Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/186

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004950178 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 1-9б тоотод буюу гэртээ 2024 оны 08 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Монгол-Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар Ховор ургамлын жагсаалт-д орсон жиргэрүү төрлийн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын 550 грамм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалж, байгаль экологид 119,405 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 1-9б тоотод буюу гэртээ 2024 оны 08 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Монгол-Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар Ховор ургамлын жагсаалт-д орсон жиргэрүү төрлийн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын 550 грамм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалж, байгаль экологид 119,405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал иргэн , , , нараас байгалийн нэн ховор төрлийн “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэсний мөнгө, мал мах ажлын хөлсний мөнгө шилжүүлснээ хүлээн зөвшөөрч байна. ...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тухайн сарыг дуустал байгалийн нэн ховор төрлийн “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс худалдан авсан гэдгээ зөвшөөрч байна. ...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...Манай сумын 1-р багийн нутаг дэвсгэр буюу сумын төвөөр ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 25-40 км байдаг Дэл-Уул, Тавантолгой, Өвөр хадан хөв, Сэргэлэн хараат зэрэг нэртэй газруудад ихээр ургадаг ургамал юм. Энэ газрууд нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаардаггүй. ...******* “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг худалдан авах, хадгалах зөвшөөрөл байгаагүй. ...байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч “...авчирсан "дэрэвгэр жиргэрүү" ургамлын үндсийг гэрээс маань манай сумын иргэд болох , , нар ээлжилж ирээд худалдан авдаг байсан ба 1 кг үндсийг 17,000 төгрөгөөр бодож авдаг байсан...” гэх мэдүүлэг , гэрч “...Манай сумынхан , нарыг дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс авдаг гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 07 дугаар сарын сүүлийн 7 хоногт сумын төв буюу ******* суманд гэртээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт байж байхад манай сумын зүс таних залуу , , нар над руу ээлжлэн гар утсаараа залгаж 2024 оны 08 дугаар сарын эхний 7 хоногт машинаараа бид хэдийг "Дэл" гэх газарт өглөө эрт буулгаж, үдээс хойш 16 цагийн орчимд ирж авах шаардлагатай байна, чамд ирж очих бензиний мөнгийг нь өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...Би дам хүний яриаг сонсохоор , , нар өнгөрсөн жил болон энэ жил үндэс худалдан авсан гэж сонссон. Тэрнээс биш би өөрөө үндэс өгч байгаагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 тоот “...Шинжилж буй ургамлын үндэс нь “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata /Turz./ Schischkin, 1951” ургамлын үндэс байна. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилж буй дээжүүдийн хэмжих жингийн алдагдлыг тооцоход 12.65% буюу хуурай байна. Шинжилж буй 0.55 кг “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata /Turz./ Schischkin, 1951” ургамлын үндэсний экологи-эдийн засгийн үнэлгээ 119,045 төгрөг болно...” гэх дүгнэлт, шинжээч мэдүүлэг,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-244 дугаартай шинжээчийн дүгнэлт, дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ээс байгаль экологид учруулсан хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авч, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 119,405 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг ургамлыг өөрөө түүж бэлтгээгүй, өөрөөр хэлбэл ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах үндэслэлгүй байна. Шүүгдэгч ******* нь байгаль экологид учирсан шууд хохирлыг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан хилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүхэд ирэхдээ багасаж 440 грамм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             5. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан хилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүхэд ирэхдээ багасаж 440 грамм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.НАМУУНТУЯА