| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/276 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.8.2., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/276
2025 05 14 2025/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбаяр хөтөлж,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Э.Уянга,
-шүүгдэгч С.О,
-иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж овогт С-ын О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2434******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж овогт С-ын О, /***** дугаарын регистртэй/ 1976 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Төв аймаг дахь Политехникийн коллежид жижүүр ажилтай, Төв аймаг ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С-ын О нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Политехник коллежийн урд талын хатуу хучилттай нийтийн эзэмшлийн зам дээр төмс тариалах талбайд газар хагалах зорилгоор хөдөө аж ахуйн трактороор шороо бутлагч төмөр булыг дээш нь өргөхгүй чирч явсны улмаас тус замд 150 м урттай, олон тооны 4 см харьцах 5 см тойргийн хэмжээтэй цоолж гэмтээн эвдрэл үүсгэж 9,348,219 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.О нь: “Мэдүүлэг тайлбар өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь: “Төв аймгийн Заамар сумын Политехник коллежийн урд талын хатуу хучилттай замын эвдрэлийн үнэлгээг дахин үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр тухайн замын хохирлын үнэлгээг 1.897.747 төгрөгөөр тогтоосон байна. Манай байгууллага уг хохирлыг өөрийн хүч бололцоогоор завсарласан бөгөөд биднээс 2,040,000 төгрөгийн хөрөнгө зарцуулж хохирлыг барагдуулж хохиролгүй болгосон.” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
С-ын О нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Политехник коллежийн урд талын хатуу хучилттай нийтийн эзэмшлийн зам дээр төмс тариалах талбайд газар хагалах зорилгоор хөдөө аж ахуйн трактороор шороо бутлагч төмөр булыг дээш нь өргөхгүй чирч явсны улмаас тус замд 150 м урттай, олон тооны 4 см харьцах 5 см тойргийн хэмжээтэй цоолж гэмтээн эвдрэл үүсгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.897.747 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн -6 тал/,
-"Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11-р тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 9-16 тал/,
-Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р тал/,
-Гэрч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р тал/,
-С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Заамар сумын төвд Заамар сумын Политехникийн коллежийн ногоог тарихаар шүүгдэгч байгууллагын тракторыг жолоодоод, шороо бутлагч бул чирээд талбай руу явж байхдаа сумын төвийн засмал зам дээгүүр явсан юм. Тэгтэл бутлагчийн бул зам дээгүүр чирээд зам эвдэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60-р тал/
-Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны дугаартай 2023 онд "Кюук линк" ХХК нь сумын төвийн доторх 0.9 км авто замыг хийж гүйцэтгэсэн юм..." гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 68-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн TU-24-105 дугаартай зам засварын төсөвт өртгийн 2024 оны 05 дугaap сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нь 9.348.219 төгрөг болно..." гэсэн тайлан хавтаст хэргийн 37-41-р тал/
Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 2025/ШЗ/749 дугаартай захирамжид зааснаар
Иргэний нэхэмжлээгчээр “Ай Би Би Ай” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн иргэний нэхэмжлэгчээр татах тухай “тогтоол /хэрэгт авагдсан баримтаар/
Иргэний нэхэмжлэгч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,
Төв аймгийн Заамар сумын хэсэгчилсэн ерөнхий 1-р хэсгийн төв доторх, 882 метр урт авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээ “ 5 хуудас баримт/хэрэгт авагдсан баримтаар/,
Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/206 дугаартай албан бичигт: “ Заамар сумын Засаг Тамгын газар нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Ай Би Би Ай” ХХК-тай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай 05 тоот гэрээг Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.” гэсэн заалтыг үндэслэн дээрх гэрээг байгуулан ажилласан болно.” гэжээ.
“Дамно үнэлгээ“ ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: “ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нийт дүн 1.897.747 төгрөг “ гэжээ.
“Дамно үнэлгээ“ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн лавлагаа тодорхойлолтод “ Дамно үнэлгээ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2023 оны 11 сарын 28-ны өдрөөс 2028 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй” гэсэн баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч С.Оын “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. “ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт”...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй байна.” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч ,иргэний хариуцагч нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Уянга:
“Шүүгдэгч С-ын О нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Политехник коллежийн урд талын хатуу хучилттай нийтийн эзэмшлийн зам дээр төмс тариалах талбайд газар хагалах зорилгоор хөдөө аж ахуйн трактороор шороо бутлагч төмөр булыг дээш нь өргөхгүй чирч явсны улмаас тус замд эвдрэл гэмтэл үүссэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнд хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд иргэний нэхэмжлэгч Д.З-ийн мэдүүлэг, гэрч Д.Э-ын мэдүүлэг, н.У-ийн мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Ц-ын мэдүүлэг, шүүгдэгч С.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/253 дугаар албан тоот, Төв аймгийн Заамар сум болон Ай би би ай ХХК нарын хооронд байгуулсан №05 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ай би би ай ХХК болон Кюүклинг ХХК нарын хооронд байгуулсан “Төв аймгийн Заамар сумын хэсэгчилсэн ерөнхий 1-р хэсгийн төв доторх, 882 м урт авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан Эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж болох “нийтийн эзэмшлийн зам харилцааг устгаж гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн эзэмшлийн зам харилцааг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч болон хохирогч нарын зүгээс Заамар сумын 4-р баг, Политехникийн урд байрлах хатуу хучилттай нийтийн эзэмшлийн замд учирсан 150м урттай, 2м 80см-ийн өргөнтэй замд учирсан эвдрэл гэмтлийг зам засварын ажил хийх тусгай эрх бүхий компанийг байлцуулан нөхөж засварласан нөхцөл байдал тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ай би би ай ХХК-ийн төлөөлөгч Д.Заяагаас тухайн замд учирсан эвдрэл гэмтэлд нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай мэдүүлэг өгснийг дурдах нь зүйтэй байна. Өнөөдрийн шүүх хуралдааны шийтгэх тогтоолоор С.О-аас гаргуулах хохирол төлбөргүй, тухайн хэрэгтээ шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно” гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц: “Хэлэх зүйлгүй” гэсэн,
Шүүгдэгч С.О: “Хэлэх зүйл байхгүй” гэсэн шүүгдэгчийн эцсийн үг хэлэв.
1.4.Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.О нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Политехник коллежийн урд талын хатуу хучилттай нийтийн эзэмшлийн зам дээр төмс тариалах талбайд газар хагалах зорилгоор хөдөө аж ахуйн трактороор шороо бутлагч төмөр булыг дээш нь өргөхгүй чирч явсны улмаас тус замд 150 м урттай, олон тооны 4 см харьцах 5 см тойргийн хэмжээтэй цоолж гэмтээн эвдрэл үүсгэж 1.897.747 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч С.О нь нийтийн эзэмшлийн замыг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг буюу “Нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С.О нь дээрх үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5.Хохирол, хор уршиг
Прокурорын яллах дүгнэлтэд С.О-ыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Политехник коллежийн урд талын хатуу хучилттай нийтийн эзэмшлийн зам дээр төмс тариалах талбайд газар хагалах зорилгоор хөдөө аж ахуйн трактороор шороо бутлагч төмөр булыг дээш нь өргөхгүй чирч явсны улмаас тус замд 150 м урттай, олон тооны 4 см харьцах 5 см тойргийн хэмжээтэй цоолж гэмтээн эвдрэл үүсгэж, 9,348,219 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй эргэлзээтэй байсан тул дахин шинжээчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтэд “Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр тухайн замын хохирлын үнэлгээг 1.897.747 төгрөгөөр тогтоосон байна.
Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь: “Төв аймгийн Заамар сумын Политехник коллежийн урд талын хатуу хучилттай замын эвдрэлийн үнэлгээг дахин үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр тухайн замын хохирлын үнэлгээг 1.897.747 төгрөгөөр тогтоосон байна. Манай байгууллага уг хохирлыг өөрийн хүч бололцоогоор завсарласан бөгөөд биднээс 2,040,000 төгрөгийн хөрөнгө зарцуулж хохирлыг барагдуулж хохиролгүй болгосон” гэж,
иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Д.З-ийн “Төв аймгийн Заамар сумын 100 жилийн ойтой холбоотойгоор Заамар сумын төвд 3 километр хатуу хучилттай зам тавих шаардлагатай байгаа талаар Заамар сумын засаг даргын тамгын газраас 2022 онд танилцуулж байсан тэгээд манай Ай би би ай” ХХК нь Заамар сумын 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг тул тухайн 3 километр хатуу хучилттай замын хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж хатуу хучилттай замыг тавиулъя гээд Заамар сумын Засаг даргын тамгын газартай 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх” тухай 05 тоот гэрээнд заалт оруулж өгч явган зам, дугуйн зам, тээврийн хэрэгслийн хатуу хучилттай дээрх замыг 2023 онд тавиулж дуусгаж Заамар сумын засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгсөн боловч одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй байгаа гэсэн яагаад одоо хүртэл хүртэл хүлээлгэж өгөөгүй талаар асуухад 2 километр хатуу хучилттай замын ажил дуусаагүй байгаа тул улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэж байсан... манай компанийн зүгээс уг хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл болон нэмж шалгуулах зүйл байхгүй” гэж,
“Дамно үнэлгээ“ ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: “ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нийт дүн 1.897.747 төгрөг “ гэж гэмт хэргийн хохирлыг тогтоосон байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх 1.897.747 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг хохирлыг иргэний хариуцагч төлсөн байх тул шүүгдэгч С.Оаас энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Улсын яллагч Э.Уянга:
“Шүүхээс шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. С.Оын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шалтгаан, сэдэл, санаа зорилго, түүний гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тухайн гэмт хэрэгт тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тухайн ялыг Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр зорчих эрх хязгаарлалтыг тогтоох саналтай байна. Энэ гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц: “Хэлэх зүйлгүй” гэсэн,
Шүүгдэгч С.О: “Хэлэх зүйл байхгүй” гэсэн шүүгдэгчийн эцсийн үг хэлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой.
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66-р тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 67-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68-р тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гэм буруутайд тооцсон,
Шүүгдэгч С.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.” байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч С.От Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.О нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн жижүүрээр ажилладаг Политехник коллежийн төмс тариалах талбайд газар хагалах зорилгоор хөдөө аж ахуйн трактороор шороо бутлагч төмөр булыг дээш нь өргөхгүй чирч явсны улмаас бусдын эрх ашгийн үүднээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг байдлыг харгалзан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Сэр-Одын Отгонбаатар нь зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,
Шүүгдэгч С.От шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2434***** дугаартай хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
, шүүгдэгч Б.Хашхүү нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй,
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт С-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Нийтийн эзэмшлийн замыг гэмтээсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Төв аймгийн Угтаалцайдам, Лүн, Заамар сумын нутгаас явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг шүүгдэгч С.От сануулсугай.
5. Шүүхээс шүүгдэгч С.От оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2434***** дугаартай хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ