Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/275

 

 2025       6         12                                           2025/ШЦТ/275

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,

-улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

-шинжээч Ш.Пүрэвдулам /онлайн/,

-шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 2434002100521 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овгийн Ц-ын Б, /регистрийн **** дугаартай/, 1964 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн *** сумын *** баг, *** гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавья шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр улсын дугаартай Тоёота маркийн тундра загварын тээврийн хэрэгслийг жолоодож, тээврийн хэрэгслийг шавраас гаргахаар хөдөлгөх явцдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчиж С.О-ыг мөргөсний улмаас түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл,

 

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр улсын дугаартай Тоёота маркийн тундра загварын тээврийн хэрэгслийг жолоодож, тээврийн хэрэгслийг шавраас гаргахаар хөдөлгөх явцдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчиж С.О-ыг мөргөсний улмаас түүний амь насыг хохироосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон байна.

 

1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Тухайлбал,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-оос: “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасандаа гэмшиж  байна.” гэв.

 

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “1 жилийн өмнө харамсалтай зүйл болсон. Би дэргэд нь байгаагүй. Ээж маань бурхан болсон. Маш харамсалтай зүйл болсон. Архаг хууч өвчингүй хүн байсан. Ам бүл 4, дээрээ ганц ахтай. Гомдолгүй гэж хэлж чадахгүй. Ээжийн маань дээр 7 эгч байгаа, 2 ач, 2 зээ бүх хүмүүс харамсаж байгаа. Хуулиар холбогдохгүй ч 1 сарын дараа 49 хоног дуусаагүй байхад аав маань нас барсан. Хамаатан хүмүүс учир зөөлөн наанатай цаанатай хандаж байгаа. Сэтгэл санааны хохирол оршуулгын зардал 75.000.000 төгрөг өгсөн. Нэмээд нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ хуульд заасан зүйл ангиар хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжээч Ш.Пүрэвдулам шүүхийн хэлэлцүүлэгт:  “2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2223 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөрдөгч нь Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой С.Жигжидсүрэн. Төв аймгийн **** сумын *** дүгээр баг *** улсын дугаартай Toyota маркийн тундра загварын тээврийн хэрэгсэлд С овогтой О /РД:****/ нь мөргүүлж нас барсан гэх хэрэгт С.О-ын өмссөн хувцсанд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоол 1 хувь, объект 12 ширхэг, шинжээчид тавьсан асуулт 1. Амь хохирогч С овогтой О-ын өмсөж байсан хувцас нь шинжилгээнд тэнцэх эсэх?, Хэрэв тэнцэж байвал амь хохирогчийн хувцаснаас цус илрэх эсэх?, 3. Асуултад дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэлтэд тусгах? гэсэн байна. Шинжилгээгээр хар хөх өнгийн нимгэн хүрмээс цусны ул мөр илэрсэн. Эхний шинжилгээ урвал явагдаагүй байсан учир түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд цусны бүлэг 2 дугаар бүлэг гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэм дээр илэрсэн цус хүний цус байна. 1 дүгээр бүлэг гэж дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбоотой мөрдөгчийн асуултад тайлбар, мэдүүлэг өгсөн. Зөрүүтэй байсан учир дахин шалгаад урвалын үр дүнг дүгнэлт дээр зөрүүтэй бичсэн байна. Мөн шинжээчээс цусны бүлгийн харьяаллын талаар асуулт асуугаагүй байсан байна гэж тайлбар мэдүүлэг өгсөн” гэв.

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад: мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад: мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 209-р тал/,

-Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р тал/,

-Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35-р тал/,

-Гэрч Э.Э мөрдөн шалгах шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р тал/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р тал/,

-Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р тал/,

-Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 211-р тал/,

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р тал/

-Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р тал/,

-Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61-р тал/.

-Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 213-р тал/,

-Шинжээч Ш.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 217-р тал/,

-Шинжээч Р.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 219-220-р тал/,

-мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай болсон тул Төв аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-69-р тал/,

-мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай болсон тул “Цагаан шонхрын жигүүр" НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 25- ны өдрийн 46/82 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 189-190-p тал/,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...Ц.Б-ийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 1,31% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 227-228-р тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 06-20-р тал/,

-Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /хавтаст хэргийн 223-224-р тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч  Ц.Б нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасандаа гэмшиж  байна” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, хохирогч, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт.

Шүүх шинжилгээний “Цагаан шонхрын жигүүр" НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46/82 дугаартай  дүгнэлтэд: ”Шүүгдэгч Ц.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан ба энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэргийн үндсэн шинжийг,

Шүүгдэгч Ц.Бийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн  С.Отгонжаргалын амь нас хохирсон нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаартай дүгнэлтэд: “Амь хохирогч С.О-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр /хүний хүчнээс давсан үйлчлэлээр/ үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь хохирогч нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүсэх боломжтой. 4. Амь хохирогчийн цусанд 3,1 промилли, цусанд 2.8 промилли ходоодны шингэнд 7.5 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 3.1 промилли спиртийн зүйл илэрсэн нь "ХҮНД" зэргийн согтолт болно. 5. Амь хохирогч нь А(II) бүлгийн цусны харьяалалтай байна. 6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй 7. Амь хохирогч нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.” гэснээр хууль зүйн хувьд энэ хэргийн улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн шүүдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...Ц.Б-ийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 1,31% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан байна. /хавтаст хэргийн 227-228-р тал/,

 

Мөн “Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “...жолоочийг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль хувь илэрвэл ...согтууруулах ундаа” хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох хэрэг учрал болох үед хамт байсан гэрч М.Г-ын мэдүүлэг,

гэрч С.О-ийн мэдүүлэг, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон дээрх үйл баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тогтоогдоогүй, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй  байна.

 Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг буюу “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон”, “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсоныг дурдах нь зүйтэй.

1.5.Хохирол, хор уршиг

 

Гэмт хэргийн улмаас нэг хүний амь насыг хохирсон хор уршиг арилаагүй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн оршуулгын зан үйл болон Сэтгэл санааны хор уршгийн зардалд шүүгдэгч Ц.Б-той харилцан тохиролцож, 75.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Б-оос гаргуулах хохирол төлбөргүй байна.

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч Э.Уянгаас:

Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 75.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, хор уршиг арилахгүй боловч хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилснийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 9 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Уг хорих ялын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хорих ялыг эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох ялыг эдлүүлэх санал гаргаж байна. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчтай санал нэг байна” гэсэн саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Үүнд маргаагүй, өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Улсын яллагчийн зүгээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Зам тээврийн осол нь гэм буруугийн шууд санаатай байдаггүй. Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй. Амь хохирогчийн ар гэрт тодорхой хэмжээний буюу 75.000.000 төгрөгийг өгсөн. Хамаатан садан хүмүүс 2 талд маш хэцүү нөхцөл байдалд байгааг шүүх харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ½ -ээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүхэд тус тус гаргаж,

 

Хохирогч: “Хэлэх зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэх санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

Шүүгдэгч: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагаас гаргасан: ”Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ½ -ээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч дэмжиж, тусгай санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 192 тал/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /1 хавтаст хэргийн 193-194 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 хавтаст хэргийн 195 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 196 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй боловч гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зан үйл болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн, шинжээчийн 62 дугаартай дүгнэлтэд : “...амь хохирогчийн цусанд 3.1 промилли, ходоодны шингэнд 7.5 промилли спиртийн зүйл илэрсэн нь “хүнд” зэргийн согтолтод хамаарч байна.” гэсэн нь нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

шүүгдэгч Ц.Б-ийн холбогдсон Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” ял шийтгэл оногдуулахаар тогтоосон байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн /Шударга ёсны зарчим/ 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх/ 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.

Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд хөнгөрүүлэн оногдуулж болох юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг мөрдөн шалгах, прокурор, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн чанар, хэр хэмжээг хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж түүнд тухайн зүйл хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, /хохирогч нь хүнд зэргийн согтолттой бөгөөд  тухайн гэмт хэрэг гарахад болгоомжгүй хандсан нөхцөл байдал, хохирогч, гэрч шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хавтгайран хэрэглэсэн нөхцөл байдал/ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

 

Мөн шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2434**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас шүүх хуралдаанд гэрч Э.Э-ийг оролцуулах хүсэлт гаргаснаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овгийн Ц-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон”, “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Б-ийн /B ангиллын 1436370 дугаартай/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн 2434*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д оршуулгын болон сэтгэл санааны хохиролд 75.000.000 төгрөг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих эдлэх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

         

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ