| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/02508/И |
| Дугаар | 101/ШШ2019/02861 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2019/02861
201******* оны 10 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ201*******/02861 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХХХХХХХХХ тоотод оршин суух, Л.О /РД: ХХХХХХ/ холбогдох
108.876.703,56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Ш.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Ш.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол банкны ерөнхийлөгчийн 201******* оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-*******7 дугаартай К банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон.
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу К банк ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч Л.О нь К банктай 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр ЗГ14/37 дугаартай зээлийн гэрээг байгуулж 85.500.000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны зээл зориулалтаар 20 жилийн хугацаагаар буюу 2034 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан.
Банк зээлийн гэрээний 3.12 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн К банк дахь ХХХХХХХ тоот дансанд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 25.650.000 төгрөг, 2014 оны ******* дүгээр сарын 3-ны өдөр 25.650.000 төгрөг, 2015 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр 25.650.000 төгрөг, 20******* оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 8.550.000 төгрөгийг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлдэгч Л.О К банктай 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр БГ14/37 тоот барьцааны гэрээг байгуулж дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 55.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлж, ХХХХХ тоот барьцаалбар үйлдсэн.
Л.О зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 35.781,0******* төгрөг, зээлийн хүүнд 7.643.675,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.84*******.027,67 төгрөг тус тус төлсөн.
Зээлдэгч Л.О нь 201******* оны 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар үндсэн зээл 85.464.218,*******1 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 21.680.277,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.720.707,27 төгрөг, нийт 108.865.203,56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт материал нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 11.500 төгрөгийг мөн түүнээс нэхэмжилнэ.
Иймд хариуцагч Л.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 108.876.703,55 төгрөгийг гаргуулж К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоотын 55.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.О нь хүний үндсэн хэрэгцээнүүдийн нэг буюу эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах хэрэгцээгээ хангах зорилгоор орон сууцтай болохоор төлөвлөж 2013 онд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, К банк болон Англи байшин ХХК нарын хооронд байгуулагдсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээний хүрээнд баригдах барилга, орон сууцны төслөөс ирээдүйд орон сууцтай болохоор өөрийн ажиллаж байсан нийгмийн даатгалын байгууллагаас квот авч, орон сууц захиалан бариулахаар Англи байшин ХХК-тай тохиролцсон.
Дээрхи барилга, орон сууцыг барих санхүүжилтийг тухайн хамтарсан гэрээний хүрээнд К банк хариуцаж байсан бөгөөд энэ гэрээ нь Иргэний хууль тогтоомжид тодорхойлсон хамтран ажиллах гэрээ юм. К банк нь хамтарсан гэрээний 1.4-т зааснаар санхүүжүүлэгч тал буюу хөрөнгө оруулагч хэлбэртэй оролцож байсан нь харагдаж байна.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд талуудын эцсийн зорилго бол ашиг олоход чиглэсэн байдаг. К банк тухайн барилгыг барьж дуусгахад санхүүжилт олгож, барилгын ажил дууссаны дараа тухайн орон сууцанд амьдрах албан хаагчдад зээл олгох хэлбэрээр хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажилласныхаа ашгийг олох байсан нь тодорхой байна.
Харин К банк бий болоогүй байгаа барилга, орон сууцны ажилд оруулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтаасаа шууд ашиг олох зорилгоор хууль тогтоомжийг зөрчиж тухайн орон сууцанд ирээдүйд оршин суух Л.Отэй болон бусад албан тушаалтнуудтай зээлийг гэрээг байгуулсан.
Банкны зүгээс санал болгосон зээлийн гэрээнд Л.О гарын үсэг зураагүй тохиолдолд төслийн хүрээнд бий болох барилгаас ирээдүйд орон сууцтай болох боломжгүй байсан. К банк банкны үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой.
Гэтэл К банк нь баригдаагүй тухайн орон сууцыг захиалан бариулахаар Англи байшин ХХК-тай тохиролцсон Л.Од орон сууцны зээлийн зориулалт нэрийдлээр ипотекийн зээл болох 85.500.000 төгрөгийг олгосон.
Л.О баригдаагүй, хүлээж аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, барьцаалах боломжгүй орон сууцны зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 10.528.484,41 төгрөгийг К банкинд төлсөн байдаг.
Хэдийгээр орон сууцны зориулалттай зээл авсан боловч бий болоогүй орон сууцанд зээл төлж амьдрах нь эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд оруулж эхэлсэн. Ийнхүү зээлийн төлөлт, зээлийн гэрээний талаар дахин ярилцахаар К банктай холбогдож байсан ч тухайн үед хүлээж авах албан тушаалтан байгаагүй.
Банкийг иргэдэд эдийн засгийн ачаалал, хэт дарамт битгий учруулаасай, мөн үүнээс сэргийлэхийн тулд хууль тогтоогч болон банкны салбарыг хариуцдаг төрийн бусад эрх бүхий байгууллагаас энэ тайлбарт дурьдсан хууль тогтоомжуудыг баталж мөрдүүлэн ажилладаг гэж ойлгодог.
Банкны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд ч эдгээрийг биелүүлж ажиллах, иргэдэд хохирол учруулахгүй, хууль тогтоомжийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ бөгөөд хууль тогтоомжуудад ч бичмэл хэлбэрээр буусан байна.
Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар ипотекийн зээл гэж баригдаж дууссан, улсын комисс хүлээн авч дүгнэлт гаргасан, улсын бүртгэлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан орон сууцны зориулалттай зээлийг хэлнэ гэж тодорхой нарийвчлан заасан байхад баригдаагүй, бий болоогүй орон сууцны өмчлөгч болоогүй байгаа иргэнд орон сууцны зээл олгож, банкны хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Иймд К банк нь иргэдэд хохиролтой хууль тогтоомж зөрчсөн зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байгаа учир К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Хэлцэл хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу К банкнаас авсан 85.500.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй боловч хариуцагч Л.О энэ хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 10.528.484,41 төгрөгийг төлсөн тул үүнийг хасаж 74.*******71.515,5******* төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлнө гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Л.Од холбогдуулан 108.876.703,56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/201******* оны 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар үндсэн зээл 85.464.218,*******1 төгрөг, зээлийн хүү 21.680.277,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.720.707,27 төгрөг, нотариатын зардал 11.500 төгрөг/
Монгол банкны ерөнхийлөгчийн 201******* оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-*******7 тоот тушаалаар К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг мөн өдрөөс нь 1 жилийн хугацаагаар томилсон байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, К банк, Англи байшин ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ байгуулсан ба гэрээний захиалагч тал нь тус яам болон харьяа дүүргүүдийн нийгмийн даатгалын болон халамжийн хэлтсүүд ба санхүүжүүлэгч нь К банк, гүйцэтгэгч нь Англи байшин ХХК бөгөөд ажлыг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхэлж гүйцэтгэгчийг санхүүжүүлж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
Барилгын гүйцэтгэлийг санхүүжүүлэхтэй холбоотой уг гэрээний 3.4-т Гэрээгээр гүйцэтгэх барилгын ажлын нийт дүн 4.805.415.000 төгрөг болно. Энэ нь 60 айлын сууц, 12 давхар барилгын төсөв болох бөгөөд үүний 55 айлын 2.*******60,65 м.кв буюу 4.440.*******75.000 төгрөгийг захиалагч, 5 айлын 242.*******6 м.кв буюу 364.440.000 төгрөгийг Англи байшин ХХК тус тус хариуцан санхүүжүүлж, өөр өөрсдийн албан хаагчдын орон сууцны санхүүжилтийг хариуцан барилгын ажлыг санхүүжүүлнэ. Барилгын бусад бүх сул талбай, ажил нь энэхүү 1 м.кв-ын үнэд шингэсэн гэж үзнэ,
3.5-д К банк эхний ээлжинд барилгын карказ баригдахад 30 хувь буюу 1.332.2*******2.500 төгрөгийг албан хаагчдын нэр дээр хуваан зээл олгож, барилгын ажлын урьдчилгаа болгон гүйцэтгэгчийг санхүүжүүлнэ. Үүнээс хойш ажлын гүйцэтгэлийг үндэслэн үе шатаар санхүүжүүлж олгосон урьдчилгааг үе шатаар санхүүжүүлэх бүрт ногдох хувиар нь тооцож гүйцэтгэлд хамруулж дуусгана гэж заасан байна.
/ХХ-ийн 85-87, *******8-105 дугаар тал/
Зээлдэгч буюу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын ажилтан Л.О К банктай 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр ЗГ14/37 тоот зээлийн гэрээг байгуулж зээлийн хүүг жилийн 8 хувь, сарын 0.67 хувь, 85.500.000 төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар 2034 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр хүртэл хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Уг гэрээний дагуу Л.Од 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 25.650.000 төгрөг, 2014 оны ******* дүгээр сарын 3-ны өдөр 25.650.000 төгрөг, 2015 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр 25.650.000 төгрөг, 20******* оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 8.550.000 төгрөг, нийт 85.500.000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд банк зээлийн хүүг нийт 85.500.000 төгрөгөөс бус тухай бүрт нь олгосон мөнгөнөөс тооцож байжээ.
Дээрхи гэрээний талууд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн зээлийн барьцаанд зээлдэгч Л.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /13321/, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байршилтай, 55.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
/ХХ-ийн 6-32, 43-47 дугаар тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /13321/, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байршилтай, 55.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц зээлдэгч Л.Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0004*******0100 тоот өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 14 дүгээр тал/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан ба 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд агуулга болон хийгдсэн бусад нөхцөл байдлаас шалтгаалаад зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг хуулиар хориглосон гэж үзэх бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль нийгмийн зан суртахуунтай зөрчилдөж буй хэлцлийг зан суртахуунд харш гэж, агуулга нь хууль ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны үнэлэмжтэй үл нийцсэн хэлцлийг зан суртахууны хэм хэмжээнд харш гэж үзнэ.
Ажил олгогч нь өөрийн ажилтануудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх үүднээс өөр бусад байгууллагуудтай орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбоотой гэрээ байгуулан үүний үндсэн дээр ажилтан нь зээл олгох эрх бүхий этгээдтэй буюу банктай 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан орон сууцны зээлийн зориулалтаар тодорхой үе шаттайгаар нийт 85.500.000 төгрөгийг зээлсэн байгаагаас үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш байна.
Зээлдэгч Л.О нь дээрхи зээлийн гэрээг байгуулан хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан ба 20******* оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс зээлийн төлөлт доголдон төлбөр төлөөгүй бөгөөд 20******* оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 14.4*******3,73 төгрөг, 20******* оны 5 дугаар сарын 1-ний өдөр нэмэгдүүлсэн хүүнд 623,*******3 төгрөг, 20******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 1.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын *******-ний өдөр нэмэгдүүлсэн хүүд 2.2**************.200 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээл авсан өнгөрсөн хугацаанд Л.О нь үндсэн зээлийн төлбөрт 35.781,0******* төгрөг, зээлийн хүүнд 7.643.675,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.84*******.027,67 төгрөг, нийт 10.528.484,41 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн зээлийн тооцоололд тусгагджээ.
/ХХ-ийн *******-32 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч К банк, зээлдэгч Л.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Өргөдөл гаргагч К банк, эвлэрэлд уригдсан тал Л.О нарыг оролцуулан зээлийн гэрээний үүрэгт 101.2*******7.447,27 төгрөг гаргуулах тухай маргаанд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *******6 тоот эвлэрлийн гэрээг шүүх 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 6325 дугаар захирамжаар дараах үндэслэлээр гэрээг баталгаажуулахаас татгалзжээ. Үүнд:
Тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасантай нийцээгүй буюу өргөдөл гаргагч К банк эвлэрүүлэн зуучлагчид хандахдаа Л.Оээс гагцхүү зээлийн гэрээний үүрэг 101.2*******7.447,27 төгрөг шаардсан байхад өргөдөл гаргагчийн шаардаагүй буюу нэхэмжлээгүй барьцаа гэх Л.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 55.51 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан ба барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй үндэслэлээр баталгаажуулахаас татгалзсан байна.
К банк нь Л.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 101.2*******7.447,27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандахад зуучлагч нь ажиллагаа хийлгүйгээр тус шүүхэд материалыг ирүүлсэн тул мөн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 7642 дугаар захирамжаар материалыг буцаан хүргүүлжээ.
/ХХ-ийн 63-67 дугаар тал/
К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь зээлдэгч Л.Оийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардан 201******* оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн мөн өдрийн байдлаар үндсэн зээл 85.464.218,*******1 төгрөг, зээлийн хүүнд 13.456.*******80,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 76.047,8******* төгрөг, бусад авлага 30.000 төгрөг, нийт **************.027.247,27 төгрөгийг төлөхөөр байна гэсэн ба уг тооцоолол нь программын алдааны улмаас дээрхи байдлаар тооцогдсон байна гэж нэхэмжлэгч тал тайлбарласан болно.
/ХХ-ийн 72 дугаар тал/
Зээлдэгч Л.О 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй ба тэрээр тодорхой хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцалжээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй эсхүл гэрээний 8.3 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө ужуалсан өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх арга хэмжээг авах,
5.1.4-т Банк нь зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан, зээлийг эргүүлэн төлөх чадамжгүй гэж үзвэл зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах,
5.1.*******-д Үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн тохиолдолд хуульд заасан бүхий л арга хэмжээг авах,
5.1.11-д Зээлийн гэрээг дуусгавар болгох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учруулсан хохирлыг төлүүлэх, нэхэмжлэх,
5.1.13-д Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг зээлдэгчээс шаардах гэж заасны дагуу банк зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал хариуцагч буюу зээлдэгч Л.О нь 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд төлбөр төлөөгүй байхад гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгджээ.
Монгол банкны ерөнхийлөгчийн 201******* оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-*******7 тоот тушаалаар К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилсон нь зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй болно.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 5 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүй, шүүх эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэл гаргалгүйгээр 201******* оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гарган хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй тул 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс тооцсон хүү 6.8*******3.332,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.378.667,76 төгрөгийг тус тус зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй тул урьд нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 2.84*******.027,67 төгрөгийг мөн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Дээрхээс үзэхэд хариуцагч Л.Оийн гүйцэтгэх ёстой үүрэг 2014 оны 8 дугаар сарын 1*******-ний гэрээ ёсоор 108.876.703,55 төгрөг-6.8*******3.332,67 төгрөг-1.378.667,76 төгрөг-2.84*******.027,67 төгрөг= *******7.755.675,56 төгрөг байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Л.Оээс *******7.755.675,56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.121.028 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Л.О-ээс *******7.755.675,56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.121.028 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Л.О-ээс 646.728,38 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.О зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан түүний өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 55.51 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 3 өрөө бүхий орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН