Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2018/00174

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00174

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00047/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ........... дэмжих сангийн нэхэмжлэлтэй

            “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа:   Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй Я.Б.д холбогдох иргэний хэрэгт би нэхэмжэлийн шаардлагаа өөрчилж байна. Тус шүүх нь иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийн хувийг гардуулах гэсэн боловч Я.Б. нь нэхэмжлэлд өгсөн хаягт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн .. засаг дарга Ё.Н. тодорхойлот ирүүлсэн байна.

 Иймд Я.Б.г хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Яримпилын Батжаргал (РД:................)-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч байгууллага болох Т.... санд хариуцагч Я.Б.. /РД:......../ нь 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ч-10/72 дугаартай зээлийн гэрээ байгуулж, одоо 650 000 төгрөгийн өр төлбөртэй гарсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7х/

Иймд Я.Б. /РД:..../-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ..... нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я...н Б. /РД:....../ гэгчийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Б. /РД:..../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Б.ай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах Э.О.д үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ............ дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР