Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/266

2025       6         05                                          2025/ШЦТ/266

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

-хохирогч Ш.М түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн/ҮД:1239/,

-иргэний хариуцагч Д.Я түүний өмгөөлөгч Э.Марал-Эрдэнэ /ҮД:3326/,

 -шүүгдэгч Г.Ж түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг/ҮД:0229/,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Г-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434********* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г-ийн Ж, /регистрийн **** дугаартай/, 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, Булган аймгийн **** суманд “****” ХХК-нд алт олборлох ажил эрхэлдэг, ам бүл 4, 15-21 насны 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай боловч /дээрх хаягт оршин суудаггүй/, одоо Улаанбаатар хот *** дүүрэг *** хороо **** тоотод оршин суудаг үндсэн хаягтай,

урьд

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний 2022/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял,

-Булган аймаг дахь сум дундын зааснаар хорих Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600,000 сая төгрөгөөр хамтарч худалдаж авъя..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-аас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд өөрийн хаан банкны ******* дугаартай дансаар нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбайг 2020 онд худалдана гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн нэр дээрх хаан банкны ******* дугаартай дансаар нийт 196,940,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан буюу нийт 496,940,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Г.Ж нь “үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600,000 сая төгрөгөөр хамтарч худалдаж авъя..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд өөрийн хаан банкны ******* дугаартай дансаар нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбайг 2020 онд худалдана гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн нэр дээрх хаан банкны ******* дугаартай дансаар нийт 196,940,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан буюу нийт 496,940,000 төгрөгийг хохирол учруулсан учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

Үүнд:

Шүүгдэгч Г.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: гэж,

-хохирогч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт: гэж тус тус мэдүүлсэн байна.

-хохирогч Ш.М-ын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-31 тал/

-хохирогч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 40 тал/

-гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 59-60 тал/,

-гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 68-69 тал/,

-гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 71-72 тал/,

-гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 74-75 тал/,

-гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 77-78 тал/,

-гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 80 тал/,

-гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 82-83 тал/,

-гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 62-63 тал/,

-гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 65-66 тал/,

-гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 84 тал/,

-гэрч Д.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 86-87 тал/,

-гэрч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 91-92 тал/,

-гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 94-95 тал/,

-гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 88-89 тал/,

-гэрч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 92 тал/,

-гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 48-49 тал/,

-Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтэмүүлэнгийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 50-51 тал/,

-Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 74-75 тал/,

-Гэрч Ш.М-ын хаан банкны диспозит дансны хуулбарууд /****** дугаарын данснаас 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлэг хийдэг тал/,

-Хохирогч Ш.М-ын бэр дүү гэх Ч-ын Т гэх нэр дээрх **** дугаарын данснаас Г.Ж-ын **** дугаарын данс руу “газрын төлбөр” утгатайгаар 4 удаагийн давтамжтайгаар 125.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Ж-ын данснаас Ч.Т-ийн дансанд буцаж шилжүүлэг хийгдээгүй байна” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 172 тал/,

-Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Буян-Ундрахын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн банкны дансны хуулгад үзлэг хийсэн  тэмдэглэл

-Хаан банкны ******* тоот дансанд хийсэн үзлэгээр хохирогч Ш.М нь иргэн Г.Жт өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар нийт 611,500,000 төгрөг шилжүүлсэн. Харин Г.Ж нь Ш.М руу 114,560,000 төгрөг шилжүүлсэн. Ш.М нь Г.Жаас 496,940,000 төгрөг буцааж аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэсэн  тэмдэглэл /2 хавтаст хэргийн 170-172 тал/,

-Ашигт малтмал газрын  тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/4778 дугаартай албан бичиг /3 хавтаст хэргийн 128 тал/,

-Яллагдагч Г.Ж-ын “...Би тус газрыг 2022 оны 7 дугаар сард Бат-Эрдэнэ гэх хүнд 160,000,000 саяг төгрөгөөр зарсан тус хүн өөрийн эхнэрийн нэр дээрээ газраа шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 83-84 тал/,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05 өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоол /3 хавтаст хэргийн 86-91 тал/,

-шүүгдэгч Г.Ж-ын эзэмшлийн  хаан банкны ******* дугаартай  дансны хуулга /3 хавтаст хэргийн 153-248 тал/,

-Улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээнд “*****” ХХК-нь уул уурхайн зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмж худалдаа, засвар гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн /1 хавтаст хэргийн 182 тал/,

-тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад “Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарыг 21-ний өдрийн 409 тоот шийдвэр”-ээр  “МV-016752 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл” нь  *****”-ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, / 1хавтаст хэргийн 183 тал/ 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 012-RN дугаарт 70 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна./1 хавтаст хэргийн 183 тал /,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар магадлалд зааснаар “тусгай зөвшөөрлийг сэргээж, 9 жилийн төлбөрийг хүлээн авах, хүчин төгөлдөр хугацааг 2044 оны 2 дугаар сарын 4-ний өдрөө тооцох”-оор шийдвэрлэснийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрээр бүртгэжээ./1 хавтаст хэргийн 183 талын 013-СЕ дугаарт/,

-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10/4480 дугаартай албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалтыг үндэслэн уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар шүүлт хийж үзэхэд Төв аймгийн Заамар сумын нутаг Баясгалантын дэнж нэртэй 52.88 гектар бүхий **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “*****” ХХК /РД:***-ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд 2044 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.” гэсэн албан бичиг/1 хавтаст хэргийн 134 тал/,

-2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07/548 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 хавтаст хэргийн 135 тал/,

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбатын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 914 дугаартай цахим албан бичигт “иргэн Г-ийн Ж /***/-ын нэр дээр хуулийн этгээд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна.” гэсэн цахим албан бичгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаанд “... дахин гэрчилгээ “ *****” ХХК /РД:***/ нь П.О гэдэг хүний нэр дээр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжсэнийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “...РД: *** дугаартай “ *****” ХХК-нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр П.О болж өөрчилснийг  бүртгэгдэж/ 1 хавтаст хэргийн 155-156 талын ар хэсэгт/,

-Яллагдагч Г.Ж-ын эзэмшлийн  хаан банкны ******* дугаартай  дансны хуулга /4 хавтаст хэргийн 94-99 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Ж-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг гэм буруугийн дүгнэлтдээ: “Хэргийг хангалттай тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна” гэсэн санал гаргасныг  шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Тодруулбал,

Шүүгдэгч Г.Ж нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбайг 2020 онд худалдана гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн нэр дээрх хаан банкны ******* дугаартай дансаар нийт 196,940,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийн тухайд,

1.Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ш.М-тай найз нөхөд дотно холбоотой байснаа ашиглаж,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбайг /Төв аймгийн Заамар сумын нутаг Баясгалантын дэнж нэртэй 52.88 гектар бүхий MV-016752 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь / 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаартай шийдвэрээр цуцлагдсан байхад худалдана гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дээрх газрыг “худалдана” гэж хохирогч Ш.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн нэр дээрх хаан банкны ******* дугаартай дансаар нийт 196,940,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

Гэрч Э.М, Л.М нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбайг /газар/-ыг шүүгдэгч Г.Ж нь Л.М, Э.М нарт 2020 онд зарахаар тохиролцож улмаар 270.000.000 төгрөгийг Г.Ж-т өгсөн. Улмаар уг газрыг зарахгүй байсан тул түүнтэй уг газарт хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан бөгөөд хохирогч Г.М-д давхар зарахаар мөнгө авсныг мэдээгүй, дараа нь Ч.Б-д зарж, Ч.Б нь эхнэр Э.О-ны нэр дээр авсан талаар сүүлд мэдсэн талаараа тодорхой мэдүүлсэн байна.

-Шүүгдэгч Г.Ж нь дээрх газрыг гэрч Л.М, Ч, Э.М нарт 2020 онд зарахаар тохиролцож улмаар тэднээс 270.000.000 төгрөгийг, мөн цаг хугацаанд хохирогч Ш.М-д зарахаар тохиролцож, түүнээс 196,940,000 төгрөгийг авсан бөгөөд тухайн цаг хугацаанд “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбай /газар/-ын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байсан нь,

  Улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээнд “*****”-ХХК-нь уул уурхайн зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмж худалдаа, засвар гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн /1 хавтаст хэргийн 182 тал/, байх бөгөөд тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад “Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарыг 21-ний өдрийн 409 тоот шийдвэр”-ээр “*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь  “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, / 1хавтаст хэргийн 183 тал/ 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 012-RN дугаарт 70 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна./1 хавтаст хэргийн 183 тал/,

Шүүгдэгч Г.Ж нь дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрын лиценз бүхий талбайн тусгай зөвшөөрөл хүчингүй байх цаг хугацаанд гэрч Л.Мөнхтөр, Чинзориг, Э.М, хохирогч Ш.М нарт буюу хэд хэдэн хүнд нэг газрыг зарахаар тохиролцож газрын мөнгө давхардуулан авсан нь гэрч хохирогч нарын мэдүүлэг, тэдний мөнгө шилжүүлсэн баримтуудад авагдсан байна.

Улмаар шүүгдэгч Г.Ж-ын хэд хэдэн хүнд зарахаар тохиролцож мөнгө давхардуулан авсан “*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийг 9 /ес/ жилийн дараа сэргээж, 9 жилийн төлбөрийг хүлээн авах, хүчинтэй хугацааг 2044 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тооцох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар магадлалд зааснаар “тусгай зөвшөөрлийг сэргээж, 9 жилийн төлбөрийг хүлээн авах, хүчин төгөлдөр хугацааг 2044 оны 2 дугаар сарын 04-ний өдрөө тооцох”-оор шийдвэрлэснээр,

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрээр улсын бүртгэлд бүртгэсэн байна./1 хавтаст хэргийн 183 талын 013-СЕ дугаарт/,

-Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "*****" ХХК-ийн лиценз бүхий талбайг /Төв аймгийн Заамар сумын нутаг Баясгалантын дэнж нэртэй 52.88 гектар бүхий MV-016752 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь  9 /ес/ жилийн дараа сэргэсний дараа уг газрыг зарахаар мөнгө авсан нэр бүхий хүмүүст зарахгүйгээр/ 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07/548 дугаартай албан бичигт дурдагдсанаар Төв аймгийн Заамар сумын нутаг Баясгалантын дэнж нэртэй 52.88 гектар бүхий *** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “*****” ХХК /РД:****/-ийн нэр дээр бүртгэлтэй /1 хавтаст хэргийн 179-181 тал/ боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ж нь Э.Б 170.000.000 төгрөгөөр /эхнэр Э.О/ зарсан байх ба зарсан тухайгаа өмнө зарахаар тохиролцсон нэр бүхий хүмүүст мэдэгдээгүй болох нь гэрч Э.М, Л.М, хохирогч Ш.М нарын мэдүүлэг болон дээрх тусгай зөвшөөрлийг 2023 онд бүхэлд болон хэсэгчлэн шилжүүлсэн баримтад: “...дахин гэрчилгээ “*****” ХХК /РД:***/ нь Э.О гэдэг хүний нэр дээр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжсэнийг бүртгэгдэж, хохирогч Ш.М нь уг асуудалд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2022 оны 7 дугаар сард Ч.Б-д 170.000.000 төгрөгөөр зарсан байна./1 хавтаст хэргийн 134-135 тал/,

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбатын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 914 дугаартай цахим албан бичигт “иргэн Г-ийн Ж /****/-ын нэр дээр хуулийн этгээд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна.” гэсэн цахим албан бичгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаанд “...дахин гэрчилгээ “*****” ХХК /РД:****/ нь Э.О гэдэг хүний нэр дээр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжсэнийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “...РД: *** дугаартай “*****” ХХК-нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Э.О болж өөрчилснийг  бүртгэсэн гэх.../1 хавтаст хэргийн 134, 155-156 талын ар хэсэгт/ баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх баримтуудыг дүгнэхэд, шүүгдэгч Г.Ж нь Төв аймгийн Заамар сумын нутаг Баясгалантын дэнж нэртэй 52.88 гектар бүхий **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Ш.М-д худалдахаар тохиролцсон үедээ иргэн Э.М, Л.М нарт нарт мөн худалдахаар тохиролцож, газрын төлбөрт /2022 оны 02 дугаар сард 30.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 80.000.000 төгрөг/-ийг өөрийн дансаар авсан үйлдэл болон тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э.Од худалдсан /1 хавтаст хэргийн 171-172 тал/ үйлдэл нь хохирогч Ш.Мд тус газрыг худалдъя гэсэн санаа зорилго анхнаасаа түүнд байгаагүй бөгөөд уг газрыг худалдах зорилгогүйгээр хуурч, бодит байдлыг нуух, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “их хэмжээний хохирол” учруулан залилсан гэж гэж үзнэ.

2. Мөн үргэлжилсэн үйлдлээр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах ”...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр хамтарч худалдаж авъя..” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Маас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар нийт 300.000.000 төгрөг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн тухайд:

-шүүгдэгч Г.Ж-ын хохирогч Ш.М-тай хамтран ажиллахаар худалдаж авах /хамт хувь тэнцүү мөнгө гаргаж/ Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах газар нь 2019 оноос одоог хүртэл хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй буюу хэн нэгний нэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй газар байсан болох нь,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах  хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М-ийн “...Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах хөдөө хээр газрыг зааж хохирогч Ш.М нь “Уг газрыг 2020 оны 8 дугаар сард Г.Ж нь худалдаж  авмаар байна, хоёул хувааж авъя гэж хэлээд ятгасаар байгаад 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эхний ээлжид 140,000,000 төгрөг авсан. Яагаад гэвэл тухайн үедээ 1 жил шахуу яриад, чи миний Заамарын Баянголын газрыг авахаар надад хийх ажил олдохгүй, энийг би авахгүй бол ажилгүй болоод байна. Хоёулаа уг газрыг хамт авъя 741 га газар, 19 кг алттай, алтны нөөц нь өсөх боломжтой гэж надад итгүүлж ятгасаар байгаад надаас мөнгө авсан. Би Жаргалжавын хойноос нь хөөцөлдөж байгаад уг газрыг 2022 оны 5 дугаар сард  заалгаж авсан.... гэснийг өөрөөр нь заалгаж Garmin GPSmap 276CX Gps төхөөрөмж байршуулахад N48013,13,8 E104016,20,0 солбилцолыг зааж байв.…” гэх  мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 50-51 тал/,

-Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/4778 дугаартай албан бичигт “Танай 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 47/022-7088 дугаартай албан бичигтэй танилцлаа. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурдагдсан 104°16'20"Е, 48°13'13.8"№ солбицол бүхий цэгийг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд 2019 оноос одоог хүртэл хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайд орж байна. гэсэн /3 хавтаст хэргийн 128 тал/ албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудад тодорхой тусгагдсан байна.

-хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ж, хохирогч Ш.М нарын Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах ”...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр хамтарч худалдаж авъя..” гэсэн газарт шүүгдэгч Г.Ж өөрөөсөө худалдан авахаар тохиролцсон гэх газрын төлбөрт мөнгө өгсөн шилжүүлсэн гэх баримт хэрэг авагдаагүй байна.

       -Хохирогч Ш.М газар худалдан авах зорилгоор өөрийн дүү болон түүний эхнэр болон бусад хүний дансаар шүүгдэгч Г.Ж-ын данс руу 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгөнөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Г.Жын ******* дугаарын данс руу эхний 140.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  40.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 170.000.000 төгрөг шилжиж орсны дараа шүүгдэгч Г.Ж нь уг газар худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг дансанд нь орсон цаг хугацаанаас өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах, өөрийн ээж болон бусдад өгөх өр төлбөрт шилжүүлэх, хоол хүнсэндээ зарцуулах, бэлнээр мөнгө гаргаж авах зэргээр өөр зүйлд зарцуулахаас гадна харилцан тохиролцсоны дагуу 300.000.000 төгрөг шилжиж орсны дараа 123.350.000 төгрөгийг алт угаах төхөөрөмж авсан нь шүүгдэгч Г.Ж-ын шүүх хуралдаанд мэдүүлэг /3 хавтаст хэргийн 221-224 талын ар тал, 225 тал/  түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан баримтуудад авагдсан байна. 

-Шүүгдэгч Г.Ж нь 10 дугаар сарын 4-ны өдөр өөрийн хаан банкны 5554109282 дугаартай данснаас Н.Ц-ийн хаан банкны 5619193288 дугаартай данс руу 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг боловч Н.Цогт-Эрдэнэд шилжүүлсэн газрын байршил нь хохирогч Ш.М-д зарна гэж итгүүлэн үзүүлсэн газраас өөр байршилд байдаг бөгөөд Н.Цогт-Эрдэнэ нь Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолд “Эрүүгийн 2210011120059 дугаартай хэрэгт шүүгдэгч Н.Ц-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тухайн хэрэгт хохирогчоор оролцсон Г.Ж-т 54.900.000 төгрөг төлж, үлдэх мөнгийг шүүгдэгч болон түүний эхнэр иргэний хариуцагч А.Л нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг /3 хавтаст хэргийн 86-91 тал/ ба Г.Ж нь Н.Ц-д залилуулсан энэ хэрэгт хамааралгүй бөгөөд Н.Ц-д залилуулсан энэ хэрэгт хамааралтай талаар хохирогч Ш.М-д хэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед /шүүхийн шатанд/ хохирогч Ш.М мэдсэн гэж мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг шүүгдэгч Г.Ж нь үгүйсгэж, няцаагаагүй болно.

-шүүгдэгч Г.Ж-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг уг гэрээ нь тамга тэмдэггүй, гарын үсэг дутуу “****” ХХК-ний захирал О-ын Х  (цаашид "Захиалагч гэх), нөгөө талаас **** регистрийн дугаартай "***” ХХКомпани, түүнийг төлөөлж Л.Дн (цаашид "Гүйцэтгэгч" гэх) нар дараах нөхцөлийг харилцан тохиролцож, Монгол Улсын Иргэний хуулийн ***** дугаар зүйлийг удирдлага болгон дараах нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав. гэж уг гэрээг  “****” ХХК-ийг төлөөлж, “***” ХХК-ийн захирал нь О овогтой Х буюу шүүгдэгчийн хамтран амьдрагч гэх О.Х байгуулсан байдаг ба уг гэрээ нь хохирогч Ш.М, шүүгдэгч  Г.Ж нарын “** багийн нутагт ашигт малтмалын нөөц бүхий тусгай зөвшөөрөлтэй газрыг хамтран худалдаж авна“ гэж тохиролцсон цаг хугацаа, хохирогч Ш.Мын газар авч хамтран ажиллахаар тохиролцож мөнгө шилжүүлсэн цаг хугацааны дараа 9 сар орчмын дараа гэрээг үйлдсэн, гэрээнд талуудын тамга тэмдэг дарагдаагүй байсан тул шүүх уг гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /3 хавтаст хэргийн 92 тал/                                                                                                               

      Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ж нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнээс 300.000.000 төгрөгийг авсан үйлдэл “залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно.

       Шүүгдэгч Г.Жын хохирогч Ш.Мд учруулсан нийт хохирол нь  496.940.000 төгрөг байх тул Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасны дагуу их хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

       Түүнчлэн шүүгдэгч Г.Ж нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд: “хохирогч Ш.Мыг залилаагүй, хамтран ажилладаг байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд миний эрхийг хязгаарласан, хохирогч Ш.Мтай хамтран ажилладаг байсан. Одоо ямар ч төлбөргүй, өрөмдлөг хүртэл тавьж байсан..” гэж мэдүүлдэг боловч,

       Эрүүгийн 23334002610082 дугаартай хэрэг хохирогч Г.М нь Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэст “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл”-ийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргадаг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ж мөрдөгч, прокурорын дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирдэггүй байсан талаар хэрэгт мөрдөгч, прокурорын Г.Жыг дуудсан баримтууд авагдсан байдаг ба хохирогч Ш.М, шүүгдэгч Г.Ж нар хамтран ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ж нь И.Чимэдбадам, Б.Баттөр нарын 2 өмгөөлөгч авч мөрдөн шалгах болон прокурорын шатанд эрх зүйн туслалцаа авч байсан, шүүхийн шатанд А.Мөнхтулга, С.Оюунцэцэг нарын өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авсан бөгөөд шүүгдэгч Г.Ж болон өмгөөлөгч И.Чимэдбадам, Б.Баттөр нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхийг нь зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар гомдол хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Жыг шүүх өмгөөлөгч авах эрхээр хангаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, түүнийг өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангасан тул түүний эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.

         Хэрэгт шүүгдэгч Г.Жын хамтран амьдрагч О.Х нь “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар өгсөн байдаг боловч “****” ХХК-ний захирлыг өөрийн хамтран амьдрагч О.Х мэтээр тухайн гэрээ хийгдсэн боловч уг гэрээ хуульд зааснаар талууд гарын үсэг зурж, тамга дарагдаагүй, мөн хохирогч Ш.М, шүүгдэгч Г.Ж нарын “..Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр хамтарч худалдаж авъя..." гэж ярилцсан цаг хугацаа, хохирогч Ш.Маас шүүгдэгч Г.Жт мөнгө шилжүүлж дуусан цаг хугацаанаас /2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 300.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг./ хойно буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэх гэрээ бөгөөд шүүгдэгч хохирогч нарын анх хамтран ажиллахаар тохиролцож, худалдан авах хугацаанаас хойш 9-11 сарын дараа уг гэрээ үйлдэгдсэн байдаг тул шүүх дээрх “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /3 хавтаст хэргийн 30-38 тал/,

       -Мөн тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ж нь өмгөөлөгч А.Мөнхтулгын хамт оролцож, мэдүүлэг өгөхдөө: “Би Мөнхжаргалаас газар авч хамтран ажиллах 350 саяас өвөлжөөний 50 сая төгрөг хасахаар 300 сая байгаа. 300 саяас буцаан шилжүүлсэн 65 сая хасаж байгаа. Үүнд 21 сая, 20 сая 19,3,2 нийлээд 21 сая, газрын төлбөр гээд 1.5 сая шилжүүлсэн. Нийт 64.5 сая хэрэгт авагдсан баримтаас хасагдаагүй. Ингээд 300 саяас 64.500.000 төгрөгийг хасаад үлдэх 235.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Ш.М нь “Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий алтны нөөцтэй” газар хамтран худалдаж авахаар шүүгдэгч Г.Жтай тохиролцсоны өөрт ногдох 350.000.000 төгрөгийг шилжүүлснээс 50.000.000 төгрөгийг хохирогч буцааж авсан талаар маргадаггүй хохирлын хэмжээнээс прокурор хасаж тооцсон байдаг.

         -шүүгдэгч Г.Ж нь “Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600,000 сая төгрөгөөр хамтарч худалдаж авъя..." гэж мөнгө авсан боловч түүнийг залилаагүй, хамтран ажиллахаар тохиролцож авах байсан газар “Эж Эрдэнэ Майнинг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар захирал Базар гэх хүнийх. Мөнхбаяраас 20.000.000 төгрөг орж ирсэн. Үүнийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Эж эрдэнэ Майнинг” ХХК-ийн захирал Базар гэх хүн рүү шилжүүлсэн. Дэрст хонхор нь энэ компанийнх” гэж  мэдүүлдэг боловч,

  хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх шүүх хуралдааны явцад “Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах хамтарч худалдаж авах”-аар тохиролцсон газар нь “***” ХХК-ийн газар мөн эсэх талаар мэдүүлдэггүй бөгөөд Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т:

         “гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ гэж,

       2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин өгсөн: Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ зарим зүйлийг мартсан андуурч өгсөн байна. Т гэх хүн бол “****” ХХК-ийн захирал байгаа юм. Энэ хүн нь тайлан тооцоо, уул уурхайн техник эдийн засгийн үндэслэл гаргадаг юм. Энэ хүнийг би 2018 оноос хойш таньдаг болсон. Компанийн тайлан тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг гаргуулдаг. Би "***” ХХК-г 2020 онд 350,000,000 төгрөгөөр худалдан аваад тухайн үед Түмэн-Одод бичиг баримтаа өгч тайлан тооцоог нь гаргуулж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

        “***" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МѴ- 021246 дугаар тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/.

       Мөн Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д:

Гэрч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр "****” ХХК-ийн захирал нь О.Т бөгөөд шүүгдэгч Г.Ж болон М.Ц нарыг танихгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Жын "****” ХХК-ийн газар авахаар захирал нь Б-т мөнгө шилжүүлсэн гэх мэдүүлэг няцаагдаж байх тул дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгч С.О, шүүгдэгч Г.Жын гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч Г.Ж нь үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг ...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ш.Маас 496.940.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан нь үйлдэл нь

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш гэж заасан их хэмжээний хохирол хамаарч байна.

Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ш.Маас “өөрийн ашигт малтмалын зөвшөөрөл бүхий газрыг худалдана” гэж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 7 дугаар хүртэлх хугацаанд нийт 196.940.000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр “*** дугаар багт байрлах” ашигт малтмалын нөөц бүхий тусгай зөвшөөрөлтэй газрыг хамтран худалдаж авна” гэж 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 300.000.000 төгрөгийг хохирогч Ш.Маас нийт 496.940.000 төгрөгийг өөрийн хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно...” гэх гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Г.Ж нь үргэлжилсэн үйлдлээр Ш.Мыг “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ш.Маас нийт 496.940.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг шилжүүлэн авсан..” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ш.Мд нийт 496.940.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Жыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгч улсын яллагчаас “...Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг нотлох баримтаас хасуулах саналыг гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Жт холбогдох эрүүгийн **** дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа явуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа явуулахдаа Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дагвадорж нь шүүгдэгчийн охин болох Д.Яыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр татаж, иргэний хариуцагч Д.Яаас мэдүүлэг авсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Нандин-Эрдэнэ нь “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/136 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол”-д авагдсан Г.Жын эзэмшлийн *** дугаарын дансыг битүүмжилсэн шийдвэрийг цуцалсан гэх баримтыг гаргаж өгсөн мөн шүүгдэгч Г.Жын эзэмшлийн *** тоот дансыг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 22390764/03-136 дугаартай тогтоолоор битүүмжилсэн байх хугацаанд иргэний хариуцагч Д.Яын эзэмшлийн *** тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 6.400.000 төгрөгийг шилжүүлсэн авсан үйлдэлд,

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Яын “...Миний дансаар 6.400.000 төгрөг орж ирсэн. Гэхдээ би энэ мөнгийг хувьдаа ашиглаагүй. Ээж миний картыг ашигладаг байсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Г.Жын “ миний данс тухайн үед битүүмжлэгдсэн байсан тул охиныхоо дансаар авсан уг мөнгийг би өөрөө авсан” гэж тус тус мэдүүлсэн иргэний хариуцагч Д.Яыг уг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж үзэх үндэслэлгүй байх тул Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дагвадоржийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.5 Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлсон.

Шүүгдэгч Г.Ж гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгөд хохирол учирсны улмаас хохирогч Ш.Мд 496.940.000 төгрөгийн хохирол учирсан уг хохирлыг шүүгдэгч Г.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд төлж барагдуулаагүй байна.

         Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Жыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан 496.940.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг танилцуулсны дараа,

        шүүгдэгч Г.Ж болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нараас: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан”-аар шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1  дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасан хугацаанд буюу шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад хүртэл завсарлуулж, шүүхээс тогтоосон хугацаанд шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Г.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаас гэмт хэргийн хохирол 496.940.000 /дөрвөн зуун есөн зургаан мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Мд олгож шийдвэрлэлээ.

        Хэрэгт хохирогч Ш.Мын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” гаргаж, хохирогчийн сэтгэцэт учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамааруулахаар зэрэглэл тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул хохирогч Ш.М “сэтгэцэд учирсан хохирол гаргуулах” хүсэлтийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.

       Түүнчлэн хохирогч Ш.М нь өөрт учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс учирсан өвдөлт, зовуурь, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөж амьдралын чанар алдагдсан гэх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс:

“Шүүхээс шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Иймд шүүгдэгчийн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, урьд 2 удаагийн буюу тэнсэх болон торгох ял шийтгэлтэй хувийн байдлыг дүгнээд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь хэсэгт заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх санал гаргаж байна. Учир нь дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх ял шийтгэлийн зорилго биелээгүй байна. Бүрэн ухамсарлаагүй байна гэж дүгнэлээ. Хохирол төлбөрийн хувьд өнөөдрийг хүртэл хохирогчид ямар нэг хохирол төлбөр төлөөгүй байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан дээрх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хорих ялаас хасуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс:

“Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Ш.Мын өмгөөлөгч оролцож байна. Шүүгдэгч Г.Жын хувьд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 496.940.000 төгрөгийн хохирол учирсан. Гэм буруу дээр анхнаасаа маргасан учир хохирлоо төлөх санаачилга гаргасангүй. Урьдчилан шүүгчийн туслахад мэдэгдсэн. Надтай холбогдоход ч шүүхийн үүдний самбарт миний дугаар байсан. Урьд нь найз нөхдийн харилцаатай байсан. 2 удаа гэмт хэрэгт холбогдож байсан байж гэмшсэн шинжгүй. Огт хохирол төлөөгүй, 100.000 төгрөг ч төлөөгүй. Уулзаад 5 минут ч бололгүй 2, 3 минут болоод цааш эргээд явсан. Ялаа эдлээд гарна гэсэн байдалтай зогсож байна. Энэ гэмт хэргийн хувьд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай. Улсын яллагчийн зүгээс дундаж хэмжээгээр ялын санал гаргаж байна. Хохирогчийн хувьд асар их хохирсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байгаа. Улсын яллагчийн ялын санал бага байна гэж үзэж байна. Тиймээс шүүхээс хохирогчийн хор уршиг огт арилаагүй, шүүгдэгч анхнаасаа гэм буруу дээр маргасан. 100.000 төгрөг бариад ирсэн ч сэтгэл, ийм байдалтай орж ирж байгаад хэцүү байна. Хорих ялыг дэмжиж байна” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх заалт байгаа. Улсын яллагч шүүгдэгчийн 2 удаагийн ял шийтгэлийг ял хүндрүүлэх нөхцөл гэж үзээд байгаа юм уу. Өмгөөлөгч улсын яллагчийн үүрэг хүлээдэггүй. Хохирогчийн өмгөөлөгч байсан ч хүний ялладаггүй. Хорих ялын хэмжээг ихэсгээд өгөөч гэж байгаа өмгөөлөгч анх удаа харлаа. Би 38 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хүнийг нийгмээс тусгаарласнаар хүний амьдрал сайхан болох уу. Учирсан хохирол байхгүй болно гэх зүйл байхгүй. Энэ хүний ард 3 өнчин хүүхэд байгаа. Эмэгтэй хүн ингэж байгаад гайхаж байна. Хүн хохирсон бол хохирогчийн өмгөөлөгч хохирлыг төлүүлэх арга хэмжээ авдаг. Зөвхөн өөрөө ярь гээд байна. Би өчигдөр шүүгдэгчтэй уулзаж байгаад утаснууд руу нь залгасан. Шүүгдэгч хамтран амьдрагчтайгаа хамт байхгүй байгаа. Цагдан хоригдож байх хугацаанд нь тэр залуу алга болсон. Тэр залуутай ярьсан баримт ч байхгүй байна. Заамар суманд байгаа төхөөрөмжийг авъя гэвэл өгье, бичиг баримтыг нь шилжүүлье гэж ярьсан. Баримт байна. Хохирогчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүгдэгч ажил хийж байж төлнө. Би хохирогчийн зүгээс битгий олон жил өгөөч. Ажил хийх боломжийг олгооч. Тэгж байж хохирол бараглуулж өгөөч. Энэ хүн хоригдлоо гээд зөрчигдсөн эрх сэргэх үү гэж хохирогч нар хэлдэг. Урьд 2 удаагийн ял шийтгэлийн нэг нь хохирогч “Би нялх хүүхэдтэй. Чи хариуцлага хүлээчих” гэж хэлж хүний өмнөөс шийтгэл хүлээсэн талаар шийтгэх тогтоолыг өгсөн байгаа. Мөн уг шийтгэл хүлээсэн нь залилах гэмт хэрэгтэй огт хамаагүй. Урьд шийтгэгдэж байсан гээд эрүүгийн хариуцлагыг хүндрүүл гэх заалт байхгүй. Хэрэг гарах болсон нөхцөл миний үйлчлүүлэгч хохирогчтой хамтарч ажиллаж байсан. Залилах гэмт хэргийн гол шинж хүний мөнгө аваад өгөхгүй байдаг. Гэтэл хохирогчийн өгсөн мөнгөнөөс 110.000.000 төгрөгийг өгсөн баримт байгаа. Энэ залилах гэмт хэрэг биш гэж маргасан. Юу ч өгөөгүй гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Миний үйлчлүүлэгчид боломж олгоно уу. Энэ гэмт хэргийн хувьд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай. Гэрээ хэлцэл хийгээд ажил нь эхлэх гэж байсан. Тиймээс нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Засаршгүй гэмт хэрэгтэн биш. Нийгмээс олон жил тусгаарлаад хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй. Эдгээрийг харгалзан үзнэ үү?” гэсэн саналыг шүүхэд тус тус гаргав.

Шүүгдэгч Г.Жаас: “Их хэмжээний хохирол учруулаад гэмшсэнгүй гээд байна. Би мөнгийг нь аваад өөртөө хадгалаагүй, өөртөө хэрэглээгүй. Юм бүхнийг үгүйсгэж байна. Би зохиож яриагүй. Бүх зүйл дансны хуулгатайгаа байгаа. Дандаа ховын юм чанартай зүйл ярьж байна. Хамтран амьдрагч Хатанбаатар гээд байна. Намайг хоригдсоноос хойш Мөнхжаргалтай тэр хүн яриад надаас илүү мэдэж байсан учраас утсыг нь авсан. Түрүүн 2 минут ярилцсан. Удаан ярихаар ярьсан, хурдан ярихаар яриагүй гэх зүйл байхгүй. Би өөрийн бодож байгаа зүйлээ хэлсэн. Ажиллаж байж өгнө. Би байхгүй байвал төхөөрөмжийг ашиглаж чадахгүй. Тиймээс чи аваа гэхэд “үгүй би мөнгөө л авна” гээд загнаж орилж ярьснаа бусдыг тэгсэн гэж яриад байна. Өмгөөлөгч нь хамт байж байсан юм шиг яриад байна. Хамт уулзах байсан байна. Би хохирлоо гээд байна. Бидний ярьсан яриа 2 минутад багтсан. Ажиллаж байж өгнө. Өөр боломж байхгүй байна гэж хэлсэн. Би л хохирсон гээд байна. Надтай хамт миний ээж, ах дүү нар, 3 өнчин хүүхэд байгаа. Дандаа өсвөр насны хүүхдүүд байгаа. Адилхан л хүүхэдтэй. Би хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн гэж харж байгаа. Насанд хүрсэн том хүүхэд маань шүүх хуралдаанд ирээд Мөнхжаргал эгчээ гээд л явсан. Энэ мөрдөн байцаалт прокурорын шатанд их явлаа. Шүүхэд горьдлого тээгээд ирсэн. 100.000 төгрөг ч  өгөөгүй гээд байгаа. Би анхнаасаа худлаа хэлээгүй. Залилан хийгээгүй. Өөрөө хөдөлмөрлөж ирсэн. Энэ хүнтэй нийлэхээс өмнө надад бүх юм байсан. Одоо миний нэр дээр юм алга. Гэхдээ надад хөдөлмөрлөх боломж байна. Энэ ажил өвөл, намар, хавар хүлээгээд улирал нь ирэхээр ажилладаг. Мөнхжаргал ажил байхгүй гэж байна. Би ажил олж, би л явж байсан. Булганд явсаар байгаад ажиллах гэрээ хийгээд хурал нь 1 дэх өдөр болох байсан. Хүсэлт өгөөд хойшлуулсан. Хүлээгдээд байж байна. Анх удаа Төв аймаг Заамар суманд Эрдэнэбаяр гэж байцаагч дээр байхад элт Мөнхжаргалын талд орж байхад хажуу өрөөнд байсан цагдаа орж ирээд “та нар зөөлөн ярь л даа, хэргийг нь иргэн рүү явуул, газрын маргаан байна” гэж байхад Эрдэнэбаяр “үгүй” гэж байсан. Ингэж явсаар өдийг хүрлээ. Өнөөдөр намайг юу ч өгсөнгүй гэж байна. Прокурорын шатанд байхад 611.000.000 төгрөгийг өг гэж байсан. Мэдүүлэг авч байгаагүй. Энэ асуудал дансны хуулгануудаар нотлогдоно. Би өмгөөлөгчийн асуудалтай байж байгаад өнөөдрийн өмгөөлөгчтэйгөө байна. Баттөр өмгөөлөгчтэй байхдаа хүртэл би мөрдөн байцаалт болон прокурор дээр баримтуудаа өгөх гэж үзсэн. Миний гэсэн юм юмнуудыг авахгүй, зарим нь хөөж гаргаад өдийг хүрсэн. Яаж хохироосон талаар гаргаад ирээч ээ гээд л байгаа. Би эхнээсээ залилан хийгээгүй гэдэг дээр байгаа. Загнуулаад явж байна. Торгуулийн ял өгч болохоор байвал надад торгуулийн ял өгнө үү. Бүх зүйлийг үнэн зөвөөр нь гаргаж өгнө үү. Би боломж бололцоогоо ашиглаад алт угаах төхөөрөмж авах хүсэлт гаргасан, хэрэв хэрэглэхгүй гэж байгаа бол би хэрэглээд мөнгө гаргаад өгье.” гэсэн эцсийн үг шүүхэд хэлэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Жт шүүхээс оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүх шүүгдэгч Г.Жт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.Жын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 137 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 138 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 139 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 хавтаст хэргийн 140 тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 141 тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1 хавтаст хэргийн 142 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 143 тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шүүгдэгчийн үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, гэмт этгээдийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно” гэж,

Мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Жт оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал”-ыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Жын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2434********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж-аас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Г-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний хохирол” учруулж“ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б овогт Г-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаас 496.940.000 /дөрвөн зуун ерэн зургаан сая, есөн зуун дөчин мянган/ төгрөгийг төгрөгийг гаргуулж, Төв аймаг *** сум ** дугаар баг, ** тоотод оршин суух хохирогч Ш.М-д олгож, хохирогч Ш.М нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн “иргэний хариуцагчаар Д.Яыг татах тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн 2434********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж-аас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

       10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатын прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ