| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0140/э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
2025 08 14 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Халиунгоо,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2404002280165 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд ээлжийн ахлах ажилтай, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар гудамжны 05 тоотод оршин суух хаягтай боловч дүүргийн 21 дүгээр хороо Георкийн 19 дүгээр гудамжны 639п тоотод оршин суух,
Багануур дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах шийтгэлээр,
Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаарта шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн (РД:ЖЛ86061312),
Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Багануур дүүргийн хэлтэст гал сөнөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, ны байрны 05 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “808” баарны гадна маргалдаж, улмаар чулуугаар түүний толгой хэсэгт цохиж түүний биед хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “808” баарны гадна *******тай маргалдаж, улмаар түүнийг өшиглөж газарт унагаан толгойн тус газарт нь 2-3 удаа өшиглөж түүний биед тархины доргилт, эрүүний мултрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, нарын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн н бичиг /хх-н 134-р хуудас/, гэрч Б.Баярхүү, М.Отгонсүх, Ц.Нинжноров нарын мэдүүлгүүд /хх-н 28-30, 32, 34, 36-37, 39-40,42-43-р хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 81-82-р хуудас/, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/520 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 92-95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гэм хорын хохиролд хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч *******т үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 162.799 /нэг зуун зургаан мянга долоон зуун ерэн ес/-н төгрөгийг ******* нь төлж барагдуулсан /2-р хх-н 9-р хуудас/ байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж,
Хохирогч Э.Баянхангай нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Баянхангайд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 106.190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/-н төгрөгийг ******* нь төлж барагдуулсан /2-р хх-н 12-р хуудас/ байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, *******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН