| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0181/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/221 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/221
2025 05 19 2025/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан,
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-т холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
-шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон нэр бүхий хохирогчдоос зохиомол байдлыг зориудаар бий болгон, зээлийн шимтгэл нэрийдлээр өөрийн ************** дугаартай дансаар нийт 11,687,600 /арван нэгэн сая зургаан зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:
“Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон нэр бүхий хохирогчдоос зохиомол байдлыг зориудаар бий болгон, зээлийн шимтгэл нэрийдлээр өөрийн ************** дугаартай дансаар нийт 11,687,600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/,
-2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/
-“ХААН” банк ХК-ийн ************* тоот дансны хуулгад үзлэг хийсэн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 167 удаагийн мөнгөн гүйлгээ байна” гэх тэмдэглэл /1хх-36-44/
-2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 29/10272 дугаартай “ХААН” банк ХК-ийн “**************** тоот дансыг *Ц*” эзэмшдэг байна” гэх албан тоот /1хх-103/
-Б.Ц-ын сэжигтнээр өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын сүүл хүртэл "А, Н" гэх нэртэй хуурамч фейсбүүк нээн тухайн хаягаар "Эргэн төлөлтгүй буцалтгүй тусламж олгоно" гэх зар пост оруулаад чатаар болон коммент хэсгээр хүмүүс мэдээлэл авъя гэж бичихээр нь "************* тоот хаан банкны данс руу 70,000 төгрөг шилжүүлж буцалтгүй тусламж авах боломжтой мөнгөө хийхдээ ****** кодыг гүйлгээний утга дээрээ бичнэ үү" гээд чат бичихээр тухайн хүмүүс миний данс руу мөнгө хийдэг байсан. Би яг хэдэн хүнээс энэ байдлаар мөнгө авсан талаараа санахгүй байна. Миний бодлоор 15-20 үйлдэл байгаа” гэх мэдүүлэг /1хх-23-24/,
-Б.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо бага багаар нь төлөөд явна. Би одоо ахиж гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй” гэх мэдүүлэг /1хх-128-129/,
-Б.Ц-ын яллагдагчаар дахин өгсөн: “...Би Төв аймгийн *** тоотод нэг хэсэг амьдарсан. Мөн сүүлд Төв аймгийн **** тоотод оршин сууж эхэлсэн бөгөөд уг 2 хаягт байхдаа л дээрх мөнгөнүүдийг хүлээн авдаг байсан. Ер нь би Төв аймгаас гардаггүй байсан” гэх мэдүүлэг /1хх-122/
шүүгдэгч Б.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-27-30, 1хх-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Намжил “...Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс залилах гэмт хэргийг үйлдэх сэдэл санаа зорилго, өөрөө бусдад залилуулснаас болж санаа авч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд нийт үргэлжилсэн үйлдлээр 276 нэр бүхий хохирогчдоос цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр фейсбүүк хэрэглэгчийн нэр үүсгэн “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан зээлийн дагуу холбогдсон иргэдээс 15,000-120,000 төгрөг хүртэлх мөнгөн хөрөнгийг зээлийн шимтгэл нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, өөрийн Хаан банкны ************* дугаартай дансаар нийт 11,687,600 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримтууд тогтоогдсон байна. Гэмт хэргийн улмаас олсон мөнгөн дүнг өөрийн өдөр тутмын хувийн хэрэгцээнд ашигласан болох нь дансны хуулга, түүний яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хохирогчоор тогтоогдсон 276 хохирогчийн мэдүүлэг, Б.Ц-ын Хаан банкны дансны хуулга, хохирогч нарын мөнгөн дүн шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна. Зүйлчлэлийн хувьд, хэдийгээр Б.Ц-ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр, цаг хугацааны хувьд 1 жил 4 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ байдлыг харгалзаж үзэхээр өөрийн өдөр тутмын орлого, амьдрал ахуйд зарцуулж байгаа ерөнхий байдал байгаа хэдий ч түүний хохирогчид учруулсан хохирлын нийт үнийн дүн Эрүүгийн хуульд заасан үлэмж хэмжээнээс бага. Хэдийгээр залилах гэмт хэрэг хохирол шаардахгүй боловч хэргийн зүйлчлэл дээр учруулсан хохирлын хэмжээ, нийгмийн аюулын хэм хэмжээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж Б.Ц-ын үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлээгүй. Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Иймд Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нарт тус бүр дансны хуулгаар шилжүүлэн орж ирсэн мөнгөн дүнгээр 11,687,600 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан. Үүнээс 57 хохирогчид 2,109,850 төгрөгийг төлсөн. Нэр бүхий хохирогч нарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хохирлын мөнгөн дүнг тэдгээрийн данс бүрээр нь буцаан төлөх нь зүйтэй байна. Нийт хохирлоос төлөгдөөгүй дүн 9,577,750 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Б.Ц-ын дансны хуулга бүхий сиди-/CD/-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн “...Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжиж ирсэн. Эрүүгийн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлын хувьд маргадаггүй. Хохирлын хэмжээ дээр мөн маргадаггүй. 11,687,600 төгрөгийн хохирол учирснаас 57 хүнд учирсан 2,109,850 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэм буруу, зүйлчлэл, хохирлын хэмжээнд ямар нэгэн маргаангүй тул гэм буруутай гэсэн улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж
Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон нэр бүхий хохирогчдоос зохиомол байдлыг зориудаар бий болгон, зээлийн шимтгэл нэрийдлээр өөрийн ********** дугаартай дансаар нийт 11,687,600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нотлогдон тогтоогдсон.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тодорхойлсон байна.
Уг үйл баримтаас дүгнэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.
Иймд Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон нэр бүхий хохирогчдоос зохиомол байдлыг зориудаар бий болгон, зээлийн шимтгэл нэрийдлээр өөрийн *********** дугаартай дансаар нийт 11,687,600 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул Б.Ц-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 276 хохирогчоос 11,687,600 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь:......................................................................................
мөнгөн хөнгөн хохирол тус тус учирсан болох нь дээр нотлогдон тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
-шүүгдэгч Б.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /I-хх-25, 27-30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Намжил “...Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс залилах гэмт хэргийг үйлдэх сэдэл санаа зорилго, өөрөө бусдад залилуулснаас болж санаа авч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд нийт үргэлжилсэн үйлдлээр 276 нэр бүхий хохирогчоос цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр фейсбүүк хэрэглэгчийн нэр үүсгэн “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан, зарын дагуу холбогдсон иргэдээс 15,000-120,000 төгрөг хүртэлх мөнгөн хөрөнгийг зээлийн шимтгэл нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, өөрийн эзэмшлийн “ХААН банк” ХК дахь ************ дугаартай дансаар нийт 11,687,600 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримтууд тогтоогдсон байна. Гэмт хэргийн улмаас олсон мөнгөн дүнг өөрийн өдөр тутмын хувийн хэрэгцээнд ашигласан болох нь дансны хуулга, түүний яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хохирогчоор тогтоогдсон 276 хохирогчийн мэдүүлэг, Б.Ц-ын “ХААН банк” ХК дахь дансны хуулга, хохирогч нарын мөнгөн дүн шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна. Зүйлчлэлийн хувьд, хэдийгээр Б.Ц-ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр, цаг хугацааны хувьд 1 жил 4 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ байдлыг харгалзаж үзэхээр өөрийн өдөр тутмын орлого, амьдрал ахуйд зарцуулж байгаа ерөнхий байдал байгаа хэдий ч түүний хохирогчид учруулсан хохирлын нийт үнийн дүн Эрүүгийн хуульд заасан үлэмж хэмжээнээс бага. Хэдийгээр залилах гэмт хэрэг хохирол шаардахгүй боловч хэргийн зүйлчлэл дээр учруулсан хохирлын хэмжээ, нийгмийн аюулын хэм хэмжээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж Б.Ц-ын үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлээгүй. Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Иймд Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нарт тус бүр дансны хуулгаар шилжүүлэн орж ирсэн мөнгөн дүнгээр 11,687,600 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан. Үүнээс 57 хохирогчид 2,109,850 төгрөгийг төлсөн. Нэр бүхий хохирогч нарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хохирлын мөнгөн дүнг тэдгээрийн данс бүрээр нь буцаан төлөх нь зүйтэй байна. Нийт хохирлоос төлөгдөөгүй дүн 9,577,750 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Б.Ц-ын дансны хуулга бүхий сиди-/CD/-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн “...Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжиж ирсэн. Эрүүгийн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлын хувьд маргадаггүй. Хохирлын хэмжээнд мөн маргадаггүй. 11,687,600 төгрөгийн хохирол учирснаас 57 хүнд учирсан 2,109,850 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэм буруу, зүйлчлэл, хохирлын хэмжээнд ямар нэгэн маргаангүй тул гэм буруутай гэсэн улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон зарын дагуу холбогдсон нэр бүхий хохирогчдоос зээлийн шимтгэл нэрийдлээр өөрийн *************** дугаартай “ХААН банк” ХК дахь өөрийн эзэмшлийн дансаар нийт 11,687,600 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тодорхойлсон байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгохыг, тухайлбал өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр бодит байдал дээр огтоос байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдал бүрдүүлэхийг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Уг үйл баримтаас дүгнэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.
Иймд Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд фэйсбүүк аппликэйшн ашиглан А гэх хэрэглэгчийн нэрээр “зээл олгоно” гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зарын дагуу холбогдсон хохирогчоос зээлийн шимтгэл нэрийдлээр ************ дугаартай дансаар нэр бүхий 276 хохирогчоос тус бүр нь 15,000-120,000 төгрөгийг, нийт 11,687,600 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул Б.Ц-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад доорх нэр бүхий иргэнийг хохирогчоор тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хохирогч бүрт нэг удаагийн үйлдлээр 10,000-120,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ********* нарын нийт 276 хохирогчид нийт 11,687,600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн шатанд нэр бүхий 55 хохирогчид нийт 2,074,900 төгрөг төлөхөөс 57 удаагийн гүйлгээгээр нийт 2,085,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үүнд:
| № | Хохирогчийн овог, нэр | Хохирлын дүн | Төлсөн дүн |
|
| НИЙТ | 2,074,900 | 2,085,000 |
Шүүгдэгч Б.Ц нь нэр бүхий 221 хохирогчийн дараах хохирлыг барагдуулаагүй байна. Үүнд:
| Хохирогчийн овог, нэр | Банк | Харьцсан данс | Хохирлын дүн | |
|
| НИЙТ |
|
| 9,627,700 |
Шүүх хуралдаанд дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн ба нийт 9,627,700 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-с гаргуулан нэр бүхий 221 хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Улсын яллагч Г.Намжил: “Б.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын санкцтай. Б.Ц нь хэдийгээр гэм буруугийн талаар маргадаггүй, учруулсан хохирлынхоо тодорхой хэмжээг төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын хэм хэмжээ, олон хохирогч нарыг хохироосон байдал, өөрийн үйлдлийн хууль бус үйлдлээ таслан зогсоохгүйгээр хууль хяналтын байгууллага болон иргэний гомдлоор мэдэж таслан зогсоогдсон нөхцөл байдал байна. Ийм учраас түүнд учруулсан нийгмийн аюулын хэм хэмжээнд нь эрүүгийн хариуцлага тохирсон байх ёстой. Хохирогчийн зөрчигдсөн эрх бол эрүүгийн хариуцлагын зорилго, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөхөн төлүүлэх юм. Хэргийн хувьд маш их олон хохирогчтой. Хохирогч нарт хохирол төдийлөн хангалттай төлөгдөөгүй гэж үзэж байна. Иймд түүний үйлдлийг цээрлүүлэх нь зүйтэй гэж үзэж, хорих ялын саналыг гаргаж байна. Урьд Б.Ц-т хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Өнөөдрөөс эхлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйл байхгүй. Хэрэгт ирсэн сиди-г хэрэгт хавсаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг;
-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн: “Б.Ц-ыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонссон. Миний үйлчлүүлэгч Б.Ц-ын хувьд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч ******* нарын 276 иргэнээс 276 удаагийн үйлдлээр өөрийнхөө ******* дугаартай дансаар 11,687,600 төгрөгийг авч, хохирол учруулсан байна. Яллах дүгнэлт нь 141 хуудас болсон. 23 хавтастай эрүүгийн хэрэг. 57 хохирогчоос 1 хохирогчид давхардуулан 2 удаа шилжүүлэг хийж, 15,000 төгрөг илүү төлсөн. Нийт 56 хохирогчийн 2,100,000 орчим төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирлоо бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар удаа дараа илэрхийлсэн. Одоо ажил хөдөлмөр эрхлэн хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Хохирлын тухайд 9,500,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй. Б.Ц-ын хувьд 12 дугаар ангиа төгсөөд, оюутан болсон 23 настай залуу. Хэрэг үйлдэх үедээ 19-20 настай байсан. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй. Энэ гэмт хэргийнхээ гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Дахин ийм алдаа, хэрэгт холбогдохгүй гэдгээ өмгөөлөгчдөө илэрхийлсэн. Ар гэрийн хувьд ээжтэйгээ хамт амьдардаг. Аав нь саяхан нас бараад удаагүй, жил гаруй болж байгаа. 1 бүсгүйтэй дотно харилцаатай, үерхэж байгаа. Залуу хүүхэд алдаж, өөрөө залилуулж, улмаар түүнээс болж гэмт хэргийн зам руу татагдаж орсон зэргийг харгалзаж, улсын яллагчийн хэлсэн 1 жил 5 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасны дагуу 1 жил хорих ял болгон, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг;
Шүүгдэгч Б.Ц эцсийн үг болгож: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэж мэдүүлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж сонгох ялтайгаар хуульчилсан.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг түүний дотор залилах гэмт хэрэг нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх аргыг сонгож, шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр хохирогчоо эрж олон бусдыг хуурч, төөрөгдөлд оруулах зэргээр гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдэх угаас боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн улсын яллагчийн хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх саналыг тус тус хүлээн аваагүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
Б.Ц-ын дансны хуулга бүхий сиди /CD/-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалуулахыг тус тус дурдаж,
шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8., 36.10., 36.13., 37.1., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ц-т долоон зуун хорин /720/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шүүгдэгч Б.Ц нь нэр бүхий 55 хохирогчид нийт 2,074,900 төгрөг төлөхөөс 2,085,000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-аас нийт 9,627,700 төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралтад заасан хэмжээгээр хавсралтад дурдсан нэр бүхий 221 хохирогчид олгосугай.
7.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор тооцон гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурда, нотлох баримтаар авагдсан 1 ширхэг Сиди-/CD/г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН