| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа лж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Баянмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321002810430 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын уншсан яллах дүгнэлтэд дурдсан асуудлыг бүрэн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* бөгөөд ******* хотын ажиллаж байх хугацаандаа Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр багт “Тоглоомын талбай байгуулах талбайн тохижилтын 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн ажил гүйцэтгэх” эрх олгох тухай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрбийн 1/536 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр " " ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, тухайн гэрээг байгуулахдаа тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан ТШЗ-15.6-2-т заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: барилгын мужаан” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад хууль бусаар шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, “Үнэлгээний хороо”-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй, тус компанид 34.263.*******38 /гучин дөрвөн сая хоёр зуун жаран гурван мянга есөн зуун гучин найман/ төгрөгийн ашигтай ажиллах давуу байдлыг бий болгосон, түүний хариуд ХХК-ийн гүйцэтгэх захирал 2022 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр өөрийн төрсөн эгч хаан банкны 502434*******265 дугаартай Хаан банкны дансаар 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг дамжуулан авч өөртөө болон өөрийн төрсөн эгч давуу байдал бий болгосон,
Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хотын доторх зам засварлах/явган зам/” ажил гүйцэтгэх 186,841,*******00 /нэг зуун наян зургаан мянга найман зуун дөчин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн ажил гүйцэтгэх эрх олгох тухай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/187 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр " " ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, тухайн гэрээг байгуулахдаа тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан:
ТОӨЗ 5.2-т Татвар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, нийгмийн даатгалын тодорхойлолтуудыг дээрх байгууллагуудын цахим мэдээллийн сангаас тендерт оролцогчийн өр төлбөрийн талаарх мэдээллийг тендер нээсэн өдрийн байдлаар шалгахад өр төлбөргүй байх шаардлагатай гэж,
ТОӨАЗ 5.3/в/-д экскаватор 5 тонн 1 байх, ковш 5 тонн 1 байх, ачааны машин 5 тонн 1 байх. Түрээсээр ашиглах техник хэрэгслийн түрээсийн гэрээ ирүүлнэ. Түрээсийн гэрээг зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд зориулан байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа болон бусад асуудлыг тодорхой тусгасан байна гэж,
ТОӨЗ 5.2/д/-д заасан ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо сүүлийн 2 жил /2020,2021 он/ гэж,
ТОӨЗ 5.3/6/-д ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил /2020,2021 онуудад тус бүр санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна гэж,
ТОӨЗ 14.1/ж/-д 2020, 2021 онуудад гэрээгээр хэрэгжүүлсэн ажлын талаарх ашиглагч байгууллагын тодорхойлолтыг 2022 оны байдлаар ирүүлэх гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй байхад хууль бусаар шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, “Үнэлгээний хороо”-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй, тус компанид 71.464.424 төгрөгийн ашигтай ажиллах давуу байдлыг бий болгосон,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт “Тоглоомын талбай байгуулах, орчны тохижилтын ажил гүйцэтгэх 155,38*******,*******00 /нэг зуун тавин сая гурван зуун наян есөн сая есөн зуу/ төгрөгийн ажил гүйцэтгэх” эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1/23******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр " " ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, тухайн гэрээг байгуулахдаа тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн:
5.3/в/-д экскаватор 5 тонн 1 байх, ковш 5 тонн 1 байх, ачааны машин 5 тонн 1 байх. Түрээсээр ашиглах техник хэрэгслийн түрээсийн гэрээ ирүүлнэ. Түрээсийн гэрээг Зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд зориулан байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа болон бусад асуудлыг тодорхой тусгасан байна, мөн хүснэгтийн ТОӨЗ 5.2/д/-д ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2020, 2021/ гэж,
ТОӨЗ 5.3 /б/-д ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа нь сүүлийн 2 жил /2020,2021/ онуудад тус бүр санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна гэж,
ТОӨЗ 14.1/ж/-д 2020, 2021 онуудад гэрээгээр хэрэгжүүлсэн ажлын талаарх ашиглагч байгууллагын тодорхойлолтыг 2022 оны байдлаар ирүүлэх гэж,
ТОӨЗ 14.1/ж/-д Ажил гүйцэтгэх нарийвчилсан хуваарийг баталгаажуулан гаргасан байна гэж,
ТОӨЗ 5.3/г/д Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа 5 жил. Түүний дотроос гэрээг хариуцаж ажилласан туршлагатай хугацаа 3 жил гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй байхад хууль бусаар шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, “Үнэлгээний хороо”-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй, тус компанид 10.188.608 /арван сая нэг наян найман мянга зургаан зуун найм/ төгрөгийн ашигтай ажиллах давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө болон төрсөн эгч , мөн “ танан өргөө” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчаар татах тогтоолд заасан өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрөө гэм буруугаа хүлээж хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ийм учраас надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөөч...” гэх мэдүүлэг,
гэрч “...******* зүүн цементэн гүүрний баруун талд байдаг өөрийн эзэмшлийн аж ахуйн хашаандаа 2021 оноос эхлэн явган хүний замын өнгөт хавтан үйлдвэрлэж эхэлсэн. 155 сая төгрөгийн үнийн дүнтэй тоглоомын талбайн тендерт 2022 оны 04 сарын 11-ний өдөр “ ” ХХК шалгарч гүйцэтгэхээр болсон. Энэ компани нь Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч төрсөн дүү компани. 2022 оны 04 сарын 11-нд тендерт шалгараад 7 хоногийн дараа буюу 2022 оны 04 сарын 1*******-ний өдөр нийт санхүүжилтийнхээ 75 хувийг авахаар гэрээлээд хийсэн. 100 сая төгрөгийн үнийн дүнтэй “Тоглоомын талбайн тендер”-т 2022 оны 07 сарын 07-ны өдөр “ ” ХХК мөн л шалгарч, 186 сая төгрөгийн үнийн дүнтэй явган замын тендерт 2022 оны 03 сарын 28-ны өдөр мөн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч дүү компани шалгарсан. Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд хийж дуусгаагүй тохижилтын ажлын 140 сая төгрөгийн тендерт дээрх ХХК 2022 оны 05 сарын 27-ны өдөр шалгарч, 5 хоногийн дараа 45 хувийн санхүүжилтээ шилжүүлээд авч, 14 хоногийн дараа 20 хувийн санхүүжилтээ, 2022 оны 10 сарын 27-ны өдөр үлдсэн бүх санхүүжилтээ авсан байна. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь 2022 онд дуусах ёстой ажлаа дуусгаагүй. Явган хүний зам, тоглоомын талбайн төслийг урд урдын жилээс огцом нэмэгдүүлсэн нь эдгээр тендерүүдийг зөвхөн өөрийн дотнын найз болох ИТХ-ын төлөөлөгч , нарын нэр дээр нь авсан нь эцэстээ өөрийн үйлдвэрлэдэг явган хүний замын хавтангаа борлуулах сүлжээ үүсгэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж харагдаж байгаа...” гэх мэдүүлэг,
гэрч “...2022 онд Хэрлэн сумын ******* даргын тамгын газраас 2 тоглоомын талбайн тендерт зарлагдсан эхний тоглоомын талбай нь Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 155.0 сая төгрөгийн тоглоомын талбайн тендерт манай компани оролцоод өөр компани оролцоогүй. Тэгээд манай компани шалгарч тухайн тоглоомын талбайн явган замыг хийж гүйцэтгээд тоглоомуудыг угсарч гүйцэтгэх ажил үлдээд байгаа. Уг тоглоомуудыг угсарч дуусаад ажлаа хүлээлгэж өгнө. Мөн 100.0 сая төгрөгийн хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах тендер Хэрлэн сумын ******* дүгээр баг 8 дугаар байшингийн урд талд хийж гүйцэтгэж дуусгаад 2023 оны 04 дүгээр сард хүлээлгэж өгсөн. 186.0 сая төгрөгийн үнийн дүнтэй Хэрлэн сумын Найрамдал талбайн далангийн явган хүний зам, далангийн налуу хэсэгт эко хавтан суурилуулах ажилд гүйцэтгэгчээр манай компани ганцаараа орж ялагч болсон. Тухайн ажлыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. С. нь манай төрсөн ах. Манай ах “ ” ХХК-н захирал, Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Явган хүний замыг явган замын хавтангаар хийж гүйцэтгэсэн тухайн хавтангуудыг Дорнод аймгийн явган замын хавтан үйлдвэрлэдэг , Дорнод аймгийн зүүн цементэн гүүрний ертөнцийн зүгээр хойно байрлах явган замын замын үйлдвэрээс худалдан авч хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг,
гэрч “...2022-2023 онуудад ын явган зам хавтангийн үйлдвэр хэсэг ажиллаж байгаад сүүлдээ Сүхбаатар аймаг руу яваад өгсөн сурагтай байсан. Тухайн үед манай компанид мэдрэгдэж байсан. Эхлээд тааруухан явган зам хавтан хийж байх шиг байсан. ...Дорнод аймгийн хэмжээнд 2022-2023 онуудад явган хүний замын хавтан үйлдвэрлэж зарж борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагын хувьд Ольхон, болон түүний эгчийнх нь явган замын хавтангийн үйлдвэр онгоцны буудал руу явах зам дагуу байрлалтай 28 гэх нэршилтэй зүүн цементэн гүүрний зүүн хойд талд байрлалтай газарт үйл ажиллагаа явуулж байсан. ...2023 оны 7 дугаар сар хавьцаа ХХК-д явган замын гоёлын хавтан 40м2-ийг 1.000.000 гаран төгрөгөөр худалдан борлуулж байсан. Өөрөөр явган зам хавтан нийлүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг,
гэрч “... бид хоёр 2000 оноос хойш найз нөхдийн харилцаа холбоотой явж байгаа найзууд юм. ...2022 оны 08 дугаар сарын үеэр Дорнод аймагт ирээд Хэрлэн сумын 5 дугаар багт цементэн гүүрний зүүн хойд талд хашаанд нь явган хүний замын хавтан үйлдвэрлэдэг байсан. Би компанид ажилладаг байсан. ...Хэрлэн сумын ******* дүгээр баг цэцэрлэгт хүрээлэнгийн далан дээгүүрх явган замын хавтан, цэцэрлэгт хүрээлэнгийн гол руу явдаг замын зүүн талд дугуй тойрогт, Хэрлэн сумын ахмадын амрах талбайд явган зам мөн Хэрлэн сумын ******* дүгээр баг 8 дугаар байшингийн хойд талд тоглоомын талбайд явган замын саарал хавтан зэргийг хийж өгч байсан...” гэх мэдүүлэг,
яллагдагчаар өгсөн “... ХХК-ийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаагүй. Ямар ч тендерт орж байгаа талаар мэдээгүй. Тендер шалгаруулсан гарын үсэг зураарай гэж гишүүн хэлж надаар гарын үсэг зуруулдаг байсан. Заримдаа намайг өрөөндөө дуудаад эсхүл заримдаа өрөөнд орж ирж гарын үсэг зуруулдаг байсан. Намайг юунд гарын үсэг зуруулаад байгаа юм бэ гэж асуухад өө асуудалгүй зур зур гээд хошин байдлаар нэг удаа хэлж байсан. ХХК-ийг явган замын ажил, хүүхдийн тоглоомын талбай зэрэг шалгарсан тендерүүдийг ердөөсөө хурал зохион байгуулж хуралдаж байгаагүй. Дандаа сүүлд нь нөхөж гарын үсэг зуруулдаг байсан...” гэх мэдүүлэг,
яллагдагчаар өгсөн “...Тухайн хоёр тендер дээр миний бие нарийн бичгээр ажиллах захирамжтай байсан боловч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн ******* даргын захирамжаар өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон байдаг. Тийм учраас өөр албан тушаалд шилжиж байсан болохоор тухайн хоёр тендерийн хурлын тэмдэглэлийг миний бие албажуулж бичиж өгөөгүй. Гэрээ байгуулах эрх олгох талаарх мэдэгдлийг миний бие бэлтгэж ******* ******* гарын үсэг зуруулсан. Хурлын тэмдэглэлийг сүүлд нь хяналт шалгалтын байгууллага тухайн ондоо ордог материал бүрдүүлэх хэрэгтэй байна гэж нөхөж хурлын тэмдэглэлийг дуудаж гарын үсэг зуруулсан. Бэлтгэсэн баримтан дээр өрөөндөө дуудаж гарын үсэг зуруулсан байдаг. Тэрнээс миний бие хурлын тэмдэглэлийг үйлдээгүй хурал бодитоор болоогүй байгаа. ******* ******* нэг компани үнийн санал ирүүлсэн. Ажиллах хүч болон машин механизм дутуу ирүүлсэн гээд зөрчлийг нь танилцуулахад ******* ас тухайн ажлыг хийх дулааны улирал богино, барилгын ажил хийх хугацаа богинохон тийм болохоор ажил маань хийгдэхгүй оройтно. Машин механизм хүн хүчийг түрээслээд хийчих боломжтой гэж чиглэл өгсөн. Түүний дагуу “ ” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг боловсруулж ******* ******* гарын үсэг зуруулсан. Ингээд тендерийн ажиллагааг би цаашид мэдэхгүй байна. ... гэж хүн явган замын тохижилтын ажилд хүмүүс хариуцуулаад ажил хийлгэж байсан. гэж хүнийг би яаж мэдэх вэ гэхээр 2013-2014 оны үед аймгийн 1******* дүгээр байрны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээр нь таньж мэддэг болсон. 2013-2014 оны үед ын эгч нь гэдгийг мэдэж байсан. ...Миний бие болон тендерт шалгарсан компаниудтай ашиг сонирхлын зөрчил байхгүй...” гэх мэдүүлэг,
В.гийн яллагдагчаар өгсөн “...Миний бие тендер шалгаруулалтын хувьд 1 тендерт үнэлгээний хорооны нарийн бичгийн *******, хоёр тендерт гишүүнээр ажилласан. Нарийн бичгээр ажиллах болсон шалтгаан нь худалдан авах ажиллагаа хариуцсан архитектур өөр ажилд шилжсэнээс болоод үнэлгээний хорооны нарийн бичгээр томилогдож ажилласан. Миний нарийн бичгээр ажилласан тендерт сангийн яамны зөвлөмжөөр мужаан гэж шаардлага тавьчхаад мужаангүй компани сонгон шалгаруулсан гэж сангийн яамны зөвлөмж гарсан байдаг. Ерөнхийдөө миний 100 хувь буруутай үйлдлээс мужаан зарласан. Зарлаж буй тохижилтын ажлын тендер Б.А 7-1 гэсэн тусгай зөвшөөрөл шаарддаг. Тусгай зөвшөөрөл нь барилгын инженер барилгын техникч ХАБ гэсэн гуравхан ажил шаарддаг ажил байдаг. Тендер шалгаруулалтын явцад надад гаднаас нөлөөлсөн зүйл байхгүй. Тендер шалгаруулалтад нэг л компани шалгарсан. Ерөнхийдөө бол үнэлгээний хорооны гишүүдийг бүрэн байлцуулахгүйгээр хурал хийлгүйгээр нэг компани орсон нэг компани шалгаруулж байна гэж танилцуулж нарийн бичгээр томилогдсон ажил дээр хурлын тэмдэглэл үйлдэж тэмдэглэлийг уншиж танилцуулж гарын үсэг зуруулсан. Хурлын тэмдэглэлд өмнөх хурлын тэмдэглэлийн үгээр буюу жижүүрийн үгээр зохиож бичсэн. Тэгээд тендер шалгаруулалт явагдаад гэрээ байгуулаад дуусаад компани ажлаа эхэлнэ гээд талбай дээр очиход , түүний найз хоёр ирчихсэн ковшоор талбай тэгшлүүлээд зогсож байсан. Миний яриад байгаа талбай нь Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн явган замын хавтан тавих ажлын талбай байгаа юм. ...Талбай дээр очиход даргын эгч өөрөө талбай дээр ажил хийгээд байж байсан. Тухайн үед би даргын эгч нь гэж мэдээгүй байсан. ... яриад араас нь наад зургуудаа хавсаргаарай гэж хэлсэн. Тэгээд би бодохдоо эд нар хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой юм байна гэж бодсон. зураг ирэхгүй шууд ас зураг нь ирээд байсан. Тэрнээс би бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй. Бусдаас шан харамж аваагүй. Гүйцэтгэл гарах үед дандаа ас зураг ирээд энэ зургийг угаагаад гүйцэтгэлдээ хавсаргаарай гэж хэлдэг байсан. Би 2024 онд нөөцийн өвс буулгахаар Хэрлэн сумын 1 дүгээр багийн даргын хашаанд буулгаж байсан. Тухайн хашаа нь даргын над руу явуулж байсан зурган дээр байгаа хашаа мөн байсан. Нөгөө хоёр ажил дээр хурлын тэмдэглэлийг үйлдсэн. Би гарын үсэг зурсан. Тухайн цаг хугацаанд захирагчийн албанд тохижилтын ажил, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан...” гэх мэдүүлэг,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Монгол Улсын сангийн яамны 03/665 тоот зөвлөмж, Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, тендерийн баримт бичгүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/42 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/536 дугаартай ХХК-д Хэрлэн сумын ******* дүгээр багт тоглоомын талбай байгуулах **************,**************5,**************4 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/23******* дугаартай ХХК-д Хэрлэн сумын 2 дугаар багт тоглоомын талбай байгуулах 154.812.877 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/12 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/187 дугаартай ХХК-д Хэрлэн сумын 2 дугаар багт тоглоомын талбай байгуулах 186,274,573 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, *******ын **************083758 дугаарын утасны ярианы хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тусгасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заасан байдаг.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг ******* 201******* оноос 2024 оны хооронд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-нд хамаарч байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, прокурорын тогтоолоор хавсаргасан 3 хавтас тендерийн материалыг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, прокурорын тогтоолоор хавсаргасан 3 хавтас тендерийн материалыг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА