Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2018/00520

 

 

 

 

 

 

 

 

 

           2018 оны 07 сарын 18 өдөр

   

 

 

 

 

 

 

 

Дугаар 156/ШШ2018/00520

 

 

 

 

 

 

 

 

 Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                     156/2017/00335/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:

Хариуцагч: Хэнтий аймгийн Ш......... албанд холбогдох,

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ...................... тоотод оршин суух, Л.Э. нэхэмжлэлтэй,

 

 “Хэнтий аймгийн ................. баг, “Улаан-Өндөр” гэдэг газарт байрлах, амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилж, хураасныг хасуулж, эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э., түүний өмгөөлөгч Б.Б., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н., гуравдагч этгээд М.Э., түүний өмгөөлөгч Г.Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Э. нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Э.тэй 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Б.Ө.” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Манай компани Хэнтий аймгийн Баянхутаг сумын 02 дугаар баг, Улаан-Өндөр гэдэг газарт байрлах амралтын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газар бүхий амралтын газартай бөгөөд миний бие Улаанбаатар хотод ажилладаг тул М.Э... уг газрыг хариуцан ажиллуулдаг байсан юм. Компани байгуулагдсанаас хойш М.Э. надад элдэв шалтгаан тоочин ашиг орлого гэж огт өгч байгаагүй.

Миний бие 2017 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн төвд ажиллахаар шилжиж ирсэн. Намайг ирэхэд Э. нь олон хүнээс мөнгө зээлж Хэнтий аймгийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Шийдвэрүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь М.Э.н төлбөрийг барагдуулах ажиллагаанд “Б.Ө.” ХХК-ийн хөрөнгө болох Хэнтий аймгийн .....гэдэг газарт байрлах, амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилж хураасан тогтоол гаргасан байсан. Одоо уг хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа гэсэн. Миний бие “Б.Ө.” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Э.с төлбөр гаргуулахаар битүүмжилж хураан авах тогтоол нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар гомдол гаргаж байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн авч Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гаргасан М.Э.д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгө битүүмжилж, хураасан тогтоолоос “Б.Ө.” ХХК-ийн хөрөнгө болох Хэнтий аймгийн .У.Ө. гэдэг газарт байрлах амралтын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилж, хураасныг хасуулж, эд хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэв. (хх-ийн 1 тал )

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Төлбөр төлөгч М.Э. нь Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар шүүгчийн захирамжаар П.Г.т 15141,4 мянган төгрөг,

Мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1912 дугаар шүүгчийн захирамжаар Г.Н.д 5500,0 мянган төгрөг,

Мөн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 391 дүгээр шүүгчийн захирамжаар “Т.ц.” ХХК-д 7333,1 мянган төгрөг,

Мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжаар Н.Пү..д 5133,6 мянган төгрөг,

Мөн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамжаар “М.ш.” ХХК-д 2355,0 төгрөгийн төлбөрийг тус тус олгуулахаар шийдвэрлэгдсэний дагуу 108 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ө.М. шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болно.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна” мөн 86.6- д “Энэ хуулийн 86.5-д заасан төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан нь хууль зөрчсөн гэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. (хх-ийн 30 тал)

 

Гуравдагч этгээд М.Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э. нь “Б.У.н Ө.” ХХК-ийн тавин хувийг эзэмшдэг нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Л.Э. нь Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж “иргэн М.Э. Хэнтий аймгийн Б.сумын 02 дугаар баг, “У.Ө.” гэдэг газарт байрлах, амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилж, хураасан жагсаалтаас хасуулж тус эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н. нь иргэн М.Э.нь иргэд болон байгууллагад 30 гаруй сая төгрөгийн өртэй тул түүний Хэнтий аймгийн Баянхутаг сумын 02 дугаар баг, “У.Ө.” гэдэг газарт байрлах, амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилж, хураасан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэр гүйцэтгэгч Ө.М. нь М.Э.н төлбөрт Хэнтий аймгийн ...................гэдэг газарт байрлах, амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг хурааж битүүмжилсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи  бичгийн нотлох баримтуудаас харагдаж байна. Үүнд:

1.    Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 08 дугаар

сарын 18-ны өдрийн 01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолын хуулбар, (хх-ийн 31 тал)

2.    Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар

сарын 11-ний өдрийн 17240030/02 дугаартай, шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, (хх-ийн 32 тал)

3.    Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1,

15 тал)

4.    Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н. шүүхэд

болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 30 тал)

5.    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Эрдэнээгийн шүүх

хуралдаанд гаргасан тайлбар

6.    Гэрэл зураг, (хх-ийн 6-7 тал)... зэрэг болно.

Маргааны үйл баримт болох Хэнтий аймгийн .................гэдэг газарт байрлах, “Б.Өн.” ХХК-ийн хөрөнгө амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газар зэрэг нь “Б. Ө.” ХХК-ийн эд хөрөнгө болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а. Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн № 000125609 дугаартай

гэрчилгээний хуулбарт:.. “Б.Ө.” ХХК... 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулсан,... гишүүдийн тоо 2... гэжээ. (хх-ийн 62 тал)

б. “Б.Ө.” ХХК-ийн дүрэмд:... Компанийг үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшигчийн нэр М.Э., (.... регистрийн дугаартай) Хэнтий аймгийн ......”... Л.Э. (.................. регистрийн дугаартай), Улаанбаатар хотын ................11 тоот... гэжээ. (хх-ийн 3 тал)

в. Гэрч Л.Б. шүүхэд өгсөн:.. “Б.Ө.” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан.... Л.Э. уг компанийн тавин хувийн хувьцаа эзэмшдэг гэсэн мэдүүлэг. (хх-ийн 60 тал)

г. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1,

15тал)

д. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Э.н шүүх хуралдаанд гаргасан:.. Л.Э. нь “Б. Ө.” ХХК-ийн  тавин хувийг эзэмшдэг нь үнэн гэсэн тайлбар... зэрэг болно.

Иймд Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Л.Эн.н нэхэмжлэлийг хангаж, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ө.М.ийн иргэн М.Э.ийн төлбөрт гүйцэтгэх ажиллагаа явуулсан Хэнтий аймгийн ............гэдэг газарт байрлах амралтын газрын 7 байшин, 5 гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол, эд хөрөнгө хураасан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17240030/02 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, тухайн эд хөрөнгүүдийг чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч Л.Э. нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг баримтлан төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхтэй байна гэж дүгнэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлтээ шүүх хуралдаанд бичгээр гаргасан байна... (хх-ийн 71 тал)

    

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-т заасныг баримтлан Л.Э.н нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн шүүхийн ш.............д холбогдох, тус байгууллагын Хэнтий аймгийн .............гэдэг газарт байрлах, амралтын газрын 7 ширхэг байшин, 5 ширхэг гэр, 1 зоогийн газрын зориулалттай байшин, газрыг битүүмжилжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17240030/02 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгож, тухайн эд хөрөнгүүдийг чөлөөлсүгэй. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ