| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2018/00738/И |
| Дугаар | 156/ШШ2018/00713 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2018/00713
| 2018 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 156/ШШ2018/00713 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00738/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн .......... байрлах, Хэнтий аймгийн .....н хэлтсийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М...." ХХК, захирал Т.Г.О.ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн .......хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. Х..д, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А...д оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ........... хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хүсэлтдээ: М." ХХК нь 2007 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 15.000.000 төгрөгийн ногдолтой тайлагнасан бөгөөд үүнээс 11.328.800 төгрөгийг барагдуулж 3.671.200 төгрөгийн үлдэгдэлтэй 2008 онд 28.761.800 төгрөгийн төлбөрийн ногдолтой тайлагнасан бөгөөд 28.761.800 төгрөгийг төлж, 2009 онд 64.969.600 төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд үүнээс 52.740.764 төгрөгийг барагдуулж 15.900.036 төгрөгийн үлдэгдэлтэй, 2010 онд 54.023.900 төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд үүнээс 53.189.425.40 төгрөгийг барагдуулж 4.663.610.60 мөнгөний үлдэгдэлтэй, 2011 онд 86.807.500 төгрөгийн төлбөрийн ногдолтой тайлагнасан бөгөөд үүнээс 65.133.370 төгрөгийг төлж, 26.337.740.60 төгрөгийн үлдэгдэлтэй, 2012 онд 61.886.000 мянган төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд үүнээс 46.337.715 барагдуулж 41.886.025.60 төгрөгийн үлдэгдэлтэй, өнөөдрийн байдлаар нийт 41.886.025.60 төгрөгийн өртэй байна.
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ,18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтуудыг зөрчиж тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, захирал Т.Г. О. нь одоо оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү.
Татвар төлөгчийн картанд дурдснаар Т. Г. О.йн регистрийн дугаар нь /РД: ./, паспортын дугаар нь ........ гэж байгаа. гэжээ. /хх-ийн 1,8х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэнтий аймгийн ......... хэлтэс нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М." ХХК, түүний захирал Теллинский .Г.О.г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчаар оролцвол зохих М." ХХК нь 2007 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 15.000.000 төгрөгийн ногдолтой тайлагнасан бөгөөд үүнээс 11.328.800 төгрөгийг барагдуулж 3.671.200 төгрөгийн үлдэгдэлтэй 2008 онд 28.761.800 төгрөгийн төлбөрийн ногдолтой тайлагнасан бөгөөд 28.761.800 төгрөгийг төлж, 2009 онд 64.969.600 төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд үүнээс 52.740.764 төгрөгийг барагдуулж 15.900.036 төгрөгийн үлдэгдэлтэй, 2010 онд 54.023.900 төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд үүнээс 53.189.425.40 төгрөгийг барагдуулж 4.663.610.60 мөнгөний үлдэгдэлтэй, 2011 онд 86.807.500 төгрөгийн төлбөрийн ногдолтой тайлагнасан бөгөөд үүнээс 65.133.370 төгрөгийг төлж, 26.337.740.60 төгрөгийн үлдэгдэлтэй, 2012 онд 61.886.000 мянган төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд үүнээс 46.337.715 барагдуулж 41.886.025.60 төгрөгийн үлдэгдэлтэй, өртэй болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татвар төлөгчийн карт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-10, 19х/
Иймд М." ХХК болон түүний захирал ОХУ-ын иргэн Т.Г. О. гэгч нь Хэнтий аймгийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэнтий аймгийн ........... хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М...." ХХК, түүний захирал ОХУ-ын иргэн Т.Г.О. /РД: ./-ийг эрэн сурвалжилсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.." ХХК, түүний захирал Т.Г. О.г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоон, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М." ХХК, түүний захирал Т.Г. О.тэй холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах Н.Э.д үүрэг болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ...........хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР