Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2019/04073/И |
Дугаар | 101/ШШ2019/03317 |
Огноо | 2019-11-25 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/03317
2019 оны 11 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2019/03317 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххх тоотод оршин суух, Халтарын Г /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххх 3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 80 тоот шийдвэрээр хариуцагч Х.Г, С.О нараас зээлийн гэрээний үүрэгт 62.976.437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* зам, ******* дугаар байрны тоотын 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх шийдвэрийг төлбөр авагч Хаан банкны хүсэлтийн дагуу албадан гүйцэтгэж байгаа. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийг ******* ******* ХХК 2019 оны 6 дугаар сарын *******-ны өдөр 193.0.000 төгрөгөөр үнэлсэн байсан ба энэ үнэлгээний 70 хувь 135.141.300 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 10 цагт дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг өгсөн.
Х.Г үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 193.0.000 төгрөгийн 70 хувь 135.141.000 төгрөгөөр, 2019 оны 10 дугаар сарын 4ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувь 96.529.500 төгрөгөөр оруулан Г.Ганзориг гэх хүн 99.800.000 төгрөгөөр худалдан авах болсон.
Х.Г нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* зам, ******* дугаар байрны тоотын 4 өрөө орон сууцыг 193.0.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байсан.
Уг байр 2011 онд ашиглалтанд орсон бөгөөд тухайн хотхоны орон сууцыг 1 м.кв талбайг нь 2.500.000-3.000.000 төгрөгөөр худалдан борлуулж байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний ******* ******* ХХК байрыг 1 м.кв талбайг нь 1.*******0.650 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа.
Иймд ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 193.0.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр Х.Г, С.О нараас 63.519.469 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* дүүргийн 26 дугаар хороо, Баян монгол хороолол, ******* дугаар байрны тоот, 118.44 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авсан.
Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцон тогтоогоогүй тул хөрөнгийн үнэлгээний ******* ******* ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон.
Талуудад хөрөнгийн үнэлгээг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/14438 дугаар албан бичгээр мэдэгдсэн бөгөөд үнэлгээнд гомдол гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийг худалдан борлуулах 30 хоногийн хугацаа олгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул Х.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдуулан ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 193.0.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр хариуцагч Х.Г, С.О нараас 62.976.437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэлээс 9.433.268 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 4-6, 42-44 дүгээр тал/
Дээрх шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 678 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны ******* дугаар сарын 5-ны өдрийн 19260*******0 дугаар бүхий ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 19260*******0/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоотын 118.44 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ
/ХХ-ийн 9, 39-49 дүгээр тал/
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19260*******0/02 тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.
/ХХ-ийн 51, 52 дугаар тал/
Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
******* дүүрэг, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоотын 118.44 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц төлбөр төлөгч Х.Г өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 8, 50 дугаар тал/
Төлбөр төлөгч С.О, Х.Г нар төлбөрт битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг 296.000.000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан ба төлбөр авагч Хаан банк төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч 2011 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгийг үнэлүүлэх саналыг хүргүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 194 тоот тогтоолоор төлбөр төлөгч Х.Г өмчлөлийн төлбөрт хураагдсан ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоотын, 118.44 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр ******* ******* ХХК-ийг томилжээ.
Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба эдгээр ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
/ХХ-ийн 53-56 дугаар тал/
******* ******* ХХК нь 2019 оны 6 дугаар сарын *******-ны өдрийн Ш-06/******* тоот хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:
-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд 193.0.000 төгрөг байна гэжээ.
/ХХ-ийн *******-27, 56-76 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2019 оны 6 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авмагцаа 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 4/14438 тоот мэдэгдлээр ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байр, тоотын 118.44 м.кв талбайтай орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 193.0.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар төлбөр төлөгч Х.Г, С.О нарт мэдэгджээ.
Дээрхи мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Г, С.О нар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдмэгцээ хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох хүсэлтийг бичгээр гаргасан нь тэдний хүсэлтээр тогтоогдож байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 62 дугаар зүйлийн 62.2-т заасантай нийцэж байх бөгөөд үүгээр төлбөр төлөгчийн үнэлгээг мэдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
/ХХ-ийн 76-79 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 193.0.000 төгрөгийн 70 хувь 135.141.300 төгрөгөөр 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/18540 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 7, 10-11, 80 дугаар тал/
Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 193.0.000 төгрөгийн 50 хувь 96.529.500 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4/20508 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч нарт гардуулсан ба мөн өдрийн дуудлага худалдаагаар орон сууц 99.800.000 төгрөгөөр худалдан борлогджээ.
ХХ-ийн 81-88 дугаар тал/
Нэхэмжлэгч Х.Г түүний өмчлөлийн төлбөрт хураагдсан ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 193.0.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн атлаа гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргаагүй байна.
Шинжээч ******* ******* ХХК үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,
8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай, мөн хуулийн 9 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 80 тоот шийдвэрийн дагуу хариуцагч Х.Г, С.О нараас 63.519.469 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Х.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 193.0.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 17495 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН