Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 132/ШШ2022/00413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б******* аймгийн Х******* сум, ******* дүгээр баг, Х******* Н******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, *******ын овогт ******* Г /РД:ФЖ550215*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З д холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байрны 07, 08, , 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Чын Ж байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Д.Т бие даасан шаардлага бүхий 132/2021/006*******8/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1988 онд төрсөн, Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З д Нн ажилтай, Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З 1 дүгээр гудамж, 8 тоотод оршин суух, Б овогт Чын Нэ /УЗ88082**************0/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 онд төрсөн, *******5 настай, эмэгтэй, О аймгийн Б сумын ******* дүгээр баг, Хүрэнбулаг ******* дүгээр хороолол, тоотод оршин суух Ш овогт Хийн О /ФЖ770*******22/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 1968 онд төрсөн, Б******* аймгийн Х******* сумын Х******* т, 1 дүгээр баг, ******* дугаар байрны 8 тоотод оршин суух, Урианхан овогт Кгийн Х /РЕ/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эрдэнэт Б*******ы ЦТСүлжээ ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 1985 онд төрсөн, Эрдэнэт Б******* Цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-ын Хуулийн зөвлөх ажилтай, О аймгийн Б сум, тоотод оршин суух Сын Э,

 

Гэрч Ж.М, П.Сүхээ /цахимаар/,

 

Нарийн бичгийн дарга Б.Батзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Г нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Г би хүү Б.Эын хамт амьдарч байгаа байрны 2 дугаар орцыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар 6 дугаар байрны 2 дугаар орц, 6 /зургаа/ айлын орон сууц-ыг хувьчлалын 36 ширхэг ягаан тасалбараар, амьдран сууж байгаа давуу эрхээрээ хувьчлан авсан.

Хувьчлан авсан айлуудаас 1991 оны байдлаар Б.Г 7 тоотод 1 өрөө, манайх 9 тоотод 3 өрөө, Манлайжавынх 12 тоотод 3 өрөө, байруудад амьдарч байсан.

Амьдран сууж байгаа Х******* ты ******* дугаар байрны 2 дугаар орц /хуучнаар Х*******ын 6 дугаар байрны 2 дугаар орц, амбаартай байр/-нд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Х******* ты з ы нотариатын үүрэг гүйцэтгэгч М олгожээ.

Дээрх нотариатын үйлдэлтэй холбоотой баримтад 2021 оны 11 дүгээр сарын 0*******-ний өдөр Б******* аймгийн Х******* сумын Х******* багийн З д очиж шүүхээс үзлэг хийхэд нотариатын үйлдэл хийсэн бүртгэлийн дэвтэр байхгүй, өв нээсэн холбогдох баримт нь өв хүлээн авагч Т өргөдлөөс бусад нь канондсон хэлбэрээр байлаа.

Эдгээр баримтаар Д.Туулд өв нээж, 5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн *******3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг нягтлан шалгаагүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна.

Иймд нотариатын үүрэг гүйцэтгэгч Мын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн *******3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг шалгахгүйгээр Д.Туулд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гтай холбоотой Х******* ты Н******* 1 гудамж, ******* дугаар байрны ******* тоотыг иргэн Дашдэмбэрэл овогтой Туулд өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгсөнийг хүчингүй болгуулах талаар тайлбартаа дурдсан байна.

1.  Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн жагсаалтын 27 дугаарт бичигдсэнийг үндэслэж олгосон.

2.  Улсын бүртгэлийн хэлтэс нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохдоо холбогдох бичиг баримтын эх хувийг үндэслэж олгодог бөгөөд нотариатын үүрэг гүйцэтгэгч нар нь хуулбарлан авч үлддэг.

3.  Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл нь олдоогүй. Үүнийг дэвтэрт бүртгэдэг.

*******.  Нотариатын үйлдэл нь зөв, харин дэвтэрт бүртгэлээ хийгээгүй нь алдаа болсон гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 5 дугаар сард Д.Туулаас Х******* сумын Х******* ты Н******* гудамж, ******* дугаар байрны 8 тоотыг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарч уг байрыг би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би Д.Г гуайн нэхэмжлэлийг сайн ойлгохгүй байна гэв.

*******.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эрдэнэт Б*******ы Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэт-Б*******ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Б******* аймгийн Х******* сумын Х******* баг Н******* гудамж, ******* дугаар байрны 08 тоот орон сууцны өмчлөлийн талаар иргэн Д.Т гаргасан нэхэмжлэлийн дагуу О аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралд хариуцагчаар оролцсон болно.

Анхан шатны шүүхээс ******* дугаар байрны 08 тоотын өмчлөгч нь иргэн Д.Туул болохыг тогтоож, тус байрыг суллаж өгөхийг ЭБЦТС ТӨХК-д даалгасан. Эрдэнэт-Б*******ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж, иргэн Д.Туулаас *******,155,755.00 /дөрвөн сая нэг зуун тавин таван мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж компанид олгохоор шийдвэрлэсэн. Д.Туул нь дээрх мөнгөн дүнд Б******* аймгийн Х******* сумын Х******* баг, Найрамдал гудамжны ******* дугаар байрны 2 давхарт байрлах тоот 1 өрөө байрыг өгөхөөр тохиролцсоны дагуу улсын бүртгэлийн газарт хүсэлт хүргүүлж компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлсэн болно.

Иргэн Д.Туул нь ******* дугаар байрны тоотын эзэн болох нь 132/2021/006*******8/И индекстэй иргэний хэрэгт авагдсан цэнхэр ягаан тасалбараар уг байрыг Д.Т нөхөр болох Ч.Ж худалдан авсан тухай бүртгэл, тэмдэглэлээр нотлогдож байна гэж үзэж байна.

Иргэн Д.Г гаргасан нэхэмжлэлдээ ******* дугаар байрны 7, 9, 12 тоот байрны талаар дурдсан байх ба тоотын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.

Иймд иргэн Д.Туул нь ******* дугаар байрны тоотын өмчлөгч мөн бөгөөд манай компани уг байрыг хууль ёсоор шилжүүлэн авсан болно гэв.

5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Туул нь нөхөр Ч.Жтай 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, охин М 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Албан ёсоор гэр бүлээ 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр батлуулсан. Бид хоёр 1989 онд гэр бүл болоод Б******* аймгийн Х******* сумын Х******* тд амьдарч байсан. Нөхөр маань зүрх судасны хүнд өвчнөөр 2008 оны 9 дүгээр 23-ны өдөр нас барсан. Энэхүү өвчнөөр удаан хугацаанд өвдсөн. Нас барах үедээ Сэлэнгэ аймгийн С сумын 2 дугаар багт ээжийнд хамт айлчлан явж байх үедээ гэнэт муудаж нас барсан. Энэхүү өвчнөөр удаан хугацаанд өвдөж, би асарч байгаад өөрийнхөө гар дээр алдаж, хүнд хэцүү амьдралыг үзсэн. Эмч хүн учраас чадах бүхнээ хийж сүүлдээ ажлаасаа гарч, нөхрөө асарсан. Нөхрийг нас барснаас хойш би болон охин маань өвлөгч болсон. Гэсэн ч өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах асуудлыг түр хойшлуулж, охиноо нас биед хүрэхэд нь ярилцаж байгаад миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг авахаар болж, өөрийн харъяа газар болох Х******* багийн нотариатчид хандсан. Үүний дагуу нотариатчаар ажиллаж байсан Засаг даргын орлогч хэд хэдэн баримт бүрдүүл гэсний дагуу бүрдүүлж өгсөн. Үүнд иргэний үнэмлэхний хуулбар, охин Мгийн өвлөхөөс татгалзсан баримт, нөхрийн нас барсны гэрчилгээ, хамт амьдарч байсан гэх Улсын бүртгэлийн баримт, ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хэд хэдэн баримт шаардсаныг бүрдүүлж өөрийн охин Мн хамт явж, өвлөх эрхийн гэрчилгээг авч байсан. Нас барсан нөхөр Ч.Жы хууль ёсны өвлөгч би мөн юм. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үед хэн ч маргаж байгаагүй. Өвлөгч биш этгээд өвийн гэрчилгээг хүчингүй болгохоор хандах боломжгүй гэж үзэж байна. Би өөрийн нөхөр Ч.Жы өвлөгч бөгөөд Ч.Ж нь нэхэмжлэгчтэй садан төрлийн ямар ч хамааралгүй этгээд юм. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн баримт биш болно гэжээ.

6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Б******* аймгийн Х******* сумын Х******* багийн Н******* гудамж, ******* дугаар байрны 2 дугаар орцонд 6 айл байдаг. Энэхүү орон сууц 197******* онд баригдсан. Х*******ад илгээлтээр ирж байгаа болон төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа ажилчидаа байршуулж байсан байр юм. Өөрөөр хэлбэл Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн мэдэлд байсан орон сууцнууд гэсэн үг. 1991 онд хувьчлал явагдахад тухайн байрыг цэнхэр ягаан тасалбараар хувьчлахаар шийдвэр, тогтоолууд гарсан. Энэ тогтоолын дагуу 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаа явагдаж Ч.Ж нь цэнхэр, ягаан тасалбараар 6 дугаар байрны 2 дугаар орцыг 36 тасалбараар авч, ягаан тасалбараа бүрэн хүлээлгэж өгснөөр өмчлөгч болсон. Энэ дуудлага худалдааны дараа Х******* мод бэлтгэлийн аж ахуй татан буугдсантай холбоотой тухайн газрын хөрөнгүүд эзэнгүйтсэн. Үүнтэй холбоотой тус байр ус дулаангүй болж тэнд байсан айлууд бүгд нүүж хороолол болон бусад орон нутаг руу шилжсэн. 1 дүгээр орцонд Туул, Ж нар амьдарч байсан болохоор маш сайн мэдэж байдаг. 2 дугаар орцонд ганцхан айл буюу 2 давхарын Сүхээ, Оюунхишиг гэсэн гэр бүл үлдээд бусад айлууд гарсан гэдэг юм. Г уг орон сууцнаас 1991 онд гарч Х*******ын техникумын дотуур байрыг авч шилжин орж тэндээ амьдарч байсан. Гэхдээ 9 тоотоос өөрийнхөө зарим эд хогшилыг авдаггүй байсан гэдэг. Тухайн байранд 2017 онд дулааны шугам холбосон. Д.Туул нь Д.Гтай уулзаж энэ байрандаа орвол дулааны шугам тавих зардал авах талаар хэлсэн. Д.Г нь нас өндөр болсон тул амьдарна гэж хэлсэн боловч дулааны шугам тавихад гарах зардлын талаар маргасан байдаг. Д.Туул нь дулааны шугам тавьсан тул байруудаа өмчлөлдөө авъя гэдэг байдлаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Д.Туул нь Ч.Жы хууль ёсны эхнэр тул өвлөгч юм. Ч.Ж нь 2008 онд хүнд өвчний улмаас нас барьсан. Д.Туул нь тус байрны 1 дүгээр орцны ******* тоотод амьдардаг. Охин Мандуухай нь Х******* тд амьдардагүй учир өвлөх эрхээсээ татгалзаж ээждээ хөрөнгөө үлдээсэн. Гг 9 тоот байрнаас гар гэж хэлээгүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг энэ 9 тоот байранд аваагүй. Мөн 11 тоот байранд гэрчилгээ аваагүй. 11 тоот байранд Оюунхишиг, Сүхээ нар амьдардаг. Тэд Ч.Жд яагаан тасалбараа өгсөн хүмүүс юм. Д.Г, Тайван нар нь өөр газар хөрөнгө оруулалт хийнэ гэж яагаан тасалбараа өгөөгүй. Оюунхишигийн хувьд яагаан тасалбараа өгсөн тул Д.Туул өөрөө өмчилж аваагүй, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй. Үүнтэй холбоотойгоор Оюунхишигийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гаргаагүй байгаа юм. Харин Ггийн амьдарч байгаа 9 тоот байранд ямар нэгэн маргаан үүсээгүй байгаа. 9 тоот байранд өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй учраас Д.Т өмчлөлд очоогүй. Д.Г нь 7 тоот, 12 тоот байрыг худалдан авсан нь нотлогдохгүй. 12 тоотод амьдарч байсан Манлайжав нь 1996 онд Х******* тд байгаагүй. 7 тоотыг Алтантулга гэдэг хүнээс худалдаж авсан гэж ярьдаг ч Алтантулга өмчлөгч гэсэн баримт байхгүй. Улсын бүртгэлийн хэлтэст тухайн байрыг Мод бэлтгэлийн аж ахуйн өмчлөлөөс Ч.Ж худалдан авсан гэх баримтаас өөр өөрчлөлт орсон баримт байхгүй. Энэ байрны түүх ийм учиртай.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлохдоо би хүү Эын хамт амьдардаг ба уг байрны 2 дугаар орцыг 1991 оны дуудлага худалдаагаар 36 яагаан тасалбараар давуу эрхээрээ хувьчлан авсан гэж бичдэг. Д.Г нь дуудлага худалдаанд ороогүй, 36 яагаан тасалбараар аваагүй. Энэ байрыг Ч.Ж авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тус байрны 12 болон 7 тоотыг худалдаж авсан гэж байна. Худалдан авсан талаар ямар ч баримт энэ хэрэгт ирээгүй. Тус байрны өвлөх эрхийн гэрчилгээ нь 7, 8, , 12 тоот орон сууцанд гарсан. Д.Г нь тус байранд 1991 оноос хойш тасралтгүй *******6 жил амьдарсан гэж байгаа атлаа энэ хугацаанд улсын бүртгэлд хандаагүй. Иймд Иргэний хуулийн 1, ******* дүгээр зүйлд заасан шаардлага гаргах эрхээ алдаж байгаа юм. Д.Г Тайван нар нь эрх ашиг хөндөгдлөө гэж үзсэн бол 2019 он хүртэл энэ байрны өмчлөлийн асуудлаар яагаад хаана ч хандаагүй юм бэ, мөн 2008 он хүртэл Ч.Ж амьд байхад нь яагаад өөрт нь хандаж өмчлөлийн гэрчилгээ аваагүй юм бэ. 1991 оноос хойш 30 жилийн дараа уг байрыг өмчлөн авсан өмчлөгч гэж шүүхэд хандсан. Одоо болохоор худалдан авсан өмчлөгч гэж ярьж байна. Худалдан авсан хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болохыг бүгд мэдэж байгаа. Өмчлөгчийн эрх ашигийг хөндөж байна гэж өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хандаж байгаа нь нотлогдохгүй байна. Шүүхээс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон баримтанд үзлэг хийсэн. Нэхэмжлэгч тус үзлэгийн тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч тал өвлөх эрхийг олгосон бүртгэл хийгээгүй алдаа гарсан гэж ярьж байгаа ч угтаа бүртгэлийн дэвтэр алга болсон. Бүртгэлийн дэвтэр алга болсон гэж өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах гэж байна. Бүртгэлийн дэвтрээ хэзээ алга болгосон, Туулд өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед бүртгэлийн дэвтэр байсан эсэх үйл баримт тогтоогдоогүй байхад ямар шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Туулд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үндсэн баримтууд өөрт нь байдаг. Нотариатч тухайн үед хууль ёсны дагуу бүртгэлээ хөтөлсөн. Нотариатын танхимд бүртгүүлэх асуудал нь 2021 оны өөрчлөлтөөр орж ирсэн. 2017 онд төв танхимд бүртгүүлэх асуудал байгаагүй. Цахим санд үйл ажиллагаа нэгдсэнтэй холбоотой нэгдсэн сангийн бүртгэл бий болсон. Энэ нэгдсэн сангийн бүртгэл 2021 онд хэрэгжиж эхэлсэн. Энэ өвлөх эрхийн гэрчилгээнд 7, 8, , 12 тоот байруудыг бичсэн. Энэ өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл Д.Ггийн ямар эрх ашгийг хохироосон нь хэрэгт тогтоогдоогүй, шаардах эрх үүсэх үү гэдэг асуудал яригдана. Энэ байрны 9 тоотод өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй.

Д.Г нь Иргэний хуулийн 1, ******* дүгээр зүйлийн *******.1-д заасан үндэслэлээр өвлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Отгонтунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Будхүү овогтой Отгонтунгалаг би Д.Ггийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар байрны 12 тоот байрыг иргэн Д.Туулаас 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд Д.Туултай хамт Б******* аймаг явж Улсын бүртгэлийн хэлтсээс байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан авсан. Байраа аваад 6,500,000 төгрөгийн засвар хийсэн. Дээврээ төмөрлөж, сангаа шинэчлэж, шалаа зассан. Энэ болгонд хүн хөлслөн ажиллуулсан гэжээ.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Г миний бие нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б******* аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Найрамдал гудамж, ******* дугаар байр, 07 тоотод байршилтай 31,96 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Би бичиг баримт бүрэн, хуулийн дагуу уг байрыг худалдан авсан. Уг хэрэг нь миний эрх ашигт нөлөөлж байгаа тул Д.Ггийн хүсэлтийг цуцалж өгнө үү. Уг байрыг би Х*******ад хэн эзэмшдэг, амьдардаг мөн Д.Т нөхөр Ч.Ж гуай гэдгийг сайн мэддэг тул ямар ч хэрэг үүсэх шалтгаангүй. Д.Туулаас хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж бодож байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

9.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон тайлбартаа: Тухайн үеийн Эрдэнэт хотын Х******* хорооны Давхар байрны 6 дугаар байрын 2 орцон дахь 6 айлын орон сууцыг Ч овогтой Ж миний нөхөр хувьчлалаар өмчлөн авсан бөгөөд энэхүү хувьчлал нь Х******* хороонд 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан тухай дуудлага худалдааны протокол , ягаан тасалбарыг хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон иргэдийн нэрсийн жагсаалт гэх Хавсралт 01, 02, 03 зэрэг баримт , худалдагдсан байруудын нэгдсэн товьёог, Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо зэрэг өмч хувьчлалтай холбоотой баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл нэхэмжлэгч Д.Г нь тухайн орон сууцнуудыг 1991 оны дуудлага худалдаагаар хувьчлан авсан өмчлөгч гэж өөрийгөө үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

Д.Г нь тухайн орон сууцнуудыг 1991 оны дуудлага худалдаагаар хувьчлан аваагүй, өмчлөгч биш юм. Харин тухайн үеийн Эрдэнэт хотын Х******* хорооны Давхар байрны 6 дугаар байрын 2 орцон дахь 6 айлын орон сууцнууд буюу одоогийн Б******* аймгийн Х******* сумын ******* баг, Х******* Найрамдлын гудамж, ******* дугаар байрны 07,08,*******,,11,12 тоот орон сууцнуудыг Ч овогтой Ж хувьчлан авч өмчлөгч болсон тул ******* дугаар байрны 07, 08, , 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ч овогтой Ж байсныг, Б******* аймгийн Х******* сумын ******* баг, Х******* Найрамдлын гудамж ******* байрны ******* тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, Б******* аймгийн Х******* сумын ******* баг Х******* ты Н******* гудамж ******* дугаар байрны 07, 08, , 12 тоот орон сууцнуудын өмчлөгч байсан болон ******* тоотын өмчлөгч болох Чын Ж нь нас барсан тул Б******* аймгийн Х******* сумын ******* баг, Х******* Н******* гудамж ******* дугаар байрны 07, 08, *******, ,12 тоот орон сууцнууд нь Ч.Ж өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэв.

 

.Нэхэмжлэгч Д.Г нь бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний бие гэр бүлийн хамтаар энэ байрандаа 1 оноос хойш *******5 дахь жилдээ амьдарч байна. 7, 12 тоотыг амьдарч байсан эздээс нь худалдаж авсан. Энэ тухай нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй бичсэн. Ч.Ж, Д.Туул нар бидний амьдарч байгаа Хуучнаар 6 дугаар байрны 2 дугаар орцонд огт амьдарч байгаагүй. Одоо ч амьдардаггүй. Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн ажилчдын амьдардаг байруудыг бага хувьчлалаар зөвхөн амьдарч байгаа ажилчдад нь олгохдоо өмч хувьчлалын асуудлыг орон нутагт зохион байгуулах Эрдэнэт хотын АДХГЗахиргаа оролцоогүй, хувьчлал хуулийн дагуу явагдаагүй учраас өмч хувьчлах гэрчилгээ огт олгоогүй байдаг. Дуудлага худалдаа гэх ажиллагаа нь эхнээсээ хууль бус болсон. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

11.Хариуцагч Б******* аймгийн Х******* сумын Х******* ты захирагч А.Сод-Эрдэнэ нь бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болсон орон сууцны дуудлага худалдаагаар тухайн үеийн давхар байрны 6 дугаар байрны 2 дугаар орцны 6 айлын орон сууцыг Ч овогтой Ж нь өмч хувьчлалын ягаан тасалбараар хувьчлан авсан нь тухайн үеийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр тогтоогдож байдаг бөгөөд өмчлөгч Ч.Ж нь нас барсны дараа эхнэр Д.Туул нь өв залгамжилж авсан ба тухайн үед уг хөрөнгийг гэрээслэх гэрээслэл байхгүй, өвлөх эрх нээгдсэн асуудлыг хуулийн дагуу тогтоох нь зөв гэсэн тайлбарыг хүргүүлж байна гэжээ.

12.Шүүх хуралдаанд гэрч Ж.М мэдүүлэхдээ: Манай аав Ч.Ж нь 2008 онд нас барсан. Манай аав Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байрны 2 дугаар орц бүхий 6 айлын орон сууцыг өмч хувьчлалын ягаан тасалбараар авч байсан гэж ярьж байсан. Би оюутан байсан тул эд хөрөнгийг өвлөх асуудалд оролцоогүй. Өвлөхөөс татгалзсан бичиг хийж өгч байсан гэв.

13.Шүүх хуралдаанд гэрч П.Сүхээ мэдүүлэхдээ: Би Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байрны 11 тоотод оршин суух хаягтай. Тус байранд 1990-ээд оноос хойш амьдарч байгаа. Тус байр нь мод бэлтгэлийн аж ахуйн байр байсан. Орон сууц хувьчлах үед манайх 3 ширхэг яагаан тасалбараар байраа авч байсан. Д.Туул байраа зарах уу гэж асууж байсан. Байраа өмчилж авах талаар хөөцөлдсөн зүйл алга байна. Одоогоор бид байрандаа амьдарч байгаа. Тус байрны 9 тоотод Д.Г, 12 тоотод Манлайжав, 7 тоотод Г гэх айл байж байгаад эрт гарч яваад дараа нь Энхбаяр гэх айл байх болсон. Хүүхдийг нь Алтантулга гэдэг. Д.Г нь хэдэн онд байрнаасаа гарсныг мэдэхгүй. Тус байрандаа ирэн очин байдаг байсан. Байранд дулааны шугам татсан асуудлыг эхнэр Оюунхишиг мэднэ гэв.

 

1*******.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 0*******-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2017 оны дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг, Б******* аймгийн ОӨҮБХ-ийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б******* аймгийн үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт Д.Т гаргасан хүсэлт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2018 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн мэдүүлэг, Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З ы 2017 оны ******* дүгээр сарын 29-ний өдрийн 02/135 дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол Х******* хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдсан авсан эздээс ягаан тасалбар хүлээн авсан актын нэгдсэн товчоо, Дуудлага худалдаанд орсон ажилтнуудын судалгаа, Б******* аймгийн Х******* ты з ы 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39******* дугаар албан бичиг, Д.Туулаас өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой, Х******* ты з д хадгалагдаж байгаа 5 дугаартай өвлөх эрх үүссэн нотариаттай холбоотой баримт, Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Х******* сумын ******* дүгээр баг Х******* Найрамдал, 1 дүгээр гудамж, ******* дугаар байр, 12 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг /хх-39-83 тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

15.Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар,

 

16.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туулаас 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ч.Жы иргэний үнэмлэх авах өргөдөл, Ч.Ж, Д.Туул нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Т иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ч.Жы нас барсны гэрчилгээний хуулбар, хариу тайлбар,

 

17.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Гээс иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, 000823666 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

18.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эрдэнэт Б*******ы Цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-аас С.Эад олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын -ны өдрийн *******6******* дугаартай албан бичиг, О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай магадлал зэргийг гаргаж өгсөн байна.

 

19.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай нотариатын үүрэг гүйцэтгэгч н.Мын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн нээсэн өвийн 05 тоот гэрчилгээ болон өв нээх тухай уг салбарт мэдэгдээгүй тухай албан бичиг, Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс Б******* аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1317 дугаартай албан бичиг, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн *******/1180 дугаартай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 78, 2006 оны 115, 2017 оны А/*******7 дугаар тушаалууд,

20.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын -ны өдрийн 200 дугаартай албан бичгээр Б******* аймгийн Х******* сум, ******* дүгээр баг, Найрамдал 1 дүгээр гудамж, ******* дугаар байрны лавлагаа, холбогдох баримт, Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З ы 2022 оны 3 дугаар сарын -ны өдрийн албан бичгээр 2007, 20*******, 20 оны хүн амын тооллогын судалгаа, А.Тайвангийн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, О аймгийн Архивын тасгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5а/17 дугаартай Эрдэнэт хотын Х******* хорооны өмч хувьчлалаар орон сууцны байрнуудтай холбогдох материал, Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З ы 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/20 дугаартай албан бичиг, Б******* аймгийн Сэлэнгэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 1*******-ний өдрийн 59 дугаартай тогтоол, Б******* аймгийн Х******* ты З ы 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02/168, 02/169 дугаартай тодорхойлолт, Б******* аймаг дахь Шүүхийн тамгын газраас Д.Т нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэбаатарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь Б******* аймгийн Х******* сумын Х******* ты з д холбогдуулан

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгч Д.Г нь Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байрны 2 дугаар орц бүхий 6 айлын орон сууцны №9 тоотод оршин суудаг, №7, №12 тоотуудыг худалдан авсан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө байхад өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг шалгахгүйгээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Д.Туулд олгосон нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн *******3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нэ нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь зөв боловч бүртгэлээ хийгээгүй алдаа гаргасан гэж,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь маргаан бүхий байрны №9, №11 тоот байрыг өвлөх эрхийн гэрчилгээнд бичээгүй, Д.Ггийн ямар эрх хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, №7, №12 тоот байрны өмчлөгч болохоо нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Х, Ц.Г, Б.Отгонтунгалаг, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар нь Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байрны 2 дугаар орцын өмчлөгч болох Д.Туулаас 07, 08, , 12 тоот байрыг худалдан авч хуулийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Бидний эрх ашиг хөндөгдөж байгаа тул Д.Ггийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судалвал:

-Эрдэнэт хотын Х******* хорооны 6 дугаар байрны 2 дугаар орц, амбаартай байрыг /хуучнаар/, Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж ******* дугаар байрны 2 дугаар орцны 6 айлын орон сууцыг /шинэ хаягаар/ 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар иргэн Ч.Ж 36 тасалбараар худалдан авсан.

Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Х******* ты 6 дугаар байр гэсэн хаягийг Сэлэнгэ сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 1*******-ний өдрийн 59 дугаартай Хаягжуулалт батлах тухай тогтоолоор Н******* 1 дүгээр гудамжны ******* дугаар байр болгон өөрчилсөн байна. /хх-ийн 83/

Дээрх байрыг хувьчлан авсан Ч.Ж нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан байх бөгөөд түүний эхнэр Д.Туул байрыг өвлөн авахаар Х******* сумын Х******* ты нотариатын үүрэг гүйцэтгэгчид хүсэлт гаргаж, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр 1 өрөө байр 2, 2 өрөө байр 1, 3 өрөө байр 1-ийг тус тус өвлөн авч, тус орон сууцны №7 тоот, №8 тоот, № тоот, №12 тоот байруудыг 2017 оны дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******1300*******16 дугаарт бүртгүүлэн өмчлөгчөөр тогтоогдсон байна. /хх-ийн *******0, 58, 6*******-7*******/

*******. Нэхэмжлэгч Д.Г нь дээрх орон сууцны №******* тоот байранд оршин суудаг, №7, №12 тоот байруудыг бусдаас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан.

Д.Г нь дээрх орон сууцны №******* тоот байранд оршин суудаг болох нь хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, 2007-20 оны хүн амын тооллогын судалгаа зэргээр тогтоогдож байх ба харин №7,№12 тоот байруудын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгоно.

Дээрх нөхцөл байдал болон хуулийн зохицуулалтаас харахад Д.Ггийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Д.Туул нь Д.Ггийн орон сууцыг өвлөн авсан, түүний эд хөрөнгө өвлөн авах, өмчлөх эрхийг хөндсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Гг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзлээ.

Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Найрамдалын гудамж ******* дугаар байрны 07, 08, , 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Чын Ж байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Д.Т бие даасан шаардлагын тухайд:

5. Гуравдагч этгээд Д.Т бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь бие даасан шаардлагын үндэслэлээ миний нөхөр Ч.Ж нь Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Найрамдалын гудамж ******* дугаар байрны 2 дугаар орцыг хувьчлан авсан ба миний бие 2017 онд өвлөн авч 07, 08, , 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоогдсон, 9 тоотын өмчлөлийн асуудал шийдэгдээгүй тул дээрх байрны өмчлөгчөөр Ч.Ж байсныг тогтоолгоно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Г нь татгалзын үндэслэлээ Ч.Ж, Д.Туул нар бидний амьдарч байгаа Х******* сумын Х******* хорооны 6 дугаар байрны 2 дугаар орцонд огт амьдарч байгаагүй. Одоо ч амьдардаггүй. Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн ажилчдын амьдардаг байруудыг бага хувьчлалаар зөвхөн амьдарч байгаа ажилчдад нь олгохдоо өмч хувьчлалын асуудлыг орон нутагт зохион байгуулах Эрдэнэт хотын АДХГЗахиргаа оролцоогүй, хувьчлал хуулийн дагуу явагдаагүй учраас өмч хувьчлах гэрчилгээ огт олгоогүй байдаг. Дуудлага худалдаа гэх ажиллагаа нь эхнээсээ хууль бус болсон гэж тайлбарлаж байна.

6.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн гаргасан тайлбараас үзвэл Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байр /2 дугаар орц/ нь Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар хувьчлагдсан байна. /хх-ийн 182-18*******/

Х******* хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол-ын 27 дугаарт 6 /||орц/ амбаартай 36 тасалбар Ч.Ж гэх нэр тэмдэглэгдсэн, мөн уг протоколд Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов гэсэн байна.

Дуудлага худалдаанд оролцогч Ч.Ж нь дуудлага худалдаа явагдсанаас хойш худалдан авсан 6 /||орц/ амбаартай 7-12 тоот байрныхаа материалыг бүрдүүлж хөрөнгө эзэмших эрхээ баталгаажуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

199******* онд батлагдсан Монгол улсын Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т Үл хөдлөх эд хөрөнгийг түүний байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ гэж, 2002 оны Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан.

Ч.Ж нь дээрх 6 /||орц/ амбаартай орон сууцыг худалдан авахаар дуудлага худалдаанд оролцсон атлаа орон сууцыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ бүртгүүлээгүй байна.

7.199******* онд батлагдсан Монгол улсын Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа гурван жил байна, 69.*******-т хуульд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэл гаргах эрх нь эрх зөрчигдсөн өдрөөс буюу эрх зөрчигдсөнийг хожим мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн баталгаат буюу гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан бол 2002 оны Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заажээ.

Ч.Ж нь дуудлага худалдаанд оролцож худалдан авсан орон сууцаа эзэмших, ашиглах, хадгалан хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд нь бусдын хууль бус эзэмшил саад учруулж байна гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд Ч.Жы зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гуравдагч этгээд Д.Т бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******.2, Нотариатын тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б******* аймгийн Х******* сумын Х******* ты З д холбогдох, өвлөх эрх олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Д.Ггийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 0 дугаар зүйлийн 0.1, 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Б******* аймгийн Х******* сумын ******* дүгээр баг, Н******* гудамж, ******* дугаар байрны 07, 08, , 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Чын Ж байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 60 дүгээр зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор зохигч талууд шүүхэд хцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН