...Надад 13,000,000 төгрөг, шүүгээ, авдар янзалсан хөлсөө 1,000,000 төгрөгөөр үнэлж 14,000,000 төгрөг төлсөн гэсэн байх. Буяны ажилд 12,674,487 төгрөг, хот руу явсан зардал 560,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардал төлөгдсөн. Би шүүгдэгчээс шкафаа авсан, авдраа авч чадаагүй байна. Тухайн авдрыг амь хохирогч хэрэглэдэг байсан. Будгийг нь сэргээж өгөөч, бүрлээч настай ээж, аавтай хөдөө амьдардаг байсан болохоор сэргээж өгвөл сэтгэлд нь дэмтэй байх гэж бодоод засуулсан. Би одоо шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Амартайван шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач нь миний төрсөн дүү байгаа юм. ...Манай дүү 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байхгүй байсан ба дунд дүү гэрт , нартай очоод “би дүүгийнхээ гэрт үлдье” гэж хэлэхэд манай бэр “та баахан архитай үлдэж яах гээд байгаа юм гэрт архичид цуглуулна гэртээ харьж амар” гэхээр нь гарч яваад аймгийн төв рүү явсан юм шиг байсан. Ингээд цагдаагийн байгууллагаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүү нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 5-р баг Оргил хороололд хашаа байшинд өөрийн хэдэн малаа маллаж амьдардаг юм. ...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчим цуг амьдардаг орж ирээд цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд цагдаа дуудаад өгчих эд нар хоорондоо зодолдсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу залгахад гэрээс гараад явсан. ...би огт гэрээр нь ороогүй гэрт хэн хэн байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 07 цагийн орчим эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчхөөд Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд явж байгаад найз той таарч уулзсан. Бид хоёр хэсэг таксинд явсан бөгөөд 8 цаг өнгөрч байхад залгаад “ахаа таны дансанд 20,000 төгрөг хийчихлээ, та нэг юм аваад ирэх үү” гэхээр нь 24 дүгээр байрны дэлгүүрээс Хараа нэртэй 0,75 граммын архи худалдан аваад бид хоёр гэр рүү очсон. Гэрт нь ороход унтаж байсан. Харин хойд талын орон дээр гар утсаараа оролдоод хэвтэж байхаар нь тэр хоёрыг босгож тэр хоёртой авч ирсэн архиа ууж, архи нь нэлээн дуусаж байхад дансанд 40,000 төгрөг үлдсэн байна, одоо 2 шил архи уугаад болъё нэлээн хэд хоног уучихлаа гээд надаас гуйхаар нь зөвшөөрсөн. Миний хувьд байшин нь галгүй байсан учир галыг нь түлж өгөөд явлаа гэхэд би хамт явъя гээд гарцгааж ...Ольхон дэлгүүрээс захисан архийг нь авчхаад явж байхад онцгой байдлыг баруун талж алхаад явж байхаар нь уулзахад “сум руу явах унаа хайж байна, та унаа олоод өгчих үү” гэхээр нь “бид 2 Өгөөмөр рүү хүнд юм өгөх гээд явж байна, би унаа олж өгье” гээд түүнийг суулгаад найз гэрт очсон. Тэдний гэрт ороход , хоёр архиа уугаад дуусчихсан бид нарыг хүлээгээд сууж байсан ба би , хоёрт “би явлаа” гээд авсан хоёр шил архитай нь үлдээгээд явсан. Ингээд би гадуур явж ажлаа хөөцөлдөөд явж байхад 13 цагийн орчим залгаад “ ах бид хоёрыг ирээд авчих уу, бид хоёр алхаад явж байна” гэхээр нь “ах нь машинаа угаалгад өгсөн учир очиж чадахгүй” гээд утсаа салгасан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй бөгөөд зээ охиноо авах гээд явж байхад цагдаагаас залгаад уулзах талаар хэлэхээр нь цагдаа дээр ирээд уулзсан. ...Намайг байх хугацаанд маргалдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед байшингийн хойд орон дээр сууж байсан, урд талын орон дээр ах хэвтэж байсан. Тухайн үед , хоёр согтуурхаад хоёр талын орон дээрээс нэг нэгэнтэйгээ маргалдаад байсан. Би тэр хоёрыг “хэрэлдэхээ болиоч дээ” гэж хэлсэн боловч тэр хоёрыг болихгүй болохоор нь залхуу хүрээд газар дэвссэн байсан ногоон дэвсгэр дээр хэвтээд унтаад өгсөн. Унтаж байгаад нэг сэрэхэд талийгаач ахыг “Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш” гээд орилж байсан. Тухайн үед ах ын өөдөөс нь бас хараалын үг хэлээд хэрэлдээд байсан. Маргалдаж байгаад нэг мэдэхэд “ёоё” гээд их чанга бархирсан. Би гайхаад өндийгөөд харахад ах баруун гартаа хутга барьчихсан, ын сууж байсан орны хажууд дээрээс нь хутгаар далайгаад зогсож байсан бөгөөд харин сууж байсан орныхоо доод талд хажуу талаараа атиралдаад хэвтэж байсан. Тэр үед би ахын хутгатай баруун гарыг нь барьж аваад гарыг нь мушгиж доош нь дараад хутгатай гарынх нь сарвуун дээр хромон гутлаараа гишгэсэн. Тэр үед ах хуруугаа нээж, атгасан хутгаа тавьсан бөгөөд би хутгыг нь аваад нуух газар харж байгаад пийшингийн урд тал руу шидсэн. Ингээд би ахын гаран дээрээс нь хөлөө аваад түүнийг босгох үед ах надад “Писда яг гүйцээх гэж байхад салгачих юм” гэж уурласан. Тэгэхээр нь би түүнд “Юу гэсэн үг юм, та хүн алах гэж байгаа юм уу” гэж асуусан. Тэр үед ах “Гүйцээчихье” гэж хэлсэн. Би түүнд “Та ямар тэнэг хүн бэ” гэж хэлсэн. Энэ үед “Гах” гээд нэг эвгүй дуугараад хөдлөхгүй хэвтээд байсан. Урд талын орон дээр гэрийн эзэн ямар ч ухаангүй, хурхираад унтаж байсан. Ингээд ах гэрээс гараад явсан бөгөөд гарахынхаа өмнө надад “Намайг хутга барьсан гэж хүмүүст битгий хэлээрэй” гэж хэлсэн. ...Хар өнгийн бариултай хутга байсан. Хаанаас авчирсан хэний хутга гэдгийг нь мэдэхгүй. Тухайн айлын ч хутга байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аймгийн төв рүү гэрээ нүүлгэчихээд хөрш гэрт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн амьдарч байгаа юм. бид 2-той хамт дүү гээд гээд залуу бас хамт амьдарч байсан. ...Өглөө гэрээс намайг гарахад , хоёр хоёулаа унтаад үлдсэн. Ингээд эгчийн гэр рүү очиход намайг гахайны хоолонд яваад ирээ хоолгүй болчихсон байна гэхээр нь тэгье гээд эгчийн гэрээс гараад буцаж алхаж гэрт очиж хувцсаа солих гээд ороход гэрт нь танихгүй хоёр хүн ирчихсэн , хоёртой юм яриад байж байсан ба тэд нар архи тойруулаад сууж байсан. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь би архинаас нь амсаад хувцсаа солиод гахайны хоолондоо гараад хашаандаа ажил хийж байгаад буцаад 10 билүү 11 цаг өнгөрч байхад гэрт очиход нөгөө хоёр хүн нь байж байсан ба орон дээрээ унтаж байсан. Харин гэдэг дүү нь болохоор шалан дээр буюу хойд орны хажууд байрлах авдарны баруун талд шалан дээр доошоо харсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Нөгөө хоёр хүн гэрт ороход зөрөөд гарсан. Тэр үед хөдлөхгүй байсан болохоор нь буцаж гараад танихгүй 2 залуугаас яасан юм бэ гэж асуухад “олон юм ярих юм бол ална шүү” гэж хэлээд тэр хоёр хүн цаашаа явсан. Тэгэхээр нь би хөрш айл болох гэр рүү ороод д нэг хүн хэвтэж байна, чи түргэн дууд эсвэл хоёулаа хамт оръё гэхэд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь манай төрсөн аав байгаа юм. ...Манай аав 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг өнгөрч байхад “аав нь шартаад байх шиг байна, шараа тайлахгүй бол бие өвдөөд байна” гэж хэлээд гараад явсан. Ингээд би араас нь 06 цаг 58 минутад аав руу залгахад утсаа аваагүй. Тэгээд дахиад 07 цаг 29 минутад залгаад “ааваа та эртхэн хариарай, гэр цоожтой байгаа түлхүүр танд байгаа биздээ битгий их уугаарай” гэж хэлэхэд “аав нь их уухгүй” гэж хэлээд утсаа салгасан. Мөн 13 цаг 38 минутад аав над руу залгахаар нь би хичээлтэй байсан учраас авч чадаагүй ба 14 цагт дахиад залгахаар нь авахад “хаана байна” гэхээр нь “гадуур явж байна” гэж хэлэхэд “би бас гадуур явж байя” гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш огт холбоо бариагүй утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг 05 минут орчим залгаад “аав нь хэрэгт холбогдчихлоо цагдаа дээр байна, хүн алсан гэж байна” гэхээр цагдаагийн байгууллага дээр ирээд байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид хоёр хуучны танилууд байгаа юм. Тэгээд авчирсан архийг задлаад талийгаач болон , бид 4 хувааж уусан. гахайны хоол өгнө гээд орж гараад яваад байсан. Ингэж байгаад би согтоод тасарсан байна. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар би огт санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь шалан дээр пийшингийн хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Пийшингийн хажууд нэг хутга байсан. Би г тэр үед л үхчихсэн байна гэж мэдсэн. Мөн тухайн үед гаднаас цагдаа нар орж ирээд үзлэг шалгалт хийсэн. ...Миний санаж байгаагаар бол ам муруйж муудалцсан зүйл болоогүй. ...Пийшингийн хажууд бүдүүн үзүүртэй мяндсан иштэй хар хутга нь байсан. Манайх уг хутгыг ихэвчлэн ашигладаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач А.ын цогцост задлан шинжилгээ хийхэд цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгинд 7 см болон 4 см урттай 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх, цээжний зүүн хөндий дэх дотуур цус алдалт /2000 мл/, дотор эрхтний хурц цус багадалт болон бусад гэмтлүүд тогтоогдсон. Дээрх уушигны 2 ширхэг гүн шарх гэмтэл авсан үед их хэмжээний цус богино хугацаанд алдаж амьдралын чухал эрхтнүүд хурцаар цус багадалтад орох тул амьд байх боломжгүй. ...дээрх гэмтлүүдийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/
“...Талийгаач А.ын биед нийт 5 удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байх ба цээжний хөндий рүү нэвтэрсэн цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн дээд талын шарх, зүүн гуравдугаар хавирганы нэвт хатгагдсан гэмтэл, зүүн уушигны дээд дэлбэнгийн хатгагдсан шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, цээжний хөндий рүү нэвтэрсэн цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн доод талын шарх, зүүн 5, 6-р хавиргын завсрын булчингийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүссэн байна. Дээрх 2 удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас цээжний хөндийд /2000 мл/ дотуур цус алдалт үүсэж нас барсан байна. ...Цээжний урд зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн 2 шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн байсан. Ар дал хэсгийн шарх цээжний хөндий рүү нэвтрээгүй. ...Амь хохирогч А.ын нас барсан хугацааг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ингээд , талийгаач , гэрийн эзэн бид нар архи уугаад хоол хийж, чанасан махнаас идэж байсан үед охин над руу утсаар яриад дуудаад байхаар нь “би явлаа” гээд хувцсаа өмсөхөд талийгаач “байж бай пизда минь, Дөрвөдөө” гэх мэтчилэн хэлээд байхаар нь “за жоохон сууж байгаад явъя” гээд байж байсан. Хэсэг сууж байгаад дахиад явах гээд боссон чинь “сууж бай” гээд бариад авахаар нь би тавиулах гээд бага зэрэг зууралдаад ширээн дээр байсан хар бараан бариултай хутгыг авч айлгах гэсэн боловч айхгүй ноцолдоод сүүлд доош нь дарж байгаад гэдэс хэсэг рүү нь нэг удаа хутгалаад гарыг нь тавиулаад хутгаа ширээ рүү шидээд гарсан. Энэ үед талийгаач “дөрвөдөө чи намайг хаяж байгаа юмуу” гээд гэрт нь үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135 тоот цогцост үзлэг хийсэн дүгнэлтэд:
1. Талийгаач А.ын цогцост цээжний урд зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх дотуур цус алдалт /2000 мл/, зүүн 3-р хавирганы нэвт хатгагдсан гэмтэл, зүүн 5, 6-р хавирганы завсрын булчингийн хатгагдаж зүсэгдсэн шарх, орчны эдийн цус хуралт, хуйханд духны хэсэг, баруун бугалга болон зүүн шууны зүсэгдсэн шархнууд гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хуйханд, духны хэсэг, баруун бугалга болон зүүн шууны зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтэл байна.
4. Цээжний урд зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /2000 мл/ дотор эрхтнүүдийн цус багадалт гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоогдохгүй, бусад гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач А. нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас цус алдаж нас баржээ.
7. Талийгаач А.ын цус нь А II бүлгийн харьяалалтай байна.
8. Талийгаач А.ын цусанд 3,1 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-ийн 73-77/
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 72 тоот дүгнэлтэд:
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот дүгнэлтэд:
1. Амь хохирогч А.ын өмсөж байсан улаан өнгийн малгайтай ноосон цамцны мөрний дээд оёдлоос доош 9 см, зүүн суганы оёдлоос дотогш 3,5 см зайд 3,4 см хэмжээтэй, зүүн ханцуйн дээд оёдлоос доош 49 см, ханцуйн голын оёдлоос дотогш 1,5 см зайд 4 см хэмжээтэй, баруун мөрний оёдлоос доош /ар хэсэгт/ 14 см зайд баруун ханцуйн залгаа оёдол дайрсан 6 см хэмжээтэй гэмтлүүд, цагаан цэнхэр өнгийн фудволканы баруун мөрний оёдол дагуу 1 см хэмжээтэй тус тус шинэ зүсэгдсэн гэмтлүүд байна. Харин шаргал өнгийн гадуур өмд, 2 ширхэг саарал өнгийн дотуур өмд зэрэгт ямар нэгэн гэмтэл алга.
2. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамцанд үүссэн 3,4 см, 4 см гэмтлүүдийн хэмжээ шинжилгээнд 6 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд цагаан цэнхэр өнгийн фудволканд үүссэн 1 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгаар зүсэгдэх үед үүсэх боломжтой.
3. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамцанд хутгаар үүсгэгдсэн байж болох зүсэгдсэн гэмтлүүд нь:
- Зүүн мөрний дээд оёдлоос доош 9 см, зүүн суганы оёдлоос дотогш 3,5 см зайд 3,4 см хэмжээтэй гэмтэл байна. /зураг №5/
- Зүүн ханцуйн дээд оёдлоос доош 49 см, ханцуйн голын оёдлоос дотогш 1,5 см зайд 4 см хэмжээтэй гэмтэл байна. /зураг6/
- Баруун мөрний оёдлоос доош /ар хэсэгт/ 14 см зайд баруун ханцуйн залгаа оёдол дайрсан 6см хэмжээтэй зүүнээс баруун зүгт чиглэж зүссэн гэмтэл байна. /зураг 7,8/
Цэнхэр өнгийн фудволканд үүссэн хутгаар зүсэгдсэн гэмтэл нь баруун мөрний оёдол дагуу 1 см хэмжээтэй үүссэн байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамцанд үүссэн 3,4 см, 4 см гэмтлүүдийн хэмжээ шинжилгээнд 6 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд цагаан цэнхэр өнгийн фудволканд үүссэн 1 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд нь шинжилгээнд хүргүүлсэн хутгаар зүсэгдэх үед үүсэх боломжтой гэжээ. /1-р хх-ийн 138-140/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд:
1. Хууль ёсны төлөөлөгч овогтой /РД: /-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
2.3. Хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна гэжээ. /1-р хх-ийн 97-99/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 09/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р 10-17/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 56-61/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 64-69/
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот дүгнэлт /1-р хх-ийн 87-89/
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147-150/
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот дүгнэлт /1-р хх-ийн 104-105/
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот дүгнэлт /1-р хх-ийн 119-120/
- Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 тоот дүгнэлт /1-р хх-ийн 124-125/
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 68 тоот дүгнэлт /1-р хх-ийн 131-132/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 198/
- Шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 199-200/
- Шүүгдэгч *******гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 204-206/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1-р хх-ийн 210-222/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 01/
- Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 13 сая төгрөг төлсөн баримт /2-р хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: Хараа нэртэй архины шил, хар өнгийн бариултай хутга, хар өнгийн Redmi гэсэн бичигтэй гар утас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Оргил хорооллын задгай тоотод гэрт хохирогч маргалдан улмаар цээжний урд зүүн дээд хэсэгт 2 удаа, хуйханд духны хэсэг, баруун бугалга болон зүүн шуунд 3 удаа нийт 5 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , , Б., С., З., шинжээч эмч Ж.Жаргалан нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135 тоот цогцост үзлэг хийсэн “...Талийгаач А.ын цогцост цээжний урд зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дөх дотуур цус алдалт /2000 мл/, зүүн 3-р хавирганы нэвт хатгагдсан гэмтэл, зүүн 5, 6-р хавирганы завсрын булчингийн хатгагдаж зүсэгдсэн шарх, орчны эдийн цус хуралт, хуйханд духны хэсэг, баруун бугалга болон зүүн шууны зүсэгдсэн шархнууд гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хуйханд, духны хэсэг, баруун бугалга болон зүүн шууны зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтэл байна. Цээжний урд зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн 2 ширхэг шарх, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /2000 мл/ дотор эрхтнүүдийн цус багадалт гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоогдохгүй, бусад гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй. Талийгаач А. нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас цус алдаж нас баржээ. Талийгаач А.ын цус нь А II бүлгийн харьяалалтай байна. Талийгаач А.ын цусанд 3,1 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот “...Амь хохирогч А.ын өмсөж байсан улаан өнгийн малгайтай ноосон цамцны мөрний дээд оёдлоос доош 9 см, зүүн суганы оёдлоос дотогш 3,5 см зайд 3,4 см хэмжээтэй, зүүн ханцуйн дээд оёдлоос доош 49 см, ханцуйн голын оёдлоос дотогш 1,5 см зайд 4 см хэмжээтэй, баруун мөрний оёдлоос доош /ар хэсэгт/ 14 см зайд баруун ханцуйн залгаа оёдол дайрсан 6 см хэмжээтэй гэмтлүүд, цагаан цэнхэр өнгийн фудволканы баруун мөрний оёдол дагуу 1 см хэмжээтэй тус тус шинэ зүсэгдсэн гэмтлүүд байна. Харин шаргал өнгийн гадуур өмд, 2 ширхэг саарал өнгийн дотуур өмд зэрэгт ямар нэгэн гэмтэл алга. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамцанд үүссэн 3,4 см, 4 см гэмтлүүдийн хэмжээ шинжилгээнд 6 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд цагаан цэнхэр өнгийн фудволканд үүссэн 1 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгаар зүсэгдэх үед үүсэх боломжтой. ...Цэнхэр өнгийн фудволканд үүссэн хутгаар зүсэгдсэн гэмтэл нь баруун мөрний оёдол дагуу 1 см хэмжээтэй үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамцанд үүссэн 3,4 см, 4 см гэмтлүүдийн хэмжээ шинжилгээнд 6 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд цагаан цэнхэр өнгийн фудволканд үүссэн 1 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтлүүд нь шинжилгээнд хүргүүлсэн хутгаар зүсэгдэх үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 72 тоот “... нь /РД: / сэтгэцийн хувьд эрүүл байна. ******* нь хэрэгт холбогдох үедээ өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь өөртөө болон бусдад аюул учруулах эмнэлзүйн шинж тэмдэг одоогоор үгүй байна...” гэх дүгнэлт, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд иргэдийн төлөөлөгч Ц.Амартайваны гаргасан “...Шүүгдэгч *******г гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлбөрт 13,000,000 төгрөг авсан. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа болохыг Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 тоот дүгнэлтээр тогтоожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.
Хохирогч нь А. нь амь хохирох үедээ 44 настай байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул дээрх аргачлалын дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос /660,000х150=99,000,000/ 99,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хараа нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн Redmi гэсэн бичигтэй 1 ширхэг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* г 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хараа нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн Redmi гэсэн бичигтэй 1 ширхэг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.