| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/162 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
улсын яллагч Б.Ундрамаа,
хохирогч Н.Г,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.П-д холбогдох 2516000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ********** оны **** дугаар сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********** амралтын газарт ажилдаг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *********** сумын ******** багийн *****-р байрны **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ регистрийн дугаартай, И овогт Б-н П.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.П нь 2024 оны 03 дугаар сарын 05-аас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ********* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “**************” хоршооны дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 5,185,800(таван сая нэг зуун наян таван мянга найман зуу) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Б.П-н шүүх хуралдаанд өгсөн “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна ... Хохирогчид нийт 2,000,000 төгрөг төлсөн ... Тухайн дэлгүүрт 5 сар ажилласан ... Ойн үеэр Г эгчтэй хамт ажилласан ...Дэлгүүрийн орлого заримдаа өөрийнхөө данс руу, заримдаа Э ахын данс руу оруулдаг байсан. Э ахын данс руу хийлгэхээр ороогүй байна гэдэг байсан ... 3 хүний дансанд ордог байсан ... Пос машин Э ахын данстай холбоотой байдаг ... Мэдээлэл нь очихгүй байхаар нь өөрийнхөө данс руу шилжүүлээд байсан ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.Хохирогч Н.Г-н шүүх хуралдаанд өгсөн “... Бид нар энэ хүнтэй ярьж тохиролцоод ажилд авсан. Бид нар энэ хүнтэй хатуу ширүүн харьцаагүй. Зээл битгий тавь гэхэд би авч чадах хүндээ өгч байна гэсэн ... Шүүгдэгчээс 5,769,100 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан мөнгийг нэхэмжилж байгаа ... Шинжээчийн дүгнэлтийг 500,000 төгрөгөөр гаргуулсан ... Миний дансаар мөнгө орж байгаагүй. Би хүүхдийн мөнгө авдаг данстай байсан. Надад өөр данс байхгүй ... Надад 2,000,000 төгрөг өгсөн ... 2 сарын хөдөлмөрийн хөлсийг нь хасчихсан юм. Өр нь их байсан юм. Одоо надад энэ хүнд өгөх өглөг байхгүй ... Дэлгүүрт гэр бүлтэйгээ бүгдээрээ байж байдаг байсан ... Баярын 2 өдөр би хамт ажилласан юм. Өглөө хоосон орж ирээд орой ажлаа дуусгаад хоосон гараад л явдаг. Тооцоо дансыг нь дэвтэр дээр нь бичиж өгчхөөд явдаг ... Ой болж өнгөрсний дараа нь тооллого хийгээд дутсаныг нь мэдсэн ....” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манайх ********* сумын төвд “**************” хоршооны дэлгүүр ажиллуулдаг юм. Тухайн дэлгүүрт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Б.П-г худалдагчаар ажиллуулахаар тохиролцоод бараа материалаа тоолж хүлээлцсэн юм. Бараа материал тоолцоход Э, П нар хамт тоолцож байгаад сүүлд П-н ээж Б ирээд бид дөрөв хамт тоолж хүлээлцэж авсан. Тэгээд П-д дэлгүүрийнхээ түлхүүрийг хүлээлгэж өгөөд аймаг явсан. Бараа материал зарахад мөнгийг нь манай нөхөр Э-н данс руу П-н данснаас ордог байсан. Бас дэлгүүрийн пос машинаар гүйлгээ хийгддэг байсан. Дэлгүүрийн бараа материалыг татахад аймгаас авч очоод П-д хүлээлгэж өгдөг байсан. Манай нөхөр Э-н данс руу эхлээд 04, 05 дугаар сард орлогын мөнгө ордог байсан. Тэгээд 06, 07 дугаар сараас мөнгө орохоо болиод байхаар нь П-с асуутал дэлгүүрт орлого орохгүй байна гэдэг байсан. Манай нөхөр Э бид хоёр 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дэлгүүрийн бараа материалд тооллого хийхэд 5,768,500 төгрөг дутсан. Тэгээд П 10 дугаар сарын 01-ний дотор 3,691,500 төгрөгийг нь өгнө. Үлдсэн 2,770,000 төгрөгийг 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгнө гээд П гарын үсгээ зурж өгсөн. Одоо болтол надаа мөнгө төгрөг өгөөгүй болно. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрт байсан бараанд тооллого хийж хүлээлгэж өгөхөд нийт 13,334,200 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Манай нөхөр бид хоёр нийт 10 удаа бараа аваачиж хүлээлгэн өгсөн. Миний бараа материал бичдэг дэвтэр дээр эхний 7 удаагийн бараа хүлээлгэж өгсөн байна.
1. 2024.03.28-ны өдөр 1,966,200 төгрөгийн бараа аваачиж тоолж өгсөн.
2. 2024.04.26-ны өдөр 5,846,300 төгрөгийн бараа аваачиж тоолж өгсөн.
3. 2024.05.11-ний өдөр 1,723,600 төгрөгийн бараа аваачиж тоолж өгсөн.
4. 2024.05.21-ний өдөр 2,766,800 төгрөгийн бараа аваачиж тоолж өгсөн.
5. 2024.05.31-ний өдөр 6,636,500 төгрөгийн бараа тоолж өгсөн.
6. 2024.06.12-ны өдөр 4,062,100 төгрөгийн бараа тоолж өгсөн.
7. 2024.06.22-ны өдөр 1,301,500 төгрөгийн бараа тоолж өгсөн.
8. 2024.06.27-ны өдөр 13,827,200 төгрөгийн бараа тоолж өгсөн.
9. 2024.07.14-ний өдөр 5,777,700 төгрөгийн бараа тоолж өгсөн.
10. 2024.07.20-ны өдөр 635,400 төгрөгийн бараа тоолж өгсөн.
Нийт 10 удаагийн 57,877,500 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн байна. П-д дэлгүүрийн бараа хүлээлцэж өгч авдаг 2 дэвтэр байгаа мөн адил байгаа ... Би П-тэй 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тооцоо хийхэд манай нөхрийн данс руу мобайлаар орсон мөнгө нийт 4,635,300 төгрөг, Пос машины орлого 26,973,950 төгрөг, бэлэн мөнгө 6,906,000 төгрөг, ноолуур авч өгсөн 1,700,500 төгрөг, нөхөр 635,200 төгрөг зарлага гаргасан, Х 110,000 төгрөг, Барааны зарлага 3,948,000 төгрөг, хугацаа дууссан бараа 339,300 төгрөг, дэлгүүрт үлдсэн бараа 5,683,100 төгрөг, Ч 43,000 төгрөг, Д 234,000 төгрөг, хүнээс авах өр 2,691,500 төгрөг, дэлгүүрт үлдсэн мөнгө нь 195,000 төгрөг, зарлага 33,000 төгрөг, зайрмаг 48,000 төгрөгийн тооцоо хийхэд нийт 54,175,850 төгрөгийн тооцоо гарснаас 476,000 төгрөг нь миний авах өр болоод 53,699,850 төгрөг хоцорсон үүнээс дэлгүүрт нийт өгсөн барааны үнэ болох 57,877,500 төгрөгийг хасаж бодоход 4,177,650 төгрөгийн дутуу гарсан юм. Түүнээс П-д өгөх 2 сарын цалингийн 1,100,000 төгрөгийг хасахад 3,077,600 төгрөг дутуу гарсан юм. Ингээд П нь хүнээс авах өр буюу 2,691,500 төгрөгийн өрөө нэмээд нийт 5,769,100 төгрөгийн өртэй үлдсэн юм ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас/
4. Гэрч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б.П нь манай дэлгүүрт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм ... Миний Хаан банкны *********** тоот данс руу дэлгүүрийн пос машин болон орлогын мобайл гүйлгээ ордог. Тэгэхдээ худалдагч П-д миний данс руу мобайл орлогын мөнгө байнга оруулах биш өөрийнхөө дансанд хийлгэж байгаад нийлүүлээд хийх талаар манай эхнэр Г худалдагч П нар хоорондоо тэгж ярьж тохиролцсон байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би тооцоо тайлан хийх, хүлээлгэж өгөхөд би оролцдоггүй юм... Хаан банкны ********** тоот миний данс руу П нь 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр 500,000 төгрөг хийж байсан өөр өр хийгээгүй болно...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/
5.Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн шүүгдэгч Б.П-д бараа материалыг тоолж, тооцоо хийж өгсөн бичилт бүхий дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас/
6.Шүүгдэгч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тооцоо хийсэн дэвтрийн хуулбар./хавтаст хэргийн 22-32 дугаар хуудас/
7.Хохирогч Н.Г-с мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн дэлгүүр орлого ордог байсан гэх Ш.Э-н эзэмшлийн ХААН банк дахь ************** дугаартай дансны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга/хавтаст хэргийн 34-77 дугаар хуудас/
8.Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Ш.Э-н ************ дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд./хавтаст хэргийн 79-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж, хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Шүүгдэгч Б.П нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын төд үйл ажиллагаа явуулдаг “**************” хоршооны дэлгүүр худалдагчаар ажиллаж байхдаа орлого болох иргэдийн бараа худалдаж авсан мөнгө буюу өөрийн хариуцан хүлээн авсан орлогыг тухай бүрд нь өгөхгүй өөрийн дансаар шилжүүлэн авч, “**************” хоршооны дэлгүүрт нийт 5,185,800(таван сая нэг зуун наян таван мянга найман зуу) төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Харин тус хэрэг шинжээч С.Г-н гаргасан санхүүгийн шинжээчийн дүгнэлт нь “...иргэдийн мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийж гүйцэтгэлээ... *********** хувийн дансандаа авсан тул хувьдаа завшсан байж болзошгүй гэх хардлага төрлөө...2,691,500 ард иргэдийн зээлээр авсан бараа гэж тайлбарлаж байгаа боловч данс байхгүй тул нарийн тооцоо хийх боломжгүй...” зэргээр нотлох баримтад үндэслээгүй, тодорхой бус байх тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,000,000 төгрөг төлсөн талаарх шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Б.П нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр миний ********* тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн байсан. 2025 оны 06 дугаар сарын 23-ны үеэр 500,000 төгрөг миний данс руу хийсэн ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 229-230 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,769,100(таван сая долоон зуун жаран есөн мянга нэг зуу) төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 500,000(таван зуун мянга) төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “**************” хоршоонд 5,185,800(таван сая нэг зуун наян таван мянга найман зуу) төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөн хохирогч нь санхүүгийн шинжээчийн зардалд 500,000(таван зуун мянга) төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга/хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан 5,185,800(таван сая нэг зуун наян таван мянга найман зуу) төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн 2,000,000(хоёр сая) төгрөгийг хасаж, үлдсэн 3,185,800(гурван сая нэг зуун наян таван мянга найман зуу) төгрөг дээр хохирогчийн шинжээчийн зардалд төлсөн 500,000(таван зуун мянга) төгрөгийг нэмж, нийт 3,685,800(гурван сая зургаан зуун наян таван мянга найман зуу) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь хохиролд 2,000,000 төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Б-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг шүүгдэгч Б.П-д хүлээлгэсүгэй.
4.Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Б.П-д сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.П-с 3,685,800(гурван сая зургаан зуун наян таван мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч “**************” хоршоонд олгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь хохиролд 2,000,000 төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА