Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 97

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй, 
Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч Б.Туяадэлгэр,

Хохирогч Х.Пүрэвсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төгс овогт Гүндсамбын Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201715000083 дугаартай хэргийг хянан хэлэлцэв  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1973 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, номын сангийн судлал, ном зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 23 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Төгс овогт Гүндсамбын Эрдэнэбаатар. /РД:ЙИ73020315/  
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын танхимд иргэн Х.Пүрэвсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар иргэн Х.Пүрэвсүрэн нь ач охин болох 3 настай, эмэгтэй Б.Ярууцаснааг тэвэрч байхад нь сурагчийн ширээн дээр байсан сандлыг авч шидэж Б.Ярууцаснаагийн бие махбодид духны ясны цөмөрсөн, цуурсан ил хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 
 
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
       Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Пүрэвсүрэнтэй 18 цагийн үед утсаар ярьсан. Тухайн үед сургууль дээр багш нарын арга хэмжээ болж байсан. Тэгээд би сургууль дээр болж байгаа арга хэмжээн дээр очиход Б.Ярууцаснаа, Пүрэвсүрэн хоёр байсан. Пүрэвсүрэнг Улаанбаатар хот руу яваад ирэх үед би Ягаан толгойд хашаа байшин бариад хашаа нь дутуу байсан. Тэрийгээ бөглөж янзалсан тэрийг харсан уу? гэж асуухад хараагүй гэхээр нь харахгүй яасан юм бэ? гээд гэж хэлснээс энэ маргаан үүссэн. Тэгээд маргасныхаа дараа багшийн ширээг тойрч явахдаа сурагчийн ширээн дээр байсан сандлыг авч суух зорилгоор аваад эргүүлээд тавихад Пүрэвсүрэн ачийгаа тэврээд гарах үед ард ойрхон явж байсныг нь анзаараагүй. Эргүүлээд тавьсан сандал хөлд нь цохигдож алхаж байсан алхаа нь таарсан уу? яасан сандалтай давхралдаад унасан. Ингэж унахдаа хүүхэд сандлын аль нэг хэсгийг мөргөж духаа гэмтээсэн. Үнэхээр санаандгүй байдлаар миний эргүүлж тавьсан сандалд тээглэж унаж ойчсоноос болоод хүүхэд гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд эмнэлэг орж зураг авахуулахад нь 100000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
Хохирогч Х.Пүрэвсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сургууль дээрээ ахмадын үйл ажиллагааны ажилтай байж байтал Г.Эрдэнэбаатар над руу 17 цагийн орчимд залгаад “ажил төрөл чинь гайгүй байна уу, завтай бол уулзаад хэдэн үг сольчих юмсан” гэхээр нь би жаахан ажилтай байна, гэхдээ би гараад очъё гэж хэлсэн. Энэ үед би ач охин Ярууцаснааг цэцэрлэгээс нь авчихсан байсан. Тэгээд ач охиноо тэврээд шатаар доошоо буугаад иртэл нэг давхрын коридорт Г.Эрдэнэбаатартай тааралдаад өөрийн хариуцсан тусгай хэрэгцээт боловсролын танхимд цуг орсон. Ингээд Г.Эрдэнэбаатартай юм яриад байснаа чи хашаа битүүлсэн байхад харсангүй, Улаанбаатар хот явахдаа хэлэхээ больж, ирэхдээ ч хэлэхээ больж” гээд над руу жаахан уурласан. Тэгэхээр нь би ажил дээр ирж янз бүрийн юм яриад байхаар чинь энд ажил хийхэд хэцүү байна, болохгүй бол Улаанбаатар хот руу шилжих бодолтой байгаа гэж хэлтэл бүр их уурлаад миний толгойн хэсэг рүү баруун гарын алганыхаа ар хэсгээр цохьсон. Тэр үед би айгаад ангиасаа гараад явъя гэж бодоод хүүхдээ тэвэрчихээд багшийн ширээн дээр байсан түлхүүрээ аваад үүд рүү гарах гээд алхтал сандал хүрээд ирсэн. Тэгээд би хүүхэдтэйгээ хамт ойчсон. Ойчоод босоод харахад хүүхдийн нүүр цус болчихсон байсан. Дух нь ярагдчихсан байсан. Тэгээд би босоод хүүхдээ тэвэрч гарахад коридорт хүн байгаагүй. Тэгээд нягтлан Эрдэнэсүрэнгийн өрөөнд ороод хүүхэд ийм болчихлоо, түргэн дуудаач, цагдаа дуудаач гэж хэлтэл нягтлан түргэн, цагдаа дуудсан. Тухайн үед маш их айж сандарсан байсан. Бараг эмнэлэг дээр хүүхдээ яаж тэвэрч очсоноо ч мэдэхгүй байгаа гэв.  
Хохирогч Х.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Анх 2007 оноос хойш Г.Эрдэнэбаатартай хамтран амьдарч эхэлсэн ба түүнээс өмнө бие биенээ мэддэг байсан бөгөөд 2015 оноос хойш хамтран амьдрахаа больсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа гарсан хүүхэдгүй бөгөөд тус тусдаа 1, 1 хүүхэдтэй. Хамтран амьдрах хугацаанд намайг цохиж, зодож байсан асуудал бараг байхгүй. Гэхдээ Баруунбаян-Улаан суманд ажиллаж байх үедээ буюу 2011 оноос хойш архи уугаад байдаг болсон. Тэрнээс хойш надад хамт байх жаахан хэцүү болж эхэлсэн. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 13-ны 
өдөр сургууль дээрээ ажилтай байж байтал Г.Эрдэнэбаатар над руу 17 цагийн орчимд залгаад “ажил төрөл чинь гайгүй байна уу, завтай бол уулзаад хэдэн үг сольчих юмсан” гэхээр нь би жаахан ажилтай байна, гэхдээ би гараад очъё гэж хэлсэн. Энэ үед би ач охин Ярууцаснааг цэцэрлэгээс нь авчихсан байсан. Тэгээд ач охиноо тэврээд шатаар доошоо буугаад иртэл нэг давхрын коридорт Г.Эрдэнэбаатартай тааралдаад өөрийн хариуцсан тусгай хэрэгцээт боловсролын танхимд цуг орсон. Ингээд Г.Эрдэнэбаатартай юм яриад байж байтал надад “чи хот явахдаа хэлэхээ больж, ирэхдээ ч хэлэхээ больж” гээд над руу жаахан уурласан. Тэгэхээр нь би энд ажил хийхэд хэцүү байна, болохгүй бол эндээс явдаг ч юм билүү дээ гэж бодож байгаа гэж хэлтэл бүр их уурлаад миний толгой хэсэг рүү баруун гарын алганыхаа ар хэсгээр цохьсон. Тэр үед би айгаад ангиасаа гараад явъя гэж бодоод багшийн ширээн дээр байсан түлхүүрээ аваад үүд рүү гарах гээд алхтал өмнөөс сандал хүрээд ирсэн ба би ач охины хамт шалан дээр унасан. Тэгээд ач охиноо хартал духнаас нь цус гарч байсан. Би босоод хүүхдээ тэвэрч гараад нягтлан Эрдэнэсүрэнгийн өрөөнд ороод хэлтэл нягтлан түргэн, цагдаа дуудсан. Тэгээд цагдаа эмнэлгийнхэн ирээд хүүхдээ эмнэлэг дээр авч очоод гэмтлийн тасагт хэвтүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,  
Гэрч С.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тус өдөр ажил дээрээ өрөөндөө сууж байтал Х.Пүрэвсүрэн багш манай өрөөнд орж ирээд хаалга түгжээд эмч дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Х.Пүрэвсүрэн багш ач охиноо тэвэрчихсэн байсан ба охиных нь нүүр мэдэгдэх юмгүй битүү цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Би юу болсон талаар асуухаар “надтай хамтран амьдарч байсан хүн ирээд хүүхдийн толгой руу сандлаар цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд л эмнэлгийн машин цагдаа ирээд л аваад явсан. Эмнэлгийн машинтай хамт манай бичиг хэргийн ажилтан Мөнхдэлгэр хамт явсан. Тухайн үед нөгөө Г.Эрдэнбаатар гэж хүн явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,  
Гэрч Г.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би төрсөн дүү нь байгаа юм. Манай ах Г.Эрдэнбаатар нь 1973 онд Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Тэндээ 8 жилийн дунд сургууль төгсөөд 1989 онд соёлын дунд сургуульд 4 жил суралцаж төгсөөд Зүүнбаян-Улаан сумын соёлын номын санчаар 2 жил орчим ажиллаж байгаад Соёлын дээд сургуульд 2.5 жил суралцаж төгсөөд Арвайхээр суманд ирээд манай аавтай хэдэн жил амьдарсан. Ингээд хамгийн сүүлд 2014 онд Богд суманд соёлын төвийн эрхлэгч хийж байгаад ажлаасаа 2015 онд гараад одоогоор ажилгүй байгаа юм. Х.Пүрэвсүрэн багш бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тэр хоёр 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа хүүхэдгүй, харин Х.Пүрэвсүрэн багш нэг бандитай өөр хүүхэдгүй. Манай ах Г.Эрдэнэбаатар нэг хүүхэдтэй, тэр хүүхэд нь хотод байдаг. Тэр хоёр хоорондоо их л эвтэй байдаг шиг харагддаг. Хэрэлдэж зодолдож байхыг нь би хараагүй. Зан байдлын хувьд төлөв даруу, томоотой, дуугүй, уур уцаар гайгүй, дөлгөөн талдаа, гэр бүлийн анхаарал халамж сайн, дээд боловсролтой хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/  
Гэрч Г.Эрдэнэбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай ах бага насаа ЗүүнбаянУлаан суманд өнгөрөөсөн ба тэндээ 8 жилийн дунд сургууль төгсөөд соёлын техникумд 3 жил суралцаж төгсөөд Зүүнбаян-Улаан сумын соёлын номын санчаар 2 жил орчим ажиллаж байгаад Соёл гэгээрлийн дээд сургуульд 2-3 жил суралцаж төгсөөд Өвөрхангай аймгийн төв номын санд номын санч ажилтай байж байгаад Улаанбаатар хот руу 19 дүгээр хорооллын ойролцоо номын санд ажиллаж байсан. Мөн хотод 32 билүү 62 дугаар сургуульд багшилж байгаад гарсан. Ингээд хэсэг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хүүхдийн эрхийн ажил эрхэлж байсан ба үүнээсээ ахиж гараад 2015 онд Богд суманд соёлын төвийн эрхлэгч хийж байгаад ажлаасаа 2016 онд гараад одоогоор ажилгүй байгаа юм. Х.Пүрэвсүрэн багшийг эртнээс мэддэг. Тэр хоёр хамтран амьдраад бараг 10 жил болж байгаа. Энэ хугацаанд дундаасаа хүүхэдтэй болоогүй. Пүрэвсүрэн багш нэг бандитай, хамтран амьдарч байх хугацаандаа хоорондоо хэрэлдэж муудалцаж байхыг нь хараагүй. Г.Эрдэнэбаатар ахын хувьд дуугүй, миний мэдэхээр уурлаж байхыг нь хараагүй. Гэхдээ цочир түргэн ууртай байж магадгүй. Гэр бүлийн анхаарал халамж их сайн хүн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, 
 Гэрч Х.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Х.Пүрэвсүрэн нь манай төрсөн эгч бөгөөд аль болох болгож бүтээхийн төлөө явдаг, даруу төлөв хүн байгаа юм. Г.Эрдэнэбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Согтохоороо их догшин, дайрч давшилсан, хүнийг юун түрүүнд зодож нүдэх хандлагатай хүн. Эрүүл байх үедээ бол дуугүй, даруухан, хүнтэй нэг их зүйл яриад байдаггүй юм. Миний мэдэж байгаагаар 2006 оноос эхэлж харилцсан байх, яг нарийн хамт амьдраад удсан асуудал байхгүй бөгөөд Г.Эрдэнэбаатар надад би танай эгчтэй хамтран болж байгаа бүтэж байгаа л гэж ярьдаг байсан. Түүнээс биш би бол нарийн сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр тэр хоёрын харилцаа их сайн байгаагүй. 2007 онд манай эгчийг ална тална гээд л зодох гээд байна гээд манай эгч Х.Пүрэвсүрэн манайд зугтаад хүрээд ирсэн. Тэрнээс хойш л би нэг их сайнаар харахаа больсон. Тэгээд сүүлийн үед Г.Эрэнэбаатар манай эгчийг их дарамталдаг юм шиг байна лээ. Тэр асуудлаа надаас нуугаад байгаа юм шиг байгаа юм. Энэ байгаа байдал нь сургуулиасаа гарах, гэртээ ороод гэрлээ ч асааж чаддаггүй байдлаас нь харагддаг. 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой гэртээ хоолоо хийгээд сууж байсан чинь 2 дугаар сургуулийн сургалтын менежир залгаад танай эгч эмнэлэг рүү явчихлаа. Нөгөө ач Ярууцаснаагийн толгойг нь хагалчихсан юм байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол хүлээн авахын өрөөнд нь Х.Пүрэвсүрэн эгч нүүр нь хавдсан байдалтай, Б.Ярууцаснаагийн толгойн хэсгээс цус гарчихсан байсан. Тэгээд удалгүй мэс заслын эмч ирээд толгойд нь оёо тавиулаад, рентгинд харуулаад зургийг нь авахуулсан. Тэгээд дараа нь компьютер графикт харуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,  
Гэрч Н.Буянтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр өдөр манай сургуулийн удирдлага багш ажилчид ахмад багш ажилтнуудаа 2 давхрын урлаг зааландаа хүлээж авч байсан. Тэгээд би доошоо 1 давхарт биеэ засах гээд явж байтал нягтлангийн өрөөнд хүмүүс орлилдоод байсан. Яваад очтол Х.Пүрэвсүрэн багш ач охиноо тэвэрчихсэн нүүр ам нь нилээд цус болчихсон зогсож байсан ба тухайн үед 19 цаг болж байсан. Юу болсон талаар тодруулахад Х.Пүрэвсүрэн багш хэлэхдээ хүн орж ирээд ач охин руу минь сандал шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд би өрөө рүүгээ орж нойтон салфетка авч ирж өгөөд Ярууцаснаан нүүрийг арчсан. Ингээд удалгүй түргэний машин ирээд духан дээр нь боолт тавьсан ба би түргэний машинд суугаад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод рентген зургийг нь авахуулсан. Ингээд удалгүй 20 цаг өнгөрч байхад Мөнхдэлгэр бид хоёр ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,  
Гэрч Д.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тухайн үед сургуулийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба тэр өдөр манай сургууль дээр 18 цагаас сургуулийн ахмад багш ажилчидаа хүлээн авч байсан. Тэр үед манай цахилгаанчин гэрэл янзлаад өгөөч гээд би 12д анги руу орсон байсан. Тэгээд тэнд гэрлийг нь янзлалцаад 30 орчим минут болсны дараа манай үйлчлэгч Чимэдцэрэн намайг дуудаад доор нэг давхарт зодоон болоод байна гэсэн. Тэгээд би нэг давхарт буугаад иртэл нягтлан бодогч Эрдэнэсүрэнгийн өрөөнд Х.Пүрэвсүрэн багш хүүхдээ /ач охин/ тэвэрчихсэн ач охиных нь нүүр амнаас нилээд цус гарчихсан тэнд нь нэлээд олон хүн байсан. Тэгээд юу болсон талаар үйлчлэгч нараас асуухад Х.Пүрэвсүрэн багшийн ангид зодоон болоод гэж хариулсан. Өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь тусгай бүлгийн ангийн хүүхдүүд нь ач охиныг нь зодсон юм байх гэж бодоод анги руу нь орох гэтэл анги нь цоожтой байсан. Тэр орой нь сургуулийн ажилчдын яриагаар бол хамтран амьдарч байсан хүн нь Х.Пүрэвсүрэн багшийг сандлаар цохих гэж байгаад ач охиныг нь санамсаргүй цохьчихсон байна гэж л сонссон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,  
Гэрч Д.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тус өдөр манай сургууль дээр хуучин ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч байсан юм. Тэгтэл удалгүй доор чимээ гараад нэг нь намайг дуудсан. Тэгээд би нягтлангийн өрөөнд яваад ортол Х.Пүрэвсүрэн багш уйлчихсан ач охиноо тэврээд зогсож байсан ба ач охиных нь духнаас их цус гарсан байсан. Ингээд эмнэлгийн машин удалгүй хүрээд ирсэн ба Буянтогтох гэж манай нярав түргэний машинд суугаад явсан ба би яг араас нь өөрийнхөө машинтай дагаад эмнэлэгт аваачсан. Тэгээд би коридорт нь хүлээж байсан ба Х.Пүрэвсүрэн багш ямар нэг онцын зүйл хэлээгүй 
бөгөөд тэр үед хэлэхдээ манай хамтран амьдардаг байсан хүн сандлаар цохьчихлоо л гэж хэлсэн. Өөр ямар нэг зүйл яриагүй. Тухайн үед нөгөө Г.Эрдэнэбаатар гэж хүн явчихсан байхгүй байсан. Мөн эмнэлэг дээр ч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,  
Гэрч Э.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тус өдөр 18 цаг өнгөрч байхад 103-т 2 дугаар сургууль дээр хүүхэд сандлаар цохьчихлоо, цус нь гоожоод тогтохгүй байна гэсэн дуудлага ирсэн ба дуудлага авснаас хойш 5 минутын дараа очиход нягтлангийн өрөөнд нь олон хүмүүс байсан ба тухайн хүүхдийн эмээ нь хүүхдээ тэвэрчихсэн толгой хэсгийг нь даавуугаар дарчихсан байсан. Тэгээд би цусыг нь цэвэрлээд, толгойд нь даралттай боолт хийгээд эмнэлэг рүү аваачаад гэмтлийн эмчид хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн “...Б.Ярууцаснаагийн биед духны ясны цөмөрсөн, цуурсан ил хугарал, тархины доргилт, духны мэс заслын оёдолтой шарх, зулгаралт, дух, баруун хацрын цус хуралт, духны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/,  
Шинжээч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 114 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Б.Ярууцаснаан гавал тархины компьютер томографийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан. ...Духны ясны хэсэг цууралт, зөрүүгүй цөмөрхийтэй гэж компьютер томографийн шинжилгээнд тусгагдсан байсан. Үүнийг хугарч хэлбэрээ алдаагүй битүү дух зэрэг ясанд хугарал гэж ойлгоно.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,  
Гэрч Л.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тухайн үед дуудлага ирэхдээ сургууль дээр хүүхэд цохиулаад эмнэлэг дээр очсон байна, шууд эмнэлэг дээр яваад оч гэж жижүүрээс надад мэдээлэл өгсөн. Ингээд би эмнэлэг дээр очиход Б.Ярууцаснаа гэж бага насны эмэгтэй хүүхэд дух нь боолттой, нарийн шинжилгээнд орно гэсэн байдалтай байсан. Би болсон асуудлын талаар ар гэрийнхнээс нь асуухад Х.Пүрэвсүрэн нь хэлэхдээ манай хамт амьдардаг байсан хүн надтай маргалдсаны улмаас над руу сандал шидэх гэж байгаад манай ач охиныг цохьчихлоо гэж хэлсэн. Би тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд яг тэр дуудлаганд очоод байж байтал миний хариуцсан 3 дугаар баг дээр агсам согтуу тавиад эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирэхээр нь шууд тэр дуудлаганд очсон. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж чадаагүй юм. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Х.Пүрэвсүрэн багш надад энэ манай ач охиныг цохьсон сандал гэж авч ирж өгсөн. Тэгээд би тухайн гомдол мэдээллийг шалгаж байгаа гэмтлийн зэрэг нь хүнд гарахаар нь харъяаллын дагуу мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн. Тухайн сандлыг материалын хамт мөрдөн байцаагч д/ч Н.ЛхагваЭрдэнэд хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99 хуудас/,  
Х.Пүрэвсүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “…2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед ажил дээрээ байхад хамтран амьдарч байсан Г.Эрдэнэбаатар гэгч нь утсаараа байнга залгаад байсан. Тухайн үед манай сургууль дээр ахмад багш нараа хүлээж авч байсан. Би уг арга хэмжээн дээр байсан юм. Тэгээд залгаад сургуулийн чинь ойр явж байна, уулзаадахъя гээд байхаар н би коридорт гарч ирээд байж байтал ороод ирсэн. Тэгээд хамт анги руу орсон. Ангид ороод ярьж хөөрөөд байж байснаа Эрдэнэбаатар надаас “манай хашаа байшинг харсан уу” гэхээр нь би хараагүй гэсэн чинь чи хэзээ ирсэн юм бэ гэхээр нь би өдөр хотоос ирсэн гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэбаатар ийш тийшээ явснаа хэлдэггүй гээд уурлаад байсан. Тэгээд байхаар нь би энд байхаар төвөгтэй юм, ер нь энд байхаа болъё гэж бодож байна гэж хэлтэл ааш араншин нь сонин болоод явчихаар нь ач охиноо тэвэрсэн юм. Тэгвэл арай цохиод авахгүй байх гэж бодож байтал гараараа толгой руу цохиод авсан. Тэгээд би гаръя гэж бодож байтал үүдэнд байсан сандал аваад над руу шидсэн. Тэр сандалд цохигдсон эрчиндээ би хүүхдээ тэврээд газар унасан. Хүүхдээ хартал нүүр нь цус 
болсон, дух нь ярагдсан байсан. Тэгээд гүйж гараад нягтлангийн өрөөнд орж хэлээд эмнэлэг рүү явсан. Мөн цагдаад мэдэгдсэн…” гэсэн тайлбар /хх-ийн 8-9 хуудас/,  
Х.Пүрэвсүрэнгийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “…Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэрт оршин суугч Хайдав овогтой Пүрэвсүрэн би 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байх Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажил дээрээ байхад хамтран амьдарч байсан Г.Эрдэнэбаатар гэгч нь хэрүүл маргаан хийж ач охины маань толгой руу цохиж толгойг нь хагалсан тул хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл /хх-ийн 4 хуудас/  
Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуудас/,  
Эд зүйл /сандал/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12/,  
Эд зүйл /Б.Ярууцаснаан толгойн компьютер томографийн зураг/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14/,   
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16/,  
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/,  
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/, ял шалгуулах хуудас /хх 70/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 90/, Соёлын коллежийн 010/1298 дугаартай диплом /хх 91/, Шинэ эриний боловсрол удирдлагын академийн 20120089 дугаартай диплом /хх 92-93/ зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын танхимд иргэн Х.Пүрэвсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Х.Пүрэвсүрэнг ач охин болох 3 настай, эмэгтэй Б.Ярууцаснааг тэвэрч байхад нь сурагчийн ширээн дээр байсан сандлыг авч шидэж, Б.Ярууцаснаагийн бие махбодид духны ясны цөмөрсөн, цуурсан ил хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Пүрэвсүрэнгийн “...Тэр үед би айгаад ангиасаа гараад явъя гэж бодоод багшийн ширээн дээр байсан түлхүүрээ аваад үүд рүү гарах гээд алхтал өмнөөс сандал хүрээд ирсэн ба би ач охины хамт шалан дээр унасан. Тэгээд ач охиноо хартал духнаас нь цус гарч байсан. Би босоод хүүхдээ тэвэрч гараад нягтлан Эрдэнэсүрэнгийн өрөөнд ороод хэлтэл нягтлан түргэн, цагдаа дуудсан.” /хх-ийн 21-22/, гэрч С.Эрдэнэсүрэнгийн: “...Тус өдөр ажил дээрээ өрөөндөө сууж байтал Х.Пүрэвсүрэн багш манай өрөөнд орж ирээд хаалга түгжээд эмч дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Х.Пүрэвсүрэн багш ач охиноо тэвэрчихсэн байсан ба охиных нь нүүр мэдэгдэх юмгүй битүү цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Би юу болсон талаар асуухаар “надтай хамтран амьдарч байсан хүн ирээд хүүхдийн толгой руу сандлаар цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд л эмнэлгийн машин цагдаа ирээд л аваад явсан. Эмнэлгийн машинтай хамт манай бичиг хэргийн ажилтан Мөнхдэлгэр хамт явсан. Тухайн үед нөгөө Г.Эрдэнбаатар гэж хүн явчихсан байсан.” /хх-ийн 2425/, гэрч Х.Нямцэрэнгийн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны орой гэртээ хоолоо хийгээд сууж байсан чинь 2 дугаар сургуулийн сургалтын менежир залгаад танай эгч эмнэлэг рүү явчихлаа. Нөгөө ач Ярууцаснаагийн толгойг нь хагалчихсан юм байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол хүлээн авахын өрөөнд нь Х.Пүрэвсүрэн эгч нүүр нь хавдсан байдалтай, Б.Ярууцаснаагийн толгойн хэсгээс цус гарчихсан байсан. Тэгээд удалгүй мэс заслын эмч ирээд толгойд нь оёо тавиулаад, рентгенд харуулаад зургийг нь авахуулсан. Тэгээд дараа нь компьютер графикт харуулсан.” /хх-ийн 31-32/, гэрч Н.Буянтогтохын: “...Х.Пүрэвсүрэн багш ач 
охиноо тэвэрчихсэн нүүр ам нь нилээд цус болчихсон зогсож байсан ба тухайн үед 19 цаг болж байсан. Юу болсон талаар тодруулахад Х.Пүрэвсүрэн багш хэлэхдээ хүн орж ирээд ач охин руу минь сандал шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд би өрөө рүүгээ орж нойтон салфетка авч ирж өгөөд Ярууцаснаагийн нүүрийг арчсан. Ингээд удалгүй түргэний машин ирээд духан дээр нь боолт тавьсан ба би түргэний машинд суугаад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод рентген зургийг нь авахуулсан.” /хх-ийн 33-34/, гэрч Д.Хандсүрэнгийн: “...Би нэг давхарт буугаад иртэл нягтлан бодогч Эрдэнэсүрэнгийн өрөөнд Х.Пүрэвсүрэн багш хүүхдээ /ач охин/ тэвэрчихсэн ач охиных нь нүүр амнаас нилээд цус гарчихсан, тэнд нь нэлээд олон хүн байсан. Тэгээд юу болсон талаар үйлчлэгч нараас асуухад Х.Пүрэвсүрэн багшийн ангид зодоон болоод гэж хариулсан. Өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь тусгай бүлгийн ангийн хүүхдүүд нь ач охиныг нь зодсон юм байх гэж бодоод анги руу нь орох гэтэл анги нь цоожтой байсан. Тэр орой нь сургуулийн ажилчдын яриагаар бол хамтран амьдарч байсан хүн нь Х.Пүрэвсүрэн багшийг сандлаар цохих гэж байгаад ач охиныг нь санамсаргүй цохьчихсон байна гэж л сонссон.” /хх-ийн 35-36/, гэрч Д.Мөнхдэлгэрийн: “...Х.Пүрэвсүрэн багш уйлчихсан ач охиноо тэврээд зогсож байсан ба ач охиных нь духнаас их цус гарсан байсан. Ингээд эмнэлгийн машин удалгүй хүрээд ирсэн ба Буянтогтох гэж манай нярав түргэний машинд суугаад явсан ба би яг араас нь өөрийнхөө машинтай дагаад эмнэлэгт аваачсан. Тэгээд би коридорт нь хүлээж байсан ба Х.Пүрэвсүрэн багш ямар нэг онцын зүйл хэлээгүй бөгөөд тэр үед хэлэхдээ манай хамтран амьдардаг байсан хүн сандлаар цохьчихлоо л гэж хэлсэн. Өөр ямар нэг зүйл яриагүй. Тухайн үед нөгөө Г.Эрдэнэбаатар гэж хүн явчихсан байхгүй байсан. Мөн эмнэлэг дээр ч байгаагүй.” /хх-ийн 37/, гэрч Э.Мөнхцэцэгийн: “...Тус өдөр 18 цаг өнгөрч байхад 103-т 2 дугаар сургууль дээр хүүхэд сандлаар цохьчихлоо, цус нь гоожоод тогтохгүй байна гэсэн дуудлага ирсэн ба дуудлага авснаас хойш 5 минутын дараа очиход нягтлангийн өрөөнд нь олон хүмүүс байсан ба тухайн хүүхдийн эмээ нь хүүхдээ тэвэрчихсэн толгой хэсгийг нь даавуугаар дарчихсан байсан. Тэгээд би цусыг нь цэвэрлээд, толгойд нь даралттай боолт хийгээд эмнэлэг рүү аваачаад гэмтлийн эмчид хүлээлгэж өгсөн.” /хх-ийн 38/, гэрч Л.Буяндэлгэрийн: “...Х.Пүрэвсүрэн нь хэлэхдээ манай хамт амьдардаг байсан хүн надтай маргалдсаны улмаас над руу сандал шидэх гэж байгаад манай ач охиныг цохьчихлоо гэж хэлсэн. Би тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд яг тэр дуудлаганд очоод байж байтал миний хариуцсан 3 дугаар баг дээр агсам согтуу тавиад эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирэхээр нь шууд тэр дуудлаганд очсон. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж чадаагүй юм. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Х.Пүрэвсүрэн багш надад энэ манай ач охиныг цохьсон сандал гэж авч ирж өгсөн. Тэгээд би тухайн гомдол мэдээллийг шалгаж байгаа гэмтлийн зэрэг нь хүнд гарахаар нь харъяаллын дагуу мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн. Тухайн сандлыг материалын хамт мөрдөн байцаагч д/ч Н.Лхагва-Эрдэнэд хүлээлгэн өгсөн.” /хх-ийн 99/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57/, эд зүйл /сандал/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12/, эд зүйл /Б.Ярууцаснаагийн толгойн компьютер томографийн зураг/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл Пүрэвсүрэн рүү сандал чиглүүлж шидсэн боловч Ярууцаснааг оносон. Энэ үйлдэл нь объектын андуурал болсон” гэж,  
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “Сандал аваад суух гээд ширүүхэн ардаа тавих шиг болтол Пүрэвсүрэн ачийгаа тэврээд гарах үед ард ойрхон явж байсныг нь 
анзаараагүй. Эргүүлээд тавьсан сандал хөлд нь цохигдож алхаж байсан алхаа нь таарсан уу, яасан сандалтай давхралдаад унасан. Ингэж унахдаа хүүхэд сандлын аль нэг хэсгийг мөргөж духаа гэмтээсэн. Үнэхээр санаандгүй байдлаар миний эргүүлж тавьсан сандалд тээглэж унаад хүүхэд гэмтсэн. Санаатай цохих үйлдэл хийгээгүй“ гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Пүрэвсүрэн, гэрч Н.Буянтогтох, С.Эрдэнэсүрэн, Д.Хандсүрэн, Д.Мөнхдэлгэр, Э.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, хохирогч Х.Пүрэвсүрэнгийн өгсөн тайлбар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар гаргасан өргөдөл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 114 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.  
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.  
       Шүүгдэгч Төгс овгийн Гүндсамбын Эрдэнэбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.  
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,   
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь хохирогчид 100000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн тавцан, түшлэгтэй, цагаан саарал өнгийн төмөр хөлтэй сандал 1 ширхгийг 
устгаж, хэрэгт хураагдаж ирсэн Б.Ярууцаснаагийн толгойн компьютер томографийн 2 ширхэг зургийг хохирогч Х.Пүрэвсүрэнд буцаан олгож,  
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Төгс овгийн Гүндсамын Эрдэнэбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.  
2. Шүүгдэгч Төгс овгийн Гүндсамбын Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төгс овгийн Гүндсамбын Эрдэнэбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  
6. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь хохирогчид 100000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.   
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн тавцан, түшлэгтэй, цагаан саарал өнгийн төмөр хөлтэй сандал 1 ширхэгийг устгаж, Б.Ярууцаснаагийн толгойн компьютер томографийн 2 ширхэг зургийг хохирогч Х.Пүрэвсүрэнд буцаан олгосугай.  
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..  
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     
    
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ  
                                                                      ШҮҮГЧ   Д.ЦЭЦЭГЭЭ 
 
                                                                      Н.БААСАНБАТ