| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/04284/И |
| Дугаар | 101/ШШ2019/03316 |
| Огноо | 2019-11-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/03316
| *******019 оны 11 сарын *******5 өдөр | Дугаар 101/ШШ*******019/03316 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Тгийн /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ш ******* сургуульд /РД: *******/ холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.ОюунТ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Т миний бие багшийн дээд сургуулийг *******016 онд бага ангийн багш мэргэжлээр суралцан төгссөн бөгөөд *******01******* оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Ш ******* сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан 1а ангийг гардан авч бага ангийн багшаар томилогдон ажилласан.
Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дотоод журмыг чандлан сахиж хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажилласан. Ингээд *******018 оны 8 дугаар сарын *******4-ний өдөр дахин ХГ-034 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
Уг гэрээний *******.3-т Талууд энэхүү гэрээний 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу дуусгавар болсон тухай мэдэгдэл, эсвэл 10 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас бусад тохиолдолд гэрээг дахин нэг жилээр сунгагдах болно гэж заасны дагуу *******019 оны хичээлийн жилийн гэрээг дахин 1 жилээр сунгагдсанд тооцсон.
Мөн *******019-*******0*******0 оны хичээлийн жилд үндсэн цалин 694.193 төгрөг, 30 хувийн нэмэгдэл *******08.*******58 төгрөг, анги даалтын *******.000 төгрөг, нийт 95*******.451 төгрөгийн цалинтай ажиллахаар харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан.
Тус хичээлийн жилд сургуулийн зүгээс менежментийн өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд 1-5 дугаар ангийг хүүхдүүдийн англи хэлний түвшинг тогтоон шалгалт авч шалгалтын хариуг үндэслэн хүүхдүүдийг ******* хэсэгт хуваан анги солих ажиллагааг явуулсан.
Сургуулийн зүгээс тухайн үйл ажиллагаа болон шийдвэрийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт бүртгүүлсэн цахим хаягаар нь мэдэгдсэн бөгөөд миний бие сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд эцэг, эхийн хурлыг зарлан хуралдуулсан.
Тус хурлын үеэр эцэг, эхчүүд сургуулиас цахим хаягаар нь ирүүлсэн захидалд үндэслэн хүүхдүүдийн анги солих асуудлыг эсэргүүцэж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэн сургуулийн захиргаанд санал хүсэлтээ бичгээр илэрхийлэн хүргүүлсэн.
Гэтэл сургуулийн зүгээс хурал дээр болсон үйл ажиллагааг намайг гардан зохион байгуулсан, эцэг, эхчүүдээс өргөдөл, гомдол ирсэн хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.*******.1-т Багш нь энэхүү гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, 10.*******.4-т Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийг хувийн зорилгоор ашигласан эсвэл тэднийг ялгаварлан харилцсан, шан харамж авсан, худал мэдээлэл тараасан, сургуулийн эсрэг өдөөн хатгасан үндэслэлээр *******019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б/134 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас маань чөлөөлсөн.
Миний бие сургуулийн эсрэг мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч нарт өгч тэднийг сургуулийн эсрэг өдөөн хатгасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэдгээ сургуулийн удирдлагуудад удаа дараа илэрхийлсэн боловч сургуулийн санхүү, хөгжил хариуцсан захирал Б.Б хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас халсан гэж үзэж байна.
Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэж заасны дагуу миний бие Ш ******* сургуулийн захирал М.Ттай *******01*******, *******018, *******019 онуудад хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж ирсэн.
Гэтэл дээрхи ажлаас халсан тушаал гаргасан эрх бүхий субьект нь тус сургуулийн Санхүү, хөгжил хариуцсан захирал Б.Б бөгөөд багшийг дур мэдэн халах тушаал гаргах эрхтэй эрх бүхий этгээд биш гэж үзэж байгаагаа дурьдмаар байна. Учир нь Бага, ******* ******* тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.******* дахь хэсэгт Багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх нь сургуулийн захирлын эрхэд хамаарах асуудал байтал уг эрхэд Санхүү, хөгжил хариуцсан захирал халдаж эрх хэмжээгээ урвуулан ашиглаж хэтрүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна.
Иймээс Бага, ******* ******* тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу *******019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 дугаартай Ш ******* сургуулийн санхүү, хөгжил хариуцсан захирлын тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* Ш ******* сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.8 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа гэж сургуулийн зүгээс үзэж байгаа. Гагцхүү хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хүчин төгөлдөр эсэх, хууль зүйн үр дагавар үүсгэх эсэхэд нэхэмжлэгч эргэлзсэн байх тул уг тушаалын хүчин төгөлдөр байдалд дараах тайлбарыг гаргаж байна.
Тус сургуулийн захирал М.Т нь АНУ-руу ажлын шаардлагаар тодорхой хугацаагаар зорчих болсон тул сургуулийн захирлын *******019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/130 дугаар Гарын үсэг зурах эрх шилжүүлэх тухай тушаалаар сургуулийн захирлын нийтлэг үүргийг тус сургуулийн Санхүү, хөгжил хариуцсан захирал Б.Б, сургалт хариуцсан захирал Вилл Мак Манус нарт түр хугацаанд шилжүүлсэн.
Багш Л.Тгийн гаргасан зөрчилд хариуцлага тооцох, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх үүнд мөн хамаарч байгаа тул уг тушаал хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Сургуулийн зүгээс залуу багш нарыг дэмжих зорилгоор хэд хэдэн багш нарыг орон сууцанд оруулсан ба тэдний нэг нь нэхэмжлэгч Л.Т бөгөөд тэрээр уг орон сууцанд амьдарч байх хугацаандаа зүй бус авирлаж, зан харилцааны зөрчил гаргаж байсан, мөн хөдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсэгт заасан багшийн хүлээх үүрэг, хариуцлагыг зөрчсөн.
Түүний уг зөрчил нь сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг гэрээний 10.******* дахь хэсэгт заасан хэд хэдэн зөрчлийг буюу 10.*******.1, 10.*******.*******, 10.*******.4, 10.*******.19-т заасан зөрчлүүдийг гаргасан, мөн уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1, .4.3.*******, 4.3.13, 4.3.14, 4.3.15, 4.3.19-д үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан.
Иймд Л.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь ******* ******* Ш ******* сургуулийн Санхүү, хөгжил хариуцсан захирлын *******019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
******* ******* Ш ******* сургуулийн Санхүү, хөгжил хариуцсан захирлын *******019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Бага, ******* ******* тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.*******, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.*******.1, 10.*******.4 дэх заалтуудыг үндэслэн бага ангийн багш Л.Тг сургуулийн эсрэг мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч нарт өгч сургуулийн эсрэг өдөөн хатгах үйл ажиллагаа хийж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь *******019 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрөөс цуцлажээ.
/ХХ-ийн 10, *******5 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.*******-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.
Л.Т түүнийг ажлаас нь чөлөөлсөн дээрх тушаалыг *******019 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр гардан авч *******019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
/ХХ-ийн 1-4, 16 дугаар тал/
Л.Тг ******* ******* Ш ******* сургуулийн захирлын *******01******* оны 9 дүгээр сарын 5-ны Б/40 тоот тушаалаар тус сургуулийн бага ангийн багшаар томилон ажиллуулсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн *******-15, 4*******-43 дугаар тал/
******* ******* Ш ******* сургуулийн захирлын *******019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/130 дугаар бүхий Гарын үсэг зурах эрх шилжүүлэх тухай тушаалаар тус сургуулийн захирлын гарын үсэг зуран үйлдэгддэг бүх төрлийн албан баримт бичигт тухайн асуудал хариуцсан захирлуудыг *******019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хавсралтад заасны дагуу Санхүү, хөгжил хариуцсан захирал Б.Б, сургалт хариуцсан захирал Вилл Мак Манус нарт шилжүүлжээ.
/ХХ-ийн *******3-*******4 дүгээр тал/
******* ******* Ш ******* сургуулийн Санхүү, хөгжил хариуцсан захирал Б.Б нь түүнд тус сургуулийн ерөнхий захирлаас олгосон эрх хэмжээний хүрээнд бага ангийн багш Л.Тг ажлаас чөлөөлсөн тушаалыг үйлджээ.
******* ******* Ш ******* сургуулийн бага ангийн багш Л.Ттай *******018 оны 8 дугаар сарын *******4-ний өдөр байгуулсан ХГ-034 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд багшийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар заасан ба 4.3.1-т Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих,
4.3.*******-т Боловсролын стандартыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрөө чанартай боловсруулах, дагаж мөрдөх,
4.3.13-т Сургуулийн эрх ашгийн төлөө үнэнч шударгаар ажиллах,
4.3.14-т Хууль тогтоомж, сургуулийн бодлого, дүрэм, журам, зааварчилгаа болон сургуулиас өгсөн удирдамжийн хүрээнд ажиллах,
4.3.15-д Сургуулиас бүрэн эрх олгосон эсвэл зөвшөөрснөөс бусад асуудлаар сургуулийн нэрийн өмнөөс аливаа хэлцэл хийж, хариуцлага хүлээхгүй байх,
4.3.19-д Багш нь хамтран ажиллагсадтайгаа ямагт хүндэтгэлтэй хандан ажиллах бөгөөд хамтран ажиллагсадаа өөр сургуульд урвуулах, эсхүл тэдний мэдээллийг гадны сургуульд урвуулах зорилгоор задруулах үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх гэж,
мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.*******-т Багш нь дор дурьдсан үйлдлийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон энэхүү гэрээг цуцалж, багштай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон ажлаас хална. Үүнд:
10.*******.1-т Багш нь энэхүү гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн,
10.*******.*******-т Багш нь сургалтын төлөвлөгөө, календарчилсан төлөвлөгөө, нэгж хичээлийн төлөвлөгөөг хангалтгүй гаргасан, эсвэл төлөвлөгөө гаргахгүй ажилласан, хичээлийг агуулга, хөтөлбөрийн хүрээнд бүрэн заахгүй байх гэх мэт сургалтын үндсэн төлөвлөгөө, зорилтыг ханган ажиллаж чадаагүй,
10.*******.4-т Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийг хувийн зорилгоор ашигласан эсвэл тэднийг ялгаварлан харилцсан, шан харамж авсан, худал мэдээлэл тараасан, сургуулийн эсрэг өдөөн хатгасан,
10.*******.19-д Энэхүү гэрээний 8.*******, 8.3, 4.3.19-д заасан нөхцөл байдал бий болсон гэжээ.
/ХХ-ийн 11-14 дүгээр тал/
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан байна.
Дээрхи зүйл заалтад заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.
Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.
Тус сургуулийн Санхүү, хөгжил хариуцсан захирал нь бага ангийн багш Л.Тг ажлаас нь чөлөөлсөн тушаалдаа Л.Тг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн уг заалтуудыг үндэслэсэн байх боловч Л.Т гэрээнд тухайлан заасан ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн болох, мөн тэрээр ямар ноцтой зөрчлийг гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдөх болсон нь тодорхой бус байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Тг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ сургуулийн эсрэг мэдээллийг сурагчдын ар гэрт өгч тэднийг өдөөн хатгасан гэх боловч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бага ангийн багш Л.Т нь сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой саналаа сургуулийн захиргаанд гаргасан гэж үзэхээр ба түүний саналаа илэрхийлсэнийг сургуулийн эсрэг өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
/ХХ-ийн 39-41 дүгээр тал/
Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох ба гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заадаг болно.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгч Л.Т нь хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн болох, мөн тэрээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Л.Тг ******* ******* Ш ******* сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.*******-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан *******аж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.
Мөн хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Т нь 694.193 төгрөгийн үндсэн цалинтай ба нэмэгдэл 30 хувь буюу *******08.*******58 төгрөг, анги даалтын *******.000 төгрөг, 1 сард нийт 95*******.451 төгрөгийн цалин авдаг болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй болно.
694.193 төгрөг+*******08.*******58 төгрөг+*******.000 төгрөг=95*******.451 төгрөг. /1 сарын цалин/
Нэхэмжлэгч Л.Т нь *******019 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрөөс *******019 оны 11 дүгээр сарын *******5-ны өдрийг хүртэл хугацаанд 1.904.90******* төгрөгийн цалин авах байсан байна.
Иймд хариуцагч ******* ******* Ш ******* сургуулиас Л.Тгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.904.90******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.*******-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Л.Тд ажилгүй байсан хугацааны *******аж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.904.90******* төгрөг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ******* Ш ******* сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгах үндэслэлтэй.
Ажилтныг ажлаас халсан *******019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцнэ.
Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.*******-т зааснаар нэхэмжлэгч Л.Тг ******* ******* Ш ******* сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
*******. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Л.Тгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.904.90******* төгрөгийг хариуцагч ******* ******* Ш ******* сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.*******-т зааснаар нэхэмжлэгч Л.Тгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ******* Ш ******* сургуулийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлйин 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ******* Ш ******* сургуулиас 45.4*******8 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН