Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00587

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр              Дугаар 156/ШШ2019/00587                     Хэрлэн сум

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00549/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ........... суух, Халибин овогт Б.Д /РД:/-ийн хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

прокурор Д.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний эцэг Б.Б нь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэнийг Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны ....оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн / дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.  

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж цагаатгагдсан, Б.Д нь Б.Б-ын төрсөн охин, түүнчлэн Б.Б нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан төрөөс орон сууц олгож байгаагүй гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны ....оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлал,

- Улсын дээд шүүхээс 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон цагаатгалын гэрчилгээ,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  / тоот лавлагаа,

- Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэр,

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .... тоот албан бичиг.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг гэсэн зохицуулалтын хүрээнд Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний охин Б.Д-д 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс хэлмэгдэгч нь тухайн үед орон гэрээ хураалгасан нь баримтаар нотлогдоогүй учир нөхөх олговорыг олгох үндэслэлгүй гэж байгаа боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар нөхөх олговорыг олгоход уг урьдач нөхцөл хамаарахгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Биндэр сумын Төрийн сангаас гаргуулан ..... Б.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                        

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ