Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 98

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч: Б.Долгорсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү, Э.Ганбат, Н.Оюун-Эрдэнэ, Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч: Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нар оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага баруун овогт Дашдэлэгийн Баясгаланмэндээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэндоржийн Мөнх, Нянгай овогт Өнөрбатын Түмэнжаргал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ширчиндаваа овогт Эрдэнэбатын Доржзовд, Боржгин овогт Чулуундоржийн Нямдорж нарт холбогдох 201615000242 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг Өлзийт 22-369 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Бага баруун овогт Дашдэлэгийн Баясгаланмэндээ /РД: ЙД93031218/,  
 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг Бурхи 46-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэдэндоржийн Мөнх /РД: ЙВ95020313/,  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, физик электроникийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 28-367 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Нянгай овогт Өнөрбатын Түмэнжаргал /РД: ЙЮ94031538/,   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Жирэм” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Ширчин даваа овогт Эрдэнэбатын Доржзовд /РД: ЙМ94081033/,  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 23 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Цагаан-Овоо гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржгин овогт Чулуундоржийн Нямдорж /РД: ЙА94102838/,  
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр иргэн Г.Өлзийбаярын баруун бөөрний харалдаа ар нуруунд 1 удаа хутгалж, баруун бөөрний паранхимийн шарх, цус хуралт, хийн хуралт, хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,  
Шүүгдэгч Ц.Мөнх нь согтуугаар Ө.Түмэнжаргалтай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ямар ч шалтгаангүйгээр иргэн Г.Өлзийбаярыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид дээд эрүүний үүдэн шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан,   
Шүүгдэгч Ө.Түмэнжаргал нь согтуугаар Ц.Мөнхтэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ямар ч шалтгаангүйгээр иргэн Г.Өлзийбаярыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид дээд эрүүний үүдэн шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан,  
Шүүгдэгч Э.Доржзовд нь согтуугаар Ч.Нямдоржтой бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г.Мөнхзулыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,  
Шүүгдэгч Ч.Нямдорж нь согтуугаар Э.Доржзовдтой бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г.Мөнхзулыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би хохирогчийн биед бөөрний пранхимийн шарх учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал 2 унагаад өшиглөсөн. Хохирогч өөрөө хутга гаргаж ирж зодооныг эхлүүлсэн. Эвхэгддэг хутга байсан. Тухайн үед хохирогч өөрөө барьж байсан болохоор хутга дэлгэгдсэн байсан. Хохирогчийг газар унахад гартаа барьсан хутга нь гарнаас нь унасан. Хохирогчийн хутгийг авч хохирогчийг гэмтээхгүй байх боломж байсан ч тухайн үед миний хөлнөөс бариад авсан болохоор би маш их айсан. Би хийсэн  хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөр төлсөн. Хохирогч  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэв.                              Шүүгдэгч Ц.Мөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би тухайн хэрэгт хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өлзийбаяр нь өөрөө над руу хутга барьж дайрсан. Чамайг би таньж байна, ойртвол ална шүү гэсэн. Тэр үед би өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хажууд Пүрэвгэрэл, арай цаана Доржзовд, Нямдорж нар мотоцикльтой зогсож байсан. Ө.Түмэнжаргал, Ганболд нар байсан. Гэрэлтүүлэгний доор байсан болохоор тэр хутгийг хүн бүр харсан байх. Өлзийбаярыг унасан байхад нь Түмээг очиж авахдаа нэг өшиглөсөн. Түүнээс болж гэмтэл учирсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.   
Шүүгдэгч Э.Доржзовд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би Мөнхзулыг нэг цохисон. Мөнхзул намайг цохиод зугтаасан. Би мотоциклиороо араас нь хөөж барьж аваад цохисон. Хутгатай байна шүү гээд орилсон. Бидний хэн нэгнийг гэмтээсэн байж магадгүй гэж бодсон. Хутгатай байхыг нь бол хараагүй. Бид нарын дунд маргаан болоогүй гэв.  
Шүүгдэгч Ч.Нямдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би тухайн үед мотоцикль унаж явсан. Э.Доржзовдыг цохиж унагачихаад зугтаасан. Хутгатай байна шүү гэсэн болохоор Э.Доржзовдтой явж Мөнхзулыг араас нь хөөж барьж авсан. Гэхдээ хутга байсныг нь би хараагүй гэв.  
Шүүгдэгч Ө.Түмэнжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хэрэг гардаг өдөр Ганболдоос юм асуугаад зогсож байтал урд гэнэт зодоон болоод нэг нь хутга байна шүү гэж орилсон. Би тэр хэрэг маргааныг таслах зорилгоор гүйж очсон. Хохирогч Өлзийбаяр нь Мөнхийн өөдөөс хутга гаргачихаад ойртвол ална шүү гээд орилоод байж байсан. Хохирогч миний урд цаашаа хараад зогсож байсан. Би хутгыг нь унагах зорилгоор хутгатай гар руу нь цохих гэсэн боловч шанаа руу нь цохьчихсон. Тэгтэл миний куртикны араас бариад авсан. Би айсандаа бариад авсан. Тэгтэл Ч.Нямдорж мотоцикльтой ирээд мөргөсөн. Бид хамт унасан. Мөнх намайг босгоод хэрэг гарсан газраас явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Шүд рүү нь хэн цохьсон болохыг мэдэхгүй. Цагаан өнгийн хутга байсан. Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан. Шүдний хохирол гэж 300000 төгрөг төлсөн. Түүнээс гадна эмчилгээний зардал гээд Мөнх бид 2 нийлээд 1400000 төгрөг төлсөн гэв.  
Хохирогч Г.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа:... 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Энхтөр, Мөнхзул, Хатанбаатар ах бид 4 Энхтөрийн гэрт том савтай 2 пиво хувааж уугаад сууж байтал Билгүүн ганцаараа согтуу орж ирэхээр нь би найз охинтойгоо уулзахаар ганцаараа 2 дугаар баг руу Энхтөрийн гэрээс 00 цагийн үед гараад найз охин Сарангэрэлтэй уулзахаа болиод өөрийн гэртээ очиж гар утсаа авчихаад Энхтөрийн гэрт буцаж очиход Хатанбаатар ах унтчихсан Энхтөр, Билгүүн, Мөнхзул 3 орондоо орчихсон байхаар нь тэр гурвыг дагуулаад дахиад найз охин дээрээ очихоор гарсан. Найз охин эгч гаргахгүй байна гээд байхаар нь уулзахаа болиод буцаад Энхтөрийн гэр рүү явах замдаа Тайгер дэлгүүрийн цаана тойрог дээр замын хажууд хэдэн залуучуудтай таарсан. Тэр залуучуудын хажуугаар өнгөртөл нэг залуу нь чи яаж зөрж байгаа юм бэ гээд Билгүүнийг цохиод авахаар нь Мөнхзул бид хоёр тэр 2-ыг салгахаар очтол юу юугүй 2-3 удаа цохиж аваад замын хажуу руу унагасан. Тэгэхээр нь би толгойгоо дараад газар хэвтсэн. Тэгтэл миний нуруу руу юмаар дүрэх шиг болохоор нь би гараараа дартал цус гарсан. Тэгэхээр нь би цаашаа гүйгээд худагтай айлын хашаа руу орсон. Намайг босоод гүйхэд намайг зодсон хүүхдүүд намайг дагаагүй. Тэгээд худагтай айлын хүүхдийг таньдаг болохоор хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд Тогообат гэх найздаа эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд эмнэлэг, цагдаа дуудуулсан. /1-р хх-ийн 22-23 хуудас/  
Хохирогч Г.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа:... Би Улаанбаатар хотод сурдаг. Сая 1 дүгээр курс төгсөөд Улаанбаатар хотоос 2016 оны 07  дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Манай найз болох Билгүүн мөн тэр өдөр Улаанбаатар хотоос аймагт ирсэн. Гэхдээ бид хоёр цуг ирээгүй. Би Улаанбаатар хотоос ирээд найз Өлзийбаярын гэрт очсон. Өлзийбаяр нь аав ээжтэйгээ цуг байдаг. Тэгээд найз Билгүүн, Энхтөр, Өлзийбаяр бид 4 уулзаад Энхтөр болон Өлзийбаярын гэрийн хооронд хонож өнжөөд явж байсан. Тэгээд өчигдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Энхтөрийн гэрт Өлзийбаяр бид 3 өдөржингөө унтсан. Билгүүн гэртээ байсан. Гадаа хүйтэн байсан болохоор бид 3 өдөр гэрээс гараагүй. Тэгээд орой Билгүүн ганцаараа Энхтөрийн гэрт орж ирсэн. Хэдэн цагт орж ирснийг мэдэхгүй, ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байсан. Бид 4 мөнгөө нийлүүлж байгаад 3 ширхэг том савтай Нийслэл пиво аваад ууж дуусчихаад унтахаар хэвтэцгээж байтал Өлзийбаярын гар утас дуугарахад Өлзийбаяр утсаа авахад утасны цаанаас эмэгтэй хүн орилох шиг болсон. Тэгтэл Өлзийбаяр манай найз охиныг нэг залуу татаж чангаагаад байна гэнэ, хэдүүлээ очоодохъё гэхээр нь бид нар тэр охиных нь гэрт очихоор явсан. Тэр охин гэрээ Арвайхээр сумын 2 дугаар баг Өндөрлөгийн ойролцоо гэж зааж өгсөн байсан. Тэгээд бид 4 тэр охины гэрийг хайж яваад олоогүй, тэр охин ч гэрээ сайн зааж өгч чадахгүй байсан. Тэгээд хайж явж байгаад Өлзийбаяр тэр охин руу утсаар яриад одоо зүгээр гэж байна гэхээр нь бид нар 9 дүгээр багт байх Энхтөрийн гэр рүү явцгаасан. Тэгээд аюулгүйн тойргоор тойроод явсан. Засмал замын баруун талын явган хүний замаар Энхтөр, Билгүүн хоёр, зүүн талын явган хүний замаар Өлзийбаяр бид хоёр хамт явсан. Тэгээд бид нарыг тойргоор тойроод дээшээ өгсөхөд Арвайн тал буудлын наана Энхтөр, Билгүүн хоёрын явж байсан явган хүний зам дээр мотоциклийн хажууд хэдэн залуучууд байсан. Яг хэдэн хүн байсныг мэдэхгүй байна, олуулаа л байсан. Тэд нар хоорондоо маргалдсан байдалтай 2 залуу хоорондоо заамдалцсан байсан. Мотоциклийн гэрлээ хойшоо харуулаад тусгасан байсан. Мотоциклийн гэрэлд харахад нэг залуу нь гадуураа ханцуйгүй жинсэн яактай байх шиг байсан. Нөгөө залуу нь юу өмссөн байсныг нь анзаараагүй. Тэр зогсож байсан залуучуудын хажуугаар Энхтөр, Билгүүн хоёр зөрөөд гартал Билгүүнийг нэг залуу бариад авсан. Билгүүнийг тэр залуу цохиод авахаар нь би очоод тэр залуугийн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр залуугаас Билгүүнийг салгаж аваад цаашаа Арвайн тал баарны зүг рүү гүйсэн. Цаана Энхтөр зогсож байгаад Билгүүн бид хоёртой цуг гүйсэн. Өлзийбаяр замын эсрэг талд зогсож байгаад тэр хүмүүст баригдсан. Өлзийбаярыг барьж аваад 2-3 залуу цохиод замын бордиур руу унагасан. Тэгтэл нэг залуу нь мотоцикльтойгоо очоод Өлзийбаярыг газарт уначихсан байхад нь мөргөхөөр нь би Өлзийбаяр руу гүйсэн. Тэгтэл миний өөдөөс 2 залуу гүйхээр нь би буцаж гүйгээд Арвайн тал буудлын хашаа руу орсон. Энхтөр Билгүүн хоёр тэр хашаанд орчихсон байсан. Тэгээд би хашаан дотор ороод жорлонгийнх нь хажууд зогсож байтал миний араас хөөсөн залуучууд хашаан дотор ороод ирсэн. Тэгээд тэд нарын араас мотоцикльтой хүн ирээд хашаан дотор ороод мотоциклийнхоо гэрлийг тусгаад намайг бариад авсан. Намайг барьж авахад 2 дээлтэй залуу байсан. Тэгээд намайг барьж аваад буудлын хашаанаас гаргаад нэг нь гараараа миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойгоо дараад доошоо хараад газарт хэвтэхэд миний баруун талаас нэг нь мотоциклийн дугуйгаар мөргүүлээд байсан. Намайг газарт хэвтсэн байхад нэг залуу нь миний куртикны дээрээс зуураад байхаар нь би боссон. Намайг босоод харахад явган хүний зам дээр /анх таарсан зам дээр/ зогсож үлдсэн залуучуудаас 2 нь үлдсэн байсан. Бусад нь хаачсан байсныг мэдэхгүй. Намайг цохиод байсан 2 залуу намайг мотоцикль дээрээ суулгах гээд байхаар нь би суугаагүй. Тэгтэл намайг чирээд зам дээр зогсож байсан 2 залуу дээр очсон. Намайг очиход улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн богино куртиктай, өндөр туранхай залуу нь миний шанаа руу гараараа нэг удаа цохиж авснаа найз нар чинь хаана байна, гэрийг нь заагаад өг, тэд нар дээр чинь очно гээд намайг мотоцикль дээрээ суулгаад явсан. Мотоциклийг нь дээлтэй залуу бариад би голд нь суугаад миний араар дээлтэй нэг залуу нь суугаад би Энхтөрийн гэрийг тэр хоёрт зааж өгсөн. Зам дээр зогсож байсан 2 залуу нь тэндээ үлдсэн. Энхтөрийн гадаа очоод нэг залуу нь намайг дагаж Энхтөрийн гэрт орсон. Тэгтэл Энхтөрийн гэрт хүн байгаагүй. Тэр залуу танай найз нар чинь хаана байна, ална гээд байхаар нь би бусдынх нь гэрийг зааж өгөөгүй. Энхтөрийн гаднаас буцаагаад мотоцикль дээрээ суулгах гээд байхаар нь би суухгүй гэхэд намайг мотоциклиороо мөргөх гээд айлгаад байсан. Тэгэхээр нь би цаашаа зугтаагаад гүйтэл миний араас хөөж байгаад бариад авсан. Тэгээд намайг дундуураа суулгаад зам дээр үлдсэн 2 залуу дээр очиход тэр хоёр нь байгаагүй. Өөр 4 залуу Арвайн тал буудлаас автобусны буудал руу чиглээд явж байсан. Тэгээд тэр 4 залуу дээр очоод хоорондоо юм ярьцгаагаад бие биенийгээ асуугаад байсан. Тэгтэл тэр 4 залуу цагдаа гэхэд автобусны буудлын өмнө нэг бүтэн эргэчихээд зогсолгүй 9 дүгээр багийн зүг рүү давхиад 9 дүгээр багийн захад очиж зогсчихоод намайг найзуудаа ол, би та нарыг хаанаас ч олно шүү, маргааш ирнэ гэж байгаад намайг тэнд үлдээгээд мотоциклио унаад явцгаасан. Намайг авч яваад байсан 2 залуу 20 гаран насны залуучууд байсан. Хоёулаа дээлтэй байсан. Мотоцикль унаад явж байсан залуу нь бараандуу дээлтэй, дунд зэргийн нуруутай, бөөрөнхий толгойтой, шардуу царайтай залуу байсан. Миний ард суугаад явж байсан  залуу нь сааралдуу өнгийн дээлтэй, шар торгон бүстэй, бүлтгэрдүү нүдтэй, зууван толгойтой залуу байсан. /1р хх-ийн 25-26 хуудас/  
Гэрч С.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа:... Би Улаанбаатар хотоос 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Ирснээсээ хойш Энхтөр, Мөнхзул, Өлзийбаяр нартай тухтай уулзаж чадаагүй байж байгаад өчигдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр уулзсан. Би өчигдөр орой 22 цаг өнгөрч байхад Энхтөрийн гэрт орсон. Энхтөрийн гэрт Мөнхзул, Өлзийбаяр нар байсан. Би Энхтөрийн гэрт орохдоо согтуу байсан болохоор тэднийд юм уусан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан пиво уугаад сууцгааж байхад Өлзийбаяр гараад явчихсан байхаар нь би тэр хоёроос Өлзийбаярыг хаачсан талаар асуухад 1 дүгээр хорооны баар руу очиж найз охинтойгоо уулзахаар явсан гэж хэлсэн. Тэгээд Энхтөрийн хамт Өлзийбаярыг авахаар 1 дүгээр хорооны Арвайн тал гэх баар руу очиход Өлзийбаяр тэнд байгаагүй. Тэгээд буцаад Энхтөрийн гэрт ирээд байж байтал Өлзийбаяр ирсэн. Өлзийбаяр утсаар гадаа хүнтэй хэрэлдээд байгаа бололтой байсан. Тэгээд хэдүүлээ унтахаар хэвтэцгээж байхад Өлзийбаяр гаднаас утсаар ярьж орж ирээд хотоос ирсэн манай найз охиныг эгчтэйгээ явж байхад нь хоёр залуу хоргоогоод байна гэнэ, хэдүүлээ очоодохъё гэхээр нь бид нар 2 дугаар баг руу явсан. Өлзийбаярын найз охин ч гэсэн гэрээ зааж өгч чадаагүй болохоор бид нар гэрийг нь хайж нилээн явж байгаад Энхтөрийн гэр рүү буцахаар болцгоосон. Тэгээд ч Өлзийбаярын утасны цэнэг дууссан болохоор хэдэн цаг болж байгааг асуухад Өлзийбаяр үүрийн 04 цаг болж байна гэж байсан. Тэгээд Энхтөр бид хоёр засмал замын баруун талын явган хүний замаар, Өлзийбаяр, Мөнхзул хоёр нөгөө талынх нь явган хүний замаар дээшээ өгсөөд 9 дүгээр хороо руу явж байтал Энхтөр бид хоёрын явж байсан явган хүний зам дээр хэдэн залуучууд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн дундуур зөрчихье гээд зөрөөд цаашаа гартал араас нэг залуу дуудсан. Тэгэхээр нь би эргээд хартал тэр залуу холуур аятайхан зөрчихөж чадахгүй байна уу гэхээр нь би зөрчихье гэж хэлээ биз дээ гэхэд тэр залуу ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг буцаагаад нэг удаа цохиход цаанаас нь саарал өнгийн дээлтэй залуу гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би зугтаая гээд Арвайн тал буудлын хашаа руу гүйсэн. Намайг гүйж байхад миний араас Энхтөр, Мөнхзул хоёр гүйж байсан. Тэгээд би хашаан дотор нь ороод буудлын хаалгыг таттал цоожтой байхаар нь буудлынх нь баруун талд нуугдсан. Миний араас Энхтөр, Мөнхзул хоёр орж ирсэн үгүйг мэдэхгүй. Над дээр бол ирээгүй. Тэгээд намайг тэнд сууж байхад тэр залуучууд мотоцикльтойгоо хашаан дотор орж ирчихээд гараад явсан. Тэгээд би тэр хооронд нуугдаж сууж байгаад унтсан байсан. Үүр цайж байхад сэрээд гэртээ очиж унтсан. Намайг цохисон залуу өндөр, шардуу царайтай, улаан өнгийн цамцтай залуу байсан. Өмнө нь би олон удаа таарч байсан. Одоо харвал танина. Саарал дээлтэй залууг нь өмнө нь харж байгаагүй. Гэхдээ одоо харвал таних эсэхээ мэдэхгүй байна. Бусад залуучуудынх нь өмсөж явсан хувцас, зүс царайг нь харж чадаагүй. Олон хүн байсан. /1-р хх-ийн 27 хуудас/  
Гэрч Б.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа:... Манай найз болох Мөнхзул, Билгүүн нар Улаанбаатар хотоос 3 хоногийн өмнө ирсэн. Тэр хоёрыг ирснээс хойш манай гэрт хамт байцгааж байсан. Тэгээд өчигдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд найз болох Мижээгийн гэрт 4-үүлээ очсон. Тэднийд тоглож байж байгаад шөнө манай гэр рүү явцгаахаар гарцгаасан. Мижээгийн гэрт бид нар архи дарс уугаагүй. Манай гэрт байхдаа л 3 том савтай Нийслэл пиво 4-үүлээ хувааж уусан байсан. Тэгээд Мижээгийн гэрээс хэдэн цагт гарсныг мэдэхгүй, цаг хараагүй, ямар ч байсан шөнө орой болсон байсан. Мижээгийнх 2 дугаар багт байдаг болохоор аюулгүйн тойрог өгсөөд 9 дүгээр баг руу бид 4 алхсан. Тэгтэл Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах Арвайн тал баарны наана засмал замын хажуугийн явган хүний зам дээр 5-6 эрэгтэй хүүхдүүд хоорондоо маргалдаад байхаар нь бид 4 замын эсрэг тал руу гарсан. Тэгтэл тэр хүүхдүүдийн нэг нь араас бид нарыг дуудсан. Тэгэхээр нь бид 4 тэр хүүхдүүд дээр очсон. Бид нарыг очиход 2 хүүхэд нь дээлтэй, бусад нь гадуураа куртик өмссөн байсан. Хажууд нь нэг мотоцикль байсан. Тэгээд бид нарыг очиход манай найз Билгүүнийг нэг куртиктэй банди цохиод авсан. Тэгтэл цаанаас нэг нь дээлтэй, нөгөө нь куртиктэй хүүхэд над дээр ирээд намайг түлхээд жалга руу оруулсан. Би куртик өмссөн бандитай нь барилцаж аваад зогсож байтал миний араас дээлтэй банди нь толгой руу юмаар цохисон. Би тэр хоёроос салж Арвайн тал буудал руу гүйхдээ 3 найзыгаа дуудсан. Миний араас Мөнхзул, Билгүүн хоёр гүйгээд ирсэн. Өлзийбаярыг ирэхгүй болохоор нь цаашаа явчихлаа гэж бодсон. Тэгээд Мөнхзул, Билгүүн хоёрын хамт Арвайн тал буудлын хашаа руу ортол бид 3-ын араас нөгөө хүүхдүүдийн хоёр нь мотоциклио унаад Арвайнтал буудлын гадаа ирсэн. Тэгээд хашаа руу орж ирээд нэг нь манай найз Мөнхзулыг чирээд хашаанаас гаргасан. Тэгээд намайг араас нь гартал цагдаа нар буудлын үүдэнд ирчихсэн байсан. Бид нарыг дуудсан хүүхдүүдийг танихгүй. Гадаа харанхуй байсан болохоор тэр хүүхдүүд ямар хувцастай байсан нь харагдаагүй. Харин гудамжны гэрэлд дотуураа улаан өнгийн малгайтай ноосон цамцтай, гадуураа хар өнгийн нимгэн куртиктэй банди байсныг харсан. Тэр банди өндөр, туранхай биетэй банди байсан. Би өмссөн хувцсыг нь биеийн галбир хэмжээг нь харснаас биш зүс царайг нь харанхуйд сайн харж чадаагүй. Бусад хүүхдүүд нь ямар хувцастай, ямар зүс царайтай хүүхдүүд байсныг нь харж чадаагүй. Унаж явсан мотоцикль нь ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Бид нар өдөр нь пиво ууцгаасан байсан болохоор уусан зүйл гарцгаасан байсан. Согтуу хүн байгаагүй. /1-р хх-ийн 28 хуудас/   
Хохирогч Г.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Бид дөрөв хамтдаа Б.Энхтөрийн гэр рүү буцаад явж байтал “Тайгер” дэлгүүрийн цаад талын тойрог уулзварын тэнд хуучин боорцогны үйлдвэрийн урд талд 7, 8 залуу байсан. Тэр хэд замынхаа хойд талд байсан. Би замын урд талын явган хүний замаар Г.Мөнхзултай хамт тэр хэдийн урдуур нь гараад цаашаа явж байсан. Харин тэр хэдийн зогсож байсан замаар С.Билгүүн, Б.Энхтөр хоёр хажуугаар нь зөрөөд гарсан. Тэгтэл С.Бигүүн нэг хүнтэй юм яриад байх шиг байсан. Тэгтэл Б.Энхтөр, С.Билгүүн хоёрын нэг нь цохиулаад ойчих шиг болохоор нь би наанаас нь Г.Мөнхзултай гүйгээд очтол тэр хэдийн нэг нь миний хажуугаас орж ирээд намайг цохиод авахаар нь би тэр хүмүүсийг хартал тэнд манай дээд ангид байсан Ц.Мөнхөө байхаар нь би гар утас барьчихсан баруун гараараа Ц.Мөнхөө рүү чичилж заагаад хөөе танидаг хүн байна шүү, би чамайг таньж байна шүү дээ, зүгээр байгаарай гэж хэлтэл нэг нь хажуугаас ирээд цохихоор нь би тэр залууг нь бариад автал юу юугүй л мотоцикльтой хүн ороод ирсэн. Тэгтэл нэг нь араас түлхээд би замын хажуу руу өнхрөөд ойчсон. Босох гэтэл дээрээс өшиглөөд байхаар нь би толгойгоо бариад эвхрээд хэвтчихсэн. Тэгтэл гэнэт нурууны ар баруун бөөр хэсэг рүү юмаар дүрэх шиг болоод хүйтэн оргиод явчихаар нь гараа тавиад үзтэл гар нил цус болчихсон байхаар нь босоод иртэл хажууд нэг хүн байх шиг байхаар нь би тэр залууд намайг хутгалчихаж байгаа юм уу гэж хэлтэл юу яриад байгаа юм бэ гээд цаашаа гүйгээд явчихсан. Намайг доош тонгойчихсон байхад нүүр рүү нэг нь өшиглөөд шүд оносон. Би тухайн үед биедээ хутга авч явсан. Учир нь би гар утсаа цэнэглэхдээ цэнэглэгч ордог хэсгийг нь нааш татаж гаргахад хутга хэрэгтэй болдог учраас утсаа цэнэглэж байгаад ашигласан хутгаа халаасандаа хийчихсэн байсан. Би хутга гаргаж ирээгүй. Миний гарт ээжийн утас байсан. Тэр утсаар Ц.Мөнхөө рүү таньдаг хүүхэд байна шүү дээ, дараа таарна шүү, зүгээр байгаарай гэж хэлсэн. /1-р хх-ийн 38-41 дүгээр хуудас/,  
Хохирогч Г.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Араас мотоцикльтой 2 залуу хашаа руу орж ирээд гэрлээ тусгаад намайг бариад авсан. Дээлтэй явган ирсэн залуу нь намайг барьж аваад толгой руу гараараа 2 удаа цохиод унагаасан. Газар унаад би толгойгоо дартал миний баруун талаас нэг нь мотоциклийнхоо урд дугуйгаар мөргүүлээд байсан. Буудлын хашаанаас намайг чирч гаргаад мотоцикль  дээр байсан нь бас толгой руу цохиж авсан. Намайг зугтахад мотоцикльтой нь эргэж ирээд мотоциклийнхоо гараар намайг ширвээд унагаасан. /2-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,  
Хохирогч Г.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... Бид дөрөв 9 дүгээр хорооны засмал уруудаад аюулгүйн тойргоор тойроод засмал замынхаа баруун талаар явган хүний замаар С.Билгүүн, Б.Энхтөр хоёр, харин зүүн талын замаар нь Г.Өлзийбаяр бид хоёр явж байсан. Тэр явган хүний зам дээр байсан залуучуудын хажуугаар нь Б.Энхтөр, С.Билгүүн хоёр өнгөрөөд явсан. Тэгтэл С.Билгүүн эргээд харсан. Нэг хар куртиктэй өндөр залуу очоод С.Билгүүний шанаа руу цохисон. Би наанаас нь гүйтэл цаанаас нэг саарал дээлтэй залуу С.Билгүүн рүү дайрахаар нь би өрсөөд тэр залууг шанаа руу нь цохитол С.Билгүүн нь зугтаарай гэж хэлээд бид хоёр Арвайн тал буудлын хашаа руу зугтсан. Тэгтэл Б.Энхтөр миний урд бас Арвайн тал буудлын хашаа руу зугтааж байсан. Би тийшээгээ зугтааж байхдаа эргээд хартал Г.Өлзийбаярыг миний харснаар 2-3 залуучууд барьж аваад замын бордиур руу цохиод унагаасан. Би Өлзийбаяр руу очих гэтэл миний өөдөөс мотоцикльтой хоёр залуу яваад ирэхээр нь би Арвайн тал буудлын хашаа руу зугтааж ороод 00-ын хажууд зогсож байтал араас давхиж орж ирээд намайг бариад авсан. /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,  
Гэрч С.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Энхтөр бид хоёр засмал замын баруун талын явган хүний замаар, Өлзийбаяр, Мөнхзул хоёр зүүн талын явган хүний замаар дээшээ өгсөөд 9 дүгээр хороо руу явж байтал явган хүний зам дээр нилээн хэдэн залуучууд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн хажуугаар нь зөрчихье гээд зөрөөд цаашаа гартал араас нэг залуу дуудаад холуур зөрчихөж чадахгүй байна уу гэхээр нь уучлаарай хөгшөөн зөрчихье гэж хэлээд зөрж байна шүү дээ гэтэл нэг өндөр залуу над дээр ирээд шууд миний шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэлээр нь би зөрүүлээд цохитол зөрчихсөн. Тэгтэл нэг саарал дээлтэй залуу над руу дайртал миний хажууд явсан Мөнхзул тэр залууг нэг цохиод авахаар нь би зугтая гэж хэлээд Арвайн тал баарны хашаа руу гүйгээд орсон. Холуур зөрчихөж чадахгүй байна уу гэхээр нь уучлаарай хөгшөөн гээд л зөрж байна шүү дээ гэж хэлтэл шууд цохиод авсан. /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,  
Гэрч Б.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:... Тэр явган хүний зам дээр байсан залуучуудын хажуугаар Билгүүн гараад өнгөртөл Билгүүнийг тэнд байсан залуучуудаас нэг нь дуудаад гэнэтхэн цохиод авсан. Тэгтэл цаанаас Мөнхзул гүйж орж ирээд Билгүүнийг цохисон залууг цохиод авсан. Тэгээд Билгүүнийг салгаад би зугтаарай гэж хэлээд бид хэд Арвайн тал буудлын хашаа руу зугтаасан. Зугтааж байхдаа бид хоёр тийшээ хартал Мөнхзул, Билгүүн хоёр надтай хамт зугтаж байсан. Би Өлзийбаярыг тухайн үед зугтаачихлаа л гэж бодож байсан. Надад лав хутга харагдаагүй. Хутга авч гарсан эсэхийг нь би мэдэхгүй. Өлзийбаяр хутга гаргаж ирээгүй. /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,   
Гэрч Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Д.Баясгаланмэндээгийн эхнэр нь байгаа юм. Бид хоёр одоогоор гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй байгаа. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2016 оны 07 дугаар сарын 14-ний орой Пүрэвгэрэл гэдэг найз нь дуудаад гэрээс гараад явсан. Тэгээд тэр шөнөдөө манай нөхөр гэртээ ирж хоноогүй. Маргааш орой цагдаагаас яриад би Баясгаланмэндээг хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Миний нөхөр Баясгаланмэндээ нь ам бүл 5-уулаа, ээж, дүү нартайгаа ам бүл нь тоологдож явдаг. Эцэг нь авто ослоор өнгөрсөн. Ээж дүү нар нь болон Баясгаланмэндээгийн хаяг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 50-14 тоотод оршин суудаг. Бүрэн дунд боловсролтой. Одоо бол хүү бид хоёртой Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4-07 тоотод түр оршин суух хаягтай амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж бараа зардаг. Баясгаланмэндээ бид хоёр 2014 онд анх танилцаж байсан. Тэгээд хамтран амьдарч эхлээд 2 жил болж байна. Бид хоёр одоо 8 сартай хүүтэй. Баясгаланмэндээ бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоор хүү маань миний нэр дээр төрсний гэрчилгээ авсан. Миний нөхөр Баясгаланмэндээ нь зан байдлын хувьд гэвэл ер нь хүнтэй эвсэг, нөхөрсөг, ааш зангийн хувьд шулуун шударга яриатай, хүнд хэлье гэснээ хэлчихдэг, нийтэч, ажилсаг хүн. Архи согтууруулах ундааг хаа нэг хэрэглэдэг. Баяр ёслолоор болон найз нөхөдтэйгээ уулзсан үедээ хэрэглэдэг. Тамхи татдаг. Архи согтууруулах ундаа уучихсан үедээ надад л лав элдэв янзын зан ааш гаргаж байгаагүй. Надтай танилцахаасаа өмнө дээрмийн хэргээр ял шийтгүүлж байсан. Өөр цагдаа сэргийлэхэд шалгагдаж байсан удаа байхгүй. /1-р хх-ийн 49 хуудас/,  
Гэрч Ү.Тогообат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 2-07 тоотод ээж, хоёр дүүгийнхээ хамтаар амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүн нүдээд Тообаа, Тогообатаа гээд дуудаад байхаар нь гэрийнхээ хаалгыг онгойлготол гаднаас Өлзийбаяр ганцаараа орж ирээд найз нь хүнд хутгалуулчихлаа, чи яаралтай цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөч гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь очоод хартал Өлзийбаярын өмсөж явсан хувцас ар нуруу, баруун бөөр хэсэг нь болон өмднийх нь арын халаас цус болчихсон байсан. Би тэр даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,  
Гэрч Өнөрбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай хүү Ө.Түмэнжаргал 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед найз Ганболдындоо оччихоод ирье, дуудаад байна гээд гарсан. Тэгээд утас нь холбогдохгүй маргааш өглөө нь 06 цагт байшингийн ард тонгойчихсон, царай нь барайчихсан сууж байсан. Эгчтэй нь хот руу хамт явуулъя гэж байгаад араас нь 
 явуулахаар болоод унт гээд гэртээ үлдээсэн. Эгчийг нь хотын унаанд суулгачихаад гэртээ ирэхэд цагдаагаас Ө.Түмэнжаргалыг сураад аваад явсан. Манай хүү Ө.Түмэнжаргал нь дээрээ 2 ах, 1 эгчтэй, доороо 1 эрэгтэй дүүтэй, айлын 4 дэх хүүхэд. Багаасаа цэцэрлэгээр яваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг төгсөж, 2012 онд МУБИС-ийн физик электроникийн багшийн ангид суралцаж бакалавр зэрэгтэй 2016 онд төгссөн. Манай хүүхэд даруу томоотой, ах, эгч нарынхаа үгнээс гардаггүй, зан ааш нь төлөв томоотой, даруухан хүүхэд байгаа юм. Энэ хэрэгт холбогдсондоо одоо их гэмшиж байгаа. Урьд нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хичээл сурлагандаа сайн. Манай хүүхдүүд дотроосоо сурлагандаа хамгийн сайн нь. Урьд нь архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэж байгаагүй, буруу зуршил байхгүй. Нийлдэг найз нөхөд гэвэл сайн найз нь Ганболд гэдэг нэг ангид хамт сурч байсан хүүхэд байдаг. /2-р хх-ийн 105 хуудас/,  
Гэрч Ө.Төрбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай төрсөн дүү Ө.Түмэнжаргал нь даруухан гэр орноос гардаггүй, гэрт л байдаг хүүхэд байгаа юм. Хотод манай дүүгийнд суудаг байсан. Хүүхдийг нь цэцэрлэгээс аваад гэрт л байдаг байсан. Гадуур дотуур тэнэдэггүй, төлөв томоотой, үг дуу цөөтэй. 2016 оны 07 дугаар сард сургуулиа төгсөөд амралтаараа гэртээ ирчихээд гадуур гарснаас л болж ийм хэрэгт холбогдсон юм шиг байна. Хичээл сурлагандаа сайн томоотой хүүхэд байгаа юм. /2-р ххийн 106 хуудас/,  
Гэрч Т.Гүйцэтмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч.Нямдорж нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд аав ээжтэйгээ мал маллаж амьдардаг, малчин, сургуульд сурч байсан, 9 дүгээр ангийн боловсролтой, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, цэрэгт явж байгаагүй. Би хааяа л тэднийхээр орж гардаг, нэг их орж гараад байдаггүй. Ааш зангийн хувьд гайгүй даруухан, үг дуу цөөтэй, архи, тамхи хэрэглээд байдаггүй, хааяа аймгийн төв орж ирдэг л хүүхэд байдаг. Элдэв муу зуршилгүй, хүн амьтантай дарвиад тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. /2-р хх-ийн 108 хуудас/,   
Гэрч Д.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч.Нямдорж нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд аав ээжтэйгаа хамт амьдардаг, малчин, сургуульд сурч байсан, 9 дүгээр ангийн боловсролтой, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, цэрэгт явж байгаагүй, ааш зангийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, архи тамхи хэрэглээд байдаггүй. Аймгийн төвөөр хааяа орж ирдэг ч хөдөө голдуу мал дээрээ байдаг ажилд сайн хүүхэд байгаа юм. /2-р хх-ийн 109 хуудас/,   
Гэрч А.Өнөрзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... О.Доржзовд нь айлын том хүүхэд, доороо 2 дүүтэй, хөдөө мал маллаж амьдардаг, бүрэн дунд боловсролтой, хичээл сурлагандаа гайгүй, урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, 2012 онд цэрэгт явж тэндээ улираад 2016 онд халагдаж ирсэн. Архи тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршилгүй, цэргээс ирээд удаагүй байж байгаад ийм хэрэгт холбогдчихсон. Ааш зангийн хувьд даруухан, уур уцааргүй, томоотой хүүхэд байгаа юм. /2-р хх-ийн 110 хуудас/,   
Гэрч А.Өлзийтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... О.Доржзовд нь айлын том хүүхэд, доороо 2 дүүтэй, хөдөө мал маллаж амьдардаг, бүрэн дунд боловсролтой, хичээл сурлагандаа гайгүй, ааш зангийн хувьд элдэв муу зангүй төлөв, томоотой хүүхэд байгаа юм. Урьд нь хэрэгт холбогдож байгаагүй. Даруухан л зан ааштай хүүхэд. /2-р хх-ийн 111 хуудас/,  
Сэжигтэн Т.Пүрэвгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Бид хэдийн цаахан талд хэдэн метрийн зайтай Мөнхөө, Нямдорж, Доржзовд гурав юм яриад зогсож байсан. Тэгтэл гэнэтхэн зодоон болоод эргээд хартал нэг танихгүй банди Доржзовдыг шанаа руу нь нэг цохьчихоод буцаад цаашаагаа зугтаасан. Тэр банди цааш замын гэрэлтүүлгээс гараад явсан. Араас нь Мөнхөө ямар ч байсан гүйж байсан. Тэгээд би тэр байрнаасаа хөдлөөгүй. Миний хажууд Ганболд, Баясаа, Түмээ гурав байсан. Тэгтэл замын урагшаа Түмээ гүйж очоод нэг залуутай барилцаад зодолдсон. Тэр үед тэнд Баясаа байж байсан. Тэгтэл нэг нь зугтаарай гэж орилохоор нь би тэр даруйдаа зугтсан. Мөнхөө л анх тэр залуучуудыг дуудсан юм шиг байсан. /1-р хх-ийн 111-113 дугаар хуудас/,  
 Сэжигтэн Ч.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би өндийж босоод хартал явган хүний зам дээр би та нарыг бүгдийг чинь таниж байна шүү гээд нэг залуу гараараа чичилж заагаад байх шиг байсан. Замын эсрэг талд зодоон болоод байх шиг байсан. /1-р хх-ийн 115-117 дугаар хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Г.Өлзийбаярын биед баруун бөөрний паранхимийн шарх, цус хуралт, хийн хуралт, хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн шарх, түүний хагалгааны дараах байдал, нуруунд шарх, дээд эрүүний үүдэн шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүдний гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 202 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Хохирогч Г.Өлзийбаярын өмсөж явсан гэж цамцнуудад зүсэгдэлт гэмтэл байна. Уг зүсэгдэлт гэмтэл нь хурц, үзүүртэй зүйлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 66-71 дүгээр хуудас/,  
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүхийн хуулбар, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 7-19, 29-30, 105-109, 119-120, 122-123, 125-126, 128-130, 132-133, 135-136, 138-139, 141-142, 178-193, 218-221, 2-р хх-ийн 218-219 хуудас/  
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 979 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 143, 151 хуудас/,  
Шүүгдэгч Ц.Мөнхийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 837 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 153 155 хуудас/,  
Шүүгдэгч Ө.Түмэнжаргалын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, №D201632049 дугаартай дипломын хуулбар /1-р хх-ийн 156, 158, 2-р хх-ийн 134-135 хуудас/,  
Шүүгдэгч Э.Доржзовд хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 280 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 161-162 хуудас/, Шүүгдэгч Ч.Нямдорж хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 539 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 163-164 хуудас/,  
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р 144 хх-ийн хуудас/, Шүүгдэгч Ц.Мөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154 хуудас/, Шүүгдэгч Ө.Түмэнжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 157 хуудас/, 
 Шүүгдэгч Э.Доржзовдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 132 хуудас/, Шүүгдэгч Ч.Нямдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 131 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр хохирогч Г.Өлзийбаярын баруун бөөрний харалдаа ар нуруунд 1 удаа хутгалж, хохирогч Г.Өлзийбаярын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,  
Шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мөнхзулд хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,  
Шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь бүлэглэж 2016 оны 07 дугаар сарын 1415-нд шилжих шөнийн 03-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Өлзийбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Өлзийбаярын 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Тайгер дэлгүүрийн цаана тойрог дээр замын хажууд хэдэн залуучуудын хажуугаар өнгөртөл нэг залуу нь чи яаж зөрж байгаа юм бэ гээд Билгүүнийг цохиод авахаар нь Мөнхзул бид хоёр тэр 2-ыг салгахаар очтол юу юугүй 2-3 удаа цохиж аваад замын хажуу руу унагасан. Тэгэхээр нь би толгойгоо дараад газар хэвтсэн. Тэгтэл миний нуруу руу юмаар дүрэх шиг болохоор нь би гараараа дартал цус гарсан байсан. Хохирогч Г.Мөнхзулын бид нарыг тойргоор тойроод дээшээ өгсөхөд Арвайн тал буудлын наана Энхтөр, Билгүүн хоёрын явж байсан явган хүний зам дээр мотоциклийн хажууд хэдэн залуучууд байсан. Тэр залуучуудын хажуугаар Энхтөр, Билгүүн хоёр зөрөөд гартал Билгүүнийг нэг залуу бариад авсан. Билгүүнийг тэр залуу цохиод авсан. Билгүүнийг салгаж аваад цаашаа Арвайн тал баарны зүг рүү гүйсэн. Цаана Энхтөр зогсож байгаад Билгүүн бид хоёртой цуг гүйсэн. Өлзийбаяр замын эсрэг талд зогсож байгаад тэр хүмүүст баригдсан. Өлзийбаярыг барьж аваад 2-3 залуу цохиод замын бордиур руу унагасан. Тэгээд намайг хашаан дотор ороод жорлонгийнх нь хажууд зогсож байтал миний араас хөөсөн залуучууд хашаан дотор орж ирээд намайг барьж аваад буудлын хашаанаас гаргаад нэг нь гараараа миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойгоо дараад доошоо хараад газарт хэвтэхэд миний баруун талаас нэг нь мотоциклийн дугуйгаар мөргүүлээд байсан. Гэрч С.Билгүүний Энхтөр бид хоёрын явж байсан явган хүний зам дээр хэдэн залуучууд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн дундуур зөрчихье гээд зөрөөд цаашаа гартал араас нэг залуу дуудсан. Тэгэхээр нь би эргээд хартал тэр залуу холуур аятайхан зөрчихөж чадахгүй байна уу гэхээр нь би зөрчихье гэж хэлээ биз дээ гэхэд тэр залуу ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зугтаая гээд Арвайн тал буудлын хашаа руу гүйсэн. Гэрч Б.Энхтөрийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах Арвайн тал баарны наана засмал замын хажуугийн явган хүний зам дээр 5-6 эрэгтэй хүүхдүүд хоорондоо маргалдаад байхаар нь бид 4 замын эсрэг тал руу гарахад тэр хүүхдүүдийн нэг нь араас бид нарыг дуудахаар нь бид 4 очиход манай найз Билгүүнийг нэг куртиктэй банди цохиод авсан. Би куртик өмссөн бандитай нь барилцаж аваад зогсож байтал миний араас дээлтэй банди нь толгой руу юмаар цохисон. Арвайн тал буудлын хашаа руу гүйгээд ороход нөгөө хүүхдүүдийн хоёр нь мотоциклио унаад Арвайн тал буудлын гадаа ирээд хашаа руу орж ирээд нэг нь манай найз Мөнхзулыг чирээд хашаанаас гаргасан гэх тайлбарууд, хохирогч Г.Өлзийбаярын “Тайгер” дэлгүүрийн цаад талын тойрог уулзварын тэнд хуучин боорцогны үйлдвэрийн урд талд 7, 8 залуу байсан. Тэр хэдийн зогсож байсан замаар С.Билгүүн, Б.Энхтөр хоёр хажуугаар нь зөрөөд гарсан. Тэгтэл С.Бигүүн нэг хүнтэй юм яриад байх шиг байсан. Тэгтэл Б.Энхтөр, С.Билгүүн хоёрын нэг нь цохиулаад ойчих шиг болохоор нь би наанаас нь Г.Мөнхзултай гүйгээд очтол тэр хэдийн нэг нь миний хажуугаас орж ирээд намайг цохиод авахаар нь би тэр хүмүүсийг хартал тэнд манай дээд ангид байсан Ц.Мөнхөө байхаар нь би гар утас барьчихсан баруун гараараа Ц.Мөнхөө рүү чичилж заагаад хөөе танидаг хүн байна шүү, би чамайг таньж байна шүү дээ, зүгээр байгаарай гэж хэлтэл нэг нь хажуугаас ирээд цохихоор нь би тэр залууг нь бариад автал юу юугүй л мотоцикльтой хүн ороод ирсэн. Тэгтэл нэг нь араас түлхээд би замын хажуу руу өнхрөөд ойчсон. Босох гэтэл дээрээс өшиглөөд байхаар нь би толгойгоо бариад эвхрээд хэвтчихсэн. Тэгтэл гэнэт нурууны ар баруун бөөр хэсэг рүү юмаар дүрэх шиг болоод хүйтэн оргиод явчихаар нь гараа тавиад үзтэл гар нил цус болчихсон байсан. Намайг доош тонгойчихсон байхад нүүр рүү нэг нь өшиглөөд шүд оносон. Хохирогч Г.Мөнхзулын араас мотоцикльтой 2 залуу хашаа руу орж ирээд гэрлээ тусгаад намайг бариад авсан. Дээлтэй явган ирсэн залуу нь намайг барьж аваад толгой руу гараараа 2 удаа цохиод унагаасан. Газар унаад би толгойгоо дартал миний баруун талаас нэг нь мотоциклийнхоо урд дугуйгаар мөргүүлээд байсан. Буудлын хашаанаас намайг чирч гаргаад мотоцикль дээр байсан нь бас толгой руу цохиж авсан. Намайг зугтахад мотоцикльтой нь эргэж ирээд мотоциклийнхоо гараар намайг ширвээд унагаасан. Гэрч С.Билгүүний нэг өндөр залуу над дээр ирээд шууд миний шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан. Гэрч Б.Энхтөрийн зам дээр байсан залуучуудын хажуугаар Билгүүн гараад өнгөртөл Билгүүнийг тэнд байсан залуучуудаас нэг нь дуудаад гэнэтхэн цохиод авсан. Гэрч Мөнхтуяагийн 2016 оны 07 дугаар сарын 14-ний шөнөдөө манай нөхөр Баясгаланмэндээ гэртээ ирж хоноогүй. Маргааш орой цагдаагаас яриад би Баясгаланмэндээг хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Гэрч Ү.Тогообатын 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд манай гэрт Өлзийбаяр ганцаараа орж ирээд найз нь хүнд хутгалуулчихлаа, чи яаралтай цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөч гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь очоод хартал Өлзийбаярын өмсөж явсан хувцас ар нуруу, баруун бөөр хэсэг нь болон өмднийх нь арын халаас цус болчихсон байсан. Гэрч Өнөрбатын Ө.Түмэнжаргал 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед найз Ганболдындоо оччихоод ирье, дуудаад байна гээд гарсан. Тэгээд утас нь холбогдохгүй маргааш өглөө нь 06 цагт байшингийн ард тонгойчихсон, царай нь барайчихсан сууж байсан. Сэжигтэн Т.Пүрэвгэрэлийн Мөнхөө, Нямдорж, Доржзовд гурав юм яриад зогсож байсан. Тэгтэл гэнэтхэн зодоон болоод эргээд хартал нэг танихгүй банди Доржзовдыг шанаа руу нь нэг цохьчихоод буцаад цаашаагаа зугтаасан. Тэгтэл замын урагшаа Түмээ гүйж очоод нэг залуутай барилцаад зодолдсон. Мөнхөө л анх тэр залуучуудыг дуудсан юм шиг байсан. Сэжигтэн Ч.Ганболдын явган хүний зам дээр би та нарыг бүгдийг чинь таниж байна шүү гээд нэг залуу гараараа чичилж заагаад байх шиг байсан. Замын эсрэг талд зодоон болоод байх шиг байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 202 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүхийн хуулбар, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч  Д.Баясгаланмэндээ, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Баясгаланмэндээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон, Шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.  
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял 
 сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болж, Мөн шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын үйлдлээс хохирогч Г.Өлзийбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи баримтуудаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болж тус тус нийцэж байгаа бөгөөд шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн нь дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” бол тэнсэхийг хориглож хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  
Иймд шүүгдэгч Д.Баясгаланмэндээг хүний эрүүл мэндэд зэсвэг /хутга/ хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  
Шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй,  
Мөн шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх тус тус үзэв.  
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.  
Мөн шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   
13                                                           173/2017/00005/Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Доржзовд, Ч.Нямдорж нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн эвхэгддэг, төмөр бариултай, нийт урт 16.8 см, ажлын хэсгийн урт 6.3 см, бариул нь 10.5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баясгаланмэндээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,   
Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Э.Доржзовд, Ч.Нямдорж, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь хохирогч Г.Өлзийбаярт хохиролд 1100000 төгрөг, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь хохирогч Г.Өлзийбаярт тус тус 600000 төгрөг, шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нар нь хохирогч Г.Мөнхзулд тус тус 150000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Баясгаланмэндээд авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
          ТОГТООХ нь:  
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Бага баруун овогт Дашдэлэгийн Баясгаланмэндээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон,  Шүүгдэгч Ширчиндаваа овогт Эрдэнэбатын Доржзовд, Боржгин овогт Чулуундоржийн Нямдорж нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус нийцүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Бага баруун овогт Дашдэлэгийн Баясгаланмэндээг хүний эрүүл мэндэд зэсвэг /хутга/ хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ширчиндаваа овогт Эрдэнэбатын Доржзовд, Боржгин овогт Чулуундоржийн Нямдорж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Цэдэндоржийн Мөнх, Нянгай овогт Өнөрбатын Түмэнжаргал нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Баясгаланмэндээд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баясгаланмэндээд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт тус тус оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнх, Түмэнжаргал нарт тус тус оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Доржзовд, Ч.Нямдорж нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

9.Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Э.Доржзовд, Ч.Нямдорж, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь хохирогч Г.Өлзийбаярт 
15 хохиролд 1100000 төгрөг, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь хохирогч Г.Өлзийбаярт тус тус 600000 төгрөг, шүүгдэгч Э.Доржзовд, Ч.Нямдорж нар нь хохирогч Г.Мөнхзулд тус тус 150000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн эвхэгддэг, төмөр бариултай, нийт урт 16.8 см, ажлын хэсгийн урт 6.3 см, бариул нь 10.5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баясгаланмэндээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Баясгаланмэндээд авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ  
                                          ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР  
                                                                                   Д.ЦЭЦЭГЭЭ