Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01163

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01163

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Бага наран 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух,  Ж. Х /РД:000/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Чингэлтэйн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух,  Б. М /РД:000/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот хаягт түр оршин суух,  Э. И /РД:000/-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.990.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Х, Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Ж.Х, М.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Ж.Х, Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.И нь Ж.Х, М.М биднээс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1950 кг махыг 1 кг-ыг нь 5200 төгрөгөөр бодож 10.140.000 төгрөгийн мах, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1125 кг махыг 1 кг-ыг нь 5200 төгрөгөөр бодож 5.850.000 төгрөгийн адууны мах зээлж авсан. Мах хүлээн авсан баримт үйлдэж гарын үсэг зурж өгсөн.

Эхний махны үнийг 1 сарын дараа, дараагийн махны үнийг махаар нь өгөхөөр тохиролцсон юм.

Э.И үүнээс хойш махны үнийг өгнө гэж явсаар одоог хүртэл төлөөгүй байна,тааралдахаар мөнгийг чинь өгнө гэдэг мөртлөө огт өгөхгүй байна.

Иймд махны үнэ болох нийт 15.990.000 төгрөгийг Э.И-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х, М.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь хариуцагч Э.И-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.990.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Х, Б.М нар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1950 килограмм махыг 10.140.000 төгрөгөөр тооцон нэг сарын дараа мөнгийг буцаан авах,

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1125 килограмм махыг 5.850.000 төгрөгөөр тооцон бараагаар буцаан авах нөхцөлтэй, 1 килограмм махыг 5.200 төгрөгөөр тооцон Э.И-т худалдсан,

Э.И нь төлбөрийг хэлэлцэн тохиролцсон хугацаанд Ж.Х, Б.М нарт төлж барагдуулахаар, махыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна.

/хх-ийн 3-4 дүгээр тал/

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг ба нэхэмжлэгч Ж.Х, Б.М нар 2015.10.14-ний өдөр 10.140.000 төгрөгний үнэ бүхий 1950 килограмм мах, 2015.10.23-ны өдөр 5.850.000 төгрөгний үнэ бүхий 1125 килограмм мах тус тус хүлээлгэн өгсөн, хариуцагч Э.И нь махыг хүлээн авсан боловч махны үнэ 15.990.000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагч Э.И нь худалдан авсан махны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул махын үнийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20779 дугаар захирамжаар хариуцагч Э.И нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан үндэслэлээр түүнийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага түүнийг шүүхэд албадан ирүүлснээр түүнд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн болно.

/хх-ийн 16-17, 19-21 дүгээр тал/

 

72 72.2- 14 , , , 㺺 ч Э.И нь нэхэмжлэгчийн , , хуульд заасан 뿿, 㺺 болно.

Иймд хариуцагч Э.И-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох махны үнэ 15.990.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х, М.М нарт олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Э.И-т 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч тэрээр шүүхэд мэдэгдсэн хаягтаа оршин суудаггүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2018/02869 дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

/хх-ийн 39-40 дугаар тал/

 

Дээрх захирамжийн дагуу хариуцагч Э.И-ыг тус шүүхэд ирүүлснээр түүнд шүүх хуралдааны товыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр ш нарын ээр 100 100.3- түүний хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

/хх-ийн 43 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.И-аас 15.990.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х, М.М нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Э.И-аас улсын тэмдэгтийн хураамжид 237.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х, М.М нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д , , 뺺 㺺 14 㺺 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д , 7 14 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ