Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02624

 

 

 

 

201******* оны 0******* сарын 30 өдөр Дугаар 101/ШШ201*******/02624 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХХ, М сууц өмчлөгчдийн холбооны /гэрчилгээний дугаар ХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХХ тоотод оршин суух, Д.Ц /РД: ХХХХ/ холбогдох

430.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.С*******,

Хариуцагч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* *******ы ******* байрны ******* дүгээр давхрын ******* тоотын оршин суугч Д.Ц нь хуулийн дагуу төлөх ёстой орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой 2017 оны 10 дугаар сараас 201******* оны 7 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 430.100 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.

Хариуцагч Д.Цын орон сууц нь 36 м.кв талбайтай бөгөөд сард 1*******.550 төгрөг төлөх ёстой ба тус сууц өмчлөгчдийн холбоо 20******* оноос хойш төлбөрийг тогтсон ханшаар авч зах зээлийн үнэ өсөлтийн байдалтай уялдуулан нэмэхгүй явж ирснийг оршин суугч иргэд мэдэж байгаа.

Тус холбоо нь дундын эзэмшлийн талбайн засвар үйлчилгээнд 1 м.кв тутамд 150 төгрөг авдаг ба 5.400 төгрөг, лифт ашиглалт 6.000 төгрөг, хог тээвэрлэлт 2.000 төгрөг, орцны жижүүр 3.000 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээ 2.000 төгрөг, орцны гэрэл 1.000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, нийт 1*******.550 төгрөгийг Д.Цоос авч үйл ажиллагаандаа зарцуулах ёстой.

Энэхүү оршин суугч Д.Ц нь сууц өмчлөгчдийн холбооны явуулж байгаа засвар үйлчилгээ, тохижилт, лифт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ гэх зэргээр бүхий л үйлчилгээг бусад айл өрхийн хугацаандаа төлсөн төлбөрийн ачаар авч тус өрх нь эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдарч байна.

Үүнээс өмнө хугацаанд Д.Ц мөн адил төлбөрөө төлдөггүй, шүүхээр шийдвэр гаргуулдаг. 2017 оны 10 дугаар сараас өмнөх төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас бид өмнөх шийдвэртэй хугацааны төлбөрөө төлөхийг шахаж шаарддаггүй.

Оршин суугч иргэдтэй заавал гэрээ хийх шаардлага байхгүй. Төлбөрийг гишүүд сайн дураараа хурлаараа хэлэлцэж шинэчлэн тогтоодог бөгөөд Д.Цоос илүү төлбөр нэхэмжлээгүй. Энэ хүн амьдрал нь хэцүү байж болно. Гэхдээ дундын өмчлөлийн талбайг адилхан ашиглаж байгаа. Шударга бус байна. Хариуцагч төлбөрөө төлдөггүй гээд хогоо ачихгүй байж болохгүй. Нийтийн эзэмшлийн талбай ашиглаж байгаа бол төлбөрөө төлөх ёстой.

Сууц өмчлөгчдийн холбооны ажлыг сайн хийвэл манай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх бөгөөд холбооны захирлаар хэн ч ажиллаж байсан төлбөрөө нэхнэ.

Хэрвээ дээд давхраас ус алдсан бол даатгалаа дуудах ёстой ба энэ нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хамаарахгүй. Дундын өмчлөлийн талбайд хувийн эзэмшлийн талбай хамаарахгүй.

Энэ өрх удаан хугацаагаар төлбөрөө төлөхгүй байгаа нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажилллагаанд хохиролтой бөгөөд шударга бус тул Д.Цоос 2017 оны 10 дугаар сараас 201******* оны 7 дугаар сарыг дуустал хугацааны нийт 22 сарын төлбөрт 430.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх 200******* оны 12 дугаар сараас уг байранд амьдарч байна. Сууц өмчлөгчдийн мөнгөө төлөхгүй болсон шалтгаан бол 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр манай дээд айлаас ус алдахад С.С*******г дуудаж харуулсан. Даатгалын мөнгө гэж авдаг, одоо яаж шийдэх вэ гэхэд надад хамаагүй, сууц өмчлөгчдийн холбоо ус алдалтыг хариуцахгүй гэсэн.

Үүнээс хойш би сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлбөрөө төлөөгүй. С.С*******г би даргаар сонгосныг зөвшөөрөхгүй. Сууц өмчлөгч нар С.С*******г даргаар сонгоогүй, түүнд нэхэмжлэх эрх байхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Цт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 430.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Дундын эзэмшлийн талбайн засвар үйлчилгээнд 1 м.кв 150 төгрөг, 36м.кв*150 төгрөг=5.400 төгрөг, цахилгаан шат ашиглалт 6.000 төгрөг, хог тээвэрлэлт 2.000 төгрөг, орцны жижүүр 3.000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээ 2.000 төгрөг, орцны гэрэл 1.000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, сард нийт 1*******.550 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 201******* оны 7 дугаар сарыг дуустал хугацааны нийт 22 сарын төлбөр/

 

Баянзүрх дүүргийн ******* дүгээр хорооны *******, дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн М сууц өмчлөгчдийн холбоог 20******* оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 20******* оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолын дагуу С.С******* тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

М сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 20******* оны 3 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал сард засвар үйлчилгээг тухайн айлын талбайн хэмжээний 1 м.кв тутам 150 төгрөг, лифт 1 өрх 6.000 төгрөг, аж ахуйн нэгжүүд 1 м.кв-д 600 төгрөг байхаар тогтоосон байна.

/ХХ-ийн 50-52 дугаар тал/

 

Хариуцагч Д.Ц нь Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* *******, ******* байрны 36 м.кв төлбайтай, ******* тоот орон сууцанд 200******* оны 12 дугаар сараас амьдарч байгаа бөгөөд 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр дээд давхрын айл ус алдахад сууц өмчлөгчдийн холбоо үүргээ биелүүлээгүй тул үүнээс хойш төлбөр төлөөгүй хэмээн тэрээр тайлбарласан ба 2017 оны 10 дугаар сараас өмнөх хугацааны төлбөртэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг мөн тэрээр эсэргүүцээгүй.

 

Тус сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Д.Цоос 2017 оны 10 дугаар сараас 201******* оны 7 дугаар сарыг дуустал сар бүр 1*******.550 төгрөг, нийт 430.100 төгрөгийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нэхэмжилсэн ба хариуцагч Д.Ц сууц өмчлөгчдийн холбооны захирлаар С.С*******г сонгосныг зөвшөөрөхгүй, 20******* оны 4 дүгээр сард төлбөрөө нэмсэн, холбоо ажлаа хангалттай хийдэггүй хэмээн тайлбарлан маргаж байна.

 

Хариуцагч Д.Цоос сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2010 оны 4, 5, ******* дүгээр саруудад сар бүр засвар үйлчилгээ 2.880 төгрөг, лифт 4.800 төгрөг, цэвэрлэгээ 2.000 төгрөг, даатгал 1.000 төгрөг, хог 2.000 төгрөг, суурь үнэ 3.000 төгрөг, баримт 100 төгрөг, сард нийт 15.780 төгрөгийг ,

2013 оны 2, 3 дугаар саруудад болон 20******* оны 3 дугаар сард засвар үйлчилгээ 2.880 төгрөг, лифт 4.800 төгрөг, цэвэрлэгээ 2.000 төгрөг, орцны 1.000 төгрөг, хог 2.000 төгрөг, жижүүр 3.000 төгрөг, баримт 100 төгрөг, сард нийт 15.780 төгрөгийг,

20******* оны 4 дүгээр сард засвар үйлчилгээ 5.400 төгрөг, лифт 6.000 төгрөг, цэвэрлэгээ 2.000 төгрөг, орцны гэрэл 1.000 төгрөг, хог 2.000 төгрөг, жижүүр 3.000 төгрөг, баримт 150 төгрөг, сард нийт 1*******.550 төгрөг нэхэмжилж байсан хэмээн баримтууд ирүүлсэн бөгөөд тэрээр 20******* оны 4 дүгээр сард төлбөр нэмсэнтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдлөө гаргаж байгаагүй нь түүний тайлбараар тогтоогдсоныг дурьдлаа.

/ХХ-ийн 38-41 дүгээр тал/

 

Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.

 

Хариуцагч Д.Ц нь М сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой болон захирал сонгогдсонтой, мөн үнэ нэмсэнтэй холбоотой асуудлаар тус тус холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаж байгаагүй нь түүний тайлбараар тогтоогдсон болно.

 

Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөр нэмсэн нь хууль бус, С.С******* захирлаар сонгогдсон нь үндэслэлгүй, холбоо үйл ажиллагаагаа хангалтай явуулдаггүй гэх асуудлаар өргөдөл, гомдлоо харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй атлаа хожим буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлаа нэхэмжлэхэд дээр асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас *******лөх үндэслэл болохгүй.

 

Хэрэг авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд орон сууц өмчлөгч иргэн Д.Ц нь Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д заасан эрхүүдээ буюу тухайлбал дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэх зэргээр эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн иргэн эрхээ эдэлж буй тохиолдолд мөн үүргээ ухамсарлан биелүүлэх учиртай.

 

Хариуцагч Д.Ц нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 21-ний өдрүүдэд тархины мэс засал хийлгэн эмчлүүлсэн нь мөн түүнийг хуулиар ногдуулсан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас *******лөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Д.Цоос 2017 оны 10 дугаар сараас 201******* оны 7 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 430.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй.

М сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугч иргэдтэй дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний гэрээ байгуулсан, Д.Ц холбооны хуралд оролцдоггүй тул түүнтэй гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Д.Ц нь холбооны бусад иргэдтэй байгуулсан гэрээг гаргуулах хүсэлт гаргасан ба энэ нь Д.Цт холбогдох энэ хэрэгт хамааралгүй тул хангаагүй болохыг дурьдлаа.

Мөн тэрээр сууц өмчлөгчдийн холбооны дүрэм шаардлагатай хэмээн тайлбарласан бөгөөд уг хүсэлтийг энэ өдрийн хуралдаанд гаргаж байгаа нь ямар хүндэтгэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй тул хангах боломжгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-т зааснаар хариуцагч Д.Ц-оос 430.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.880 төгрөгөөс илүү төлсөн 327 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсэг болох 13.553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цоос 13.553 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН