| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00450/И |
| Дугаар | 156/ШШ2019/00516 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2019/00516
| 2019 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2019/00516 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00450/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
...............тоотод оршин суух, Ж.Б (РД: ........)-ийн хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, прокурор Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: ...Миний аав У.Г нь .... оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдан, Дотоод явдлын яамны онц бүрэн эрхт комиссын .... оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаартай тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн юм.
Би 8 нас хүртлээ аав, ээжийн гар дээр өссөн бөгөөд улс төрийн нөхцөл байдлаас болж өвөг эцгээрээ овоглосон. (Тэр үед эсэргүүний хүүхэд гэж гадуурхагдаж, хавчигдаж байсан). 1940 онд Галшар сумын бага сургуульд суралцан төгссөн. .... онд өөрийн гэр орноо хураалгаж, хөдөө өвөг эцгийндээ ээжийнхээ хамт амьдарч байсан.
Аав Г 1964 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн бүгд хурлын .... тоот тогтоолоор цагаатгагдсан юм. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу охин Ж.Б надад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1, 26-27 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний ээж Ж.Бийн аав У.Г нь .... онд Онцгой бүрэн эрхт комиссын .... оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1964 онд БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын ... тоот тогтоолоор цагаатгагдсан юм. Иймд Улс төрийн хилт хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу охин Ж.Б-д нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэж шүүхэд хандсан.
Манай ээжээс өөр нэхэмжлэл гаргах хүн байхгүй. Нэг эгч, хоёр ахтай байсан гэсэн. Гэхдээ өөр эцэгтэй байсан учраас зөвхөн манай ээж төрсөн охин нь юм... гэв.
.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Нэхэмжлэгч Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орхончимэгийн тайлбараас дүгнэж үзэхэд, Улт төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар 80.000.000 төгрөгийг авах гэж нэхэмжлэл гаргасан Ж.Б-ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэлмэгдэгч Г нь .... онд дотоод явдлын яамны онц бүрэн эрхт комиссын тогтоолоор шийтгэгдэж, дээд шүүхийн магадлалаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.
Ж.Б нь Г-ын төрсөн охин болох нь тодорхой байна. Мөн нэхэмжлэл гаргах боломжтой нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. 1998 оны шүүхийн шийдвэрээр төрсөн охин нь болохыг тогтоож Ж.Б-ид 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн төрийн сангаас олгосон байна.
Мөн 1998 онд 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг олгоход өөр төрөл садангийн хүн байхгүй учраас Ж.Бийг Гомбожавын төрсөн охин гэж тогтоосон байна. Иймд Б нь нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.
Гнь хэлмэгдэх үедээ гэр орон сууцаа хураалгасан гэж үзэж байна. Тус хуулийн 13 дугаар зүйлд гэр, орон сууц хураалгаад, цаазлуулсан хүний төрсөн хүүхэд болон үрчилж авсан хүүхдэд нь 80.000.000 төгрөгийг олгоно гэж заасан учраас Ж.Бид нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгох нь үндэслэлтэй байна...гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэснээр Н.О-т Цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Бийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. (хх-ийн 14 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Ж.Б өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Ж.Б нь Онцгой бүрэн эрхт комиссын .... оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор (хх-ийн 7-8, 28 тал) улс төрийн хилс хэрэгт шийтгүүлж хэргийг хянаад Монгол улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1964 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар магадлалаар, цагаатгагдсан (хх-ийн 3 тал) У.Г төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн .... оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр (хх-ийн 5 тал) тогтоогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
У. Гнь онцгой бүрэн эрхт комиссын .... оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын Дээд шүүхийн 1964 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт:...Ж.Б нь хэлмэгдэгч У.Г төрсөн охин болох нь цагаатгагдсан гэрчилгээ, улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа, Улсын дээд шүүхийн .... дугаартай магадлагаа зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй ... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Ж.Бид 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 5 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна. (хх-ийн 12 тал)
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын:... ........... багийн иргэн Ж.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгпэгч У.Г ын нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг авч байсан. Харин улсаас орон сууц, гэр авч байгаагүй... гэсэн 09 тоотоор тогтоогдож байна. (хх-ийн 16 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч У.Гыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн ..... оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаартай магадлалд:...У.Гын хувьсгалын эсэргүү хэрэгт баривчилан дотоод явдлын яамны комиссын .... оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдэд дээд хэмжээг зааж тогтоол ёсоор гүйцэтгэжээ... гэж дурьдсан, Дорнод аймгийн харъяат, баригдах үедээ худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд байсан У.Г хувьсгалын эсэргүү хэрэгт үндэслэлгүйгээр хилс шийтгэгдсэн нь тогтоогдсон тул Дотоод явдлын яамны онцгой бүрэн эрхт комиссын .... оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын У.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. (хх-ийн 3 тал)
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр Ж.Бид 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, ........... регистрийн дугаартай, Ж.Бид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ