Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 96

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Үржинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дорждулам,

Шүүгдэгч: П.Хишигжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арцат овогт Пүрэвийн Хишигжаргалд холбогдох 201615000356 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 48 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Өрмийн мастер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 5 дугаар баг “Ууган” хүнсний дэлгүүрт галч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум Эмт 2 дугаар баг 5-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Арцат овогт Пүрэвийн Хишигжаргал /РД: ЙП69112213/  
Шүүгдэгч П.Хишигжаргал нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны газрын уурын зуухны галчийн өрөөнд иргэн У.Лхагвасүрэнг “намайг хулгана, гөлчгий гэж дууддаг” гэх хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч П.Хишигжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой 21 цагт “Ууган” хүнсний дэлгүүрийг хаалгачихаад галчийнхаа өрөө рүү ирсэн. Манай галлагааны өрөө Төв халуун усны хашаан дотор байдаг. Намайг галлагааны өрөөндөө ирэхэд У.Лхагвасүрэн, Мөнхсайхан хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой архинаас нь уулцсан. У.Лхавгасүрэн архи хувааж ууж байхад намайг гөлчгий, огтоно гээд байсан. Өмнө нь ч гэсэн намайг байнга гөлчгий, огтоно гэж дууддаг байсан. Одоо болио намайг битгий ингэж дуудаад бай гэж хэлсэн. Тэр архийг ууж дуусчихаад У.Лхагвасүрэн гарч яваад 20-30 минут болоод орж ирэхдээ 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд тэр архийг хувааж ууж байхдаа чи дэлгүүрийн галч байж ганц шил архины мөнгөгүй байхдаа яадаг юм бэ, нэг шил архи олоод ир гэхээр нь харанхуй шөнө хаанаас архи олох юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр нэг 
шил архийг уугаад ухаанаа алдсан байсан. Мөнхсайхан намайг Төв халуун усны галчийн өрөө рүү орсны дараа нь тэр хутгыг ширээн дээрээс аваад май та хоёр бие биенийгээ энэ хутгаар ал гээд бид хоёрын урд шидсэн. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад орон доогуур хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр их гэмшиж байна. Хохирогчид 2173000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогчтой эвлэрсэн гэв.    Хохирогч У.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр өдөр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байсан. Би “Од” дэлгүүрийн галчаар ажилладаг. Манай “Од” дэлгүүрийн галлагааны өрөө төв халуун усны хажууд байдаг. Төв халуун усны хашаан дотор “Ууган” дэлгүүрийн галлагааны өрөө байдаг. “Ууган” дэлгүүр мөн нэг галчтай. Тэр нь П.Хишигжаргал юм. Төв халуун усны тэр өдрийн ээлжид Мөнхсайхан гарч байсан. Тэр орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад төв халуун усны галлагааны өрөө рүү орсон. Тэнд намайг ороход Мөнхсайхан, П.Хишигжаргал хоёр байсан. Тэр хоёр 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи авсан байсан. Тэгээд гурвуулаа хувааж уусан. Хоёр шил архиа бид гурав хуваагаад уусан. Тэгээд Мөнхсайхан галаа түлчихээд ирье гээд гарахад П.Хишигжаргал бид хоёр галлагааны өрөөнд үлдсэн. Би орны хажууд байх хувин дээр суусан байсан болохоор Мөнхсайханы араас гарах гээд бостол П.Хишигжаргал хаачих гээд байгаа юм бэ, ална шүү пизда минь гэхээр нь би П.Хишигжаргалыг тоглож л байгаа юм байх гэж бодтол гудсан доороос хутга гаргаж ирээд миний цээж рүү дүрчихсэн. Тэгээд л би ухаан алдаад унасан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Би анх П.Хишигжаргалыг таньдаггүй байсан. Тэгээд Мөнхсайхан нэг удаа П.Хишигжаргалыг “Хулганаа” гэхээр нь би П.Хишигжаргалыг “Хулгана” л гэдэг нэртэй юм байх гэж бодоод “Хулганаа” гэж дууддаг байсан. Тэгээд дараа нь Мөнхсайхан надад наад хүнийг чинь Хулгана гэдэггүй,  П.Хишигжаргал гэдэг гэж хэлсэн. Тэгж л би нэрийг нь мэдсэн. /хх-ийн 39-41, 52 хуудас/,   
Гэрч Б.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... У.Лхагвасүрэн нь ганцаараа над дээр ирээд надад ганц шил архи аваад ир гээд 3000 төгрөг өгөөд ажил руугаа орсон. Би өгсөн мөнгийг нь аваад “Болор” дэлгүүрээс 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи авчихаад өөрийнхөө галлагааны өрөөнд оруулж тавьсан. Намайг орж ирснээс хойш удалгүй 10-аад минутын дараа У.Лхагвасүрэн ганцаараа манай галлагааны өрөөнд орж ирсэн. У.Лхагвасүрэнг орж ирэхээр нь авч ирсэн архиа задлаад уугаад сууж байтал П.Хишигжаргал гаднаас орж ирсэн. П.Хишигжаргал манай галлагааны өрөөгөөр байнга л орж гарч байдаг. Тэгээд ууж байсан архиа П.Хишигжаргал, У.Лхагвасүрэн бид гурав хуваагаад уусан. Тэр архийг ууж дуусчихаад би зуух руугаа ороод галаа түлчихээд буцаад ороод ирэхэд тэр хоёр дахиад 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи авч ирсэн байсан. Би тэр хоёроос архи хэн авч ирсэн талаар асуухад У.Лхагвасүрэн би авч ирсэн гэж байсан. Бид гурав тэр архийг нь мөн хувааж уусан. Эхний архийг уугаад дуусахад барагцаагаар 21 цаг болж байсан байх. Хоёр дахь архийг уугаад дуусахад шөнийн 00 цаг өнгөрсөн байсан байх. Би цаг хараагүй. Би хоёр дахь архиа ууж дуусчихаад галаа түлэхээр зуух руугаа гарсан. Гал түлээд ойролцоогоор 20 гаран минут болоод буцаж галлагааны өрөөнд орж ирсэн байх. Намайг орж ирэхэд У.Лхагвасүрэн орон дээр дээшээ хараад хэвтчихсэн, П.Хишигжаргал хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би хөе У.Лхагвасүрэн гээд дуудахад У.Лхагвасүрэн дуугарч чадахгүй ёолоод байсан. У.Лхагвасүрэнгийн цамцны цээжин хэсэг нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би түргэн дуудъя гээд түргэн дуудах зуур П.Хишигжаргал гараад явчихсан байсан. Манай галлагааны өрөөнд төмөр бариултай цагаан төмөр хутга байдаг. Тэр хутгыг бид нар гудсан доогуураа хийчихдэг. Тэр орой П.Хишигжаргал, У.Лхагвасүрэн хоёрыг галлагааны өрөөнд орж ирэхээс нь өмнө би тэр хутгыг гутсан доогуураа хийсэн байсан. Манай орны гудсан доогуур хутга байдаг гэдгийг П.Хишигжаргал мэднэ. Өмнө нь П.Хишигжаргалыг хутга асуугаад орж ирэхэд нь тэнд байгаа гэж зааж өгөөд П.Хишигжаргал хэрэглэчихээд л буцаагаад өгдөг байсан. Архи уух зуураа П.Хишигжаргал У.Лхагвасүрэнг чи намайг хулгана гэдэг гэхэд У.Лхагвасүрэн тоглоом хийсэн юм аа л гэж байсан. Намайг байхад өөрөөр хэрэлдэж маргалдаагүй. /хх-ийн 68-70 хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... У.Лхагвасүрэнгийн биед цээжний нэвтэрсэн шарх, цээжний хөндий цус шингэн хуралдсан, мэс заслын дараах байдал, цээжний хэсгийн зүсэгдсэн шарх, хагалгааны шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 87 хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10488 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Уг цус нь АВ(IY) бүлгийн харъяалалтай хүний цус байна. У.Лхагвасүрэнгийн гэх цус нь АВ(IY) бүлгийн харъяалалтай байна. П.Хишигжаргалын гэх цус нь А(II) бүлгийн харъяалалтай байна. Б.Мөнхсайханы гэх цус нь О(I) бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 119 хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10323 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн “У.Лхагвасүрэн Өв аймаг эр/48 нас” гэсэн хаягтай цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Б.Мөнхсайхан эр/ Өвөрхангай” гэсэн хаягтай цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. “П.Хишигжаргал Өвөрхангай эр” гэсэн хаягтай цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /ххийн 124 хуудас/,   
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Хохирогч У.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэгдэх үедээ өмсөж байсан гэх хувцасны хөх өнгийн босоо захтай цамц болон богино ханцуйтай саарал цамцны энгэр хэсэгт үүссэн зүсэгдэлт нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байна. Хохирогч У.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх хувцасны хөх өнгийн босоо захтай цамц болон богино ханцуйтай саарал цамцны энгэр хэсэгт 1.6 см урттай, 0.1 см өргөнтэй зүсэгдэлтүүд үүссэн байна. /хх-ийн 128-130 хуудас/,  
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч У.Лхавгасүрэнгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч У.Лхагвасүрэнгийн тайлбар, /Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-13Б/ “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бариултай, бариул дээрээ дараалсан 3 ширхэг үдээстэй, бариулын урт 12 см, Jinly гэсэн бичиглэлтэй, үзүүр хэсгээрээ муруйсан, үзүүр хэсэгтээ цусаар бохирлогдсон, ажлын хэсгийн урт нь 13.5 см, нийт 25.5 см урттай хутга 1 ширхэг, хохирогч У.Лхагвасүрэнгийн шүүгдэгч П.Хишигжаргалаас гэм хорын хохиролд 2.173.519 төгрөг авсан. Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч П.Хишигжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 5-9, 30, 32-34, 40-44, 140-141, 143-144, 217-218 хуудас/,  
Шүүгдэгч П.Хишигжаргалын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /ххийн 145-147 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч П.Хишигжаргал нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Төв халуун усны газрын уурын зуухны галчийн өрөөнд хохирогч У.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар 
түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж хохирогч У.Лхагвасүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Хишигжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч У.Лхагвасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхсайхан, П.Хишигжаргал нартай гурвуулаа 0.5 литрийн “Нутгийн буян” архи 2 ширхэгийг хувааж уусан. Намайг гарах гээд бостол П.Хишигжаргал хаачих гээд байгаа юм бэ, ална шүү пизда минь гэхээр нь би П.Хишигжаргалыг тоглож л байгаа юм байх гэж бодтол гудсан доороос хутга гаргаж ирээд миний цээж рүү дүрчихсэн. Би П.Хишигжаргалыг “Хулганаа” гэж дууддаг байсан. Гэрч Б.Мөнхсайханы У.Лхагвасүрэнг орж ирэхээр нь авч ирсэн архиа задлаад уугаад сууж байтал П.Хишигжаргал гаднаас орж ирсэн. П.Хишигжаргал, У.Лхагвасүрэн бид гурав архиа хуваагаад уусан. Эхний архийг уугаад дуусахад барагцаагаар 21 цаг болж байсан байх. Хоёр дахь архийг уугаад дуусахад шөнийн 00 цаг өнгөрсөн байсан байх. Би хоёр дахь архиа ууж дуусчихаад галаа түлэхээр зуух руугаа гарсан. Гал түлээд ойролцоогоор 20 гаран минут болоод буцаж галлагааны өрөөнд орж ирэхэд У.Лхагвасүрэн орон дээр дээшээ хараад хэвтчихсэн, П.Хишигжаргал хажууд нь зогсож байсан. У.Лхагвасүрэн дуугарч чадахгүй ёолоод байсан. У.Лхагвасүрэнгийн цамцны цээжин хэсэг нь цус болчихсон байсан. Манай галлагааны өрөөнд төмөр бариултай цагаан төмөр хутга байдаг. Тэр хутгыг бид нар гудсан доогуураа хийчихдэг. Манай орны гудсан доогуур хутга байдаг гэдгийг П.Хишигжаргал мэднэ. Өмнө нь П.Хишигжаргалыг хутга асуугаад орж ирэхэд нь тэнд байгаа гэж зааж өгөөд П.Хишигжаргал хэрэглэчихээд л буцаагаад өгдөг байсан. Архи уух зуураа П.Хишигжаргал У.Лхагвасүрэнг чи намайг хулгана гэдэг гэхэд У.Лхагвасүрэн тоглоом хийсэн юм аа л гэж байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10488 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10323 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч У.Лхавгасүрэнгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч У.Лхагвасүрэнгийн тайлбар, /Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-13Б/ “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бариултай, бариул дээрээ дараалсан 3 ширхэг үдээстэй, бариулын урт 12 см, Jinly гэсэн бичиглэлтэй, үзүүр хэсгээрээ муруйсан, үзүүр хэсэгтээ цусаар бохирлогдсон, ажлын хэсгийн урт нь 13.5 см, нийт 25.5 см урттай хутга, хохирогч У.Лхагвасүрэнгийн шүүгдэгч П.Хишигжаргалаас гэм хорын хохиролд 2.173.519 төгрөг авсан. Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч П.Хишигжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.   
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч П.Хишигжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг болж нийцэж байгаа бөгөөд оногдуулах ял нь хүндэрсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.   
Иймд шүүгдэгч П.Хишигжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч П.Хишигжаргал нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Хишигжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүүн дүгнэлээ.  
Мөн шүүгдэгч П.Хишигжаргалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бариултай, бариул дээрээ дараалсан 3 ширхэг үдээстэй, бариулын урт 12 см, Jinly гэсэн бичиглэлтэй, үзүүр хэсгээрээ муруйсан, үзүүр хэсэгтээ цусаар бохирлогдсон, ажлын хэсгийн урт нь 13.5 см, нийт 25.5 см урттай хутга 1 ширхэг, хөндлөн судалтай босоо захтай, хагас цахилгаантай хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн дугуй захтай, энгэрийн зүүн талд Адидас гэсэн бичигтэй фудволк 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч П.Хишигжаргалын эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий “Sony” маркийн зурагт 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэ бүхий хуучин индүү 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,   
Шүүгдэгч П.Хишигжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2173519 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүхийн тогтоолоор шүүгдэгч П.Хишигжаргалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Хишигжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1.Шүүгдэгч Арцат овогт Пүрэвийн Хишигжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч П.Хишигжаргалд 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хишигжаргалд оногдуулсан 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  
4.Шүүгдэгч П.Хишигжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2173519 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.   
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бариултай, бариул дээрээ дараалсан 3 ширхэг үдээстэй, бариулын урт 12 см, Jinly гэсэн бичиглэлтэй, үзүүр хэсгээрээ муруйсан, үзүүр хэсэгтээ цусаар бохирлогдсон, ажлын хэсгийн урт нь 13.5 см, нийт 25.5 см урттай хутга 1 ширхэг, хөндлөн судалтай босоо захтай, хагас цахилгаантай хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн дугуй захтай, энгэрийн зүүн талд Адидас гэсэн бичигтэй фудволк 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч П.Хишигжаргалын эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий “Sony” маркийн зурагт 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэ бүхий хуучин индүү 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Хишигжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Хишигжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ  
                                                    ШҮҮГЧ                Д.ЦЭЦЭГЭЭ                                                                                                                                                            Б.САРАНТУЯА