Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2019/00724

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2019/00724

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00672/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Нарийн бичгийн дарга: Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

Хэнтий аймгийн Дадал сумын Баян-овоо ....оршин суух, Ж.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:.. Би 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.

 

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... (хх-ийн 1,2 тал)

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Б нь 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Ж.Б нь хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.

 

Иймд Ж.Б-г дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв. (хх-ийн 23 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б нь 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв. 

 

Хүсэлт гаргагч Ж.Б нь хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн байна.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Б нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч ... регистрийн дугаартай,  Ж.Б нь 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрч Д.Ц-гийн:... Би 1975-1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан..... Ж.Б нь 1985-1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 29-30 тал)

2. Гэрч Ц.Бын:... Би 1984-1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан..... Ж.Б нь 1985-1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 33-34 тал)

3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт:...  Ж.Б, 1968 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн,..... регистрийн дугаартай.... (хх-ийн 7 тал)

4. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 24 дугаартай тушаалын хуулбарт:.. ажлаас чөлөөлөх ба томилох тухай... Ж.Б.. нарыг 3 дугаар сарын 01-ний өдрөөс... малчнаар тус тус томилон ажиллуулсугай... (хх-ийн 3 тал)

5. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 47 дугаартай тушаалын хуулбарт:.. ажлаас чөлөөлөх тухай... Хөдөлмөр хувьцаат компани нь зохион байгуулалт өөрчлөгдөж... Агац, Балж, Онон багийн малчин гишүүдийг... 12 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгүй... (хх-ийн 4 тал)

6. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Оюунбаатарын 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн № 51 дугаартай тодорхойлолтын хуулбарт:... Бодьжамцын зоригт, Ж.Б нар.. 1988 онд гэр бүл болсон... сумандаа 10 гаруй жил малчнаар ажиллахдаа аймаг, сумын залуучуудын байгууллагаас удаа дараа шагнагдаж байсан үлгэр жишээ залуучуудын нэг болохыг тодорхойлов. (хх-ийн 9 тал)

7. Хүсэлт гаргагч Ж.Б-ийн шүүхэд гаргасан:... Би 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэлийн шаардлага. (хх-ийн 1 тал)

8. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: ... Ж.Б нь 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Ж.Б нь хөдөлмөрийн дэвтэргүй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.

Иймд Ж.Б-ийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэсэн тайлбар. (хх-ийн 23 тал) ... зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч .... регистрийн дугаартай, . Ж.Б-г 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ