| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00559/И |
| Дугаар | 156/ШШ2019/00643 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 156/ШШ2019/00643
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2019/00643 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00559/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
...........оршин суух, Ц.А (РД: )-гийн хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.О, прокурор Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний төрсөн эцэг Э.Ц нь Хэнтий аймгийн Биндэр суманд амьдарч байхад Онцгой бүрэн эрхт комиссын .... оны 04 дүгээр сарын 10-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын .... дугаар хурлын тогтоолоор 10 жил хорих ял шийтгүүлсэн. Хорих ялаа эдэлсэн юм.
О.Эт холбогдох хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн ..... оны 08 дугаар сарын 30-ны өдрийн .... дүгээр магадлалаар цагаатгасан юм.
Миний аав Э.Ц нь нөхөх олговрын бичиг баримтаа бүрдүүлж байхдаа өвчний улмаас 2018 оны 08 дугаар сард нас барсан. Төрөөс орон сууц авч байгаагүй юм.
Иймд Э.Цийн охин Ц.А би хөөцөлдөж байна.
Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу орон сууц аваагүй хэлмэгдэгчид нөхөх олговор олгох болсны дагуу шаардагдах материалыг бүрдүүлж өгснийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс хянаж үзээд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэн гэж үзээд Зууны мэдээ сонингийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаарт нэрсийн жагсаалтын 84 дүгээрт О.Эын хэргийг нийтэлсэн байна.
Иймд улт төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар 40.000.000 төгрөгийг төрөөс гаргуулж надад олгоно уу.. (хх-ийн 1, 22 тал)
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч О.Эын хүүхэд болох Э.Ц нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Ц нь нэхэмжлэлийг гаргаад холбогдох материалаа бүрдүүлж байх явцдаа нас барсан болох нь нас барсан бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Мөн түүний төрсөн охин болох А нь өвлөх эрхийн гэрчилгээ авч нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Э-ыг тухайн үед хэлмэгдүүлж, эд хөрөнгийг нь хурааж, хорих ялаар шийтгэсэн тухай Улсын дээд шүүхийн 1992 оны... дугаартай магадлалд тодорхой заасан байгаа учраас хөрөнгө хураасан гэдэг асуудалд гэр орон сууц бүх зүйлсийг багтааж ойлгох нь зүйтэй гэж үзэж байна. Ийм учраас өв залгамжлагч А нь 40.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авах үндэслэлтэй байна... гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Ц.А өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр О.Э-ыг улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын .... оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын Дээд шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар магадлалаар (хх-ийн 11-12 тал) цагаатгагдсан О.Этай төрөл садангийн холбоотой буюу төрсөн хүү нь болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн № / дугаартай лавлагаагаар, (хх-ийн 2 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
О.Э нь онцгой бүрэн эрхт комиссын .... оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын Дээд шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ... оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт...О.Э нь Онцгой бүрэн эрхт комиссын .... оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн .. дугаар тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр магадлалаар цагаагдсан... С.С нь хэлмэгдэгчийн төрсөн охин болох нь 1944 оны хүн амын тооллогын бүртгэл, иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн .... тоот тодорхойлолт, хууль ёсны өв залгамжлагчийн № ... тоот паспортын хуулбар зэргээр батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Э.С-д 500.000 (таван зуу) төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 16 тал)
Хэлмэгдэгчийн хүү Э.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан тул түүний хүүхэд Ц.А нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. (хх-ийн 6 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох Э.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № / дугаартай лавлагаагаар, (хх-ийн 4 тал) Э.С нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн № / дугаартай лавлагаагаар, (хх-ийн 15 тал) Ц.Г нь 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн № / дугаартай лавлагаагаар тогтоогдож, (хх-ийн 8 тал) мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах Э.Ц-ийн хүүхэд болох Ц.Г, Ц.А, У.Б нар нь 40.000.000 төгрөгийн өв хүлээн авах эрхээс татгалзсан байна.
2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №.. дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнд:...Хэнтий аймгийн Биндэр сумын Э.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан учир Монгол улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн охин болох Хэнтий аймгийн ...... сумын харьяат ........... тоот регистрийн дугаартай Ц.Ад өвлүүлэгчийн өмчлөлд байсан хэлмэгдэгчийн ар гэрт олгох нөхөх олговрыг авах өвлөх эрхийн гэрчилгээ олгов... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалт... 40.000.000 төгрөгийг өвлөх Ц.Г, Ц.А, Ц.Б нар өвлөх эрхээс татгалзсан... (хх-ийн 6 тал)
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын:... О.Э-ын нөхөн олговрын 1 сая төгрөгийг авч байсан ба улсаас орон сууц, гэр авч байгаагүй... гэсэн 17 тоотоор тогтоогдож байна. (хх-ийн 14 тал)
Зууны мэдээ сонингийн хуулбарт:..Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 84 дүгээрт, ...хэлмэгдэгч О.Э, хүүхэд Э.Ц 40.000.000 төгрөг... (хх-ийн 17 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч О.Э-ыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай магадлалд:...хавсралтын .. дугаарт... О.Э... нар нь Г, Д нарын бүлэгт оролцсон, Зэвсэгт бослогод бэлтгэсэн, цуурхал тараасан хэрэгт холбогдож, шүүх цаазын бичгийн 43, 44, 45, 47 дугаар зүйлээр ... бусад 28 хүнийг буудан алах, хөрөнгийг хураах ялаар шийтгүүлж... Онцгой бүрэн эрхт комиссын .... оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар хурлын тогтоолоос энэ магадлалд нэрлэсэн 32 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ... (хх-ийн 11-12 тал)
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.2-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40.000.000 төгрөг... олгоно гэснээр Ц.Ад 40.000.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, ..... регистрийн дугаартай, Ц.Ад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ