Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Т.Тунгалагтуяа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт нарт холбогдох эрүүгийн 2521000950189 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, оператор мэргэжилтэй, ХХК-д ковшчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод түр оршин суух, аймгийн сумын 3 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт /РД: /                                                    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 10, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт /РД: /

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 112 тоотод байх бусдын орон байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той маргалдаж, харилцан зодолдсоны улмаас хохирогч ******* нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд үүдэн 1 шүдний булгарал, дээд уруулын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг  жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 112 тоотод байх бусдын орон байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той маргалдаж, нөхөр өмөөрч хохирогч ******* нүүрэн тус газарт пивор сандлаар цохиж, эрүүл мэндэд нь дээд үүдэн 1 шүдний булгарал, дээд уруулын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг  жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 112 тоотод байх бусдын орон байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч эхнэртэй нь зодолдсон үйлдлээс болж маргалдаж харилцан зодолдсоны улмаас хохирогч ******* нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт язарсан шархны сорви, зүүн нүдний дээд зовхинд зулгаралтын ором бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:         

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 198,852 төгрөгийг би төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 112 тоотод байх бусдын орон байранд согтуугаар хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь *******, ******* нарыг зодолдож байхад нь нөхөр өмөөрч хохирогч ******* нүүрэн тус газарт пивор сандлаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* “...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоол зүйл ангитай маргах зүйл байхгүй. Тийм болохоор өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хурдан түргэн шийдүүлж энэ асуудлаас салмаар байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн “...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ******* “...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоол зүйл ангитай маргах зүйл байхгүй. Миний хувьд өөрийн хардаг малаа хүнд түр харуулаад үлдээчихсэн байгаа болохоор нааш цааш явах үнэхээр хэцүү байна. Тийм болохоор хэргээ хялбаршуулсан журмаар хурдан түргэн шийдүүлж энэ асуудлаас салмаар байна...” гэх мэдүүлэг, ******* хохирогчоор өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эгчийнд байх үед 21 цагийн орчим манай найз нь манайд хүрээд ир гээд дуудсан. Тэгээд би хамт найз гийн гэрт очих үед нь эхнэр , , гийн эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ байж байсан. ...Тэгээд гийн гэрт дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад дуусаж байх үед гаднаас ******* гэх хүн эхнэртэйгээ, гэх эмэгтэй нар орж ирсэн. ******* гэх хүн гаднаас орж ирэхдээ согтуу байсан. Бид нар гийн гэрт суугаад байхад нь эхнэр хүүхэдтэйгээ такси дуудаад гийн гэрээс гэр рүүгээ явна гээд гарч яваад удалгүй буцаад орж ирсэн. Тэгсэн чинь манай эхнэр нь гийн эхнэрийг чи нааш цаашаа хүүхэд дагуулж явлаа гэж хэлсэн чинь ******* нь гийн эхнэрийг өмөөрөөд манай эхнэр тай маргалдсан.   ...******* миний нүүр тус газар 4-5 удаа цохисон, зууралдаж байхад би газарт унах үед ******* нь миний хамар хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд би босож ирээд байж байх үед эхнэр нь өрөөнд байсан сандлаар миний уруул хэсэгт 1 удаа цохиж, миний дээд талын нэг шүдийг унагаагаад, миний уруулыг сэтэлсэн. Тэгээд өрөөнд байсан хүмүүс бид нарыг салгасан...” гэх мэдүүлэг, ******* хохирогчоор өгсөн “...гийн эхнэр нөхөр, хүүхдээ аваад гэр рүүгээ явна гээд гэрээс гарч явснаа буцаад ороод ирсэн. Тэгэхэд гэрт архи уугаад сууж байсан гэх эмэгтэй “яв гичий минь, баян пизда вэ” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би “чи одоо нялх хүүхэдтэй хүнийг хөөгөөд яахав дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ, би хамаатныхаа гэрт байна” гээд манай эхнэр той хэрэлдээд байсан. Тэгээд нь манай эхнэр г үсдээд чирэхээр нь би эхнэрээ өмөөрөөд дундуур нь ороод салгасан чинь  миний нүүр хэсэгт гараараа маажсан. Тэр үед нөхөр нь над руу дайраад миний зүүн нүдний хөмсөг хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би барьж аваад тонгорч унагаагаад нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохисон. Тэр үед манай эхнэр нь пивор сандлаар ын нүүр хэсэгт нь 1 удаа цохих үед нүүрнээс нь цус гарсан. Тухайн үед гэр дотор байсан , , нар салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ч. “...Тухайн үед би, ,  бид гурав ширээ тойроод сууж байсан юм. Тэгсэн чинь гийн эхнэр нь такси дуудаад явлаа гээд гээд гараад буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи явлаа гээд байсан чинь яасан бэ” гэж асуусан. Тэгсэн чинь гаднаас согтуу орж ирсэн гэх цагаан цамцтай залуу над руу уурлаад “чи жоохон хүүхэдтэй хүн хөөлөө” гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “хүн хөөгөөгүй би адилхан айлд байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь гэх залуу миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон чинь нь намайг өмөөрөөд гэх залуугийн баруун нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн чинь нь той барьцалдаж аваад газарт унагаагаад дээр нь гарч суугаад нүүр хэсэгт нь 10 гаруй удаа цохиод уруулыг нь сэтэлсэн. Тэгээд тухайн үед гэрт байсан хүмүүс тэр хоёрыг салгах үед гийн эхнэр гэх эмэгтэй ын нүүрийг маажаад сандал аваад уруул хэсэгт нэг удаа цохисон чинь ын дээд арааны нэг шүд унасан. Тэгэхээр нь би уурлаад та нар манай нөхрийн уруул амыг сэтлээд, шүдийг нь унагаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын “...Би 19 цагийн орчим гэртээ очих үед манай нөхөр , нар их согтсон байдалтай сууж байсан. Гаднаас , эхнэр тайгаа ирсэн байсан. Тэгээд бид нар дэлгүүр яваад 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад манай гэрт уусан. Тэгсэн чинь нь согтуу тай жоохон маргалдах гээд байхаар нь нөхрөө авч явах гээд дуудлагын машин дуудсан. Тэгээд , нар хүүхдүүдээ дагуулаад манай гэрээс гарах үед зөрөөд *******, , нар ирсэн. Тухайн үед би , нарыг гаргаж өгчихөөд гэртээ орж иртэл удалгүй ардаас , нар хүүхдүүдээ дагуулаад орж ирсэн. ...  т хандаж “чи мөнгөтэй баян хүүхэн машин дуудаад явсан байж яагаад буцаад ороод ирэв” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхэд ******* нь өмөөрөөд д хандаж “танай гэрт байгаа биш чи жоохон хүүхдүүдтэй хүмүүсийг хүйтэн гэр рүү явуулах гээд байгаа юм уу” гээд хоорондоо маргалдах үед   уурлаад хацар хэсэгт нэг удаа алгадсан. Тэгтэл нь нөхөр өмөөрөөд үснээс барьж аваад зулгаагаад нь толгой руу цохиод шүүрийн ишээр цохисон. ... нь сууж байсан пивор хүрэн сандлаар ын нүүр хэсэгт нэг удаа цохих үед ын хамраас цус гараад тогтохгүй байсан. ...  нөхөр ыг өмөөрөөд гийн толгойн хэсэгт гараараа цохисон. Тэр үед нь эхнэр г өмөөрч гийн толгой хэсэгт гараараа олон удаа цохиод байсан. ******* нь эхнэр г өмөөрч ыг газарт унагааж нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон. ... нь босож ирээд нүүрэн тус газар хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн асуудал гаргасан. Тэгээд буцаж орж ирэхдээ ын хамар хавдсан, шүд нь унасан байсан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч И.гийн “...*******, бид гурав ын гэр рүү 21 цагийн орчим очсон. Тэгэхэд ын гэрт , , , , нар архи уугаад сууж байсан. Тэгээд ын гэрт байх үед юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй нь унаатайгаа явахгүй яасан юм гээд үг хэлээр доромжлоод дайраад байсан. Тэгээд тэр хавиар хүмүүстэй муудаад той үсдэлцээд хоёр биенээ цохиод харилцан зодолдох үед ******* нар нь хоорондоо муудалцаад барьцалдаж аваад дээр доороо ноцолдоод байсан. Намайг харахад ******* нь ын дээр нь гараад толгой, хамар, нүүр хэсэгт гараараа олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.ийн “...би такси дуудаад нөхөр хоёр хүүхдээ дагуулаад гийн гэрээс гарахад гийн гэр рүү зөрөөд *******, , нар орсон. Манай нөхөр нь таксины жолооч эгчтэй маргалдсан чинь  таксины жолооч уурлаад та нарыг заавал хүргэж өгөх албагүй гээд бид нарыг буулгасан. Тэгээд бид хэд буцаж ороод манай нөхөр өмнө нь унтаж байсан орон дээр хөнжил нөмрөөд хэвтээд өгсөн. Тэгээд би хувцсаа тайлах гээд буйдан дээр сууж байсан чинь нь намайг “янхан минь, гичий минь чи их мөнгөтэй хүүхэн байна, эрийн сүгээ аваад явахгүй яасан юм” гэсэн чинь ******* нь намайг өмөөрөөд “хүйтэн гэр рүү жоохон хүүхэд явуулахаас чи ичихгүй байна уу, манай найзын гэрээс чи найзыг минь хөөхгүй шүү, адилхан айлд байж” гэж хэлсэн чинь нь “чи ямар том дуутай юм” гээд босож ирээд баруун хацар хэсэгт нэг удаа алгадсан. Тэгэхэд ******* нь “чи муу битгий давраад байгаарай” гээд г түлхсэн чинь эхнэр “манай нөхрийг алгаддаг чи хэн бэ” гээд босож ирээд хоорондоо барьцалдаж аваад үсдэлцээд хоёр биенээ цохиод, өшиглөөд байсан. Тэр үед нь босож ирээд г алгадаад боосон чинь ******* нь гэнэт уурлаад “та нар миний эхнэрийг элбээд зодохгүй шүү” гээд ыг барьж аваад тонгорч газарт унагаахад нь нөхөр ыг өмөөрч барьж аваад зууралдах үед нь босож ирээд газарт унагаагаад нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөх үед хөмсөг нь язраад цус гарахаар нь , бид 3 тэр хэдийг салгасан юм. ... гэрт байсан пивор улаан өнгийн сандлаар ын нүүрэн дундуур нь хүчтэй цохих үед ын хамар амнаас цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг,  Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ДОР0725/115 тоот “...******* биед дээд үүдэн 1 шүдний булгарал, дээд уруулын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон дээд уруулын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, дээд үүдэн 1 шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын- 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдалдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ДОР0725/217 тоот “...******* биед зүүн хөмсөгт язарсан шархны сорви, зүүн нүдний дээд зовхинд зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Хэзээ үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх тогтоогдсон зүүн хөмсөгт язарсан шархны сорви гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч *******, ******* нар нь согтуугаар бүлэглэж хохирогч *******ыг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүгдэгч, хохирогч *******, *******, шүүгдэгч ******* нар нь хоорондоо эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч овогт од мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч ******* нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас  198,852 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ас даатгуулагч ******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан 198,852 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас даатгуулагч ******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан 198,852 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА