| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/278 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/278
2025 6 16 2025/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатар,
Иргэдийн төлөөлөгч Д.Н,
Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. Ж. Э-д холбогдох эрүүгийн 0000000000000000000 дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Турк Улсын Станбул хотоос "Туркиш Эйрлайнс" компанийн ТК236/22JAN2024 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан Метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашигладаг бодис болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын жагсаалтад багтсан Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, 500 ширхэг, (тариа мэт) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн, улмаар тухайн бодисоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудалд өөрийн үүрч явсан үүргэвчиндээ хадгалсан гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Гэрч С.О өгсөн: “Би тухайн өдөр ажил үүрэг гүйцэтгэх явцдаа ирэх чиглэлийн зорчигчийн гар тээш шалгах аппаратад буюу рентгенд хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед зорчигчийг шалгах явцад гар тээшний аппаратын дэлгэцэд тариа хийсэн үүргэвч илэрсэн. Ингээд тухайн хүний үүргэвчийг нээж үзэхэд цагаан өнгийн хайрцагт хийсэн тариа мэт зүйл байсан ба цааш нь нарийвчлан шалгахаар тухайн хүнийг зөрчилтэй тэмцэх албаны өрөөнд дагуулж ирж нарийвчлан үзлэг хийсэн. Дараа нь сэжиг бүхий зүйлүүд илрэхээр нь бичиг баримтыг нь бүрдүүлж хар тамхитай тэмцэх газарт шалгуулахаар дуудлага өгсөн. Ингээд хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар ирж тухайн хүний гар тээшнээс гарч ирсэн 5 ширхэг хайрцаг бүхий тариа мэт зүйлүүдийг эд мөрийн баримтаар хураан авч баривчлаад аваад явсан. Би хэрэгт хавсруулахаар тухайн хүний цүнхний зургийг рентгенээс хэрхэн харагдсан талаар зургийг нь аваад ирсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх 59-60/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 61/,
Гэрч Д.Г өгсөн: “Тухайн Efedrin гэх тариаг артерийн даралт багассан үед ихэсгэх зорилгоор хэргэлдэг. Мөн нугасны мэдээгүйжүүлэлт хийх үед даралт огцом унахаас сэргийлж бас хэргэлдэг. Хэрэглэхдээ хүний биеийн арьсан доор булчинд тарьж хэрэглэдэг. Эсхүл судсаар тарьж мөн дусалтай хольж хэрэглэж болно. "Efedrin Hidrolderur" rэх нэршилтэй тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй. Гэхдээ тухайн Efedrin гэх тариаг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн жороор олгодог. Тухайн тариа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн жорын жагсаалтад байдаг. Одоо Монгол Улсын эмийн бүртгэлийн мэдээллийн санд ОХУ-ын үйлдвэрлэсэн "Efedrin Hidroldorur" тариа нь бүртгэлтэй. Өөр Улсаас орж ирсэн "Efedrin Hidroloфлаг" гэх нэршилтэй тариаг хэрэглэвэл хууль бус зүйл гэж үзэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Эмийн сангуудад зардаг. Гэхдээ заавал "Efedrin" гэх тариаг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн жороор л олгодог. Хоногт нэг удаагийн хэрэглээ нь 0.05 г/мл тарьдаг. Хамгийн ихдээ 0,05 г/мл хоёр удаа тарьж хэрэглэдэг. Тухайн хэмжээг эмч үзлэг хийсний дараа тогтоодог. Тухайн "Efedir" гэх тариаг өдрийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл төв мэдрэлийн систем болон зүрх судасны системд нөлөөлж хүний амь насанд эрсдэл учруулна.” гэх мэдүүлэг /1 хх 64/,
Гэрч Б.Б өгсөн: “Эфедрин гидрохлорид гэх нэршилтэй эм нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015.02.24-ны өдрийн 68 тоот тушаалаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт"-ын сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан. Артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шокод орсон) үед хэрэглэнэ. Сэтгэцэд нөлөөт эмийг сэтгэцийн өвчний оношийн дагуу өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртэлх хоногийн хэрэглээнээс илүүгүй бичнэ. Насанд хүрэгчдэд 0,025-0,05г-аар өдөрт 2-3 удаа хэрэглэж болно. Ээлж эмчилгээ 10-15 хоног үргэлжилнэ. Зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт ихсэх, үхлийн айдас төрөх, мэдрэлийн систем хөөрөх, заримдаа солиорох, хий юм мэдрэгдэх, нойргүйдэх, хүйтэн хөлс гарах зэрэг гаж нөлөө илэрнэ. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалтад байдаг.” гэх мэдүүлэг /1 хх 57/,
Шинжээч эмч Д.З өгсөн: “Эфедрины (Ephedrine) молекул томьёо нь C10H15NO байдаг. Хүний биед хэрхэн нөлөөлөх эсэх талаар миний тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй. Эфедрин (Ephedrine) гэх бодисыг ямар эмчилгээнд түлхүү хэрэглэдэг вэ гэхэд миний тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй. НҮБ-ын 1988 оны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид Монгол Улс хэзээ албан ёсоор нэгдэн орсныг миний тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй. Бид шинжилгээгээр илэрсэн бодисын үр дүнгээ НҮБ-ын конвенцын хамгийн сүүлийн хувилбараас нь харж дүгнэлтээ гаргадаг.” гэх мэдүүлэг /1 хх 54/,
Гэрч Ч.Лөгсөн: “Тухайн "Efedrin Hidroldorur" гэх тариаг Монгол Улс малын эмчилгээнд хэрэглэдэггүй. Одоогоор Монгол Улсын малын эмийн жагсаалтад тухайн тариа бүртгэгдээгүй. Монгол Улсын малын эм, тарианы жагсаалтад тухайн "Efedrin Hidroldorur" гэсэн нэршилтэй эм тариа маань ороогүй учир тухайн тариаг мал эмнэлгийн үйлчилгээнд хуулийн дагуу хэрэглэдэггүй гэсэн үг. Хэрвээ тухайн жагсаалтад ороогүй эм, тариаг мал, амьтанд хэрэглэвэл хууль бус зүйл гэж үзэж тухайн жагсаалтад ороогүй эм, тариаг хэрэглэвэл Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Мөн малын эмийн бүртгэлд бүртгэхдээ тухайн эмийн үйлдвэрлэсэн Улсын нэр, үйлдвэрийн нэр, эмийн тун, импортлогч, аж ахуйн нэгж тус бүрээр бүртгэдэг. Тухайн "Efedrin Hidroldorur" гэх нэршилтэй тариаг хяналтаас гадуур уяач нар адуундаа хэрэглэдэг талаар сонсоогүй тул мэдэхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх 67/,
Гэрч Б.С өгсөн: “Тус Эфедрин тариаг Монгол Улсад ихэвчлэн мэдээ алдуулалтын үеийн цусны даралт огцом унах үед ашигладаг. Мөн анхны түргэн тусламжийн үед хэрэглэдэг. Жишээ нь цусны даралт огцом унах үед (ялангуяа мэдээ алдуулалтын үед), Бронхоспазм (амьсгалын замын нарийсал) тайлахад, зарим тохиолдолд харшлын хүнд хэлбэрийн урвал (анафилакси) үед нэмэлт эмчилгээ болгон хэрэглэдэг. Тус эфедрийн гэх тариа нь НҮБ-ын 1988 оны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын Улаан өнгийн жагсаалтад орсон. Улаан өнгийн жагсаалт гэдэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрийн аргаар гаргаж авах боломжтой бодисын жагсаалтыг хэлнэ. Мөн эфедрийн гэх тарианаас метамфетамин гаргаж авах боломжтой. Метамфетамин нь НҮБ-н жагсаалтад багтсан мансууруулах бодис юм. Мөн эфедрин гэх тариа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалаар баталсан сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан. НҮБ-н мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад байгаа эмүүдийг Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулж баталж тушаал гаргадаг. Тус тариаг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэглэх арга нь цусны даралт унах үед 5-10 мг эфидринийг судсанд (IV) удаанаар тарина. Хэрэв шаардлагатай бол 3-4 минутын зайтай давтаж болно. Нийт тун 50 мг-аас хэтрэхгүй байхыг анхаарна. Нэг хүнд хэрэглэх тунгаас хэтрүүлэн хэрэглэх юм бол толгой өвдөх, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, мэдрэлийн хэт хөөрөл үүсэж болзошгүй. Удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх (дэмий хэт их сэргээх нөлөөтэй). Заавал эмчийн хяналтад доор хэрэглэнэ. Зүрх, судасны шинжүүд: Зүрх хэт хурдан цохилох, 120-180 цохилт/мин болоход ч хүрдэг. Цусны даралт ихэснэ. Зүрхний хэм алдагдана. Хүнд тохиолдолд зүрхний шигдээс эсвэл зүрхний зогсолт гарах магадлалтай. Мэдрэлийн тогтолцооны шинжүүд нь айдас, сэтгэлийн хэт хөөрөл, параной (хүмүүсийг сэжиглэх, хэт сэрэмжлэх), Галлюцинаци буюу хий юм харах, сонсох. Таталт өгнө. Ком-Хүнд хордлогын үед мэдрэл унаж, ухаан алдана. Амьсгалын тогтолцооны шинжүүд нь Эхэндээ: Амьсгал хурдасгах (тахипноэ) Хүндэрвэл: Амьсгалын саатал үүсэж болно. Хоол боловсруулах болон бусад шинжүүд нь хүчтэй бөөлжих, хэвлийгээр өвдөх, хөлрөх, шээс барихгүй болох (хэт хөлөрснөөс шингэний дутагдалд орох). Анхааруулах зүйл: Эфидрин хордлого маш хурдан хүндрэх аюултай тул гэрт өөрөө эмчлэх оролдлого хийх ёсгүй. Ялангуяа зүрх судасны эмгэгтэй хүн эфидриний хордлогод орох эрсдэл маш өндөр байдаг. Тухайн шинж тэмдгүүд нь сэтгэцэд нөлөөлөхөөс илүү хүний тархины үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Тухайн тариаг байнга хэрэглээд байх юм бол хүний тархи гэмтдэг гэсэн үг. Хувь хүний бие физиологоос шалтгаалдаг. Олон Улсын судалгааг харахад 100 хүний 90%-д нь тус тариа нь донтолт үүсгээгүй харин 10%-д нь тус тарианы донтолт үүсгэж байсан байж магадалгаатай судалгаа гарсан. Эфедрин (Ephedrine) гэх тариаг адуу болон малд хэрэглэдэггүй. Зөвхөн хүний эмчилгээнд л хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /2 хх 26-28/,
Гэрч М.Т өгсөн: "Эфедрин" нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын 1 хавсралтад багтдаг бөгөөд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан. Тус эмийг артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах коллапс, шоконд орсон) үед хэрэглэх заалттай. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын "Бүртгэлтэй эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эдийн мэдээлэл"-ийн цахим санд байршуулсан "Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн хэрэглээний заавар"-т дурдахдаа тус эмийг арьсан дор, судас дотор болон булчинд тарьж хэрэглэх талаар заасан байдаг. Хаана тарих нь эмчилгээний зорилгоос хамаарах бөгөөд хэрэв артерийн даралт огцом унасан бол судас дотор аажим шахаж тарина. Нугасанд мэдээ алдуулалд хийхийн өмнө, халдварт өвчний ид үед даралт нэмэгдүүлэх зорилгоор арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ гэж заасан байна. Мөн судсанд шууд шахаж хийхдээ 0,02-0,05 г (50 мг/мл түвшрүүлэг бүхий 0,4-1 мл уусмал) тунгаар судас руу маш аажим шахаж тарина. Дуслаар хийхдээ натрийн хлоридын изотоник (0.9% 100-800 мл) уусмал дээр 0,06-0,08 г эфедрин хийж найруулна. Арьсан дор тарих бол 0,02-0,05 г (50 мг/мл түвшрүүлэг бүхий 0,4 - 1 мл уусмал) тунгаар хоногт 1-2 удаа тарина. Нугасанд мэдээ алдуулалт хийх үед даралт огцом буурахаас сэргийлж, арьсан дор 50 мг/мл түвшрүүлэг бүхий 1 мл уусмалыг мэдээгүйжүүлэг хийхээс 10-30 минутын өмнө тарина. Арьсан дор тарьж хэрэглэх дээд тун насанд хүрэгчдэд: нэг удаагийнх 0,05 г, хоногийн тун 0,1 г байхаар заасан байна. "Бүртгэлтэй эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эдийн мэдээлэл"-ийн цахим санд тус эмийн гаж нөлөөнд өндөр тунгаар хэрэглэсэн үед хий юм харах, сэтгэл санааны эсвэл сэтгэцийн эмгэг байдал илрэх талаар дурдсан байна. Тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд илэрхий бие сульдах, цочромтгой болох, нойргүйдэх, шээс хаагдах, артерийн даралт хэт ихсэх, хоолонд дургүй болох, бөөлжих, их хөлрөх, арьсаар тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг талаар тусгасан болно. Ерөнхийдөө тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Метамфетамины угтвар бодис болох эфедрин нь мэдрэлийн системд шууд хортой нөлөө үзүүлдэг адреномиметик эм юм. Ийм эмийг тогтмол хэрэглэдэг хүмүүс архаг мэдрэлийн системийн хордлогод ордог талаар судалгааны материалуудад дурдсан байна. Эфэдринийг хүн эмнэлэгт хэрэглэхээс гадна морь, нохой, муур зэрэг мал эмнэлгийн салбарт даралт буурсан үед болон жижиг амьтны эмнэлэгт мэс заслын үед унтуулах зорилгоор хэрэглэдэг байна. Адуунд эфедринийг тогтмол дусаах аргаар хэрэглэх нь зүрхнээс гарч байгаа цусны шахалтыг сайжруулах замаар даралт бууралтыг эмчилдэг бөгөөд энэ нь зүрхний цохилтод нөлөөлдөг.” гэх мэдүүлэг /2 хх 31-32/,
Гэрч Д.Ч өгсөн: “Эфедрин гэх тариаг мэднэ. Сурах бичиг болон хичээлүүдээс сонсож байсан. Тус тариа нь сэтгэцийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг мөн эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэвэл сэргээгч эм бодисуудын шалтгаант донтолт үүсгэдэг. 1987 онд Олон Улсын олимпын хорооноос гаргасан сэтгэц сэргээх үйлчлэлтэй допингийн нэрсийн жагсаалтад эфедринийг оруулсан байна. Мөн 1988 онд аддиктологийн судлаач нар эфедринийг сэтгэцийн стимулянт (сэтгэцийн сэргээш)-ийн жагсаалтад оруулсан байна. Мөн тус тариа нь хүний төв мэдрэлийн системд сонгомлоор үйлчилж, сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэн сэргээх үйлчилгээ үзүүлдэг сэтгэц идэвхт эм бодис юм. Эфедринийг тогтмол хэрэглэснээр донтолтын эмгэг үүсгэдэг. Тус тариаг байнга хэрэглэснээр сэтгэл хөөрлийн хам шинж үүснэ, хэрэглэгчийн сэтгэл хөөрч, баясна, сэтгэц-хөдөлгөөний идэвх сэргэнэ, үг яриа олширно, түргэн шалмаг хөдөлгөөнтөй болно, 1-3 сар хэрэглэх юм бол сэтгэцийн хараат байдал үүснэ. 3-6 сар тогтмол хэрэглэвэл биеийн хараат байдал үүснэ. Мөн "эфедрин" гэх тарианд донтсон хүн өдөрт тухайн тариаг 10-14 удаа хэрэглэж, 10-15 хоног үргэлжлэн хэрэглэн, 2-5 хоног завсарлаад дахиад үргэлжлүүлэн хэрэглэдэг. Тэгээд тухайн тарианы шарталт нь олон хоног үргэлжилдэг. Энэ үед сэтгэл тавгүй болох, бухимдах, нойр хямрах, ууртай болох, ядарч сульдах шинж тэмдгүүд илэрдэг талаар сурах бичигт дурдагдсан байна. Мөн дараах солиорлын шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: Мөрдөх дэмийрэл, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж, ухамсарт ухаан дэмийрэн балартах хам шинж, гар хөл бусад эрхтэн урт богино болох шинж тэмдгүүд үүсдэг. Биеийн талаас дараах шинж тэмдгүүд илэрдэг. Зүрхний цохилт олширно, хүүхэн хараа өргөснө, цусны даралт ихэснэ, хөлөрнө, чичирнэ, бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн эфедрин нь метамфетаминтай адилхан нөлөө үзүүлдэг. Тус эфедрин гэх тариаг байнга хэрэглэснээр хүний амь насанд аюул учруулна. Саяны миний хэлсэн шинж тэмдгүүд байнга илэрснээр хүний амь насанд аюул учруулдаг. Тухайн эфедрин гэх тариаг адуу малд хэрэглэдгийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 хх 35-36/,
Шүүгдэгч Ж.Э өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 10 цагийн үед Улаанбаатар хотоос Турк-Истанбуль чиглэлд арьс шир болон эмээл, гөлөм худалдан борлуулах нийлүүлэх худалдан авагч олох зорилготой явсан. Би сүүлийн 2 жил орчим Турк улс руу явж эмээл, арьс шир худалдан борлуулах ажлаар хэд хэдэн удаа явсан. Турк улсад арьс шир, эмээл худалдан авах хүмүүсийг олсон боловч гаргах гэхээр нь татвар, тээврийн зардал өндөр болоод болж өгөхгүй байсан. Ингэж явж байхад Турк улсын морин тойруулга дээр очиж үзэхэд уралдааны моринд "Efetrin" гэх тариаг тарьж хэрэглэж байхыг харсан. Тэгээд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд уядаг мориндоо хийх зорилгоор Туркээс 5 хайрцаг 500 ширхэг тариаг 1 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан. Хол газар олон удаа авч чадахгүй гэдэг байдлаар бөөнөөр нь худалдаж авсан. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цагт Чингис хаан Олон Улсын нисэх буудал дээр буусан. Турк улсад уг тариаг худалдан авахад ямар нэгэн хууль бус биш ямар ч асуудалгүй гээд байхаар нь авчихсан юм. Би Турк улсаас тариаг авахдаа бэлэн мөнгөөр худалдан авсан. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Турк Истанбуль чиглэлд зорилго нь манай Энхчимэг гээд найзын найз нь Турк хүнтэй сууж байгаа юм билээ. Тэр Турк хүнтэй сууж байгаа эмэгтэй арьс ширний чиглэлээр сонирхоод байхаар нь тэр Турк нөхөртэй нь уулзах зорилгоор явсан. "Efetrin" гэх тариаг Монгол Улсад уралдаж байгаа адуунд амьсгаа задлагч гээд тарьж хэрэглэдэг. Тэр тариа нь морь болгонд таараад байдаггүй. Энэ тариаг хийвэл амьсгаа нь задардаг гэж сонссон. Efetrin гэх тариа нь астам, уушгины тариа гэж надад Туркын морь уядаг хүмүүс ойлгуулсан. Гурван мл грамм буюу 3 ширхэг тариаг нэг моринд булчинд хийхэд амьсгаа задардаг гэж хэлсэн. Тэр хавиар сонирхсон хүмүүст нь худалдан борлуулна гэж бодоод аваад ирсэн юм. 10 ампул нь 50.000 төгрөг гэхээр 1 хайрцаг нь 500 мянган төгрөг л гэсэн үг л дээ. Би Туркад очоод Монголчуудын ихэвчлэн байдаг "Агсарай" гэх газраас урьд өмнө нь харж байгаагүй танихгүй хэлмэрчийг үнэ тохирч аваад очиж авсан. Би Efetrin rэх тариаг өмнө нь оруулж ирж байгаагүй. Энэ тариаг адуунд хийдэг гэдгийг сонсож байсан. Жижиг, дунд наадам дээр очоод байж байхад мордохдоо хийдэг тариа гээд харж байсан. Гэхдээ том, жижиггүй уяачдын дунд нууц маягийн байдаг. Амьсгаа задлагч гэдгээрээ алдартай тариа байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 87-89/,
"Би хяналтын прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдсэн. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрөө 2,3 адуутай. Уяачдад бас сонирхуулж зарах бодолтой байсан юм. Нэг адуунд тарих 3 мл граммыг 50 000 төгрөгөөр борлуулах санаа байсан. Би өмнө Efedrin гэх бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирж байгаагүй. Би "Efedrin" гэх бодисыг хууль бус зүйл гэдгийг мэдээгүй. Түрк улс зөвшөөрч байгаа юм чинь Монгол Улс бас зөвшөөрч байгаа байх гэж бодсон. Энэ тариаг адуунд хийдэг гэхээр нь л Монгол Улс руу оруулж ирсэн юм. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Хар тамхи, мансууруулах бодисын агууламжтай зүйл гэдгийг нь мэдсэн бол Монгол Улсын хилээр оруулж ирэхгүй байх байсан. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж, харамсаж байна.” гэх мэдүүлэг /1 хх 92-93/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-23/, хүний биеэс биологийн дээс авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 24-26/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 27-30/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №917 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй шингэнээс Эфедрин (Ephedrine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг болно.” гэжээ /1хх 68-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70/,
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19б/838 дугаар албан бичигт: “НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын | хавсралтад багтдаг "Эфедрин гидрохлорид" нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын II хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан. Тус эмийг артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шоконд орсон) үед хэрэглэнэ. Эфедрин гидрохлоридыг насанд хүрсэн хүнд 0,025-0,05 грамаар өдөрт 2-3 удаа хэрэглэх бөгөөд Монгол Улсын стандарт MNS 5376:2016 дагуу сэтгэцэд нөлөөт эмийг өвчний оношны дагуу өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртэлх хоногийн хэрэглээнээс илүүгүй жороор олгож, курс эмчилгээ нь 10-15 хоног үргэлжилнэ. Тухайн эмийг хэрэглэх явцад зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт ихсэх, үхлийн айдас төрөх, мэдрэлийн систем хөөрөх, зарим тохиолдолд солиорох, хий юм харах, сонсох, нойргүйдэх, хүйтэн хөлс гарах зэрэг гаж нөлөө илэрч болно.” гэжээ /1 хх 137/,
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 05/374 албан бичигт: “Танайхаас ирүүлсэн албан бичигт дурдсан Эфедрины агууламжтай Efedrin Hidroklorur Osel 0.05 гэх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Харин Монгол улсын эмийн бүртгэлд ОХУ-ын "Московский эндокринный завод" үйлдвэрийн эфедрин 50мг/мл-1мл тарилгын эм бүртгэлтэй байна. Эфедрины L хэлбэр буюу L-1-фенил-2-метиламинопропанол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны олон улсын конвенцийн дагуу "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд хэрэглэдэг химийн угтвар бодисын 1 жагсаалт"-д багтсан, олон улсын хяналтад байдаг химийн бодис юм. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд Монгол улсын олон улсын гэрээ “84.Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц", "86.Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц", 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенци" болон "Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт, тэдгээрийн үйлдвэрлэл, импорт, экспорт хадгалалт, худалдааг зохицуулах журам"-аар зохицуулагддаг. "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам"-ыг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68 дугаар тушаалаар баталж, 2021 оны А/66, А/781 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Эфедрин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/197 дугаар тушаалаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дахь жагсаалт", 2016 оны А/184 дүгээр тушаалаар батлагдсан "Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-ын "Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-д орсон байна. Эфедрин 50мг/мл тарилгын эмийг артерийн даралт буурсан / мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, ганглийг хориглогч, адрено хориглогчид болон даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шокод орсон) үед ургаль мэдрэлийн зохицуулга алдагдсаны улмаас симпатик мэдрэлийн саатал даамжран хориг үүссэн тохиолдолд хэрэглэнэ. Эфедрин 50мг/мл тарилгын эмийн батлагдсан хэрэглэх зааварт мансуурах, дасал шунал, донтолт үүсгэх мэдээлэл байхгүй байна. Эмийн гаж нөлөө болон бусад мэдээллийг хавсаргасан хэрэглэх заавраас үзнэ үү.” гэжээ /1 хх 140-141/,
Хил хамгаалах Ерөнхий газрын Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт /1 хх 171-172/, TURKISH AIRLINES В.02.2.THY.0.71.01.24-45 албан тоот "Ж.Эрдэнэмандах нь 2024.01.22-2024.01.23-ны шилжих шөнө Туркиш Эйрлайнсын Станбулаас Улаанбаатар чиглэлийн ТК236/22JAN2024 дугаартай нислэгээр зорчин ирсэн нь үнэн болно." гэх /1 хх 179/,
Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн 2402001100417 дугаартай хэрэгт Чингис хаан Олон улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн бүсийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /1 хх 208-214/,
шүүгдэгч Ж.Э авч явсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 217-218/,
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Турк Истанбулаас Улаанбаатар чиглэлийн "Чингис хаан" Олон Улсын онгоцоор ирсэн иргэн "Э" нь "Efetrin" нэршилтэй 5 хайрцаг 500 ширхэг шингэн зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх мэдээлэлд хураан авсан зүйлээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан "Efetrin" нэршилтэй мансууруулах бодис илэрсэн болох нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 917 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тус тариа нийт 500 ширхэг байсан ба 2 ширхэг нь Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторид шинжилгээ хийлгүүлэх зорилгоор Чингис хаан олон Улсын нисэх буудлын гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн Улсын байцаагч С.Очирсүрэн хураан авч хүргүүлсэн. Мөн 2 ширхэг тариаг ШШЕГ-н химийн шинжилгээний лабораторид хүргүүлсэн. Тус тарианы 1 ширхэг хэмжээ нь 0,05гр/1 мл байв. Нийт 496 ширхэг тариа мэт зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцохоор тогтов. Үзлэгийг 12 цаг 25 минутад үзлэгийг дуусгаж IPhone-14 маркийн гар утсаар 1 кадр гэрэл зургаар бэхжүүлэв.” гэжээ /1 хх 229/,
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01/895 дугаартай албан тоот, түүний хавсралтад Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг хүргүүлсэн байх бөгөөд жагсаалтын 29-д Сэтгэцэд нөлөөт эмийн олон улсын нэршил "Эфедрин" химийн нэршил нь "L-1-Фенил-2-метиламинопропанол" гэж тусгагдсан байна /2 хх 2-4/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Э улсын хилээр нэвтрүүлсэн бор өнгийн шилтэй, 500 ширхэг (тариа мэт) зүйл нь Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын 29-д сэтгэцэд нөлөөт эмийн олон улсын нэршил "Эфедрин" химийн нэршил нь "L-1-Фенил-2-метиламинопропанол" нэртэйгээр тусгагдсан, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны Олон улсын конвенцийн "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд хэрэглэдэг химийн угтвар бодисын 1 жагсаалт"-д багтсан, олон улсын хяналтад байдаг химийн бодис болох нь;
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №917 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй шингэнээс Эфедрин (Ephedrine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг болно.” /1хх 68-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70/,
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19б/838 дугаар албан бичигт: “НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын | хавсралтад багтдаг "Эфедрин гидрохлорид" нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын II хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан. Тус эмийг артерийн даралт буурсан (мэс ажилбарын үед даралт "унах", нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил, даралт бууруулагч бусад эмүүдийн тун хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас муурч унах-коллапс, шоконд орсон) үед хэрэглэнэ. Эфедрин гидрохлоридыг насанд хүрсэн хүнд 0,025-0,05 граммаар өдөрт 2-3 удаа хэрэглэх бөгөөд Монгол Улсын стандарт MNS 5376:2016 дагуу сэтгэцэд нөлөөт эмийг өвчний оношны дагуу өвчтөний биеийн байдлыг харгалзан 10 хүртэлх хоногийн хэрэглээнээс илүүгүй жороор олгож, курс эмчилгээ нь 10-15 хоног үргэлжилнэ. Тухайн эмийг хэрэглэх явцад зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт ихсэх, үхлийн айдас төрөх, мэдрэлийн систем хөөрөх, зарим тохиолдолд солиорох, хий юм харах, сонсох, нойргүйдэх, хүйтэн хөлс гарах зэрэг гаж нөлөө илэрч болно.” гэжээ /1 хх 137/,
гэрч Д.Ч өгсөн: “Эфедрин гэх тариа нь сэтгэцийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг мөн эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэвэл сэргээгч эм бодисуудын шалтгаант донтолт үүсгэдэг. 1987 онд Олон Улсын олимпын хорооноос гаргасан сэтгэц сэргээх үйлчлэлтэй допингийн нэрсийн жагсаалтад эфедринийг оруулсан байна. Мөн 1988 онд аддиктологийн судлаач нар эфедринийг сэтгэцийн стимулянт (сэтгэцийн сэргээш)-ийн жагсаалтад оруулсан байна. Мөн тус тариа нь хүний төв мэдрэлийн системд сонгомлоор үйлчилж, сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэн сэргээх үйлчилгээ үзүүлдэг сэтгэц идэвхт эм бодис юм. Эфедринийг тогтмол хэрэглэснээр донтолтын эмгэг үүсгэдэг. Тус тариаг байнга хэрэглэснээр сэтгэл хөөрлийн хам шинж үүснэ, хэрэглэгчийн сэтгэл хөөрч, баясна, сэтгэц-хөдөлгөөний идэвхи сэргэнэ, үг яриа олширно, түргэн шалмаг хөдөлгөөнтэй болно, 1-3 сар хэрэглэх юм бол сэтгэцийн хараат байдал үүснэ. 3-6 сар тогтмол хэрэглэвэл биеийн хараат байдал үүснэ. Мөн "эфедрин" гэх тарианд донтсон хүн өдөрт тухайн тариаг 10-14 удаа хэрэглэж, 10-15 хоног үргэлжлэн хэрэглэн, 2-5 хоног завсарлаад дахиад үргэлжлүүлэн хэрэглэдэг. Тэгээд тухайн тарианы шарталт нь олон хоног үргэлжилдэг. Энэ үед сэтгэл тавгүй болох, бухимдах, нойр хямрах, ууртай болох, ядарч сульдах шинж тэмдгүүд илэрдэг талаар сурах бичигт дурдагдсан байна. Мөн дараах солиорлын шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: Мөрдөх дэмийрэл, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж, ухамсарт ухаан дэмийрэн балартах хам шинж, гар хөл бусад эрхтэн урт богино болох шинж тэмдгүүд үүсдэг. Биеийн талаас дараах шинж тэмдгүүд илэрдэг. Зүрхний цохилт олшроно, хүүхэн хараа өргөснө, цусны даралт ихэснэ, хөлөрнө, чичирнэ, бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн эфедрин нь метамфетаминтай адилхан нөлөө үзүүлдэг. Тус эфедрин гэх тариаг байнга хэрэглэснээр хүний амь насанд аюул учруулна. Саяны миний хэлсэн шинж тэмдгүүд байнга илэрснээр хүний амь насанд аюул учруулдаг. Тухайн эфедрин гэх тариаг адуу малд хэрэглэдгийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 хх 35-36/,
Гэрч Б.С өгсөн: “...эфедрийн гэх тариа нь НҮБ-ын 1988 оны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын Улаан өнгийн жагсаалтад орсон. Улаан өнгийн жагсаалт гэдэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрийн аргаар гаргаж авах боломжтой бодисын жагсаалтыг хэлнэ. Мөн эфедрийн гэх тарианаас метамфетамин гаргаж авах боломжтой. Метамфетамин нь НҮБ-н жагсаалтад багтсан мансууруулах бодис. Мөн эфедрин гэх тариа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалаар баталсан сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан. НҮБ-н мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад байгаа эмүүдийг Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулж баталж тушаал гаргадаг. Тус тариаг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэглэх арга нь цусны даралт унах үед 5-10 мг эфидринийг судсанд (IV) удаанаар тарина. Хэрэв шаардлагатай бол 3-4 минутын зайтай давтаж болно. Нийт тун 50 мг-аас хэтрэхгүй байхыг анхаарна. Нэг хүнд хэрэглэх тунгаас хэтрүүлэн хэрэглэх юм бол толгой өвдөх, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, мэдрэлийн хэт хөөрөл үүсэж болзошгүй. Удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх (дэмий хэт их сэргээх нөлөөтэй). Заавал эмчийн хяналт нь доор хэрэглэнэ. Зүрх, судасны шинжүүд: Зүрх хэт хурдан цохилох, 120-180 цохилт/мин болоход ч хүрдэг. Цусны даралт ихэснэ. Зүрхний хэм алдагдана. Хүнд тохиолдолд зүрхний шигдээс эсвэл зүрхний зогсолт гарах магадлалтай. Мэдрэлийн тогтолцооны шинжүүд нь айдас, сэтгэлийн хэт хөөрөл, параной (хүмүүсийг сэжиглэх, хэт сэрэмжлэх), галлюцинаци буюу хий юм харах, сонсох. Таталт өгнө. Ком-Хүнд хордлогын үед мэдрэл унаж, ухаан алдана. Амьсгалын тогтолцооны шинжүүд нь Эхэндээ: Амьсгал хурдасгах (тахипноэ) Хүндэрвэл: Амьсгалын саатал үүсч болно. Хоол боловсруулах болон бусад шинжүүд нь хүчтэй бөөлжих, хэвлийгээр өвдөх, хөлрөх, шээс барихгүй болох (хэт хөлөрснөөс шингэний дутагдалд орох). Анхааруулах зүйл: Эфидрин хордлого маш хурдан хүндрэх аюултай тул гэрт өөрөө эмчлэх оролдлого хийх ёсгүй. Ялангуяа зүрх судасны эмгэгтэй хүн эфидриний хордлогод орох эрсдэл маш өндөр байдаг. Тухайн шинж тэмдгүүд нь сэтгэцэд нөлөөлөхөөс илүү хүний тархины үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Тухайн тариаг байнга хэрэглээд байх юм бол хүний тархи гэмтдэг гэсэн үг. Хувь хүний бие физиологиос шалтгаалдаг. Олон Улсын судалгааг харахад 100 хүний 90%-д нь тус тариа нь донтолт үүсгээгүй харин 10%-д нь тус тарианы донтолт үүсгэж байсан байж магадалгаатай судалгаа гарсан. Эфедрин (Ephedrine) гэх тариаг адуу болон малд хэрэглэдэггүй. Зөвхөн хүний эмчилгээнд л хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /2 хх 26-28/,
Гэрч М.Т өгсөн: "Эфедрин" нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын 1 хавсралтад багтдаг бөгөөд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт", Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зайлшгүй шаардлагатай эмийн Х жагсаалт" болон ДЭМБ-аас гаргасан хүн амын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тус тус багтсан. Метамфетамины угтвар бодис болох эфедрин нь мэдрэлийн системд шууд хортой нөлөө үзүүлдэг адреномиметик эм юм. Ийм эмийг тогтмол хэрэглэдэг хүмүүс архаг мэдрэлийн системийн хордлогод ордог талаар судалгааны материалуудад дурдсан байна. Эфэдринийг хүн эмнэлэгт хэрэглэхээс гадна морь, нохой, муур зэрэг мал эмнэлгийн салбарт даралт буурсан үед болон жижиг амьтны эмнэлэгт мэс заслын үед унтуулах зорилгоор хэрэглэдэг байна. Адуунд эфедринийг тогтмол дусаах аргаар хэрэглэх нь зүрхнээс гарч байгаа цусны шахалтыг сайжруулах замаар даралт бууралтыг эмчилдэг бөгөөд энэ нь зүрхний цохилтод нөлөөлдөг.” гэх мэдүүлэг /2 хх 31-32/ зэргээр тогтоогдсон.
Шүүгдэгч Ж.Э үйлдлийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэв.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэг "Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг" гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Эрдэнэмандах нь Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, "Efedrin Hidroklorur 0.05g/1mL" гэсэн бичиглэлтэй, бор өнгийн шилтэй, 500 ширхэг, (тариа мэт) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн үүрч явсан үүргэвчиндээ хадгалан тээвэрлэж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудлаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэж, хадгалан улсын хилээр нэвтрүүлэх." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгчийн "Гэм буруугүй гэж үзэж байна. Адуунд тарих гэж оруулж ирсэн байна." гэх дүгнэлтийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанд талуудын гаргасан мэтгэлцээнээс хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөн өмгөөлөгчийн "Миний үйлчлүүлэгчийн гэм буруутайг тогтоосон зүйл байхгүй. Мэдүүлгийн эрх сурвалжийг зааж чадаагүй. Мөс гэдэгт хольдог гэдгийг тогтоогоогүй. Эмийн сангуудад 1 ширхгийг нь 13 000 төгрөгийн үнэтэй зардаг. 3 дахин өндөр үнээр авчирсан. Үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болохын тухайд объектив, субьектив шинжийн аль алиныг хангах ёстой. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. Субьектив талын нөхцөл байдлыг тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй." гэх саналыг дээр дурдсан нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүйгээс гадна,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байхыг шаардах бөгөөд харин "Эфедрин" нь НҮБ-ын 1988 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын 1 хавсралтад багтаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч "Шүүгдэгч Ж.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 5.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 7 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудалд маргадаггүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү.",
Шүүгдэгч "Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Б.Ж.Э. нь ......................... түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай талаарх Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаанаас гарсан иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 226/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 228/, суурь болон бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1 хх 133-134/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 135/,
Гэрч Ж.С өгсөн: “Ж.Эрдэнэмандах нь миний төрсөн дүү байгаа юм. Бид хоёр эхээс хоёулаа. Эрдэнэмандах нь 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгт хүмүүжээд 2000 онд Нийслэлийн 2 дугаар сургуульд элсэн суралцаад 3 дугаар ангиасаа өвчний улмаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуульд элсэн суралцсан. Манай дүү бага байхдаа цахилгаан менингит өвчин тусаж удаан хэлд орсон юм. Манай ээж 4 дүгээр сургуульд багшийн ажил хийдэг байсан. Манай дүү 4 дүгээр сургуулийг 2012 онд төгсөөд Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Барилгын архитекторын ангийн 3 дугаар курст байхдаа өөр сургуульд шилжин суралцахаар болоод сургуулиасаа гарсан. 2018 онд Номинтой гэр бүл болж одоо нэг хүүхэдтэй амьдарч байна. Одоо манай дүү эмээл, гөлөм, суран эдлэл хийж зарж борлуулах ажил хийдэг. Зан аашны хувд сэтгэлийн хөөрөл их өндөртэй, тамхи татдаг, архи уудаггүй. Тусархаг, өрөвч нинжин сэтгэлтэй. Урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дүүтэйгээ утсаар холбогдоход маргааш Турк руу нисэх гэж байна гаргаж өгөх боломж байна уу гэж асууж байсан. Маргааш нь ээжтэй хамт цагаан сарын бэлтгэл ажил хийх байсан учраас амжихгүй болоод үеэл дүү Цогтсүрэнгээр нисэх рүү хүргүүлсэн. Манай дүү Турк улс руу ямар ажлаар явж байгаагаа хэлээгүй. Өмнө нь манай дүү Турк улс руу яваад ирэхдээ эмэгтэй хувцас авч ирээд найз нөхдөдөө зарж байсан. Мөн өмнө нь Турк рүү эмээл зарахаар явж байсан. Манай дүү Туркээс учиргүй олон юм авчирч байгаагүй. Нэг удаа явахдаа ээжид гутал, аав, манай нөхөрт архи, хэдэн эмэгтэй плате аваад каргонд тавиад бараг 3 сарын ачаа нь ирж байсан. Өөр зүйл авчирч байгаагүй. Бид хоёр эхээс хоёулахнаа учраас надаас нуугаад байхгүй хэлдэг. Манай дүү надад эмээл хийхэд ашиглахаар мөнгөн эдлэл хямд юм байна гэж хэлж байсан. Өөрөө их моринд сонирхолтой. Өөрийнх нь адуу Дундговь аймагт байдаг.” гэх мэдүүлэг /1хх 48-49/,
Гэрч С.Н өгсөн: “Ж.Эрдэнэмандах миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгт хүмүүжээд 2001 онд Нийслэлийн 2 дугаар сургуульд суралцаад 3-4 дүгээр ангидаа 4 дүгээр сургуульд шилжин орж 2011 онд 11 дүгээр ангийг төгссөн. 2011 оныхоо намар Монгол Улсын Шинжлэх, Ухаан Технологийн Их Сургуулийн Сантехник инженерийн ангид элссэн суралцаад 3 дугаар курст төгсөх жилээ биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад сургуулиасаа гарсан. Мөн өөр сургуульд шилжин суралцах байсан боловч бүтэлгүйтсэн. Үүнээс хойш хувиараа хадам аав, ээжийн хамт арьс шир боловсруулж, эмээл, гөлөм хийж зардаг ажил хийж байгаа. Манай хүү багаасаа зөөлөн ааштай. Ээж, эгч хоёртой хамт өссөн. Төрсөн аав нь миний хүүг 10 настай байхад нь салаад явсан. Архи дарс уудаггүй, тамхи татдаг. Багаасаа зураг зурах сонирхолтой, зургийг маш сайн зурдаг. Сургуулийн болон бусад тэмцээнд зураг зурж оролцож шагнал авдаг байсан. Цэргийн алба хаагаагүй. Одоо эхнэр охиныхоо хамт амьдардаг. Манай хүү Турк улс руу одоогийн өөрийн хийж байгаа эмээл, гөлмөө худалдан борлуулах, худалдан авагч олох, Турк улсад өөрийн хийж байгаа зүйлээ худалдаалах зорилгоор явсан юм. Турк яваад ирэхээр өөрсдийн өмсөх хэрэгцээний зүйл л авчихсан ирдэг ш дээ. Турк улс руу эмээлээ гаргаж борлуулж чадаагүй. Харин Хятад улс руу эмээлээ аваачиж үзүүлж байсан. Би дээрх нэртэй тариаг өмнө нь харж байгаагүй, сонсож байгаагүй. Хэрэглэж үзээгүй. Хүүдээ хүний захиас элдэв зүйлийг хилээр аваад гараад ирэв. Элдэв зүйл байгаад хэрэгт орчих вий дээ гэж сануулж хэлж байснаас өөр зүйл хэлж ярьж байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх 51-52/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ж.Э үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч, тухайн зүйл хэсэг нь 5-12 жилийн хорих ялтай, нэг төрлийн санкцтай байх бөгөөд шүүгдэгч Ж.Эрдэнэмандах нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно." гэсэн заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн санкц мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах"; хамаарч байх тул мөн зүйлд заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 7 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн 0000000000000000 дугаартай хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Турк Истанбулаас Улаанбаатар чиглэлийн Чингис хаан Олон улсын онгоцоор ирсэн иргэн шүүгдэгч Ж.Эрдэнэмандахын "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" нэршилтэй 5 хайрцагтай 500 ширхэг шингэн зүйлийг эд мөрийн баримтаар тооцож Цагдаагийн Ерөнхий газрын Хамт тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалуулсан байх бөгөөд /1 хх 46/, дээрх 500 ширхэг тарианаас 2 ширхэг нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид хураан авч хүргүүлсэн, 2 ширхэг тариаг Шүүх шинжилгээний ерөнхий газрын химийн шинжилгээний лабораторид хүргүүлсэн талаархи тэмдэглэлээр /1 хх 229/ тогтоогдсон тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 1 ширхэг хэмжээ нь 0,05гр/1 мл 496 ширхэг тариа мэт сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт хураагдан ирсэн Чингис хаан олон улсын нисэх буудлын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт диск, шүүгдэгчийн бие, эд зүйлд үзлэг хийх үеийн болон биеэс нь биологийн дээж /шээс/ авах үеийн бичлэг бүхий 1 ширхэг нийт 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Э урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэх, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэн, хадгалж улсын хилээр нэвтрүүлсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Э-д 3 /гурав/ жил 7 /долоо/ сар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэмандахад оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэмжээ нь "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" 496 ширхэг тариа мэт сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн 0000000000000000 дугаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Э-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧ Ю.ЭНХМАА