Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02100

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02100

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух,  Х. Б /РД:000/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Омих сургууль /Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруу, Сансарын тойрог, РД:000, УБД:000/-д холбогдох,

Сургалтын төлбөрт 8.739.076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б /ШТ№000/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н /ШТ№000/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.Б-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн ах Н.Х-ийн хүү Х.Б 7 настайдаа эцгээс өнчирч хоцорч, хөдөө орон нутгаас эх дүү нарын хамт аавынхаа төрсөн эгч намайг бараадан Улаанбаатар хотод ирсэнээс хойшхи хугацаанд миний бие уг хүүхдийг сургуульд сургах, хувцаслах, идэх хоол ундыг залгуулах гээд бүхий л талаар тусалж хүний дайтай болгосон.

Х.Б нь 2005 онд Баянгол дүүргийн 0 дугаар дунд сургуулийг төгсгөн бүрэн дунд боловсролтой болж улмаар цэргийн алба хаасан. Манайхан үе дамжсан бариач удамтай бөгөөд Х.Б-ийн бариа засал хийх төрөлхийн авъяастайг харгалзан түүний бариачийн удмаа үргэлжлүүлэх, анагаах ухааны мэдлэг боловсролтой болох хүсэлтийг нь дэмжиж 1.000.000 төгрөгийн хандивыг ОМИХ хандивлаж тус сургуульд 2007 онд элсэн орж 10 жил суралцсан.

Х.Б-ийг суралцах хугацаанд сургуулийн зүгээс 5 удаа жилийн чөлөө олгосон бөгөөд сургуулиа төгсөж чадаагүй, удаа дараа жилийн чөлөө олгож байсан нь тус сургуулийн захирал Ж.Н, түүний гэр бүл Г.О нартай холбоотой. Учир нь: Эдгээр хүмүүс Х.Б-ийг хичээлд нь суулгадаггүй, гарын үзүүрт зарах, өөрсдийн хувийн эмийн үйлдвэртээ ажиллуулах, эмийн ургамал түүлгэх ажлыг байнга цалин хөлсгүй хийлгэдэг байсан бөгөөд цалингүй ажиллуулсны хариу болгож ... багш нь шалгалт өгөхөд дэмжлэг үзүүлнэ, сургуулийг чинь төгсгөнө гэдэг байсан ч дэмжлэг үзүүлээгүй амлалтаа биелүүлээгүй. Энэ 11 жилийн хугацаанд 1 ширхэг өдөн куртка өгсөн, хоол ундны мөнгө ч өгдөггүй байсан.

Б.Б-ийн суралцах хугацааны бүх зардал төлбөрийг авга эгч болох би хариуцан сургалтын төлбөр, хандивын мөнгө гэж нийт 8,800,000 төгрөгийг сургуульд төлсөн.

Хэрэв суралцагч сурч чадахгүй мэдлэг мэргэжил эзэмших боломжгүй бол сургуулиас хасах, чөлөөлөх асуудлыг тухайн цаг үед шийдвэрлэх байтал тогтоосон журмыг зөрчиж /суралцагчийн суралцах хугацаанд олгох чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна/ 5 удаа жилийн чөлөө олгож, сургуулиас хасахгүй байгаа нь зөвхөн төлбөр авах зорилготой байсан гэж ойлгож байна.

Энэ асуудлаар сургуулийн дэд захирал Г.О өөрийн биеэр уулзаж ...Х.Б-т удаа дараа чөлөө олгоод байгаа шалтгаан, хэдэн хичээлд ямар үнэлгээ авсан, кредит цагийн тооцоо, дахин хэдэн хичээлийн шалгалт өгөх, нэмэлт цагийн төлбөр тооцооны талаар асууж мэдээлэл авах гэтэл мэдээлэл өгөхөөс татгалзаж, Х.Б-ийг олон он жилээр сургуульд суралцуулдаг шалтгааныг тодруулж чадаагүй юм.

Х.Б 1 дүгээр ангиа ч төгсөж чадаагүй, 2 дугаар ангид ороход нь захирал Ж.Н уулзахад 5-6 хичээлд муу авсан байсан, Х.Б бол миний хайртай шавь нарын нэг, сайн оюутан, би багш нартайгаа ярилцаж арга хэмжээ авна гэсэн боловч амласан амлалтаа бодитоор хэрэгжүүлээгүй.

Х.Б нь 2007-2008 оны хичээлийн жилд 4 хичээлийн кредит цаг тооцуулаагүй тул 2008-2009 онд 1 дүгээр ангийг төгсөхөд нь сургалтын албанд 500.000 төгрөг өгч байж тооцуулсан. 2009-2010 онд 2 дугаар ангийг 2 хичээлийн тооцоотой төгссөн. Сургуультай байгуулсан гэрээний 1.10.3-д оюутан 2 хичээлд хангалтгүй дүн авсан бол сургуулиас хасах гэсэн заалтаа зөрчсөн.

Мөн 2010-2011 онуудад хөдөө ажиллахын тулд жилийн чөлөө авсан гэдгийг зөвшөөрөхгүй. 2011-2012 он, 2012-2013 оны хичээлийн жилд чөлөө авсан нь тус сургуулийн шилжих журмын 2.1, 2.2, 2.6, 5.1.3, 6.1.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Х.Б жилийн чөлөө авах хүсэлтийг өөрөө гаргаж байгаагүй.

Оюутантай байгуулсан гэрээ, сургуулийн шилжих журмыг зөрчсөн байхад түүнийг сургуулиас чөлөөлөхөөр байтал сургалтын төлбөр авсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Сургалтын гэрээ бол 2 талын гэрээ бөгөөд сургууль нь суралцагч 2007 онд сурлагын дүн хангалтгүй байхад түүнийг сургуулиас хасчих боломжтой байсан.

Авга эгч Н.Д сургуулийн холбогдох ажилтнуудтай уулзахад Х.Б-ийн сурлагын талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байсан, суралцах боломжтой, төгсөх боломжтой учраас төлбөрөө төл гэсэн хариу өгөхөөр нь суралцаж байна гэж бодоод сургалтын төлбөрийг төлдөг байсан.

Оюутан хүн сурах үүрэгтэй хэдий ч түүний төлсөн сургалтын төлбөрөөр сургуулийн үйл ажиллагаа явуулж, багш ажилтныг цалинжуулах зэргээр орлогын эх үүсвэрийг бий болгодог гэдгээ мэдсээр байж уг суралцагчийг сургах, сургуулийг төгсгөх талаар арга хэмжээ аваагүй, хүний ёсоор хандаж ар гэрт нь мэдээлэл өгөхгүй, сурах бололцоо олгохгүй хүний амьдралын 10 жилийг хий хоосон, үр дүнгүй өнгөрүүлсэн нь сургуулийн удирдлагуудын хувийн ашиг сонирхолтой холбоотой төдийгүй жилийн чөлөө өгсөн нэрээр 10 жил Х.Б-ийг хуурч хувийн ажлаа хийлгэн, өндөр настай надаар сургалтын төлбөр төлүүлж олон жил бусдын ажил амьдрал, эргэж хэзээ ч олдохгүй цаг хугацааг алдуулж сэтгэл санаа эдийн засгийн хувьд хохироосонд гомдолтой байна.

ОМИХ Х.Б-ийг сургаж, боловсрол олгож чадаагүй тул 2007-2016 оныг хүртэл сургалтын төлбөрт төлсөн 8.800.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 900.000 төгрөг, нийт 9.700.000 төгрөг нэхэмжилсэн.

Уг шаардлагаа сургалтын төлбөрт төлсөн 7.839.076 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 900.000 төгрөг, нийт 8.739.076 төгрөг болгон багасгаж байна гэв.

 

 

Хариуцагч ОМИХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б нь 2007-2010, 2013-2016 онуудад нийт 6 жилийн хугацаанд тус сургуульд суралцсан. Х.Б нь олон цагийн хичээл тасалж, олон хичээлийн шүүлэг, шалгалтаа өгөөгүйн улмаас түүнд 2 удаа жилийн чөлөө олгосон байдаг.

Х.Б анх сургуульд орохдоо хандив өгч элссэн нь тухайн үеийн хууль, тогтоомжийг зөрчөөгүй, учир нь 2013 оноос хандив авч сургуульд элсүүлэхийг хориглосон Боловсролын сайдын тушаал гарсан.

Нэг дэх жилийн чөлөөг анх элсэн орсон жилээ буюу 2007-2008 оны хичээлийн жилд 1-р курст суралцан 43 кредит судлахаас талаас илүү хичээл буюу 24 кредит цагийн хичээлд суулгүй таслаж, мөн хичээлийн шалгалтууд болон дахин шалгалтуудыг өгөөгүй, хангалтгүй суралцсан учир сургуулийн шалгалт шүүлгийн дүрэм, сургуультай байгуулсан гэрээг үндэслэн жилийн чөлөө олгосон.

Хоёр дахь жилийн чөлөөг 2014-2015 оны хичээлийн жилд урьд хичээлийн жилийн шалгалтуудын нөхөж өгөх сануулгатайгаар 4-р курст дахин суралцсан. Энэ хичээлийн жилд орсон Эмийн жор судлал-технологи 2, Гурван гэм хурмал өвчин", "Дотор өвчин засал 1, 2", "Таван эрхтний өвчин", "Халуун өвчин" зэрэг хичээлүүдийн шалгалтыг өгөөгүй. Мөн урьд курсын хичээлүүдийн шалгалтыг өгч тооцуулаагүй байсан учраас сургуулийн шалгалт шүүлгийн дүрэм, сургуультай байгуулсан гэрээг үндэслэн мөн нэг жилийн чөлөө олгосон.

Х.Б нь 1-р курстээ хангалтгүй суралцсаны улмаас 2 удаа жилийн чөлөө авч давтан суралцаж төгссөн. 2010-2013 онуудад хөдөө ажиллана хэмээн өөрийн хүсэлтээр чөлөө авсан. Х.Б-ийн чөлөө авахыг хүссэн бичгээр гаргасан хүсэлт байхгүй.

Сургуулиас жилийн чөлөө өгөхөд тойрох хуудсаа өөрөө зуруулаагүй, тушаал танилцуулахаар ирдэггүй байсан. Сургууль суралцагчаас хахууль авч, дүн тавьж байгаагүй. Ер нь Х.Б идэвхтэй оюутан байсан учраас түүнийг суралцахыг дэмжиж байсан. Төвд хэлээр онолын мэдлэг олгодог учраас Х.Б одоо ч гэсэн төвд хэлээр ойлгодог гэж үздэг.

Тус сургууль нь Х.Бтай байгуулсан гэрээнд хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж ажиллаж байсан. Багш нар хуваарийн дагуу хичээл орж, ирцийг бүртгэн тасалсан тохиолдолд сануулж, шалгалт шүүлгээ өгөхгүй тохиолдолд хурлаар оруулан сануулж, Х.Б-иас шалгалт шүүлгээ өгнө гэсэн амлалтыг авч баталгаажуулан гарын үсэг авч байв.

Х.Б-тай 2007-2008 оноос эхлэн суралцуулах гэрээ байгуулсан нь төгсөх хүртэл үргэлжилнэ, уг гэрээний талаар маргахгүй гэх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Түүний 4 жил суралцсан байдлаас харахад сургуулиас түүнд боломж олгосон. Сургалтын гэрээнд 2014 онд өөрчлөлт орсон, үүний дагуу Х.Б-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулаагүй, сургуулиар мөрдөж байсан учир түүнийг сургуулиас хасах тушаалд дурдсан, гэхдээ 1.10 дугаар зүйл дурдагдсан.

Түүнтэй холбоотой асуудлыг 2016.10.26-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэхээр дуудсан боловч ирээгүй, уг хуралд өөрөө оролцоогүй. Тэгээд ч Х.Б-ийн зүгээс төлбөр төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй, өмгөөлөгчийн хөлс ч төлсөн баримтгүй байна.

Х.Б-ийн суралцаж байх 6 жилийн хугацаанд сургууль нэг ч цаг хий дэмий өнгөрүүлэх завгүй байлгасан бөгөөд сургуулийн удирдлагаар батлуулсан хуваарийн дагуу хичээл орж тасралтгүй явуулж байсан. Гэтэл Х.Б нь тус сургуультай байгуулсан гэрээгээ зөрчиж олон цагаар хичээл тасалж, шүүлэг шалгалтаа өгөөгүй оюутны үүргээ биелүүлж суралцаагүй. Мөн 6 жилийн хугацаандаа тус сургуульд төлбөл зохих 10.220.815 төгрөгнөөс 7.839.076 төгрөгийг төлж 2.381.739 төгрөгийг дутуу төлсөн.

Сургалтын гэрээний 1.10.3-д зааснаар 1 дүгээр курс төгсөх үед муу сурсан бол сургуулиас хасах байсан гэж байна, гэтэл сургуулийн дүрэмд эхний удаа 1 жилийн чөлөө олгох байсан. Тэгээд муу сурсан бол өөрөө гэрээгээ цуцлах эрхтэй. Сургалтын төлбөр төлсөн бол сургуулиа төгсөнө, төгсөхгүй бол сургалтын төлбөрөө буцааж авна гэдэг зүйл байж болохгүй.

Х.Б нь сургууль дэмжээд байхад суралцах чадваргүй, хэнэггүй шалгалт, шүүлэг өгдөггүй, дураараа хичээл таслан сураггүй алга болох зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан учир ОМИХ 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн захирлын тушаалаар сургуулиас бүр мөсөн чөлөөлсөн.

Иймд Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь хариуцагч ОМИХ холбогдуулан 9.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг сургалтын төлбөрт төлсөн 7.839.076 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 900.000 төгрөг, нийт 8.739.076 төгрөг гаргуулах болгон багасгаж, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

Хариуцагч ОМИХ суралцагч нь суралцах ёстой кредит цагийн хичээлд суухгүй тасалсан, суралцсан хичээлийн болон дахин шалгалтыг өгөөгүй, хангалтгүй суралцсан учир сургуулийн шалгалт шүүлгийн дүрэм, түүнтэй байгуулсан сургалтын гэрээг үндэслэн жилийн чөлөө олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнийг сургуулиас чөлөөлсөн, түүнд зохих мэдлэгийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч ОМИХ хооронд 2007 онд тус сургуульд шинээр элсэн орсон Х.Б-тай 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуульд суралцуулахаар ОМИХ оюутан суралцуулах гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр сургууль нь оюутныг сургуулийн дүрэм, дотоод журамтай танилцуулж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургах,

оюутан нь сургалтын зардлыг бэлнээр буюу дансанд хийх, сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, шалгалт, шүүлгийн дүрэмтэй танилцаж, шүүлэг шалгалтыг хугацаанд нь өгч байхаар тохиролцсон байна.

/хх-ийн 62 дугаар тал/

 

359 үгээр 359.1- "Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон а, үйлчилгээг , ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 359.2-т: Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж ан бөгөөд зохигчийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан байдлаас хөлсөөр ажиллах байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь сургалтын төлбөрт 2007-2008 оны хичээлийн жилд 640.000 төгрөг, 2008-2009 оны хичээлийн жилд 524.076 төгрөг, 2009-2010 оны хичээлийн жилд 780.000 төгрөг, 2013-2014 оны хичээлийн жилд 2.200.000 төгрөг, 2014-2015 оны хичээлийн жилд 2.695.000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилд 1.000.000 төгрөг, нийт 7.839.076 төгрөг төлсөн, энэ талаар зохигч маргахгүй байна.

 

/хх-ийн 53 дугаар тал/

 

ОМИХ Багш нарын хурлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар ХИЭ-ийн 4А ангийн оюутан Х.Б болон бусад 2015-2016 оны хичээлийн жилийн шалгалтын өртэй оюутнуудын асуудлыг хэлэлцээд түүнд багш нарын хурлаар орохыг мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр 2 удаа хуралд ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн сургуулиас бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргажээ.

/хх-ийн 87-92 дугаар тал/

 

Тус сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот Сургуулиас чөлөөлөх тухай тушаалаар тус сургуулийн Оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх журмын 6.6, Оюутан суралцуулах гэрээний 1.9.5, 1.9.6, 1.9.7, 1.10 дах заалтууд, 2016 оны 10 сарын 26-ны өдрийн багш нарын хурлын шийдвэрийг үндэслэн Х.Б нь эм судлал, эмийн түүхий эд, онош зүй, эмчийн ёс зүй 2, УАУ-ны оношлогоо, эмийн жор судлал технологи-1, УАУ-ны засал, Гурван гэм, хурмал өвчин, Дотор өвчин засал 1.2, Таван эрхтний өвчин, Халуун өвчин хичээлүүдийн шалгалт тооцуулаагүй тул сургуулиас чөлөөлсөн байна.

 

/хх-ийн 61 дүгээр тал/

 

Тус сургуульд суралцах оюутантай байгуулах сургалтын гэрээнд 2014 онд өөрчлөлт орсон, Х.Б-тай 2007 онд байгуулсан Оюутан суралцуулах гэрээ-нд нэмэгдсэн гэх 1.9.5, 1.9.6, 1.9.7 дах заалтуудыг тусгаагүй боловч дээрх заалтууд үйлчилнэ гэж гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу гэрээг үгийн шууд утгаар нь тайлбарлах бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар талуудын хооронд байгуулагдсан оюутан суралцуулах гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Х.Б-тай 2007 онд байгуулсан оюутан суралцуулах гэрээний 1.10-д сургуулиас хасах тохиолдлыг зохицуулсан байх ба 1.10.3-т: Оюутан нэг улиралд 2 хичээлийн шалгалтанд 2 удаа муу үнэлэлт авсан тохиолдолд гэжээ.

 

/хх-ийн 62 дугаар тал/

 

ОМИХ захиргааны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн оюутны шилжилт хөдөлгөөний журам 4.1-д сургалтаас түр чөлөөлөгдсөн оюутан чөлөөний хугацаа дуусмагц үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ оюутны албанд бичгээр гаргах, 5.1-д оюутныг сургуулиас бүрмөсөн чөлөөлөхөөр зохицуулсан байх бөгөөд 5.1.3-д суралцах хугацаандаа 3 ба түүнээс дээш жил завсардсан бол шалтгаан харгалзахгүй гэж заасан байна.

 

Хариуцагч нь дээрх хугацаанд Х.Б-ийн сургуулиас чөлөө хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан, мөн үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ бичгээр гаргасантай холбоотой баримтыг ирүүлээгүй болно.

Х.Б нь дээрх сургуульд суралцах хугацаанд:

- 2007-2008 оны хичээлийн жилийн 1 дүгээр курст 13 хичээлийн 45 кредит цаг суралцахаас 4 хичээлд хангалтгүй буюу F үнэлгээ, 2008-2009 оны хичээлийн жилийн 1 дүгээр курст 13 хичээлийн 45 кредит цаг суралцахаас 6 хичээлд хангалтгүй буюу F үнэлгээ, 2009-2010 оны хичээлийн жилийн 2 дугаар курст 14 хичээлийн 41 кредит цаг суралцахаас 2 хичээлд хангалтгүй буюу F үнэлгээ, 2013-2014 оны хичээлийн жилийн 3 дугаар курст 9 хичээлийн 44 кредит цаг суралцахаас 6 хичээлд хангалтгүй буюу F үнэлгээ, 2014-2015 оны хичээлийн жилийн 4 дүгээр курст 8 хичээлийн 39 кредит цаг суралцахаас 6 хичээлд хангалтгүй буюу F үнэлгээ, 2015-2016 оны хичээлийн жилийн 4 дүгээр курст 8 хичээлийн 39 кредит цаг суралцахаас 5 хичээлд хангалтгүй буюу F үнэлгээ тус тус авсан байна.

 

/хх-ийн 55-56 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь Х.Б-тай 2007 онд байгуулсан оюутан суралцуулах гэрээний 1.10.3-т зааснаар нэг улиралд 2 хичээлийн шалгалтанд 2 удаа муу үнэлэлт авсан тохиолдолд сургуулиас хасах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд оюутны шилжилт хөдөлгөөний журмын 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан: Суралцах хугацаандаа 3 ба түүнээс дээш жил завсардсан бол шалтгаан харгалзахгүйгээр сургуулиас хасах журмаа баримтлаагүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч ОМИХ суралцагч нь суралцах ёстой кредит цагийн хичээлд суухгүй тасалсан, суралцсан хичээлийн болон дахин шалгалтыг өгөөгүй, хангалтгүй суралцсан учир сургуулийн шалгалт шүүлгийн дүрэм, түүнтэй байгуулсан сургалтын гэрээг үндэслэн жилийн чөлөө олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул сургуулиас чөлөөлсөн, түүнд зохих мэдлэгийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч нь оюутан Х.Б-тай байгуулсан оюутан суралцуулах гэрээний 1.10.3, оюутны шилжилт хөдөлгөөний журмын 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасныг хэрэгжүүлээгүй, суралцагч Х.Б нь сргуульд суралцах хүсэлтээ бичгээр гаргаагүй байхад түүнээс сургалтын төлбөр авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д: Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 900.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч ОМИХ нь оюутан суралцуулах гэрээний 1.10.3, оюутны шилжилт хөдөлгөөний журмын 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасныг хэрэгжүүлэлгүй Б.Б-иас 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2.200.000 төгрөг, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2.695.000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1.000.000 төгрөг, нийт 5.895.000 төгрөг хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч ОМИХ 5.895.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сургалтын төлбөр нэхэмжилсэн 1.944.076 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 900.000 төгрөг, нийт 2.844.076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

115 115.1, 115.2.2, 116, 118-т

:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ОМИХ 5.895.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.844.076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч ОМИХ улсын тэмдэгтийн хураамжид 109.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ