Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч *********нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********холбогдох эрүүгийн 2525000000141 дугаартай, 312/2025/0189/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн *********тоот гэртээ хамтран амьдрагч *********"намайг бусадтай хардаж хэрүүл хийлээ” гэсэн шалтгаанаар сандал авч цохиж, заазуурын ишээр нуруу хэсэгт цохиж эрүүл мэндэд нуруунд шарх, зулгаралт, хоёр гарын бугалга, шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000141 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн *********тоот гэртээ хамтран амьдрагч *********"бусадтай хардлаа” гэх шалтгаанаар гар, хөл хэсэгт пиавр сандлаар, заазуурын ишээр нуруу хэсэгт тус тус цохиж эрүүл мэндэд “нуруунд шарх, зулгаралт, хоёр гарын бугалга, шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч *********өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг өнгөрч байхад нөхөр О*********, ********* төрсөн ах *********, ********* эхнэр ********* нарын хамт нэгдсэн эмнэлгийн зүүн талд байдаг нэрийг мэдэхгүй байна нэг бааранд ороод Kaltenberge нэртэй 0.5 граммын пиво 4 ширхэг, Сүжи нэртэй 0.5 граммын 1 шил архи уугаад бүжиглээд сууж байсан үл таних намхан тарган махлаг эмэгтэй ширээн дээр ирээд ********* ахтай юм ярьж байгаад явахдаа манай нөхрийн далан дээр алгадаад тэгээд яваад өгсөн. Гэртээ би нөхөр *********, *********, ********* нарын хамт орж ирээд О********* би бааранд таарсан эмэгтэй юу юм бэ яагаад чиний далан дээр алгадсан юм бэ гэтэл О********* би танихгүй гэсэн. ********* ах манай ажлын газар ажилладаг хүний эхнэр гээд хэлж байсан. Би ариун цэврийн өрөөнд сууж байхад ********* ах ********* хоёр миний талаар ярьж байсан. ********* намайг хардлаа гээд намайг хардаад байхдаа яадаг юм гээд хоорондоо ярьж байсан. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд ********* ах эхнэртэйгээ яваад өгсөн байсан. Би намайг мууллаа гээд ********* баруун гар тал руу хуванцар сандлаар цохисон чинь зөрүүлээд миний зүүн гарын булчин мах руу, зүүн талын хөл хэсэг рүү хуванцар сандлаар цохисон. Тэгээд эргээд харахад ********* нь баруун гартаа заазуур барьчихсан явж байгаад баруун талын нурууны дал хэсэгт заазуурын ишээр цохисон. Тэгээд намайг гэрээсээ зайл гэхээр нь хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан. Би 10 минутын дараа эргээд гэртээ орох гээд хаалгаа тогшиход хаалга онгойлгож өгөөд ********* унтаад өгсөн. Би цагдаа дуудсан. Дээрх эмэгтэйтэй намайг хардлаа гэж маргах болсон. Надад гомдол санал байхгүй. Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд болон сэтгэл санаанд хор уршиг учраагүй.." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 10 дугаар тал), 

2. Гэрч *********өгсөн: "... 2025 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад иргэн *********нь *********баг *********тоотод манай нөхөр намайг хутгалсан гэсэн дуудлага өгөөд тухайн хэрэг учрал болсон газар ирээд хаалгыг тогшиход ********* нь хаалга онгойлгож өгсөн бөгөөд дуудлага өгсөн ********* орон дээр хэвтэж байсан. ********* дуудаж уулзахад манай нөхөр ********* нь намайг хуванцар сандлаар цохиод заазуурын ишээр нуруун тус газар цохисон гэж шалбарсан хэсгээ харуулсан. ********* эмнэлэгт үзүүлэх гэхэд үзүүлэхгүй гэсэн *********, *********хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 15 дугаар тал), 

3. Гэрч *********өгсөн: “... 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн дүү *********, ********* эхнэр *********, эхнэр ********* нарын хамт нэгдсэн эмнэлгийн зүүн талд байдаг Sugar бааранд ороод Kaltenberge нэртэй 0.5 граммын 4 ширхэг, Сүжи нэртэй 0.5 граммын 1 шил архи уугаад бүжиглээд сууж байсан. Өмнө нь цуг ажиллаж байсан ********* эхнэр ********* таараад ойр зуурын юм ярьж байгаад хажуугаар явахдаа манай дүү ********* мөрөн алгадаад цаашаа яваад өгсөн. Тэгээд бид дөрөв ********* гэрт ирээд эхнэр бид хоёр гараад явсан. ********* нь ********* зодолдох үед эхнэр бид хоёр байгаагүй. Маргааш өглөө нь мэдсэн. Өмнө энэ хоёр хоорондоо маргаан зодоон хийж байгаагүй. Дүү ********* нь хийсэн энэ үйлдэлдээ их харамсаж байгаа талаар надад ярьдаг юм" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 17 дугаар тал), 

4. Яллагдагч *********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний эхнэр бааранд таарсан ********* ахын таньдаг гэх эмэгтэй мөрөн дээр цохисноос болоод намайг хардаж сандлаар цохисон. Би зөрүүлээд сандлыг нь булааж аваад эхнэр ********* зүүн гар болон зүүн хөл рүү цохисон. Тэгээд уур хүрээд заазуур аваад заазуурын ар иш хэсгээр эхнэрийн нурууны баруун дал хэсэгт цохисон. Тэгээд эхнэр гэрээсээ гараад яваад өгсөн буцаад 10 минут болоод эргээд орж ирсэн Би унтаж байхад цагдаа ирсэн. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал), 

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаартай ********* биед нуруунд шарх, зулгаралт, хоёр гарын бугалга, шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн нуруунд шарх, зулгаралт нь ир, үзүүртэй зүйлийн, нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *********, гэрч *********, *********нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн *********тоот гэртээ хамтран амьдрагч *********"бусадтай хардлаа” гэх шалтгаанаар гар, хөл хэсэгт сандлаар, заазуурын ишээр нуруу хэсэгт тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********* биед нуруунд шарх, зулгаралт, хоёр гарын бугалга, шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 330 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон.

Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдрагч хэдий ч тухайн өдөр хамтдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, хохирогч нь шүүгдэгч *********бусадтай хардсаны улмаас маргалдан шүүгдэгч нь хохирогчийн гар, хөл хэсэгт пиавр сандлаар, заазуурны ишээр нуруу хэсэгт тус тус цохисон үйлдэл нь байнгын шинжтэй бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжгүй буюу хувийн харилцааны явцад бий болсон маргааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг байнга зодож, дарамталсан, хүчээр давамгайлж,  эрх чөлөөнд нь халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт цуглараагүй, байнга зодож байсан гэх шинжгүй, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч буй эр, эмийн хоорондын хардалтаас үүдэлтэй таарамжгүй харьцаанаас болж маргалдахдаа хохирогчийн биед халдсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч *********бусдын бие, эрх чөлөөнд нь сандал болон заазуурын иш хэсгээр цохиж халдсан үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч *********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргажээ.

Иймд шүүгдэгч ********* бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч *********хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ********* хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “...хохирогчийн шүүгдэгч ********* баруун гар тал руу хуванцар сандлаар цохисон...” зүй бус үйлдлээс шалтгаалан уурлаж бухимдан бусдын биед халдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 37-43 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө тэмдгийн үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдал тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *********нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *********үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч *********800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ********* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ********* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ногоон иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********овогт ********* ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ********* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ********* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ногоон иштэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ