| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 252*******000000*******93 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******985 оны 02 дугаар сарын *******6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* ******* нярав ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 ******* баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн *******38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* . /РД: ЖЯ8502*******605/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын *******3-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 ******* баг *******4 ******* байрны хойд талын авто замаар Toyota prius-20 маркийн 79-*******5 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын *******3-ны орой *******8 цагаас ахлах ахлагч Б.Отгонбатын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр 02-02 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг чиглэл авч гарсан. Ингээд Хэрлэн сумын 9 ******* баг *******4 ******* байшингийн хойд замын хэсгээр 22 цагийн үед хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 79-*******5 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Ингээд тус жолоочийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж согтуурал хэмжих драгер багажаар үлээлгэж шалгахад 3,05 хувийн согтолттой гэж гарсан тул тээврийн хэрэгслийг саатуулж жолоочийг нь эрүүлжүүлэн саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Мөн жолооч *******гийн регистрийн дугаараар жолоочийн лавлагаа авахад 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ******* жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Тус санг бүртгэхдээ алдаатай шивсэн юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн **************/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын *******3-ны орой *******9 цагийн орчимд ажлын газрын 4 хүнтэй Хэрлэн сумын 9 ******* баг 5 дугаар байшингийн гадна талын сааданд 0,5 граммын 2 шил архи уусан. Ингээд би тэндээсээ ганцаараа яваад ******* ******* сургуулийн хойд талын намын хорооны хашаанд тавьсан байсан өөрийн эзэмшлийн 79-*******5 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг очиж авсан. Тэгээд хөдлөөд 9 ******* баг *******4 ******* байшингийн хойд талд явж байхад цагдаа зогсоож шалгасан. Ингээд эрүүлжүүлэх байранд авчирч согтуурал хэмжих драгер багажаар үлээлгэхэд миний согтолт 3,05 хувьтай согтуу гэж гарсан тул машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хүргэж саатуулсан. ...би өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаатайгаар хасуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******7/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 07/
- 79-*******5 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 08/
- Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн *******9-20/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 800 дугаартай шийтгэвэр, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26-29, 3*******-34/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн *******38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын *******3-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 ******* баг *******4 ******* байрны хойд талын авто замаар Toyota prius-20 маркийн 79-*******5 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн амьсгал дахь спиртийн агууламж 3,05 промиль гарсан болох нь 2025 оны 05 дугаар сарын *******3-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар торгох ялыг төлж барагдуулаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас 3******* хоногийн ялыг эдэлсэн талаарх Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичиг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 ******* зүйлийн *******, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн ************** сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялыг ******* жил ************** сараар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 ******* зүйлийн *******, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хасах ялаас эдлээгүй үлдсэн ************** сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялыг ******* жил ************** сараар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жил ************** сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн **************.9 ******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
*******0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА