| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01227/И |
| Дугаар | 101/ШШ2019/03220 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2019/03220
2019 оны 11 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2019/03220 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХ тоот, Б ХХК-ийн /РД: ХХХХХХХХХ/,
Нэхэмжлэгч: ХХХХХХХХХ тоотод оршин суух, Ш.О /РД: ХХХХХХ/, О.Ө /РД: ХХХХХХ/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХХХХХ холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.О, О.Ө, Б ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХХХХ тоот шийдвэрээр хариуцагч Ш.О, О.Ө нараас зээл, зээлийн хүүнд нийт 870.926.366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, барьцаа хөрөнгө болох Ш.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХХ тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
мөн Ш.Ог-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах, амины орон сууц хаягт байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, 759 м.кв талбайтай газар, мөн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, 515 м.кв талбайтай газар,
мөн О.Ө-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, нэгж талбарын *******дугаар бүхий 448 м.кв талбайтай газар, Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
мөн Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
мөн компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
мөн компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр авагч Хас банкны хүсэлтийн дагуу албадан гүйцэтгэж байгаа. ХХХХХ газар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэх шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон байсан.
Тус компани 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүнэлтээрээ дээр дурьдсан нийт 8 үл хөдлөх эд хөрөнгийг 1.758.225.000 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд энэ үнэлгээг төлбөр төлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг одоогоос 2 жилийн өмнө буюу 2016 оны 9 дүгээр сард үнэлүүлэхэд 3.821.190.000 төгрөгөөр үнэлж байсан. Мөн 2019 оны 10 дугаар сард үнэлүүлэхэд 4.568.424.600 төгрөгөөр үнэлсэн.
Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн болон валютын ханш өдрөөс өдөрт өсч байгаа өнөө үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 2 жилийн өмнө үнэлүүлсэн үнэлгээний 50 хувьд ч хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцохоор заасан тул өмчлөгч бидний хувьд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийнхээ зах зээлийн бодит ханшийг тогтоолгохгүйгээр 1.758.225.000 төгрөгийн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд төлбөр төлөгч Ш.О, О.Ө, Б ХХК нарын төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ХХХХХ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХХХХ тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1988 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хариуцагч Ш.О, О.Ө нараас зээл, зээлийн хүүнд нийт 870.926.366 төгрөг гаргуулан Хас банкинд олгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан доорхи 8 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18260451/02 дугаар тогтоолоор битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 тоот тогтоолоор барьцаалан хураасан. Үүнд:
1. Ш.О-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Ш.О-гийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах, амины орон сууц хаягт байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, 759 м.кв талбайтай газар,
3. Ш.О-гийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, 515 м.кв талбайтай газар,
4. О.Ө-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, нэгж талбарын *******дугаар бүхий 448 м.кв талбайтай газар,
5. Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
6. Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
7. Мөн компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
8. Мөн компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй.
Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилж хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК зах зээлийн үнэлгээг дараахь байдлаар тогтоосон.
Үнэлгээний тайланг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчээс хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар талуудад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19594, 4/19590, 4/19592, 4/19588, 4/19593, 4/9591 тоот мэдэгдлүүдийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар төлбөр төлөгч нарын шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан болон улсын бүртгэл дэх хаягаар хүргүүлж төлбөр төлөгч Ш.О болон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж үнэлгээний мэдэгдэл болон дуудлага худалдаанд үнэлүүлсэн үнэлгээний 70 хувиас эхлэн дуудагдахыг сануулж эрх, үүргийг тайлбарласан.
Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиар дуудлага худалдааны дуудах үнийг тогтоосон үнэлгээ:
1. Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын зоорийн давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
-Мөн компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоотод байрлах 5 давхар барилгын 1 давхрын 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
-Мөн компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоотод байрлах, 5 давхар барилгын 2 дугаар давхрын 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
-Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоотод байрлах, 5 давхар барилгын 3-5 давхрын 576 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ш.Огийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, 515 м.кв талбайтай газрын хамт 890.087.500 төгрөгийн 70 хувь 623.061.250 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож,
2. О.Ө-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, нэгж талбарын *******дугаар бүхий 448 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай газрыг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 72.800.000 төгрөгийн 70 хувь болох 50.960.000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож,
3. Ш.О-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ш.О-гийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах, амины орон сууц хаягт байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, 759 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 795.337.500 төгрөгийн 70 хувь болох 556.736.250 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тус тус тогтоосон.
Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/19, 1/20, 1/21 дугаар тогтоолуудыг, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4/2494, 4/2492, 4/2490, 4/2491, 4/2495 тоот мэдэгдлүүдийн хамт хүргүүлж 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй.
Төлбөр төлөгч О.Ө-ын зүгээс шүүхэд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1706 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3174 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг буцааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосноор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус газраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/23, 4/24, 4/25 дугаар бүхий хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч мэдэгдлийн хамт талуудад 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүргүүлж хоёр дахь албадан дуудлага худалдаанд дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг 50 хувиар дуудах үнийг тогтоож, дуудлага худалдаа зарлагдсан.
Төлбөр төлөгч Б ХХК, Ш.О, О.Ө нараас эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 5394 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хуульд заасны дагуу явагдсан тул Б ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлтэй ХХХХХ газарт холбогдох хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт төлбөр авагч Хас банкны хуулиар хамгаалагдсан эрх хөндөгдөж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гарган оролцож байна.
Нэхэмжлэгч Б ХХК, Ш.О, О.Ө нар Хас банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 735.000.000 төгрөгийн зээл авч О.Ө өөрийнхөө эзэмшлийн газрыг, Ү.Одхүүгийн эзэмшлийн 2 газар, мөн түүний өмчлөлийн 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн өмчлөлийн 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Ш.О, хамтран зээлдэгчээр О.Ө, батлан даагчаар Б ХХК нар оролцон гарын үсэг зурсан. Зээлдэгч нарын зүгээс зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлдүүлэгч Хас банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ингээд тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХХХХ дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1988 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 тоот тогтоолоор Ш.О, О.Ө, Б ХХК нараас 870.926.366 төгрөг гаргуулан Хас банкинд олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХХ албанд даалган шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу ХХХХХ газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөрт хураагдсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авсан. Төлбөр авагч Хас банк төлбөр төлөгч нарын үнийн саналыг зөвшөөрөөгүй тул тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн шинжээч болох хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээг хийлгэсэн нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэж байгаа.
Иймд Ш.О, О.Ө, Б ХХК нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.О, О.Ө, Б ХХК нар нь ХХХХХ Газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХХХХ дугаар шийдвэрээр хариуцагч О.Ө, Ш.О нараас 870.926.366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлээс 386.703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Ш.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхрын 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхарт байршилтай, 576 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Ш.Огийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 515 м.кв талбайтай газар,
Ш.Огийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, амины орон сууцны зориулалттай, 759 м.кв талбайтай газар,
О.Өын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай, *******дугаартай, иргэний ахуйн зориулалттай, 448 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1988 дугаар магадлал болон Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 23-36, 123-148 дугаар тал/
Дээрх шийдвэр, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2784 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон мөн өдрийн 271 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18260451/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээр дурьдсан 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хөрөнгийг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 149-153 дугаар тал/
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 18260451/04 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдэн тэмдэглэл үйлдэн, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4/12195 тоот албан бичгээр уг хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг бүртгэлийн байгууллагад мэдэгджээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 154-159 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгч Ш.Огийн өмчлөлийнх,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхрын 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхарт байршилтай, 576 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Б ХХК-ийн өмчлөлийн,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 515 м.кв талбайтай газар болон Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, амины орон сууцны зориулалттай, 759 м.кв талбайтай газар төлбөр төлөгч Ш.Огийн эзэмшлийн,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай, *******дугаартай, иргэний ахуйн зориулалттай, 448 м.кв талбайтай газар төлбөр төлөгч О.Өын эзэмшлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 172-182 дугаар тал/
Төлбөр төлөгч Б ХХК, Ш.О, О.Ө нь төлбөрт хураагдсан 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000.000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гаргасан ба төлбөр авагч Хас банк уг саналыг эс зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийг үнэлүүлэх саналыг хүргүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хураан авсан атлаа үнэлгээг тогтоох ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 66 тоот тогтоолоор Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 18260451/04 тоот тогтоол-ыг хүчингүй болгосон байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 165-170 дугаар тал/
Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 8/1207 тоот албан бичгээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаараа мэдэгджээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 171 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн ба төлбөр төлөгч нар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч үнэлгээ тогтоолгох санал гаргажээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 183-189 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын эзэмшил, өмчлөлийн нийт 8 үл хөдлөх эд хөрөнгөд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 190-193 дугаар тал/
Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 515 м.кв талбайтай газрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 83.687.500 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхрын 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 134.400.000 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 134.400.000 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 134.400.000 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхарт байршилтай, 576 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 403.200.000 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай, *******дугаартай, иргэний ахуйн зориулалттай, 448 м.кв талбайтай газрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 72.800.000 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, амины орон сууцны зориулалттай, 759 м.кв талбайтай газрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 123.337.500 төгрөг байна,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 672.000.000 төгрөг байна гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 195-251, 2 дугаар хавтасны 1-146 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч үнэлгээний талаар Б ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4/19594 тоот, О.Өд мөн өдрийн 4/19590, 4/19592 тоот, Ш.Од 4/19588, 4/19593 тоот, Хас банкинд 4/19591 тоот мэдэгдлүүдийг тус тус 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаар хүргүүлэн үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлсэн талаар мэдэгдсэн гэжээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний төлбөр төлөгч Ш.Отэй уулзан тайлбар авахад тэрээр үнэлгээтэй танилцсан, зөвшөөрөхгүй байна гэх тайлбар гаргажээ.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч О.Өд үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тухай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэх боловч уг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон 2 ширхэг мэдэгдэх хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагт төлбөр төлөгч О.Өд хүлээлгэн өгсөн нь Монгол шуудангийн баримт бичиг хүлээлгэн өгсөн дэвтрийн хуулбараар тогтоогдлоо.
Төлбөр төлөгч нар үнэлгээтэй холбоотой гомдлоо 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан талаар талууд хэн аль нь тайлбарласан ба төлбөр төлөгч нар хуралдаанд ирээгүйн улмаас тэдний нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3174 дугаар бүхий захирамжаар буцаасан гэж тайлбарлаж байна.
Дээрхээс үзэхэд үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч О.Өд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдээгүй байх ба О.Ө нь үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно гэж заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч уг баримт бичгийн агуулгыг мэдсэн гэсэн ойлголт биш болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогч буюу Б ХХК-ийн захирал Ш.О үнэлгээтэй холбоотой өөрийн саналаа илэрхийлсэнийг нөгөө оролцогч болох О.Өыг мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-8, 19-22, 92-94, 2 дугаар хавтасны 147-162 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/19, 1/21, 1/20 тоот тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4/2494, 4/2492, 4/2490, 4/2491, 4/2495, 4/2497 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 173-190 дүгээр тал/
Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар дуудлага худалдааны үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан хэдий ч төлбөр төлөгч нар үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гарган 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 5394 дугаар захирамжаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул ажиллагаа явагдаагүй гэжээ.
ХХ-ийн 1 дүгээр хавтасны 97-99 дүгээр тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан ба төлбөр төлөгч нар нь тэдний эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө 2016 оны 09 дүгээр сард 3.821.190.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан гэж хөрөнгийн үнэлгээний Тэнгэрийн гэрэл ХХК-ийн үнэлгээний тайлан ирүүлжээ.
Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөн хөрөнгүүдийг үнэлгээний байгууллага үнэлсэний дараагаар хөрөнгүүдэд өөрчлөлт орсон, тухайлбал төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор болсон хэмээн нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч тайлбарласныг бусад оролцогчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө үнэлүүлсний дараа өөрчлөлтүүд орсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 37-91 дүгээр тал/
Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай 3 газрын үнэлгээг тогтоохдоо олон улсын үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт аймгийн төвийн сум, Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвийн газрын үнэлгээний зэрэглэл, 1 га газрын суурь үнэлгээг ашигласан гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 195-216, 2 дугаар хавтасны 76-117 дугаар тал/
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор:
Газрын үнэлгээний тойрог-ийг 1 дүгээр хавсралт,
Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ-г 2 дугаар хавсралт,
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 3 дугаар хавсралт,
Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 4 дүгээр хавсралт,
Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ-г 5 дугаар хавсралт,
Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 6 дугаар хавсралт,
Зам, шугам сүлжээний газрын төлбөр-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталжээ.
Шинжээч нь төлбөр төлөгч нарын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 515 м.кв талбайтай газар, мөн хороонд байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 448 м.кв талбайтай газар болон амины орон сууцны зориулалттай, 759 м.кв талбайтай газар тус бүрийн үнэлгээг тогтоохдоо уг тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу буюу Нийслэлийн Баянгол, Баянзүрх, ... дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 1 га газрын суурь үнэлгээгээр бус Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн,... газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 1 га газрын суурь үнэлгээг ашиглан тухайн 3 газрын үнэлгээг тогтоосон шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан газар нь Баянзүрх дүүрэгт байрладаг атал ямар үндэслэл шалтгаанаар өөр зэрэглэл, бүсийн 1 га газрын суурь үнэлгээг ашигласан нь тодорхой бус байна.
Мөн шинжээч нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхрын 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхарт байршилтай, 576 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо олон улсын үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201 дүгээр тушаал, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоол зэргийг ашигласан гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 217-251, 2 дугаар хавтасны 1-75 , 118-146 дугаар тал/
Монгол улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Журам батлах тухай 233 тоот тогтоолыг Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 294 тоот тогтоолоор хүчингүй болсонд тооцжээ.
Мөн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Нийслэлийн дүүргүүдийн нийтийн зориулалттай шинэ болон хуучин орон сууцны үнийн индексийн судалгааг дүүрэг тус бүрээр нь тусгасан нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үнэлэхэд ямар хамааралтай болох нь тодорхойгүй байх бөгөөд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн гэх боловч хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201 дүгээр тушаалын барилгын жишиг үнийг ашигласан гэх боловч хэрхэн ашигласан нь тодорхой бус ба жишиг үнийн арга нь тухайн хөрөнгөтэй адил хөрөнгийн зах зээлийн мэдээлийг судалж хийгдэхээс бус нийтийн зориулалттай орон сууцны үнийг үйлчилгээний зориулалттай хөрөнгийн үнэтэй жиших аргаар хөрөнгийн үнэлгээг тогтооно гэсэн ойлголт биш болно.
Засгийн газрын тогтоол болон сайдын тушаалыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд /легалинфо.мн/ байршуулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,
8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно,
9 дүгээр зүйлийн 9.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл,
9.3.8-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,
9.3.9-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал,
9.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ,
9.3.11-т хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ХХХХ тоот шийдвэрийн дагуу хариуцагч Ш.О, О.Ө нараас 870.926.366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
ХХХХХ газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул О.Ө, Ш.О, Б ХХК нарын эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О, О.Ө, Б ХХК нарын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран ХХХХХ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 515 м.кв талбайтай газар,
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхрын 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхарт байршилтай, 576 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай, *******дугаартай, иргэний ахуйн зориулалттай, 448 м.кв талбайтай газар,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байршилтай, нэгж талбарын ХХХХ/5021 дугаартай, амины орон сууцны зориулалттай, 759 м.кв талбайтай газар, ,
-Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.О, О.Ө, Б ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 5394 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН