| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/02018/И |
| Дугаар | 101/ШШ2019/02770 |
| Огноо | 2019-10-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2019/02770
2019 оны 10 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2019/02770 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХХХ тоот, Өмгөөллийн М.Л хязгаарлагдмал харцлагатай нөхөрлөлийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй,
Харцагч: ХХХХХХХ тоот, И.С Констракшн ХХК-д /РД: ХХХХХХ/ холбогдох
511.299.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Өмгөөллийн М.Л хязгаарлагдмал харцлагатай нөхөрлөлийн захирал Т.Дэлгэрбаяр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмгөөллийн М.Л хязгаарлагдмал харцлагатай нөхөрлөлийн захирал Т.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Л ХХН нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай И.С Констракшн ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16/32 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан Б******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй И. С Констракшн ХХК-д холбогдох 25.614.503.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон билээ.
Манай өмгөөллийн М.Л ХХН нь дээрхи 16/32 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харцагч И.С Констракшн ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм.
Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 8.738.235.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харцагч И.С Констракшн ХХК-иас 16.876.268.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба тухайн шийдвэрт И.С Констракшн ХХК нь сэтгэл ханамжтай байдлаа илэрхийлж харцагчийн зүгээс дээрхи шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Тус компанитай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16/32 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт үйлчилгээний хөлсийг дараах байдлаар харилцан тохиролцсон байсан. Үүнд:
-2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг,
-2017 оны 1 дүгээр сард 15.000.000 төгрөг,
-Анхан шатны шүүхийн шийдвэр гармагц 20.000.000 төгрөг,
-Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлс төлөхөөр, энэ дүн нь 1.000.000 юаниас хэтрэхгүй байна гэж тохиролцсон.
Харин И.С Констракшн ХХК нь дараах байдлаар төлсөн.
-2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг,
-2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг,
-2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг,
-2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг,
-2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг,
-2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 20.000.000 төгрөг, /юаны ханш 368.86 төгрөг/,
-2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг /юаны ханш 391.34 төгрөг/,
-2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 19.000.000 төгрөг /юаны ханш 392.59 төгрөг/ тус тус төлсөн байдаг бөгөөд гэрээний 2.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан үнийн дүнгийн 5 хувь болох 1.000.000 юанийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй.
Өөрөөр хэлбэл 16/32 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан төлбөрүүд болох 40.000.000 төгрөг нь 2.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан үнийн дүнгийн 5 хувиас тусдаа тооцогдох төлбөр тул нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үнийн дүнгийн 5 хувь болох 1.000.000 юаниас 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 44.666.84 юань, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 38.329.85 юань, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 48.396.55 юань буюу нийт 127.393.24 юань төлөгдсөн бөгөөд 872.606.76 юань огт төлөгдөөгүй.
16/32 тоот гэрээний 2.3-т үйлчлүүлэгчийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож төлнө гэж заасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул нийт алдангийн хэмжээ 436.303.38 юань болох юм.
Иймд И.СКонстракшн ХХК-иас 16/32 тоот гэрээний төлбөрт 872.606.72 юань, алдангид 436.303.38 юань, нийт 1.308.910 юань буюу 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Монгол банкны ханш 390.63 төгрөгөөр тооцсон ба бүгд 511.299.513 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өмгөөллийн М.Л ХХН нь харцагч И.С Констракшн ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 511.299.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч нь 511.299.513 төгрөгийг нэхэмжилнэ хэмээн тайлбарласан болно.
Өмгөөллийн М.Л ХХН нь И.С Констракшн ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16/32 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан М.Л ХХН нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Их ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 22.504.500.000 төгрөг гаргуулах тухай хэрэгт харцагч И.С Констракшн ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцон хууль зүйн туслалцаа үзүүлэхээр,
харцагч И. С Констракшн ХХК нь гэрээний 2 дугаар зүйлд заасан дор дурьдсан хөлсийг өгөхөөр тус тус харилцан тохирсон байна.
Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т Гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр болгон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 5.000.000 төгрөгийг төлнө,
2.1.2-т Гүйцэтгэлийн явцын төлбөрийг 2017 оны 1 сард багтаан 15.000.000 төгрөг төлнө,
2.1.3-т Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 20.000.000 төгрөг төлнө,
2.1.4-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон /шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан/-ы дараа нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан үнийн дүнгийн 5 хувиар тооцон төлбөрийг олгоно,
2.1.5-д Ажил гүйцэтгэхтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг баримт үндэслэн үйлчлүүлэгч тал хууль зүйн туслалцаа үзүүлэгчид олгоно,
2.2-т ...нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, татан авсан зэрэг нь үйлчилгээний хөлсийг багасгах, буцаан олгох үндэслэл болохгүй,
2.3-т Үйлчлүүлэгчийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлнө гэж заасан байх ба мөн гэрээний 4.2-т зааснаар уг гэрээний биелэлттэй холбоотой маргаан гарсан тохиолдолд хэлэлцээрийн аргаар шийдэхийг эрмэлзэх бөгөөд эс эвлэрсэн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.
/ХХ-ийн 8-11 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.
Нэхэмжлэгч *******т******* констракшн ХХК нь харцагч И.С Констракшн ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 22.504.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд *******т******* констракшн ХХК нь нэхэмжлэгчийг өөр нэхэмжлэгчээр солих хүсэлт гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар Б******* ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчээр оролцох болж шаардлагаа 25.614.503.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Б******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй И.С Констракшн ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 25.614.503.000 төгрөг гаргуулах тухай хэргийг тус шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр /101/ШШ2018/00003 дугаартай/ хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд харцагчийн төлөөлөгчөөр А.Зоригтбаатар, өмгөөлөгчөөр Т.Дэлгэрбаяр, Ө.Эрдэнэ-Очир нар оролцсон бөгөөд шүүх хэргийг дараах байдлаар шийдвэрлэжээ.
Үүнд: -Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийг баримтлан Б******* ******* ******* ******* ******* ХХК, И.С Констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 20141028 тоот Барилга байгууламж худалдах, худалдан авах гэрээ, 20150104 тоот Барилга байгууламж худалдах, худалдан авах гэрээ-ний алдангийн тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж үзэж,
харцагч И.С Констракшн ХХК-иас зээл, хүүд 16.876.268.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож,
нэхэмжлэлээс алдангид шаардсан 8.738.235.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт зохигч хэн аль давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээр дурьдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй болно.
/ХХ-ийн 12-28 дугаар тал/
Харин И.С Констракшн ХХК 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт нэхэмжлэгч М.ЛХХН-д 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг,
-2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг,
-2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг,
-2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг,
-2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг,
-2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 20.000.000 төгрөг, /юаны ханш 368.86 төгрөг/,
-2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг /юаны ханш 391.34 төгрөг/,
-2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 19.000.000 төгрөг /юаны ханш 392.59 төгрөг/ тус тус төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно.
Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1-т Гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр болгон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 5.000.000 төгрөгийг төлнө,
2.1.2-т Гүйцэтгэлийн явцын төлбөрийг 2017 оны 1 сард багтаан 15.000.000 төгрөг төлнө,
2.1.3-т Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 20.000.000 төгрөг төлнө хэмээн тохирсон төлбөрүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь үйлчилгээ үзүүлсний төлбөр байх бөгөөд харин 2.1.4-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон /шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан/-ы дараа нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан үнийн дүнгийн 5 хувиар тооцон төлбөрийг олгоно гэж заасан төлбөр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараа үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэгчид төлөх төлбөр гэж үзэхээр байна.
Хууль зүйн туслалцаа үзүүлэгч М.Л ХХН нь 2.1.4-т заасан төлбөрийг 16.876.268.000 төгрөгөөс бус 1.000.000 юаниас тооцон нэхэмжилсэн ба харцагч талыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 44.666.84 юань, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 38.329.85 юань, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 48.396.55 юань буюу нийт 127.393.24 юань төлсөн, үлдэх 872.606.76 юанийг төлөөгүй гэж нэхэмжилснийг харцагч тал эсэргүүцээгүй болно.
Хууль зүйн туслалцаа үзүүлэгч М.Л ХХН-ийн захирал Т.Дэлгэрбаяр болон үйлчлүүлэгч И.СКонстракшн ХХК-ийн захирал Wulijisiren нар гэрээний 2.1.4-т заасан төлбөрийг төлөхтэй холбоотой 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 298 тоот эвлэрлийн гэрээг байгуулан И.СКонстракшн ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор 350.000.000 төгрөг төлсөн тохиолдолд үлдэх 236.120.000 төгрөгөөс үйлчилгээ үзүүлэгч нь татгалзах, дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд 586.120.000 төгрөгийг төлөхөөр тохирсоныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17543 тоот захирамжаар,
Мөн талууд уг асуудлаараа дахин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 342 тоот эвлэрлийн гэрээ байгуулан И.СКонстракшн ХХК нь 400.000.000 төгрөгийг М.ЛХХН-д 2018 оны 12 дугаар сарын 5-ны дотор төлөхөөр тохирсоныг мөн шүүхийн 2018 ны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21101 дугаар захирамжаар тус тус эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, И.СКонстракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал хэн болох нь тодорхойгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй холбоотой баримт байхгүй үндэслэлээр тус тус баталгаажуулахаас татгалзсан байна.
/ХХ-ийн 7, 106-111 дүгээр тал/
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэгч М.Л ХХН нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул үйлчлүүлэгч И.С Констракшн ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу тохирсон хөлсөө төлөх үүрэгтэй.
Гэрээний 2.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан үнийн дүнг нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрлэсэн 16.876.268.000 төгрөгөөс бус 1.000.000 юаниас тооцсон бөгөөд үүнээс урьд төлсөн 127.393.24 юанийг хасч тооцвол харцагч тал 872.606.76 юанийг гэрээний үндсэн төлбөрт төлөхөөр байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т Үйлчлүүлэгчийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,
232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй И.С Констракшн ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Гадаад валютын үүргийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгох тул 1 юанийн ханшийг мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн буюу 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 390.63 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн болно.
/ХХ-ийн 83 дугаар тал/
Харцагч И.С Констракшн ХХК-ийн гүйцэтгэх үүрэг үндсэн төлбөр 872.606,76 юань, алданги 436.303,38 юань, нийт 1.308.910 юань буюу 511.299.513 төгрөг байна.
Харцагч И.С Констракшн ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд БНХАУ-ын иргэн W******* болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2/5891 тоот лавлагаагаар тогтоогдсон ба тэрээр 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх болжээ.
/ХХ-ийн 74-75 дугаар тал/
И.С Констракшн ХХК-ийн хөрөнгө оруулагч гэх Танг Чун Лей нь БНХАУ-ын иргэн W*******, Л нарт холбогдуулан И.СКонстракшн ХХК-ийн албан бичиг, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хууль бусаар авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасныг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн ба Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 960 тоот тогтоолоор хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Дээрхи 960 тоот тогтоолыг И.С Констракшн ХХК-ийн хөрөнгө оруулагч гэх Танг Чун Лейгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг, өмгөөлөгч Н.Болормаа нар эс зөвшөөрч гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Энхтөр хүлээн авч хянаад 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 194 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.
Тухайн компанийн хувьцаа эзэмшигч хоорондын маргаан нь харцагч байгууллагыг буюу И.С Констракшн ХХК-ийг хууль зүйн туслалцаа авсны төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
/ХХ-ийн 113-114, 122-143 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар харцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба харцагч И.С Констракшн ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох БНХАУ-ын иргэн W*******д түүний өөрийнх нь сонгосон орчуулагч, хэлмэрч Г.Мг байлцуулан нэхэмжлэлийн хувийг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул харцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн.
/ХХ-ийн 33-37 дугаар тал/
Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн харцагч И.СКонстракшн ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, харцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах үүднээс нийт 5 удаа хуралдааныг хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Харцагч И.С Констракшн ХХК, тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн харцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан харцагч И.С Констракшн ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 511.299.513 төгрөг гаргуулан нэхэмжлэгч өмгөөллийн М.Л хязгаарлагдмал харцлагатай нөхөрлөлд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч өмгөөллийн М.Л ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.714.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харцагч И.С Констракшн ХХК-иас 2.714.447 төгрөг гаргуулан нэхэмжлэгч өмгөөллийн М.ЛХХН-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН