Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/02117

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/02117

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Эмнэлэг 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух,Ш.Б /РД:000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗДЗД, Засаг даргын Тамгын Газар /Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-0 хаягт байрлах/-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 20.240.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б миний бие 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад улмаар иргэдийн нийтийн хурлын сонгуулиар ялалт байгуулан дөрвөн жилийн хугацаатай сонгогдон ажилласан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаасаа хууль бусаар халагдсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 270 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА000/000 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 351 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 4 сарын цалин болох 3.154.787 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

БЗДЗД нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж намайг эгүүлж ажилд авахгүй, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгоогүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараалан шаардлага хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байсан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн бол 23 сарын хугацааны цалин гарахгүй байх байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гэж тодорхойлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс ажилгүй 23 сар байсан тул энэ хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу олговор гэж үзсэн.

Тус хорооны Иргэдийн нийтийн хурал 2018 оны 04 сард хуралдаагүй, учир нь уг хуралд хорооны иргэд, бүх намын төлөөлөл оролцдог. Гэтэл тийм хурал зарлагдаагүй байхад миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэдгийг зөвшөөрөхгүй.

Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс ЗД хууль бус захирамж гаргасныг тогтоосон. Тамгын газар нь засаг даргын ажлын алба бөгөөд энэхүү хууль бус шийдвэрийг биелүүлж оролцсон гэж үзэж хариуцах ёстой гэж үзсэн.

Шүүхийн шийдвэрийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэрэгжинэ гэдгийг урьдчилан таамаглаж чадаагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон.

Иймд БЗДЗД, Засаг даргын Тамгын газраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан 23 сарын хугацааны цалин, хөлсний олговот 20,240,000 төгрөгийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч БЗДЗД, Засаг даргын Тамгын Газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш.Б-ын нэхэмжлэлтэй, БЗДЗДд холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА00/000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 17 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын 2015 оны Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Б-ыг урьд эрхэлж байсан 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.154.787 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байдаг.

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Ш.Б-ыг тус дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.154.787 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2018.04.13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх тогтоолоос үзэхэд Ш.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авчихсан, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь биелэгдсэн. Одоо нэхэмжлээд байгаа 23 сарын хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гэдэг нь хэдий хугацааных гэдэг нь тодорхойгүй байна. Хууль зүй Дотоод хэргийн сайдын А/270 тоот тушаалаар түүний ажилгүй байсан хугацааны цалинг олгочихсон. Ш.Б нь гэм хорын хохирол нэхэмжлээд байгаа юм уу, эсхүл ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй гэж үзэж байна. Түүнээс гадна 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн тус 17 дугаар хорооны Засаг даргаар н.Э-ийг томилсон.

Иймд Ш.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч БЗДЗД, Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20.240.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Ш.Б-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.154.787 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийхийг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА000/000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор Ш.Б-ыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

/хх-ийн 33-46 дугаар тал/

 

Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ш.Б-ыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх нийт хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.154.787 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч дүүргийн Засаг даргад даалгасан байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/12 тоот Ш.Б-ыг 17 дугаар хорооны Засаг даргаар томилох тухай захирамжаар түүнийг тус хорооны Засаг даргаар томилсон, үүний үндсэн дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа мөн өдрөөр дуусгавар болсон нь тогтоогдож байна.

/хх-ийн 66 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд БЗДЗД нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийдвэрийн заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д: Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй,

36.1.2-т: Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж зааснаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогч нь ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь ажил олгож БЗДЗД хүлээх үүрэг болно.

 

Дээрх байдлаас дүгнэхэд Ш.Б-т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин 20.240.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Б-ыг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойших ажилгүй байсан хугацаа хамаарах юм.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийдвэрээр Ш.Б-ын дундаж цалин хөлсийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх 89 өдрийн цалин хөлсийг 35.447 төгрөг гэж тооцсон байна.

 

Ш.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 484 хоногийн цалин хөлсийг 35.447 төгрөгөөр тооцож, дээрх хугацаанд 17.156.348 төгрөг гэж тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь дээрх хугацаанд Ш.Б-т цалин хөлс олгож байсантай холбоотой баримтыг ирүүлээгүй болно.

 

Иймд Ш.Б-ын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17.156.348 төгрөгийг БЗДЗД, Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.083.652 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Б-т холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

115 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг уд

:

1.  69 үгээ 69.1- БЗДЗД, Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны д 17.156.348 т Ш.Бт , 3.083.652 .

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ш.Бын эрүүл мэндийн болон , эрүүл мэндийн болон нийгмийн БЗДЗД, Засаг даргын Тамгын газарт .

 

3. 7 7.1.1, 57 57.1, 60 60.1- хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 243.732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. 120 120.2- , ,  14  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7- , 7 14 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ