| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/00230/И |
| Дугаар | 101/ШШ2018/02116 |
| Огноо | 2018-06-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2018/02116
| 2018 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/02116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Тоосго, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б. М /РД:000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОНӨААТҮГ /Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө хаягт байрлах, РД: 000/-т холбогдох,
ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/385 тоот тушаал, Ес зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгон,
ТҮА Зам цэвэрлэгээний мэргэжилтэн-ий ажилд эгүүлэн тогтоолгох, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс буюу үндсэн цалингийн 30 хувиар тооцож, сард 232.500 төгрөг, нийт 15 сарын хугацааны 3.487.500 төгрөгийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.946.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөх төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.А хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б овогтой М миний бие 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар НҮУН ОНӨААТҮГ-т Нийтэд үйлчлэх хэсгийн техникч-ээр томилогдон орсон бөгөөд тус байгууллага нь 2016 оны 9 дүгээр сард татан буугдаж, улмаар ХТГ ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албанд Зам цэвэрлэгээний мэргэжилтэн-ий албан тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар томилогдож 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 жил гаруй ажилласан.
Мөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл буюу 15 сарын хугацаанд Зам цэвэрлэгээний мэргэжилтэн-ий үндсэн ажлынхаа зэрэгцээ байгууллагын удирдлагаас даалгасны дагуу уг албан тушаалын Ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүрэг болох Нийтийн бие засах газар, тамхи татах цэгүүдийг багтаасан нийт 40 объектын хэвийн үйл ажиллагааг хангах ажил үүргийг давхар гүйцэтгэн ажиллаж байсан. Гэтэл надад Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу үндсэн цалингаас тооцон нэмэгдэл хөлс олгож байгаагүй.
Дээрх газруудыг хариуцан ажиллах орон тоо байхгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаагаас үзэхэд Б.М-ыг ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил, үүргийг гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Гэтэл ХТГ ОНӨААТҮГ-ын Ёс зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилтнуудтай зуй бус харьцсан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэсэн шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/385 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн хууль бус шийдвэр гарсан болно.
Б.М-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөх болсон нь албаны дарга н.Г-ны хууль бус үйл ажиллагаатай холбоотой. Тэрээр удаа дараа ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг, ажилчдыг зодож дарамталдаг, тэднийг архи уухыг шаарддаг зэргээс үл ойлголцол үүсдэг. Ажлын байранд архи уусан хүмүүст арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд н.Б-ыг ХАБ-ын инженер болгож, Б.М-ыг ажлаас халж, бусдад нь огт хэрэгжээгүй өнгөрсөн.
Ажил олгогч нь Б.М-ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн хариу тайлбар гаргасан боловч түүнийг ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл дурдсан байсан. Хэрэв Б.М өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн юм бол түүний албан ёсоор гаргаж өгсөн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнээс гадна Б.М хүсэлт гаргасан юм бол уг хүсэлт гаргаснаас хойш 14 хоногийн дараа түүнийг тушаал гарган ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн 18/40 цагт ажлаа дуусгаад ажилчдаа буулгасныг ажил тасалсан гэх боловч дотоод журмын 7.1.1-д ажлын цагийг 07/30-18/00 цаг гэсэн байхаас гадна цагийн бүртгэлд энэ талаар бүртгэгдээгүй. Хэрэв шаардлагатай тохиолдолд ажлын цагийг сунгаж ажиллуулсан бол ийнхүү ажиллах талаар үүрэг өгсөн зүйл байдаггүй. Бусад мастерт утсаар мэдэгдсэн мөртлөө Б.М-ыг фэйсбүүкээс өөрөө олж харах ёстой байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Түүнчлэн дотоод журамд ажилтны гаргасан зөрчил, түүнд авах арга хэмжээ нь гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон байх ёстой гэжээ.
Иймд ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/385 тоот тушаал, мөн Ёс зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгон, Б.М намайг Тохижилт үйлчилгээний албаны Зам цэвэрлэгээний мэргэжилтэнээр эгүүлэн томилж, Ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс буюу үндсэн цалингийн 30 хувиар тооцож, сард 232.500 төгрөг, нийт 15 сарын хугацааны 3.487.500 төгрөгийг нөхөн олгох, ажилгүй байсан 2017.12.04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 4.946.000 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч ХТГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХТГ ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албанд Зам цэвэрлэгээний мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.М-ыг Газрын даргын 2017 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн Б/385 дугаар тушаалаар ажлаас халсан. Б.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ёс зүйн хорооны зөвлөлийн хурал болоход Б.М-ын талаар хариуцсан албаны даргынх нь халах санал мөн орж ирсэн. Тухайн үед Б.М-ын өмнө нь авсан цалинг 20 хувь бууруулах арга хэмжээний сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан. Дээрх хурлын тэмдэглэлд тусгагдсанаар түүнийг байлцуулан хэлэлцээд Орлогч дарга бөгөөд Ёс зүйн зөвлөлийн дарга С.Б болон бусад гишүүд Б.М-д халах арга хэмжээ авалгүй Зам талбайн мастер болгох, тухайн ажил үүргээ 2018 оны 3 сар хүртэл алдаа дутагдалгүй хийвэл буцааж мэргэжилтэн болгох саналыг тавьсан. Б.М санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад Тийм бол би наад ажлыг чинь хийхгүй, намайг халчих гэсэн. Ингээд байгууллагаас гаргасан саналаас татгалзаж байгаа тул өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлье гэсэн шийдвэр гарсан.
Уг хурал дээр Б.М өөрөө ажлаас халагдах хүсэлтээ гаргасан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан.
Ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл 3.487.500 төгрөгний хөлс 30 хувиар тооцож нэхэмжилсэн шаардлагын тухайд тэрээр Зам талбайн мэргэжилтэн нарын ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан ХТГ даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаал, цалин хөлсийг батлах тухай А/02 дугаар тушаалд Нийтийн бие засах газар болон тамхи татах цэг хариуцсан ажилтан, ажилчны ямар ч ажлын байрны орон тоо байдаггүй. Зам талбайн мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтын 1.4-т зааснаар түүний үндсэн чиг үүрэгт дээрх ажил нь орсон. Түүнээс гадна манайх хийсэн ажлынхаа гүйцэтгэлээр цалинждаг онцлогтой. Илүү ажил, үүрэг гүйцэтгүүлж байгаа талаар Б.М өмнө нь шаардлага, хүсэлт гаргаж байгаагүй. Дотоод журмын 2.11, 2.12-д зайлшгүй тохиолдолд илүү ажиллуулах, ийнхүү ажиллуулсан бол илүү цагийн олговор олгох, эсхүл нөхөж амраахаар зохицуулсан байдаг. Мөн ажлын цагийг тодорхойлон өгсөн байдаг.
Түүнчлэн 2017.01.05-ны өдрийн газрын даргын тушаалаар нийтийн бие засах газрыг хүлээлцэх комисс байгуулагдсан, уг комиссын бүрэлдэхүүнд Б.М байгаа бөгөөд тэрээр өөрийн хийж гүйцэтгэх ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Манайд 40 ширхэг 00 байхгүй, манайхаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт явуулсан албан бичгээр 13 ширхэг 00-той болох нь тогтоогдоно. Б.М нь 2017.01.06-ны өдөр 16 тоот түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. Тамхи татах цэг дээр Б.М юу хариуцан ажиллуулсан болох нь тодорхойгүй байна, уг эд хөрөнгийн үндсэн бүртгэл нягтланд бүртгэлтэй байдаг.
Тус газрын Ёс зүйн хорооны 2017 оны 12 сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага:
Манай газарт Ёс зүйн хороо бус Ёс зүйн зөвлөл гэж ажиллладаг. Тухайн шаардлагад тусгасан өдөр дээрх зөвлөлөөс ямар ч дүгнэлт гаргаагүй. Гарсан ч тухайн дүгнэлт нь Б.М-ын нэхэмжлэлтэй хууль, эрх зүйн хүрээнд ямар ч хамааралгүй болно.
Б.М нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, тэрээр сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
Тус газрын даргын 2017.06.13-ны өдрийн Б/203 тоот тушаалаар түүний сарын үндсэн цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах, 2017.08.22-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурлаас сануулах арга хэмжээ авсан. Ажлын байранд архи уусан асуудалд арга хэмжээ аваагүй.
Иймд Б. М-ын гаргасан нэхэмжлэлд тусгагдсан шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ХТГ ОНӨААТҮГ-т холбогдуулан ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/385 тоот тушаал, Ёс зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгон,
Тохижилт үйлчилгээний албаны Зам цэвэрлэгээний мэргэжилтэн-ий ажилд эгүүлэн тогтоолгох, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс буюу үндсэн цалингийн 30 хувиар тооцож, сард 232.500 төгрөг, нийт 15 сарын хугацааны 3.487.500 төгрөгийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.946.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөх төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ХТГ ОНӨААТҮГ нь Б.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаал, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт баримталсан, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ гүйцэтгэсэн тул нэмэгдэл хөлс шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б.М нь ХТГ ОНӨААТГ-ын Тохижилт үйлчилгээний албаны Зам цэвэрлэгээний мэргэжилтэн-ээр 2016 09 үгээ 30- эхлэн №23 тоот хөдөлмөрийн айх ба талууд гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, ажил, албан тушаалын үндсэн цалинг 775.000 төгрөг байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй болно.
/хх-ийн 7-10 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/385 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэн зам цэвэрлэгээний мэргэжилтэн Б.М-ыг мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.
/хх-ийн 14 дүгээр тал/
Ажил олгогч ХТГ ОНӨААТҮГ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Б.М-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилтнуудтай зүй бус харьцсан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.6, 7.1.7, 9.1.1.в, 9.1.3.4, 9.1.3.8-т тус тус заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарлаж байна.
Б.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5-т: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн ажил олгогчийн нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд дараах хэлбэрийн зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил-д тооцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. Үүнд: 6.5.2-т: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр нь 6 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, 6.5.5-т: Үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэх /ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх, хариуцлага алдах, байгууллагын үйл ажиллагаанд ноцтой хор уршиг, саад тотгор учруулахуйц алдаа зөрчил гаргасан/, 6.5.6. Цаг үеийн шинжтэй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй бол,
ХТГ ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.6-д: Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 8-аас дээш цаг тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд энэ нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно. 7.1.7-д: Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн ажилтныг илүү цагаар ажиллуулж болно, 9 дүгээр зүйлийн 9.1.1: Ажилтан, ажилчид холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын хориглосон заалтын хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж ба хор уршиг учруулсан байдал, хохирлын хэмжээг анх удаа буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Үүнд: 9.1.1.в: Ажлаас халах, 9.1.3.4-т: Сахилгын зөрчил удаа дараа гаргасан /2 ба түүнээс дээш/ 9.1.3.8-т: Хамтран ажилладаг ажилтнуудтай зүй бус харьцсан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэж тус тус заажээ.
/хх-ийн 33-36 дугаар тал/
Ажил олгогч нь Б.М-ын удаа дараагийн сахилгын зөрчил гаргасан нь газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/203 тоот Б.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Л.Ц, Д.О нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна.
Ажил олгогчоос ирүүлсэн Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар Тохижилтын албаны нярав Л.Ц-ын өргөдлийн дагуу Б.М-ын ажлын байранд танхайрч, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг хэлэлцээд Б.М-ын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах,
Газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай хуралдаанаас...Б.М,...нарт хариуцлага тооцох, ...Б.М-д хатуу сануулах,
Ёс зүйн зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №16 тоот тэмдэглэлээс үзэхэд зам цэвэрлэгээний мэргэжилтэн Б.М нь цас орсон ачаалалтай үед удирдлагаас чиглэл авахгүй дур мэдэн хүмүүсээ буулгасан, ёс зүйн алдаа удаа дараа гаргаж удирдлагад тайлбар тавьдаг, худал мэдээлэл өгдөг, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, 11 сарын 11-нд ажил тасалсан тул ажлаас нь халах-аар тус тус тусгагджээ.
/хх-ийн 29-32 дугаар тал/
Дээр дурдсан Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу тус газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/203 тоот Б.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлын байранд ёс зүйгүй харьцсан Б.М-д сарын үндсэн цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын арга хэмжээ авсан байна.
/хх-ийн 37 дугаар тал/
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай хуралдаанаас Б.М-д сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д: Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж зааснаас үзэхэд ажил олгогч буюу түүнээс эрх олгосон эрх бүхий албан тушаалтан нь ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаас өөр байдлаар буюу өөрийн эрхийг байгууллагын хуралд шилжүүлэх хэлбэрээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл байгууллагын хурлаас гаргасан шийдвэрийг ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулж байгаатай адилтгаж үзэх үндэслэлгүй юм.
Зохигчийн тайлбар, дээр дурдсан хурлын тэмдэглэл, ажлын цагийн тооцоо, цалингийн дэлгэрэнгүй зэргээс үзэхэд Б.М нь цас орсон ачаалалтай үед удирдлагаас чиглэл авахгүй дур мэдэн хүмүүсээ буулгасан, ёс зүйн алдаа удаа дараа гаргаж удирдлагад тайлбар тавьдаг, худал мэдээлэл өгдөг, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, 11 сарын 11-нд ажил тасалсан болох нь тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д: Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 13, 2017 оны 08 дугаар сарын 22, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Б.М-д удирдлагаас ямар үүрэг, даалгаврыг хэзээ, хэрхэн өгсөн болох, ямар хугацаанд гүйцэтгэсэн болох, эдгээр зөрчил нь ямар баримтаар тогтоогдсон болох нь тодорхойгүй байхаас гадна хэрэв түүний гаргасан сахилгын зөрчил тогтоогдсон гэж үзсэн бол хэдийд гаргасан зөрчлийг хэзээ илрүүлсэн болох, уг зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааны дотор хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.
Тодруулбал зам цэвэрлэгээний мэргэжилтэн Б.М-д цас орсон ачаалалтай үед ажиллах талаар удирдлагаас ямар чиглэлийг хэдийд хэрхэн өгсөн болох, хэдээс хэдэн цагийн хооронд ажиллах талаар өгсөн чиглэлийн дагуу ажилчдаа ажиллуулаагүй болох, ёс зүйн ямар алдаа дутагдлыг хэдийд, хэрхэн гаргасан болох, өгсөн үүрэг даалгаврыг өөрийн ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн хийж гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн боловч шаардлага хангасан эсэх, эсхүл дээрх ажлыг бүхэлд нь гүйцэтгээгүй талаарх байдлыг хариуцагч нь баримтаар нотолсонгүй.
Түүнээс гадна гэрч Л.Ц-ын гомдлоор Б.М-д 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байхаас гадна гэрч Д.О-ийн мэдүүлгээр Б.М-ыг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглсэн болохыг тогтоосон гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр Б.М-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
Ажил олгогч нь ажилтан Б.М-ыг хөдөлмөрийн гэрээний 6.5.2, 6.5.5, 6.5.6-д тус тус заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, цаг үеийн шинжтэй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар Б.М нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХТГ ОНӨААТҮГ нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Б.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар цуцалсан тушаалынхаа үндэслэл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.М-ыг ХТГ ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны Зам цэвэрлэгээний мэргэжилтэн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
ш үз.
պ 129 129.2- .
/- 2 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.М-ыг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны 4.946.000 .
Монгол Улсын Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар тооцоход Б.Мын үндсэн цалин 775.000 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.
Б.М-ын ажилгүй байсан 2017.12.04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 136 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт /775.000төгрөг/21.5хоног=36.047төгрөгх136хоног=4.902.392/ 4.902.392 төгрөгийг ХТГ ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Мод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43.608 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
պ 46 46.2-т: , , ХТГ ОНӨААТҮГ-ын дарга б Б.М-ын , .
Нэхэмжлэгч Б.М-ын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тамхи татах цэг, нийтийн бие засах газрын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, илүү цаг ажилласны нэмэгдэл хөлс олгохгүй байгаа талаарх гомдлыг ажил олгогчоос 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэж, түүнд дээрх газруудыг хариуцан ажилласан нь үндсэн үүрэгт ажил болох зам цэвэрлэгээний мэргэжилтэн ажлын хажуугаар хавсран гүйцэтгэсэн ажил биш болох талаарх хариу өгчээ.
/хх-ийн 64-66 дүгээр тал/
Тодруулбал Б.М нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, ийнхүү ажилласантай холбогдуулан нэмэгдэл хөлс олгохгүй байгаа гэх эрхээ зөрчигдсөн гэж үзсэн бол 15 сарын дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуулиар тусгайлан тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргана. гэж заасан хугацааг нэхэмжлэгч баримтлаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үр дагавартай болно.
Зохигч уг асуудлаар мэтгэлцсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх талаар ямар нэг баримт шүүхэд өгөөгүй болно.
Ажил олгогч цалингийн зөрүүг шийдвэрлэж өгөхийг зөвшөөрч байсан гэх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэнийг хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлоогүй тул хугацааг сэргээх боломжгүй юм.
Үүнээс үзэхэд Б.М-ыг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн ХТГ ОНӨААТҮГ-ын Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.М-той холбоотой ямар дүгнэлт гаргасан болох, уг дүгнэлт нь түүний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ХТГ ОНӨААТҮГ-ын Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс буюу үндсэн цалингийн 30 хувиар тооцож, сард 232.500 төгрөг, нийт 15 сарын хугацааны 3.487.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
160 дугаар зүйлийн 160.1.1, 115 115.1, 115.2.2, 116, 118
:
1. պ 128 128.1.2-т зааснаар Б.Мыг ХТГ ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны Зам цэвэрлэгээний мэргэжилтэн ажи сугай.
2. 129 үгээ 129.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХТГ ОНӨААТҮГ-ын Ёс зүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс буюу үндсэн цалингийн 30 хувиар тооцож, сард 232.500 төгрөг, нийт 15 сарын хугацааны 3.487.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. պ 69 69.1- ХТГ ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны 4.902.392 Б.М-д , 43.608 .
4. պ 46 46.2- Б.М-ын , ХТГ ОНӨААТҮГ-ын дарга .
5. 7 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 57 57.1, 60 60.1- нэхэмжлэгч Б.М-ын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, ХТГ ОНӨААТҮГ-аас 93.388 ж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ