Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2020/00433

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ухолбогдох  

 

            “1727040 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, хариуцагч Д.У, нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Б нь 2019 оны 09 дүгээр сард Д.У гэх хүнтэй харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай NISSAN X-TRIAL маркийн автомашинаа ******* улсын дугаартай HUINDAI SONATA 5 маркийн автомашинаар сольсон ба тухайн үед А.Б нь ******* улсын дугаартай NISSAN X-TRIAL маркийн автомашинаа “Нэмэх төгрөг” ББСБ-т 2000000 төгрөгөөр барьцаалсан байсан учир Д.У нь уг 2000000 төгрөгний төлбөрийг төлж барагдуулаад ******* улсын дугаартай NISSAN X-TRIAL маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон байдаг. Гэтэл Д.У нь тохиролцсон мөнгийг “Нэ” ББСБ-т төлж барагдуулаагүй бөгөөд А.Б “Нэмэх төгрөг” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч тус ББСБ-аас А.Б зээлийн үлдэгдэл төлбөрийг, хүүгийн хамт төлж барагдуулахыг шаардсан. А.Б нь Д.У руу холбогдож машины зөрүү төлөх тухай хэлэхэд удахгүй өгнө хэд хоногийн хугацаа өгчих гэсэн тэр үед А.Б “г” ББСБ-аас хугацаа авч 1 сар хүлээсэн боловч Д.У огт төлөөгүй. А.Б “Нэмэх Төгрөг” ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан учир А.Б нь “Н” ББСБ ХХК-тай тохиролцож үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулахаар дахин өөрийн нэр дээр 6 сарын хугацаатай дахин зээл авч уг төлбөрийг барагдуулж дууссан байдаг. А.Б зээлийн төлбөрөө өөрөө төлж барагдуулсан тухай Д.У хэлэхэд тухайн зээлийг төлнө, харин жоохон хугацаа аваад өгөх боломж байна уу гэсэн. А. нь ББСБ ХХК-тай уулзаж сарын хугацаа авч өгсөн боловч Д.У төлбөрөө төлөөгүй. А.Б нэр дээр байсан 20-69 ӨВА улсын дугаартай авто машин нь дунд гарын жип, харин Д.У машин нь жижиг тэрэг байсан учир машины үнийн дүн зөрүүтэй байгаа тул Д.У нь ББСБ ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг төлөөд барагдуулах юм бол наймаа хийхээр болсон. Үүнийг Д.У А.Б нар хүлээн зөвшөөрөөд “Н” ББСБ ХХК дээр очиж А.Б нэр дээр байгаа 20-69 ӨВА улсын дугаартай авто машиныг Д.У нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбараа бичиж өгсөн байдаг. Ингээд хэлэлцэж тохирсноо биелүүлж чадахгүй байгаа учир Д.У 1727547.23 төгрөгийг гаргуулж А.Б хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 69-20 ӨВО улсын дугаартай уг автомашиныг өөрийн эзэмшлийн ******* дугаартай SONATA 5 маркийн автомашинаар сольж зөрүү 800000 төгрөгийг өгөхөөр тохирсон. А.Б нь анх машинаа солиход “Н” ББСБ дээр үлдэгдэл 800000 төгрөг байгаа. Тэр мөнгийг төлж барагдуулаад хоёулаа машинаа солъё гэж хэлсэн. Гэтэл анхны аман тохиролцооноосоо буцаж тал талд хэл ам хийж доромжилж аргагүй эрхэнд “Н” ББСБ ХХК дээр ирэхэд 800000 төгрөг биш 1300000 төгрөг байна гэсэн. Тэгээд би 1300000 төгрөгийг төлөөд машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж А.Б хэлсэн. Тэрнээс хойш 60000 төгрөг, 70000 төгрөг, 56000 төрөг, 99000 төгрөгөөр төлөлт хийсэн. Иймд нэхэмжилж буй үнийн дүнг өгөхөөс татгалзаж байна. Надад 1300000 төгрөгөөс илүү мөнгө төлөх боломж байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нь хариуцагч Д.У холбогдуулан “2000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад “1727547,23 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.

Нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 09 дүгээр сард өөрийн өмчлөлийн 20-69 ӨВА улсын дугаартай NISSAN X-TRIAL маркийн автомашиныг Д.У, Д.Ун өмчлөлийн ******* улсын дугаартай HUINDAI SONATA 5 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд тус тус шилжүүлэн, автомашинуудын үнийн зөрүүд 1300000 төгрөг авахаар хариуцагч Д.У харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н “...А.Б нь 2019 оны 09 дүгээр сард Д.У гэх хүнтэй харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай NISSAN X-TRIAL маркийн автомашинаа ******* улсын дугаартай HUINDAI SONATA 5 маркийн автомашинаар сольсон...”, хариуцагч Д.У “...А.Б нь анх машинаа солиход “Н” ББСБ дээр үлдэгдэл 800000 төгрөг байгаа. Тэр мөнгийг төлж барагдуулаад хоёулаа машинаа солъё гэж хэлсэн. Тэгээд “Н” ББСБ ...дээр ирсэн чинь 800000 төгрөг биш 1300000 төгрөг байна гэсэн. Тэгээд би 1300000 төгрөгийг төлөөд машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж А.Б хэлсэн...” гэх тайлбарууд болон нэхэмжлэгч А.Б “Н” ББСБ-д гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Тиймээс талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нь шүүх хуралдаанд “... хариуцагч Д.У нь “Н” ББСБ-аас нэхэмжлэгч А.Б авсан зээлийг “Н” ББСБ-д төлөөгүйгээс А.Б дахин зээл авсан...” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А.Б нь “Н” ББСБ-аас авсан зээлийг төлөх үүргийг хүлээсэн гэрээний нэг тал байх ба Д.У нь уг хүү гэрээнүүдийг байгуулахад оролцоогүй, гэрээний аль нэг талд хамаарахгүй байх тул түүнийг А.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх ёстой хэмээн дүгнэх боломжгүй байна.

“Н” ББСБ-аас авсан 1340470 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэнтэй холбогдох асуудал нь тухайн гэрээний талуудын /А.Б, “Н” ББСБ нарын/ хоорондох эрх, үүргийн харилцаанд хамаарна.

Харин хариуцагч ******* нь харилцан солилцсон автомашинуудын үнийн зөрүүд 1340470 төгрөгийг *******д өгөхөөр харилцан тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрч тайлбарлаж байх тул тэрээр угхүү арилжааны гэрээгээр хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлийг хангах учиртай.

Дээрх бүгдээс дүгнэхэд 1727547,23 төгрөгийг төлөх нь *******гийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул тэрээр Д.У уг 1727547,23 төгрөгийг шаардах эрхгүй ба харин хариуцагчаас автомашины үнийн зөрүүд авахаар тохиролцсон 1340470 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нөгөө талаас нь харвал Д.У нь А.Б харилцан солилцсон автомашины үнийн зөрүүд авах 1340470 төгрөгөөр “Н” ББСБ-аас авсан зээлийнхээ үлдэгдлийг төлж дуусгах гэж байгааг анхнаасаа мэдэж байсан болох нь түүний “...А.Б нь анх машинаа солиход “Н” ББСБ дээр үлдэгдэл 800000 төгрөг байгаа. Тэр мөнгийг төлж барагдуулаад хоёулаа машинаа солъё гэж хэлсэн. Тэгээд “Н” ББСБ ...дээр ирсэн чинь 800000 төгрөг биш 1300000 төгрөг байна гэсэн. Тэгээд би 1300000 төгрөгийг төлөөд машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж А.Б хэлсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр Д.У нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх үүрэггүй ч түүнтэй тохиролцсон хугацаандаа 1340470 төгрөгийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь “Н” ББСБ-аас дахин зээл авч, хүү тооцогдох шалтгаан нь болсон байна.

Тиймээс А.Б “Н” ББСБ-д гаргасан “...зээлийн үлдэгдэл 1340470 төгрөг байгаа, энэ зээлээ ...төлж дуусгаад зээлийн барьцаанд тавьсан 20-69 ӨВА улсын дугаартай машинаа Д овогтой У ...шилжүүлэхэд ямар нэгэн гомдол байхгүй...” гэх хүсэлтэд заасан хэмжээгээр  буюу 1340470 төгрөгийг Д.У гаргуулж нэхэмжлэгч А.Б олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 387077,23 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар хариуцагч Д.У 1340470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 387077 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 36398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.