Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2018/00461

 

   

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 03 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00461

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00502/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ..................хэлтэсийн нэхэмжлэлтэй,

            “хариуцагч А.. ХХК-ийн захирал Б.Т...ыг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.. оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ...... хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х...д нь нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А. ХХК нь 2013 оны жилийн эцсээр 19908461.60 төгрөгийн үлдэгдэлтэй, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2013 онд 100745.90 төгрөгийн ногдолтой тайлагнасан бөгөөд огт төлөөгүй, ус рашааны ашигласны төлбөрийн 567 000 төгрөгийн илүү төлөлттэй өнөөдрийн байдлаар 20 909 207.5 /хорин сая есэн зуун есэн мянга хоёр зуун долоон төгрөг, таван мөнгө/ мөнгөний өртэй байна.

А. ХХК-ийн захирал Б.Т.ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

А. ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд 4247949 тоот регистрийн дугаартай, 1911060856 тоот гэрчилгээний дугаартай бүртгэгдэж байсан байна. Захирал Б.Т. ....тоот регистрийн дугаартай, утас-..... гэсэн дугаартай, гэрийн хаяг нь Улаанбаатар хот ............ тоотод оршин суух хаягтай байсан. /хх-ийн 1,8х/

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хэнтий аймгийн ......... хэлтэс нь хариуцагч А... ХХК-ийн захирал Б.Тө.ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч А. ХХК-ийн захирал Б.Т. нь Хэнтий аймгийн ....... хэлтэст 5.182.218.8 мөнгөний өртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 1, 3-13х/

Иймд А. ХХК-ийн захирал Б.Т. нь Хэнтий аймгийн Т. хэлтэсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэнтий аймгийн ........ хэлтэсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А. ХХК-ийн захирал Б.Т. /РД: ...../-ыг эрэн сурвалжилсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А. ХХК-ийн захирал Б.Т.ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А. ХХК-ийн захирал Б.Т.тай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах Н.Э.д үүрэг болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ........ хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР