Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 94

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Прокурор: Ч.Мядагбадам,

Хохирогчийн: Б.Ганхүлэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн, Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дорждулам,

Шүүгдэгч: Б.Хангарьд, А.Цогтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бал овогт Болдбаатарын Хангарьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бал овогт Авдийбазарын Цогтбаатар нарт холбогдох 201715000012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 21 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Улаанбаатар хот ХанУул дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 145 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бал овогт Болдбаатарын Хангарьд /ЙТ96062718/  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 21 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Өвөрхангай аймийн Нарийнтээл сумын 2 дугаар баг Баянтээг 4-15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бал овогт Авдийбазарын Цогтбаатар /ЙТ96021516/  
Шүүгдэгч Б.Хангарьд нь согтуурсан үедээ А.Цогтбаатартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаа Р.Цолмонбаярыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад мөн олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгийн биед зүүн хацар, баруун шанаа, хүзүүний зулгаралт, зүүн шанаа, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Шүүгдэгч А.Цогтбаатар нь Б.Хангарьдтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаа Р.Цолмонбаярыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад мөн олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Б.Хангарьд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагт цагдаа Ганхүлэг, Цолмонбаяр хоёр ирээд аавыг аваад явсан. Тэгээд би А.Цогтбаатарыг аавын хойноос хамт явъя гэж гуйгаад А.Цогтбаатарыг дагуулж явсан. Эхлээд Ганхүлэг цагдаагийн гэрт очсон боловч байхгүй байсан. Хайгаад явж байтал улаан худгийн хажууд цагдаа Цолмонбаяр, Ганхүлэг хоёр Приүс маркийн машинтай зогсож байсан. Тэгээд очиж аавыгаа аваад явъя гэж гуйсан. Тэнд Ганхүлэг цагдаатай барилцаж авсан. Бид хоёр харилцан бие биенийгээ цохисон. Намайг салгаад аавыг дахиад цааш нь аваад явахаар нь Цогтбаатарыг гуйгаад хойноос нь очиж сайн гуйгаад аавыгаа аваад гэрийнхээ гадаа ирэхэд манай гэрийн гадаа Машбаяр ээжтэйгээ ирсэн байсан. Тэнд Машбаяртай маргалдсан. Ээж Цогтоо нар намайг салгаад гэрт оруулсан. Тэгээд аавыг Нарийнтээл сум руу аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт Ганхүлэг цагдаад 550000 төгрөг, Машбаярт 275000 төгрөг төлсөн. Хохирогч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэв.    Шүүгдэгч А.Цогтбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Хангарьд аавыг хүн аваад явчихлаа, очоод уулзая гэхээр нь очиж уулзуулсан. Б.Хангарьд машинаас буугаад Ганхүлэг цагдаатай барилцаад авахаар нь салгах гээд дундуур нь ороход Ганхүлэг цагдаа намайг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон. Цолмонбаяр цагдаад үнэн учраа хэлээд байж байтал Б.Хангарьд аавыгаа машинд суулгачихаад явъя гэхээр нь яваад гэрийнх нь гадаа очтол хойноос Ганхүлэг цагдаагийн дүү ирчихсэн хоорондоо маргалдаад байсан. Тэр үед Ганхүлэг цагдааг цагдаа гэж мэдэхгүй байсан. Тухайн үед харанхуй ч байсан. Гэм буруугаа хүлээж байна. Бид хоёрын хийсэн үйлдэл буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.   Хохирогч Б.Ганхүлэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед гэртээ байж байтал миний утас дуугарахаар нь автал миний бага ангийн багш Загарзүсэм байсан. Би зааланд үйл ажиллагаанд оролцоод явж байтал Болдбаатар согтуу орж ирчихээд намайг алгадаж зодож заалнаас чирч гаргачихлаа гэсэн дуудлага ирэхээр нь тухайн байдалтай очиж танилцахад гадаа гарчихсан уйлаад сууж байсан. Болдбаатар гуай согтуу байна. Маргааш та хоёрыг уулзуулж юу болсон талаар асууя гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ цагдаагаа дуудаж шалгуул гээд уйлаад байхаар нь хэсгийн төлөөлөгч ахмад Ууганбаатарын утас руу залгахад ярьж байгаа дохио өгөөд байхаар нь Цолмонбаярын утасны дугаар руу залгасан. Болсон зүйлийн талаар Цолмонбаярт танилцуулахад ахмад Ууганбаатарт танилцуулъя гээд утсаа тасалсан. Тэгээд Загарзүсэм багш би өөрөө ярина гэхээр нь утсаар яриулсан. Тэгээд Загарзүсэм багшийг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд амарч байтал ахмад Ууганбаатар над руу залгаж наад руу чинь Цолмонбаяр цагдааг явууллаа та хоёр очоод Болдбаатарыг аваад ирээрэй гэсэн. Тэгээд Цолмонбаяр цагдааг хүлээгээд гэртээ байж байтал 00 цагийн орчимд Болдбаатарыг Цолмонбаяр барьчихсан манай гэрт ирсэн. Тэгээд манайхаас гараад худгийн баруун талд явж байтал машин шарвахаар нь дугуй нь хагарчихав уу даа гээд машинаа зогсоогоод буугаад үзтэл зүгээр байсан. Тэгээд зогсож байтал 29-29 УНО гэсэн цагаан өнгөтэй Приүс маркийн машин ирсэн. Б.Хангарьд шууд машинаасаа бууж ирээд аавыгаа авъя гээд Цоомоо цагдаагаас гуйж байснаа машины ар талын хаалгыг онгойлгоод аавыгаа буулгаад авах гэхээр нь Б.Хангарьдад ойлгуулж хэлж аавыг нь буцааж суулгаад хаалгыг нь хаатал намайг ар талаас татаж боогоод заамдахаар нь буцаагаад түлхээд би ажил үүргээ гүйцэтгэж байна. Маргааш аавыгаа сумын төв орж аваарай гэж хэлчихээд байж байтал А.Цогтбаатар машинаасаа орилоод буугаад ирсэн. Тухайн үед хажуугаас цохих гэж байна гээд айгаад А.Цогтбаатарыг би нэг удаа цохисон. Тухайн үед А.Цогтбаатарыг хаана нь цохисноо санахгүй байна. Тэгээд машиндаа суугаад цаашаа 700м орчим явж байтал дахиад хойноос ирж зогсоод Б.Хангарьд машинаас аавыгаа буу гээд буулгаад аав нь 29-29 УНО гэсэн Приүс маркийн машинд суусан. Тэгээд суугаад шууд хөдлөөд явсан. Гэрийнхээ гадна очихоор нь дагаад очтол манай дүү ардаас 
ээжтэй хамт хүрээд ирсэн. Тэгээд Цолмонбаяр цагдаа бид хоёр Болдбаатарыг гэрт нь оруулалгүй машиндаа суулгаж байтал хүн орилоод байхаар нь эргээд хартал манай дүү хамар руу цохьчихлоо гээд хамраа дараад суусан. Тэгээд тухайн үед шууд хөдлөж яваад сум орж Ууганбаатарт хүлээлгэж өгсөн. Миний биед Б.Хангарьд гэмтэл учруулсан. Одоо Б.Хангарьд, А.Цогтбаатар нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэв.   Хохирогч Р.Цолмонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би хэсгийн төлөөлөгчийн өгсөн үүргийн дагуу Б.Ганхүлэгийг дагуулаад сумын төв рүү машинтай явж байтал улаан худгийн ойролцоо 29-29 УНО улсын дугаартай Приүс маркийн автомашиныг А.Цогтбаатар уначихсан хажууд ирээд зогссон. Тэр машинаас Б.Хангарьд бууж ирээд миний дүрэмт хувцаснаас зуураад аавыгаа аваад явна гээд байхаар нь би А.Цогтбаатар, Б.Хангарьд нарт хандаж Болдбаатарыг сумын төв авч яваад хэсгийн төлөөлөгч арга хэмжээ авсны дараа маргааш аавыгаа ирж аваарай гэхэд Б.Хангарьд миний үгийг тоохгүй, миний дүрэмт хувцаснаас зуураад тавихгүй байсан. Би Б.Хангарьдтай зууралдаад байж байтал Б.Ганхүлэг, А.Цогтбаатар нар юунаас болж маргалдсаныг мэдэхгүй хоёр биенийгээ харилцан цохиод байсан. А.Цогтбаатар нь Б.Ганхүлэгийн өмсөж явсан куртикийг толгой дээгүүр нь нөмөргөж байгаад цасан дээр унагаасан. Би тэгэхээр нь А.Цогтбаатарыг Б.Ганхүлэгээс салгасан. Б.Хангарьд Б.Ганхүлэгийг газар уначихсан байхад нь гүйж очоод ална гээд Б.Ганхүлэгийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б.Хангарьдтай хамт явсан 2 залуу нь машинаас бууж ирээд Б.Хангарьд, А.Цогтбаатар хоёрыг бид хоёроос салгасан. Би А.Цогтбаатарт та нар яв гэж хэлчихээд Б.Ганхүлэг, Болдбаатар нарыг машиндаа суулгаад сумын төв рүү явдаг замаар явж байтал А.Цогтбаатар нь 29-29 УНО улсын дугаартай, Приүс машинаа уначихсан миний машины урдуур хашиж орж ирээд зогсоосон. Би тэгэхээр нь А.Цогтбаатарт хандаж яагаад машинтайгаа араас ирээд ажилд саад болоод байгаа юм бэ? гэхэд Б.Хангарьд аавыгаа авна гээд байна, та аавыг нь өгөөд явуулчих, гэрт нь Б.Хангарьдыг тайвшруулсны дараа аавыг нь аваад явчих гэж ярьж байх хооронд Б.Хангарьд нь аавыгаа миний машинаас буулгаж аваад өөрсдийнхөө машинд дур мэдэж суулгасан. А.Цогтбаатар өөрийнхөө машиныг унаад Болдбаатарын гэр рүү явсан. Багийн төвөөс Б.Ганхүлэгийн төрсөн дүү Машбаяр нь ээжтэйгээ машинтай ирж яваа харагдсан. Болдбаатарын гэрийн гадаа Б.Ганхүлэг бид хоёр машинтайгаа очиход Б.Ганхүлэгийн ээж, дүү хоёр нь бид нарын араас машинтайгаа ирсэн. Машбаяр машинаасаа бууж ирээд та нар яагаад айл унтуулахгүй хүн зодоод яваад байгаа юм бэ? гэхэд Б.Хангарьд Машбаяртай гүйж очоод барилцаад авсан. Тэр хоёрыг салгахын хооронд Б.Хангарьд нь Машбаярыг хаана нь цохисныг сайн санахгүй байна, хэд хэдэн удаа цохиод авсан. Б.Хангарьдтай хамт явсан найзууд болон ээж нь гэр рүү нь аваад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 52-53 хуудас/  
Хохирогч Б.Ганхүлэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багт гэртээ байж байтал орой 21 цаг өнгөрч байхад манай багийн бага сургуулийн багш Загарзүсэм утсаар хэлэхдээ Болдбаатар ах намайг сургуулийн зааланд байхад алгадаж, заалнаас чирч гаргалаа гэхээр нь би ганцаараа дуудлаганд очиход Загарзүсэм нь Болдбаатарын хашааны урд талд хэдэн хүнтэй хамт уйлаад зогсож байсан. Би тэгэхээр нь Загарзүсэмийг маргааш өглөө Болдбаатарыг эрүүл болохоор уулзая гэхэд Загарзүсэм сумын цагдаа нарт мэдэгд гээд орилоод байхаар нь хэсгийн төлөөлөгч Ууганбаатарын гар утас руу залгахад ярьж байгаа дохио өгөөд байсан тул сумын цагдаа Р.Цолмонбаяр руу залгахад гap утсаа авсан. Р.Цолмонбаярт болсон зүйлийн талаар ярьж байтал Загарзүсэм би өөрөө цагдаатай ярина гээд байхаар нь Р.Цолмонбаяр цагдаатай яриулсан. Би дахиж Р.Цолмонбаяр цагдаатай утсаар ярихад Ууганбаатар төлөөлөгчид хэлнэ гээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа Ууганбаатар төлөөлөгч утсаар залгаад ямар дуудлага гараад байгаа талаар лавлаж асуухаар нь болсон зүйлийг хэлэхэд Р.Цолмонбаяр цагдааг явууллаа гэж хэлсэн. Р.Цолмонбаярын машинтай манайхаас гараад баруун хойно байдаг улаан худгийн ойролцоо явж байтал хажуугаар цагаан өнгийн 29-29 УНО улсын дугаартай, Приүс-10 маркийн машинтай Б.Хангарьд, А.Цогтбаатар нар 2 танихгүй залуутай 4-үүлээ шахахаар нь бид нар машинаа зогсоосон. Машинаас Б.Хангарьд ганцаараа бууж ирээд 
Р.Цолмонбаяр цагдаагийн машины хойд хаалгыг нь онгойлгоод аавыгаа буулгачихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Болдбаатарыг машиндаа буцааж суулгах гэтэл Б.Хангарьд яагаад манай аавыг авч явах гээд байгаа юм бэ? Р.Цолмонбаяр цагдаа манай аавыг явуулчих гээд бархираад байсан. Р.Цолмонбаяр цагдаа бид нар ажлаа хийж явна гэж хэлсэн. Би Болдбаатарыг машиндаа суулгах гэтэл Б.Хангарьд миний өмсөж явсан энгийн куртикнээс татахад куртикны малгай хэсэг оёдлоороо урагдсан. Би тэгэхээр нь Б.Хангарьдад хандаж чи яагаад байгаа юм бэ? Маргааш аавын чинь асуудлыг шийднэ гэж хэлсэн. Б.Хангарьд намайг бариад авахаар нь би Б.Хангарьдын гарыг тавиулсан. Б.Хангарьд гүйж ирээд миний баруун хөл рүү 1 удаа өшиглөөд заамдаж барьж аваад аавыг буулга гээд бархираад байсан. Би Б.Хангарьдтай ноцолдож байгаад барьцыг нь тавиулсан. Б.Хангарьд намайг куртикнээс татаад газар унагаасан. Намайг газар унасны дараа цээжний баруун хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ дараад тонгойгоод босох гэтэл толгой, гap руу 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Намайг босч ирэхэд Б.Хангарьд над руу дайрахаар нь Б.Хангарьдын хоёр гарыг бариад автал Эрдэнэбаяр гэдэг залуу Б.Хангарьд бид хоёрыг салгатал Б.Хангарьд намайг толгойгоороо нэг удаа дух руу мөргөсөн. Б.Хангарьд гүйж ирээд миний зүүн шанаа дээрээс гараараа базсан. Тэгтэл Эрдэнэбаяр нь Б.Хангарьдыг надаас салгах гээд хойш нь татахад Б.Хангарьд миний зүүн хацарнаас гараараа зулгааж байгаад тавьчихсан. Миний зүүн шанаанаас цус гарч байсан. А.Цогтбаатар машинаас бууж ирээд пиздаануудаа холд гээд хараалын үг хэлээд байхаар нь би ажлаа хийж байна, намайг танай найз чинь зодоод байна гэж хэлээд чи хэн бэ? гэхэд А.Цогтбаатар нь намайг бариад авахаар нь цохих гэж байна гэж бодоод айсандаа А.Цогтбаатарыг хаана нь цохисныг мэдэхгүй 1 удаа цохисон. Тэгтэл А.Цогтбаатар зөрүүлээд миний толгойны ард хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. А.Цогтбаатар нь над дээр ирээд чи юу юм бэ? гэж хэлээд байж байтал Р.Цолмонбаяр цагдаа хаанаас гарч ирснийг мэдэхгүй А.Цогтбаатарын машинаас танихгүй хоёр залуу ирээд Б.Хангарьдыг надаас салгаад Б.Хангарьдтай Р.Цолмонбаяр цагдаа уулзаад байсан. Манай дүү Б.Машбаяр нь Хангарьдад хандаж ажлаа хийж байгаа хүмүүсийг яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд Б.Хангарьд чи юу юм бэ? гэж хэлээд манай дүүг барьж авсан. Болдбаатарыг машинд суулгаад эргээд хартал манай дүүг Б.Хангарьд хамар руу нь цохисон. Хамраас нь цус гараад байхаар нь би Б.Хангарьдад хандаж чи яаж байгаа юм бэ? гэж хэлээд би аймгийн цагдаад дуудлага өглөө гэхэд Б.Хангарьд чи хэлж л байхгүй юу гээд орилоод байхаар нь 7032102 дугаартай утсанд өөрийнхөө дугаараас дуудлага өгсөн. Б.Хангарьд миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй дайраад байсан тул Б.Хангарьдын хоёр гарыг тавиулах гэж гарын шуун дээрээс нь барьж аваад хойш нь түлхэж, Б.Хангарьдын зүүн шанаа руу нь 1 удаа цохисон. /1-р хх-ийн 54-55 хуудас/  
Гэрч Д.Загарзүсэм мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Машинаас Б.Хангарьд бууж ирээд Р.Цолмонбаяр цагдааг дүрэмт хувцастай байхад нь хоолойг нь боогоод заамдаж аваад цээжин тус газар нь гараараа нэг удаа цохисон. Р.Цолмонбаяр цагдаа Б.Хангарьдыг тэгэж болохгүй гээд учирлаж хэлээд зогсож байхад би очоод Б.Хангарьдыг ирсэн машинд нь суулгасан. Р.Цолмонбаярын машинд би, Болдбаатар, Р.Цолмонбаяр цагдаа бид 3 суугаад намайг гэрийн үүдэнд хүргэж өгчихөөд Р.Цолмонбаяр цагдаа Болдбаатартай сум руу явна гээд машинтайгаа явсан. /1-р хх-ийн 59-60 хуудас/  
Гэрч Г.Пүрэвжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би нөхрөө хайгаад араас нь явган явж байгаад эргээд гэрийнхээ үүдэнд иртэл Б.Ганхүлэг, Б.Ганхүлэгийн дүү Б.Машбаяр, Б.Ганхүлэгийн ээж Цагаантогоо, Б.Хангарьд найзуудтайгаа машинтай ирчихсэн Б.Машбаяртай маргалдаад зогсож байсан. Би Б.Хангарьдыг Б.Машбаяраас салгахад Б.Машбаяр ээжийгээ аваад явсан. Р.Цолмонбаяр цагдаа Б.Ганхүлэг нар манай нөхрийг аваад явсан. /1-р хх-ийн 61-62 хуудас/  
Гэрч О.Хадбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Б.Хангарьд миний аавыг сум руу авч явдаг хэн бэ? гэж хэлээд хоёр цагдаа руу дайраад байхад нь би машиндаа байж байсан. А.Цогтбаатар, Эрдэнэбаяр хоёр Б.Хангарьдыг хоёр цагдаагаас салгах гээд явсан. Миний харснаар олон нийтийн цагдааг Б.Хангарьд заамдаж барьж аваад нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл олон нийтийн цагдаа Б.Хангарьдыг ганцаараа гавлах гээд дийлэхгүй байсан. Олон нийтийн цагдаа нь 
Б.Хангарьдын шүд рүү нэг удаа гараараа цохисон. Б.Хангарьд миний шүд рүү цохьчихлоо, яасан овоо пиздаа вэ? гэж хэлээд олон нийтийн цагдаагийн нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. А.Цогтбаатар олон нийтийн цагдаа Б.Хангарьд хоёрыг салгах гээд дундуур нь ороход олон нийтийн цагдаа нь Б.Хангарьдыг цохих гэж байгаад А.Цогтбаатарын нүүрэнд нь нэг удаа цохиход А.Цогтбаатар нь олон нийтийн цагдаад уурлаад олон нийтийн цагдаагийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиод, хөл рүү өшиглөсөн. Олон нийтийн цагдаа ч гэсэн А.Цогтбаатарын хөл рүү нь өшиглөөд байсан. Эрдэнэбаяр тэр хоёрыг салгасан. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас ирсэн дүрэмт хувцастай цагдааг Б.Хангарьд барьж аваад зуурчихсан цохих гээд байхаар нь би тэр хоёрын дундуур орж салгаад Б.Хангарьдыг машинд суулгасан. Тэгтэл Б.Хангарьд ахиж машинаас гараад олон нийтийн цагдаа дээр очоод нүүр, гар, хөл рүү цохиход зөрүүлээд олон нийтийн цагдаа нь Б.Хангарьдын нүүр рүү цохиод байсан. Б.Хангарьдыг Эрдэнэбаяр, А.Цогтбаатар нар машинд суулгаад бид нар Б.Хангарьдын гэрийн үүдэнд машинтайгаа ирэхэд бид нарын араас хоёр цагдаа, аавтай нь Б.Ганхүлэг цагдаагийн дүү, ээж хоёр нь хамт машинтай ирцгээсэн. Б.Хангарьд гэрийнхээ үүдэнд Б.Ганхүлэг цагдаагийн дүүтэй маргалдаж зогсож байснаа хамар руу мөргөхөд хамраас нь цус гарсан. Олон нийтийн цагдааг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу явдаг зам дээр араас нь давхиж очиход А.Цогтбаатар нь нүүр рүү нэг удаа цохисон. Эрдэнэбаяр тэр хоёрыг салгасан. Б.Хангарьдыг олон нийтийн цагдаа нь худгийн ойролцоо байхад баруун нүд рүү нь цохисон. Өөр цохиж зодоогүй. Р.Цолмонбаяр цагдаа нь бид нарыг цохиж зодоогүй. Зүгээр зогсоод байсан. /1-р хх-ийн 63-64 хуудас/  
Гэрч Г.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Б.Хангарьд аавыгаа олж авна гэхээр нь бид нар А.Цогтбаатарын 29-29 УНО улсын дугаартай, цагаан өнгийн Приүс-10 маркийн машинтай Б.Ганхүлэг цагдаагийн гэрт 2 удаа, Загарзүсэм багшийнд 2 удаа тус тус очиход байхгүй байсан. Эргээд Б.Хангарьдын гэр рүү явж байхад нь таарсан. Б.Хангарьд аавыг нь авч явна гээд Р.Цолмонбаяр цагдааг дүрэмт хувцастай явж байхад нь зууралдаад байхаар А.Цогтбаатар бид хоёр Б.Хангарьдыг машиндаа суулгахад хоёр цагдаа Б.Хангарьдын аавыг машиндаа суулгаад явсны дараа Б.Хангарьд аавыгаа хоёр цагдаагаас авмаар байна гээд уйлаад байхаар нь бид нар А.Цогтбаатарын машинтай араас нь очиж явахад улаан худгийн ойролцоо хоёр цагдаа Б.Хангарьдын аавыг машиндаа авч явж байхад нь таарсан. Р.Цолмонбаяр цагдаа машинаас бууж ирээд Б.Хангарьдад хандаж аавыг чинь сум руу аваад явна. Маргааш асуудлыг нь шийдээд явуулна гээд хэлж байхад Б.Ганхүлэг цагдаа машинаас бууж ирээд Б.Хангарьдтай хэл амаар маргалдаж байснаа Б.Хангарьд нь Б.Ганхүлэг цагдааг бариад авсан. Тэгэхээр нь А.Цогтбаатар тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Б.Ганхүлэг цагдаа А.Цогтбаатарын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. А.Цогтбаатарыг би баруун мөрнөөс нь татахад Б.Ганхүлэг цагдаатай цасан дээр хамт унасан. А.Цогтбаатар босч ирээд Б.Ганхүлэг цагдааг газар хэвтэж байхад нь хөлөөрөө нэг удаа толгой руу нь өшиглөхөөр нь би А.Цогтбаатарыг татахад Б.Ганхүлэг цагдаагийн гарыг шүргээд өнгөрсөн. Бид нар машиндаа суусан. Б.Хангарьд аавыгаа бид нарын сууж явсан машинд суулгаад шууд Б.Хангарьдын гэрийн үүдэнд очсон. Хоёр цагдаа араас машинтайгаа ирсэн. Мөн Б.Ганхүлэг цагдаагийн дүү, ээж хоёр нь машинтайгаа ирсэн. Б.Ганхүлэг цагдаагийн дүү нь Б.Хангарьдтай маргалдаад зогсож байхад Б.Хангарьд нь дүүг нь хамар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Б.Ганхүлэг цагдаагийн дүүгийн хамраас нь цус гараад машиндаа суучихсан. Б.Хангарьдыг зөрүүлж цохиж аваагүй. /1-р хх-ийн 66-67 хуудас/  
Гэрч А.Цагаантогоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Б.Хангарьд согтуу аавыг бариад явчихлаа гээд Б.Ганхүлэгийг барьж аваад заамдчихсан байхаар нь Б.Хангарьдын ээж, дүү Б.Машбаяр хоёр салгасан. Тэгтэл Б.Хангарьд нь манай хүү Б.Машбаярыг урд энгэрээс нь заамдаад бариад авахад Б.Хангарьдын ээж дундуур нь ороод салгах гэхэд дийлэхгүй байхаар нь би А.Цогтбаатарыг салгаадах гээд явуулсан. Б.Хангарьд нь манай хүү Б.Машбаярын хамар руу мөргөхөд хамраас нь цус гарсан. Б.Хангарьд гэр рүүгээ орсон. /1-р хх-ийн 71 хуудас/  
Гэрч Э.Ууганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байх би тэгэж санаж байна. Тэр өдөр 19 цаг 45 минутын үед 
байх манай олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг нэг дуудлага гараад байна, хоорондоо хэрүүл маргаан хийсэн юм шиг байна, би очих уу? гэж надад утсаар хэлсэн. Учир нь Баянтээг багт гарсан дуудлага байсан. Би өөрөө Нарийнтээл сумын 4 дүгээр багт байсан учир надад 2 дугаар баг /Баянтээг баг/-аас Б.Ганхүлэг утсаар хэлсэн. Ямар хүмүүс хоорондоо маргалдаад байгаа юм бэ? гэж би асуухад Загараа гэх багш эмэгтэй өөрийн найз багшынхаа нөхөр Болдбаатар /хоч нь Повгооноо гэх/ гэдэг хүнтэй сургуулийн зааланд хэрүүл маргаан хийж, дараа нь Болдбаатар гэдэг айлдаа очиж хэрүүл маргаан хийж, Болдбаатар нь Загараа багшийг үсдэж, алгадаж, цохисон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгийг чи ганцаараа наад дуудлагандаа явж болохгүй шүү, багийн даргатайгаа хамт очоорой, очоод нөхцөл байдалтай танилцаад газар дээрээ тухайн дуудлага үнэн эсэхийг хараад эргүүлээд хариу хэл гэсэн. Удалгүй олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг очоод дуудлага нь үнэн байна, би тухайн хэрүүл маргааныг таслан зогсоосон, Болдбаатарыг нь ар гэрт нь хүлээлгэн өгч, Загараа гэдэг багшийг хэрүүл хийгээд байхаар нь салгаад гэр рүү нь явуулсан гэж хэлсэн. Эндээс наад асуудлыг чинь шийдэхээр очих шаардлага байна уу? гэж асуухад одоо ирээд хэрэггүй, маргааш хүрээд ир, Болдбаатар нь ч эрүүл болчихсон байж байна, Загараа гэдэг багшийг нь маргааш гомдлоо бичгээр гаргаад сумын төвөөс ирэх хэсгийн төлөөлөгчид өгөөд шалгуул гэж хэлчихсэн байгаа гэсэн. Одоо дахиад эргээд дуудлага өгүүлээд байх юм биш биз дээ? гэж асуухад үгүй, би тус асуудлыг зохицуулсан, дахиж дуудлага өгөхгүй, таслан зогсоосон болохоор бүгд гэр гэртээ байгаа гэсэн. Загараа гэдэг багш нь цохиж, зодуулаад гэмтсэн байсан уу? гэж асуухад Б.Ганхүлэг үгүй байхаа гэмтэл, бэртэл харагдаагүй, үсдүүлсэн гээд байсан, үс нь чухам яасан юм бүү мэд гэсэн. Эмчид үзүүлсэн үү? гэхэд эмчид өөрөө үзүүлэхгүй гээд байсан гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр нь би наад асуудлыг чинь заавал шалгахгүй бол болохгүй юм байна. Энд шинэ жилийн арга хэмжээ ихтэй болохоор маргааш очиж шалгана. Одоо асуудлыг таслан зогсоогоод тайван болсон бол маргааш Загараа гэдэг багштай нь уулзаж бичгээр гомдлоо гарга гэж хэлээрэй гэсэн. Тэгээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй Р.Цолмонбаяр цагдаа орж ирээд над руу Загараа гэдэг багш яриад байна, хүнд зодуулсан гээд байна гэсэн. Тэгэхээр нь би олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг наад асуудлыг чинь очиж үзсэн. Очоод хэрүүл маргааныг нь таслан зогсоож салгаад гэр гэрт нь ар гэрт нь хүлээлгэн өгөөд асуудлыг зохицуулсан байна. Тиймээс маргааш очиж шалгахаар болсон гэж хэлтэл би очоод ирье гэсэн. Чи тийшээ явах хэрэггүй болсон гэдгийг ойлгож байна уу? наад захиргааны зөрчлийн шинжтэй асуудлыг чинь Б.Ганхүлэг зохицуулчихсан байна гэж хэлэхэд би явчихаад ирье, тэр Болдбаатарыг нь очоод дагуулаад ирье гээд байсан. Тэгэхээр нь би үгүй, өнөөдөр явахгүй, сэтгэлийн хөөрлөөр ажил хийхгүй, маргааш би өөрөө очиж албан ёсоор бичгээр гомдол гаргахаар нь шалгах ёстой, хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэнэ гэсэн. Тэгтэл Р.Цолмонбаяр гараад явсан. Тэгэхээр нь би дахиад олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг рүү залгаад Р.Цолмонбаяр цагдаа руу наад Загараа гэдэг багш чинь дуудлага өгүүлээд байгаа юм уу? гэж асуухад мэдэхгүй гэсэн. Эргээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм биш үү? Чам руу дахиж дуудлага өгсөн үү? Гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд яагаад Р.Цолмонбаяртай байнга утсаар яриад байгаа юм бэ? гэхэд мэдэхгүй, Р.Цолмонбаярт хэлэх гэсэн юм байгаа биз гэсэн. Одоо тайван байна уу? гэхэд тайван байгаа, Загараа нь гэртээ байгаа, гэрээсээ Р.Цолмонбаяртай яриад байгаа байх гэсэн. Тэгээд би утсаа салгаад Р.Цолмонбаярт маргааш очиж шалгана гэж байна гэж наад Загараа гэдэг багшдаа хэл гэж хэлэхээр гэрт нь ороход утсаар чи надад хэлээд яадаг юм 102-т нь хэлэхгүй юу гэж байсан. Тэгэхээр нь би цагдаа Р.Цолмонбаярт хандаж одоо хүртэл утсаар наад Загараа гэдэг багштайгаа юу яриад байдаг юм бэ? маргааш албан ёсоор шалгана, Болдбаатар гэдэг хүнийг чинь ар гэрт нь хүлээлгэн өгсөн учир тайван байж болно гэдгийг нь хэл, тэгээд болно шүү дээ, би 102-т мэдэгдээд хэлчихнэ гэсэн. Тэгж хэлчихээд би гэртээ орж ирсэн. Тэгтэл Р.Цолмонбаяр Загараа хэнийх нь дуудлагыг шалгадаггүй, хэнийх нь дуудлаганд очдог юм гээд байна гээд надад утсаа өгөхөөр нь би Цолмонбаяр цагдаад хандаад ийм асуудлыг ингэж ярьж болохгүй шүү дээ, чи өөрөө ярь, чамтай ярьж байгаа хүн юм байна шүү дээ, тэгэхээр чи хэл, Ганхүлэг гэж олон нийтийн цагдаа газар дээр нь дуудлага хүлээн авч очоод зөрчлийг таслан зогсоогоод салгачихсан байхад яагаад дахин дахин чам руу утасдаад таслан зогсоочихсон эргээд асуудал гараагүй зөрчлийн дуудлага яриад байдаг талаар нь асуухгүй юу. Би маргааш наад асуудлыг чинь шийднэ гэж хэлээд байна шүү дээ Р.Цолмонбаяраа гэтэл май өөрөө хэл гээд байсан. Би утсыг нь аваад Загараа гэдэг 
багштай ярьсан. Загараа гэдэг багш нь чи яагаад Р.Цолмонбаярыг явуулахгүй байгаа юм бэ? Би дуудлага өгөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо наад зөрчлийг чинь олон нийтийн цагдаа дуудлагаар очоод таслан зогсоосон байхад та яагаад дахин дахин манай цагдаа Р.Цолмонбаяр руу залгаад байгаа юм бэ? Та өөрөө одоо хаана байна? Танд аюултай нөхцөл байдал тулгарсан юм уу? гэхэд үгүй л дээ, би гэртээ байна, гэхдээ одоо та нар ирж шалгаж өг гэсэн. Та үнэхээр тэгэж хүсэж байгаа бол манай олон нийтийн цагдаад гомдлоо бичгээр өгчих, би маргааш очно, таслан зогсоогдсон, аюулгүй болсон зөрчлийн шинжтэй асуудлыг заавал одоо очиж шалгах шаардлага байхгүй. Таны гомдлын дагуу наад Болдбаатар гэдэг хүн дээр чинь хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө гэсэн. Тэгтэл Р.Цолмонбаяр цагдаагаа явуулчих гэсэн. Та заавал Р.Цолмонбаяр цагдаагаар яах гээд байгаа юм бэ? Очих дээрээ тулбал би очиж шалгах ажил байгаа юм гэж учирлаж тайлбарлахад тэгвэл тэгээд ирж шалга та нар гэсэн. За тэгвэл таны хүсэлтээр Болдбаатар гэдэг хүнийг чинь өнөөдөр очиж авчирч уулзая гэхэд тэгмээр юм даа гэсэн. Тэгээд утсыг нь салгасан. Р.Цолмонбаяр уурлаад би оччихоод ирье гэсэн. Би чи дуудлаганд явж байгаа хүн шүү, очих гээд байгаа бол очоод заавал олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгтэй хамт очиж тэр Болдбаатар гэдэг хүнийг л аваад ир гэсэн. Бусад асуудлыг нь би явж тодруулна. Нэг нь сумандаа үлдэхгүй бол болохгүй юм даа гээд би үлдсэн. Ганцаараа очиж болохгүй шүү гэдгийг би хатуу анхааруулж хэлсэн. За гээд явсан. 10 л АИ-92 бензин хийж яваарай, очоод бас хүн хайх, хольхих асуудал гарч магадгүй шүү гэж хэлээд явуулсан. 20 цаг нэлээн өнгөрч байхад явсан байх. Баянтээг дээр 22 цагийн үед очсон байх. Би оччихлоо ингэж байна, тэгэж байна гэж эргэж илтгэсэн юм байхгүй байсан. Р.Цолмонбаяр руу утсаар залгахад аваагүй. Тэгэхээр нь Б.Ганхүлэг рүү залгаж асуухад манайд ирээгүй байна, ирэхээр нь хэлье гэсэн. Тэгтэл 2016 оны 12 дугаар сарын 23-нд нь гараад шөнө дунд 02 болох гэж байхад шахуу над руу олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг ярьсан. Бид нар Бодбаатарынх нь хүүхэд, хүүхдийнх нь найзууд гэсэн 4 залууд зодуулаад Болдбаатарыг авч явж байгаад алдчихлаа гэсэн. Юу яриад байна аа, очоод бүтэн 3-4 цаг болж байхад юу хийгээд хаагуур яваад ямар хүүхдүүдэд зодууллаа гээд байгаа юм бэ? Тэгээд та хоёр гайгүй юу? гэхэд гайгүй гэсэн. Болдбаатарыг бариад авч явж байтал хүүхэд нь урдуур машинтай орж хөндлөн мөргөлдөх шахам хэрж зогсоод цагдаагийн алба хаагч нарын сууж явж байсан машиныг өөрийн эрхгүй зогсоход хүргэж зогсоогоод буугаад уулзахад нь Болдбаатарын хүүхэд Хангарьд гэдэг залуу манай аавыг явуул, та нарыг ална шүү, Р.Цолмонбаяр цагдаа ямар хамаатай юм гээд намайг хэдэн талаас цохиж, газар унагаж зодлоо гэж Ганхүлэг ярьсан. Тэгэхээр нь би одоо наад Болдбаатарыгаа орхи, нөгөө эмэгтэйгээ хамгаалах юм бодоорой гэж Б.Ганхүлэгт хэлсэн. Тэгтэл удалгүй Р.Цолмонбаяр цагдаа над руу залгаад би зүгээр Б.Ганхүлэг жоохон цохиулчих шиг боллоо гэсэн. Тэгээд Болдбаатарыг нь аваад очъё гээд байсан. Би за та хоёр авч ирж чадахгүй юм биш үү, чадна гэвэл яахав аваад ирэхгүй юу гэсэн. Би тэр байдлыг утсаар дуулаад шууд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 102-т мэдэгдэж танилцуулсан. Тэгээд байж байтал Р.Цолмонбаяр цагдаа, Б.Ганхүлэг хоёр шөнө дунд 03 цаг болж байхад Болдбаатарыг аваад хүрээд ирсэн байсан. Би гарч Болдбаатартай нь уулзсан. Өрөөнд оруулаад түр саатуулсан. Тэгээд Р.Цолмонбаяр цагдаа, олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг нарыг аваад эргээд Болдбаатарын танхайрсан хүүхдүүдийг барихаар Баянтээг явсан. Баянтээг дээр очоод аймгаас ирж явсан бүрэлдэхүүнийг хүлээсэн. Бүрэлдэхүүн ирэхээр нь Болдбаатарын гэрт очиж цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахад хөндлөнгөөс оролцож, танхайрч, цагдаагийн алба хаагчийг зодсон гэх Хангарьд тэргүүтэй 4-н хүүхдийг барьсан. Мөрдөн байцаагч холбогдох гэрчүүд хохирогч нарыг дуудаж асуусан. Тэгэхэд Загараа гэдэг тэр хүүхэн ирж тайлбар өгч байгаа байсан. Мөн тэр 4 хүүхэд манай олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгийн дүү Б.Машбаярыг бас зодсон гэсэн. Тухайн үед Б.Машбаяр нь зодуулсан бололтой хамар нь хугарчихсан юм уу гэмээр тайлбар өгөхөөр ирж байсан. Тэр хүүхдүүдийг аймгаас ирсэн бүрэлдэхүүн аваад явсан. Тухайн гэмт үйлдлийг хийхэд ашигласан автомашиныг мөн адил бүрэлдэхүүн авч аймаг явсан. Тэгээд би Р.Цолмонбаяр цагдааг аваад буцаж сумандаа ирсэн. Ирж байхдаа болон очиж байхдаа би Р.Цолмонбаяраас шууд очоод Б.Ганхүлэгтэй Болдбаатарыг аваад ир гэж байхад энэ олон цаг хаагуур юу хийсэн талаар нь асуусан. Р.Цолмонбаяр цагдаа өгсөн үүрэг биөлүүлээгүй шууд очоод Загараа гэдэг багшийг гэрээс нь аваад Болдбаатар дээр аваачиж хэрүүл маргааныг нь үргэлжлүүлэн үүсгэсэн байсан. Тэгээд Болдбаатарыг захиргаанд аваачаад удсан байсан. Дараа нь ганцаараа дийлэхгүй болохоор нь сүүлд 
Б.Ганхүлэгийг дуудаж аваачсан буруу ажлууд хийсэн байсан. Энийг нь би асууж мэдээд зэмлэж хэлсэн. Өгсөн үүрэг бол Болдбаатарыг шууд аваад буцаад гарах л байсан. Тэр Загараа гэдэг багш дээр очоод таслан зогсоосон байсан хэрүүл маргааныг үргэлжлүүлэн үүсгэх ёсгүй байсан. Дээрээс нь шууд аваад гарах хүнээ аваад гарахгүй тэр олон цаг ямар асуудал шийдсэн юм бүү мэд. Цагдаагийн ахлагч Р.Цолмонбаяр аль хөл нь билээ алийг нь би одоо сайн санахгүй байна гишгэж чадахаа больчихсон байсан. Миний мэдэхийн 4 хоног доголож явсан. Тухайн үед Б.Хангарьдтай маргалдаж байхдаа гэмтсэн гэж надад ярьсан. Харин Б.Машбаярыг Б.Хангарьд түүний найзууд гэсэн 4 залуугийн 3 нь зодсон гэсэн. Нэг нь боль гэж байгаа нэрийдлээр барьж өгч, нөгөө хоёр нь цохисон гэж тухайн үед Б.Ганхүлэг надад хэлсэн. Би өөрөө Б.Машбаярын хамар гэмтсэн байсныг харсан. Мөн Б.Ганхүлэгийг Б.Хангарьд бусад 2 залуус нь адилхан зодсон гэдгийг Б.Ганхүлэг надад өөрөө хэлсэн. Баруун талдаа нүднийхээ дээр маажуулсан байсан. Мөн газар унагаад хэдэн талаас нь өшиглөсөн гэж Б.Ганхүлэг надад өөрөө хэлсэн. Худгийн хажууд машинтай урдуур нь хэрж зогсоод буулгаж ирээд зодохдоо Б.Ганхүлэгийг Б.Хангарьд болон бусад 2 найз нь сайн зодсон гэсэн. Б.Хангарьдын аав Болдбаатар машинаас буугаад ирчихсэн алаад өг гээд орилоод байсан гэж Б.Ганхүлэг тухайн үед надад хэлж байсан. Болдбаатар мөн Б.Ганхүлэгийн ард зогсож байгаад худгийн хажууд байхдаа араас нь салтаанд нь өшиглөсөн гэдгийг Б.Ганхүлэг надад хэлсэн. Ер нь зэрлэг балмад танхайрсан, ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн алба хаагч нарыг эсэргүүцэн бүлэглэн зодсон, бусдыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, энэ үйлдэлдээ бусдыг уруу татан оролцуулсан хүмүүс заавал хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. /1-р хх-ийн 77-79 хуудас/  
Гэрч Амарсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын техникийн зах дээрээс 29-29 УНО улсын дугаартай цагаан өнгийн Приүс-10 маркийн автомашиныг Дашцэрэнгийн Пүрэвхүү гэдэг хүнээс 3500000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээ хийж авсан. Машинаа өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байсан.Худалдаж авсан машины гэрээ л надад байгаа. Машины мөнгийг манай дүү А.Цогтбаатар нь өөрөө гаргаж Пүрэвхүү гэдэг хүний дансаар шилжүүлж өгсөн. Машины жинхэнэ эзэмшигч нь А.Цогтбаатар. Би машиныг хүнээс авч А.Цогтбаатарт өгсөн. /1-р хх-75-76 хуудас/  
Гэрч Б.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Сумын цагдаа Р.Цолмонбаяр, олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагийн ажилтан нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд зөрчил гаргагчийг хүлээлгэж өгөх эрхтэй. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Хэсгийн төлөөлөгч Э.Ууганбаатар нь олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг, цагдаагийн ахлагч Б.Цолмонбаяр нартай утсаар яриад сумын төв дээр зөрчил гаргагчийг олж ирүүлэх үүрэг өгч болно. Учир нь цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдал, олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн дуудлаганд уг 2 алба хаагчийг явуулсан нь зөрчил гаргагчдын тоо, нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэр гаргасан байна. Олон нийтийн цагдаагийн ажилтын шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Олон нийтийн цагдаа нь тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх талаар цагдаагийн албаны тухай хууль болон нийтийн цагдаагийн ажилтны дүрэмд тодорхой зааж өгөөгүй. /1-р хх-ийн 81 хуудас/  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Болдбаатарын Хангарьд 20 настай, эрэгтэй” гэсэн хаягтай цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 110 хуудас/  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Ганхүлэгийн биед зүүн хацар, баруун шанаа, хүзүүний зулгаралт, зүүн шанаа, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар 
тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  /хх-ийн 126 хуудас/  
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Б.Хангарьд хохирогч Б.Ганхүлэг нарын сэжигтнээр, шүүгдэгч А.Цогтбаатарын яллагдагчаар тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентгэн зураг, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/09 тоот албан бичиг, групын дэвтрийн хуулбар, хохирогч Б.Ганхүлэгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /1-р хх-ийн 4-7, 24-25, 37-38, 146-147, 158-159, 166-170, 185, 212, 2-р хх-ийн 19, 64 хуудас/  
Шүүгдэгч Б.Хангарьдын хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1952 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 200, 203, 205 хуудас/  
Шүүгдэгч А.Цогтбаатарын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 337 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 190, 194 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 24ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаа Р.Цолмонбаярыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь, олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хангарьдын 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагт улаан худгийн хажууд олон нийтийн цагдаа Ганхүлэгтэй барилцаж авсан. Бид хоёр харилцан бие биенийгээ цохисон. Гэм буруугаа Хүлээж байна. Хохирол төлбөрт Ганхүлэг цагдаад 550000 төгрөг, Машбаярт 275000 төгрөг төлсөн. Хохирогч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Шүүгдэгч А.Цогтбаатарын 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Хангарьд аавыг хүн аваад явчихлаа, очоод уулзая гэхээр нь очиж уулзуулсан. Б.Хангарьд машинаас буугаад Ганхүлэг цагдаатай барилцаад авахаар нь салгах гээд дундуур нь ороход Ганхүлэг цагдаа намайг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Б.Ганхүлэгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн орчимд Болдбаатарыг Цолмонбаяр барьчихсан манай гэрт ирсэн. Тэгээд манайхаас гараад худгийн баруун талд явж байтал 29-29 УНО гэсэн цагаан өнгөтэй Приүс маркийн машин ирсэн. Б.Хангарьд шууд машинаасаа бууж ирээд аавыгаа авъя гээд Цоомоо цагдаагаас гуйж байснаа машины ар талын хаалгыг онгойлгоод аавыгаа буулгаад авах гэхээр нь Б.Хангарьдад ойлгуулж хэлж аавыг нь буцааж суулгаад хаалгыг нь хаатал намайг ар талаас татаж боогоод заамдахаар нь буцаагаад түлхээд би ажил үүргээ гүйцэтгэж байна. Маргааш аавыгаа сумын төв орж аваарай гэж хэлчихээд байж байтал А.Цогтбаатар машинаасаа орилоод буугаад ирсэн. Тухайн үед хажуугаас цохих гэж байна гээд айгаад А.Цогтбаатарыг би нэг удаа цохисон гэх мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.Цолмонбаярын улаан худгийн ойролцоо 29-29 УНО улсын дугаартай Приүс маркийн автомашиныг А.Цогтбаатар уначихсан хажууд ирээд Б.Хангарьд бууж ирээд аавыгаа аваад явна гээд миний дүрэмт хувцаснаас зуураад тавихгүй байсан. Би Б.Хангарьдтай зууралдаад байж байтал Б.Ганхүлэг, А.Цогтбаатар нар юунаас болж маргалдсаныг мэдэхгүй хоёр биенийгээ харилцан цохиод байсан. А.Цогтбаатар нь Б.Ганхүлэгийн өмсөж явсан куртикийг толгой дээгүүр нь нөмөргөж байгаад цасан дээр унагаасан. Би тэгэхээр нь А.Цогтбаатарыг Б.Ганхүлэгээс салгасан. Б.Хангарьд Б.Ганхүлэгийг газар уначихсан байхад нь гүйж очоод ална гээд Б.Ганхүлэгийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Хохирогч Б.Ганхүлэгийн улаан худгийн ойролцоо явж байтал хажуугаар цагаан өнгийн 29-29 УНО улсын дугаартай, Приүс-10 маркийн машинтай Б.Хангарьд, А.Цогтбаатар нар 2 танихгүй залуутай 4-үүлээ 
шахахаар нь бид нар машинаа зогсоосон. Машинаас Б.Хангарьд ганцаараа бууж ирээд яагаад манай аавыг авч явах гээд байгаа юм бэ? Р.Цолмонбаяр цагдаа манай аавыг явуулчих гээд бархираад байсан. Б.Хангарьд миний өмсөж явсан энгийн куртикнээс татахад куртикны малгай хэсэг оёдлоороо урагдсан. Б.Хангарьд гүйж ирээд миний баруун хөл рүү 1 удаа өшиглөөд заамдаж барьж аваад аавыг буулга гээд бархираад байсан. Б.Хангарьд намайг куртикнээс татаад газар унагаасан. Намайг газар унасны дараа цээжний баруун хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ дараад тонгойгоод босох гэтэл толгой, гap руу 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн толгойгоороо нэг удаа дух руу мөргөсөн. Б.Хангарьд гүйж ирээд миний зүүн шанаа дээрээс гараараа базсан. Тэгтэл Эрдэнэбаяр нь Б.Хангарьдыг надаас салгах гээд хойш нь татахад Б.Хангарьд миний зүүн хацарнаас гараараа зулгааж байгаад тавьчихсан. Миний зүүн шанаанаас цус гарч байсан. А.Цогтбаатар машинаас бууж ирээд пиздаануудаа холд гээд хараалын үг хэлээд намайг бариад авахаар нь цохих гэж байна гэж бодоод айсандаа А.Цогтбаатарыг хаана нь цохисныг мэдэхгүй 1 удаа цохисон. Тэгтэл А.Цогтбаатар зөрүүлээд миний толгойны ард хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Гэрч Д.Загарзүсэмийн машинаас Б.Хангарьд бууж ирээд Р.Цолмонбаяр цагдааг дүрэмт хувцастай байхад нь хоолойг нь боогоод заамдаж аваад цээжин тус газар нь гараараа нэг удаа цохисон. Гэрч Г.Пүрэвжаргалын Р.Цолмонбаяр цагдаа Б.Ганхүлэг нар манай нөхрийг аваад явсан. Гэрч О.Хадбаатарын Б.Хангарьд миний аавыг сум руу авч явдаг хэн бэ? гэж хэлээд хоёр цагдаа руу дайраад байсан. Олон нийтийн цагдааг Б.Хангарьд заамдаж барьж аваад нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл олон нийтийн цагдаа Б.Хангарьдыг ганцаараа гавлах гээд дийлэхгүй байсан. Олон нийтийн цагдаа нь Б.Хангарьдын шүд рүү нэг удаа гараараа цохисон. Б.Хангарьд миний шүд рүү цохьчихлоо, яасан овоо пиздаа вэ? гэж хэлээд олон нийтийн цагдаагийн нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон. А.Цогтбаатар нь олон нийтийн цагдаад уурлаад олон нийтийн цагдаагийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиод, хөл рүү өшиглөсөн. Дүрэмт хувцастай цагдааг Б.Хангарьд барьж аваад зуурчихсан цохих гээд байхаар нь би тэр хоёрын дундуур орж салгаад Б.Хангарьдыг машинд суулгасан. Тэгтэл Б.Хангарьд ахиж машинаас гараад олон нийтийн цагдаа дээр очоод нүүр, гар, хөл рүү цохисон. Б.Хангарьдыг олон нийтийн цагдаа нь худгийн ойролцоо байхад баруун нүд рүү нь цохисон. Гэрч Г.Эрдэнэбаярын Б.Хангарьд аавыг нь авч явна гээд Р.Цолмонбаяр цагдааг дүрэмт хувцастай явж байхад нь зууралдаад байсан. Улаан худгийн ойролцоо Б.Хангарьд нь Б.Ганхүлэг цагдааг бариад авсан. Тэгэхээр нь А.Цогтбаатар тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Б.Ганхүлэг цагдаа А.Цогтбаатарын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. А.Цогтбаатарыг би баруун мөрнөөс нь татахад Б.Ганхүлэг цагдаатай цасан дээр хамт унасан. А.Цогтбаатар босч ирээд Б.Ганхүлэг цагдааг газар хэвтэж байхад нь хөлөөрөө нэг удаа толгой руу нь өшиглөхөөр нь би А.Цогтбаатарыг татахад Б.Ганхүлэг цагдаагийн гарыг шүргээд өнгөрсөн. Гэрч А.Цагаантогоогийн Б.Хангарьд согтуу аавыг бариад явчихлаа гээд Б.Ганхүлэгийг барьж аваад заамдчихсан байсан. Гэрч Э.Ууганбаатарын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р.Цолмонбаярыг олон нийтийн цагдаа Б.Ганхүлэгтэй хамт очиж тэр Болдбаатар гэдэг хүнийг л аваад ир гэсэн. Шөнө дунд 02 цаг болох гэж байхад шахуу над руу олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг ярьсан. Бид нар Болдбаатарынх нь хүүхэд, хүүхдийнх нь найзууд гэсэн 4 залууд зодуулаад Болдбаатарыг авч явж байгаад алдчихлаа. Болдбаатарыг бариад авч явж байтал хүүхэд нь урдуур машинтай орж хөндлөн мөргөлдөх шахам хэрж зогсоод цагдаагийн алба хаагч нарын сууж явж байсан машиныг өөрийн эрхгүй зогсоход хүргэж зогсоогоод буугаад уулзахад нь Болдбаатарын хүүхэд Хангарьд гэдэг залуу манай аавыг явуул, та нарыг ална шүү, Р.Цолмонбаяр цагдаа ямар хамаатай юм гээд намайг хэдэн талаас цохиж, газар унагаж зодлоо гэж Ганхүлэг ярьсан. Баруун талдаа нүднийхээ дээр маажуулсан байсан. Мөн газар унагаад хэдэн талаас нь өшиглөсөн гэж Б.Ганхүлэг надад өөрөө хэлсэн. Гэрч Амарсайханы 29-29 УНО улсын дугаартай цагаан өнгийн Приүс-10 маркийн автомашины жинхэнэ эзэмшигч нь А.Цогтбаатар. Би машиныг хүнээс авч А.Цогтбаатарт өгсөн. Гэрч Б.Нямдаваагийн сумын цагдаа Р.Цолмонбаяр, олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагийн ажилтан нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд зөрчил гаргагчийг хүлээлгэж өгөх эрхтэй. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Хэсгийн төлөөлөгч Э.Ууганбаатар нь олон нийтийн цагдаа Б.Ганхүлэг, цагдаагийн ахлагч Б.Цолмонбаяр нартай утсаар яриад сумын төв дээр 
зөрчил гаргагчийг олж ирүүлэх үүрэг өгч болно. Олон нийтийн цагдаагийн ажилтын шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Б.Хангарьд хохирогч Б.Ганхүлэг нарын сэжигтнээр, шүүгдэгч А.Цогтбаатарын яллагдагчаар тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентгэн зураг, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/09 тоот албан бичиг, групын дэвтрийн хуулбар, хохирогч Б.Ганхүлэгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Бал овогт Болдбаатарын Хангарьдад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар, шүүгдэгч Бал овогт Авдийбазарын Цогтбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч Б.Хангарьд, Цогтбаатар нарыг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөхөөр заасан бөгөөд шүүгдэгч Б.Хангарьд, Цогтбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Хангарьд, Цогтбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.   
Шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Хангарьд нь хохирогч Б.Ганхүлэгт 550000 төгрөг, Б.Машбаярт 275000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн болохыг тус тус дурьдаж,   
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Б.Машбаярын рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Б.Машбаярт буцаан олгож, шүүгдэгч Б.Хангарьдын эзэмшлийн 20000 төгрөгийн үнэ бүхий, Нокиа 3220 маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн, шүүгдэгч 
А.Цогтбаатарын эзэмшлийн 5000000 төгрөгийн үнэ бүхий, 29-29 УНО улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото приүс-20” маркийн, хуучин тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,  
Шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нарт Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 321 дугаартай “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.  
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 3, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Бал овогт Болдбаатарын Хангарьдад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар, шүүгдэгч Бал овогт Авдийбазарын Цогтбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус нийцүүлэн өөрчилсүгэй.  
2.Шүүгдэгч Бал овогт Болдбаатарын Хангарьд, Бал овогт Авдийбазарын Цогтбаатар нарыг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлсүгэй.  
4.Шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Хангарьд нь хохирогч Б.Ганхүлэгт 550000 төгрөг, Б.Машбаярт 275000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Б.Машбаярын рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Б.Машбаярт буцаан олгож, шүүгдэгч Б.Хангарьдын эзэмшлийн 20000 төгрөгийн үнэ бүхий, Нокиа 3220 маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн, шүүгдэгч А.Цогтбаатарын эзэмшлийн 5000000 төгрөгийн үнэ бүхий, 29-29 УНО улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото приүс-20” маркийн, хуучин тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг 
битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Хангарьд, А.Цогтбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ