Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/03451

 

 

 

 

2019 оны ******* сарын 04 өдөр Дугаар 101/ШШ2019/0*******451 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот, Э ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх тоотод оршин суух, А*******д /РД: хххххххххх/ холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.500.000 тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Д.Дэлгэрнаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.А******* тус компанийн худалдан борлуулдаг ивапор *******000 уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Э ХХК-тай байгуулсан.

Уураар цэвэрлэгч төхөөрөмж 5.950.000 төгрөгийн үнэтэй бөгөөд Э.А******* нь гэрээ байгуулсан өдрөө 4*******0.000 төгрөгийг төлж үүнээс хойш сар бүрийн 7-ны өдөр 500.000 төгрөгөөр тооцоо хийн 11 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан.

Төхөөрөмжийг худалдан авснаас хойш 1 сарын дараагаар Э.А******* үнийг нь төлж чадахаа болилоо буцаая гэсэн саналыг манайд тавьсан бөгөөд ажилтан Ц.Э******* түүнтэй очиж уулзахад сард 200.000 төгрөгөөр төлөлт хийе гэсэн байдаг.

Манай ажилтантай дээрхи байдлаар тохирсон атлаа төлбөрөө төлөхгүй байсан ба үүнээс хойш 2 сарын дараагаар утасны дугаар төлбөртөө тооцож авах уу гэдэг санал тавьсан. Түүний нөхөр утас зардаг юм билээ. Тус компани дугаар авахгүй гэхэд утас авах уу гэсэн бөгөөд үүнийг манай компани зөвшөөрсөн. Энэ байдал 2016 оны 11 дүгээр сард яригдсан асуудал ч энэ биелэгдээгүй.

Худалдан авагч Э.А******* нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр 200.000 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй. Түүнд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэл гаргатал тэрээр нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаггүй тул Э ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.А*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаснаар мөн шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17*******6 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.

Э.А*******тай 2018 оны 11 дүгээр сард холбогдон төлбөрөө төлөхийг шаардахад мөн л сарын 200.000 төгрөгөөр төлье гэсэн санал тавихад тус компани зөвшөөрсөн. Гэсэн мөртлөө нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй.

Цагдаагийн байгууллага Э.А*******гийн оршин суугаа хаягийг тогтоосноор манай компани тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд түүнээс барааны төлбөрийн үлдэгдэл 5.*******20.000 төгрөг, алданги 180.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид алдангийг хуульд нийцүүлэн нэхэмжилж байгаа ба гэрээнд заасны дагуу тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э.А*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 5.*******20.000 төгрөг, алданги 180.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э.А*******тай 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Э ХХК нь худалдан авагч Э.А*******д ивапор *******000 нарийн бүтэцтэй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг 5.950.000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаа төлбөр 500.000 төгрөгийг гэрээ байгуулснаас ******* хоногийн дотор, үлдэх төлбөрийг 11 сарын хугацаанд 500.000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохирчээ.

Мөн өдөр нь буюу 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр Э.А******* нарийн бүтэцтэй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийн хүчин чадал, үйлдлүүдийг бүрэн хэмжээнд үзэн шалган хүлээн авсан нь бараа хүлээлгэн өгсөн актаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5-7 дугаар тал/

 

Дээрх 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Хариуцагч буюу худалдан авагч Э.А******* нь 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр 180.000 төгрөг, 250.000 төгрөг, нийт 4*******0.000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр 200.000 төгрөг, бүгд 6*******0.000 төгрөг төлөн үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй байна.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээний *******.*******.2-т Үлдсэн төлбөрийг 11 сарын хугацаанд 500.000 төгрөгөөр төлж дуусгана. Сар бүрийн 7-нд төлж байна гэж заасны дагуу буюу гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ Э.А******* нь хугацаандаа биелүүлээгүй байна.

Худалдан авагч талын хүсэлтийг үндэслэн гэрээний *******.6-д Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр хийх хугацааг сунгах, ... гэж заасны дагуу сард төлөх хэмжээг багасгах зэргээр өөрчлөн тогтоож тохиролцож байжээ.

 

Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн,2*******2.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

2*******2.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн алдангийг тооцов.

/Барааны үлдэгдэл үнэ 5.*******20.000 төгрөг, /5.950.000 -180.000-250.000-200.000/

Алданги 180.000 төгрөг,

Нийт 5.500.000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6-т заасныг баримтлан хариуцагч Э.А*******гаас 5.500.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч Э.А*******д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Э.А*******д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлтус шүүхэд гаргахад тэрээр нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаг эсэх нь тодорхойгүй тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 6064 дүгээр захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Э ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролвол зохих этгээд Э.А*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17*******6 дугаар шийдвэрээр Э.А*******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэсэн байна.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *******005/6172 тоот албан бичигт ... Э.А******* нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар блок, ******* тоотод оршин суудаг /утасны дугаар *******/ тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно гэжээ.

/ХХ-ийн 10-11 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ******* жил гэж заасан ба нэхэмжлэгч Э ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байсан нь дээр дурьдсан шийдвэрээр тогтоогдсон ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6-т заасныг баримтлан хариуцагч Э.А*******гаас 5.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А*******гаас 102.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН