Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2022/00379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******од оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороо, байр, од оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

улсын дугаартай Toyota.Passo Sette M-500 маркийн автомашины мотор солиулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 22 өдөр хүлээн авч, 2022 оны 02 сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 8 сарын 1 өдөр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Уг шаардлагадаа эд хөрөнгийн доголдлыг арилгах гэж бичсэн. Нэхэмжлэгч Д.******* 2022 оны 02 сарын 08 өдөр .мн-ээс улсын дугаартай, Toyota passo sette маркийн автомашины зарыг хараад худалдаж авахаар тохиролцсон.

Талууд 2022 оны 2 сарын 09 өдөр ******* дүүрэг дэх автотээврийн төв дээр уулзаж, 1,000,000 төгрөгийг бэлнээр, 80,000 төгрөгийг дансаар торгуулийн мөнгө гэж өгсөн. 2 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Нийтдээ 9,080,000 төгрөгөөр уг машиныг авсан.

Үнийн дүн дээр талууд маргаагүй. 2 өдөр машиныг нь унаж үзэхэд мотор нь дуу орчихсон байсан. төв дээр очоод оношилгоонд ороход мотор савлагаатай, иж бүрнээр нь солих шаардлагатай, цаашид энэ тээврийн хэрэгслийг ийм мотортой ашиглах боломжгүй гэж хэлсэн.

2022 оны 2 сарын 12 өдөр Б.тай холбогдож, Налайх дүүрэгт байрлах гэрт нь ирэхэд гэртээ байгаагүй. Машины доголдлын талаар хэлэхэд Б. зөвшөөрөөгүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас Б. Д.*******эд эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учраас эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу моторыг солиулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2022 оны 2 сарын 8 өдөр .мн дээр машинаа зарах зар тавьсан. Д.******* зарын дагуу холбогдоод 2 сарын 8 өдөр Налайхад ирсэн. Ирээд миний машиныг Налайхаар унаж үзээд тос гоожоогүй, дуу шуу байхгүй, он залуу, эко сайхан тэрэг байна. Надад байгаа нь 9,000,000 төгрөг байна. 10,000,000 төгрөгөөсөө жоохон багасгаад өгчих гэхээр нь би за яахав нас чацуу улсууд юм байна. Маргааш өглөө ав гэж хэлсэн.

2022 оны 2 сарын 9 өдрийн өглөө над руу 4,5 удаа залгасан. Би машинтайгаа Д.*******ийн байгаа газарт нь очоод машинаа өөрийнх нь улсын дугаартай хамт шилжүүлж өгсөн. Д.******* миний машин болсон юм чинь би барья гээд Налайх руу бид 2 хамт ирээд, банкны АТМ-аас надад мөнгөө авч өгсөн. Д.******* тухайн үедээ мотор нь жижигхэн харагдаад байна гэхэд нь би 1500 мотортой, жижигхэн тэрэг шүү дээ. Чи хэрвээ эргэлзээд байвал оношилгоонд оръё гэж хэлэхэд Д.******* би авъя гэсэн машинаа л авна. Зүгээр зүгээр гэж хэлсэн. Би 1,000,000 төгрөг хассан юм чинь 150,000 төгрөгийн торгуулийг хуваачих уу гэсэн чинь Д.******* зөвшөөрсөн.

2022 оны 2 сарын 13 өдөр Д.******* над руу залгаад би машинаа 2 өдөр асаалгүй хашаандаа байлгасан. Тэгээд өнөөдөр өглөө асаахад зүгээр ассан. 2 дахиа асаахад сонин юм дугараад байна. гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу дугарсан юм болдоо. Би утасны цаанаас мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. 14 өдрийн өглөө над руу дахиж залгаад Би энэ машинаа зардаг юм билүү гэхээр нь би Чиний машин болсон юм чинь чи өөрөө мэдэхгүй юу? Надаас аваад 4,5 хоночихлоо гэж хэлсэн. 15 өдөр манай бага охин төрөх гээд би эх нялхас дээр байхад Д.******* над руу залгаад би танайд ирчихлээ гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр над руу залгаад 4,5 хүн орж ирээд мотор нь болохгүй байна гэхээр нь би би наад машиныг чинь мэдэхгүй, дугуйг нь ч сольж үзээгүй гэж хэлтэл намайг сүрдүүллээ. Миний зүрх салганаад, даралт ихэдчих шиг боллоо гэхээр нь би том охиноо дагуулаад гэртээ очтол манай нөхрийн даралт 200 хүрчихсэн байсан.

Тэгээд би Д.******* рүү залгаад чи бид 2 гудамжинд таараад наймаа хийсэн шүү дээ. Яагаад манай гэрт очоод хамааралгүй хүн рүү дайрсан юм бэ гэхэд Д.******* чи мотор төлж өг гэж хэлэхээр нь би чадахгүй, чи наад машинаа авч яваад, 2 хоног унаж үзээд, гуйгаад авсан биз дээ гэж хэлсэн.

Би шинжээчийн дүгнэлтийг зөв гэж үзэж байна. Би энэ хүнийг автомашины дулааны горим алдагдуулаад, 2 хоног асаагаагүй байж хүйтэн нөхцөлд, хүчилж асаасан гэж үзэж байна.

Энэ хүн надаас хөдлөх хөрөнгө аваад, замын хөдөлгөөнд оролцож байсан. Би машинаа Д.*******эд хүчээр өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас Д.*******, Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зарлагын баримт, зарлагын мэдүүлэг, ломбардны зээлийн гэрээ, дугаарын дуудлагын жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт, төлбөрийн баримт, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зарлагын баримтууд, зэргийг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 4-11, 29-37, 49-51, 57-58-р хуудас/,

 

4. Хариуцагч талаас эмнэлгийн магадалгааг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 22, 88-р хуудас/

 

5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр ийн ,ийг шинжээчээр томилох ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /хэргийн 41, 42-44-р хуудас

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч тал хариуцагч Б.аас худалдан авсан улсын дугаартай суудлын автомашины моторт учирсан доголдлыг арилгуулах /мотор солиулах/-ыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.    Хариуцагч тал худалдан авсан машинаа цаг агаарын хүйтэн нөхцөлд хүчилж асааснаас моторт гэмтэл учирсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

-Талууд улсын дугаартай суудлын автомашиныг худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.

 

-Гэрээний дагуу нэхэмжлэгч тал хариуцагч талд гэрээний үнэ 9080000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

-Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох дугаартай автомашин 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 04 сарын 23 өдөр импортлогдсон /МУ-д орж ирсэн/ байна. /хэргийн 7-8-р хуудас/

 

-Маргаан бүхий автомашины хөдөлгүүр нь хэвийн бус цохионы дуу чимээтэй болсон, уг элэгдэл гэмтэл нь урт хугацааны явцад, ашиглалтын нөхцлөөс хамаарч үүсэх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 43-45-р хуудас/

 

5.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.; 251 дугаар зүйлийн 251.1.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.; 251.2. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж тус тус хуульчилжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Талуудын тайлбараас хариуцагч Б. автомашин болон түүний улсын бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч Д.******* эд хөрөнгийн үнийг төлсөн байна.

 

Маргаан бүхий автомашины чанарын талаар талууд харилцан тохирч гэрээнд тусгасан баримт хэрэгт авагдаагүй байна.

улсын дугаартай автомашины хөдөлгүүрт хэвийн бус цохионы дуу чимээ үүссэн болох нь тогтоогдож байх боловч энэ гэмтэл нь ашиглалтын нөхцлөөс шалтгаалан үүсэх боломжтой байх тул хариуцагч тал анхнаасаа доголдол бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн автомашиныг асдаг явдаг, .... нилээн удаан нормалдаж байж асаасан... гэх тайлбар гаргасан тул маргаан бүхий автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.3., 116, 118, 1******* зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дугаар зүйлийн 251.2-д заасныг баримтлан хариуцагч ******* гийн /РД:/-аар улсын дугаартай Toyota.Passo Sette M-500 маркийн автомашины моторт учирсан доголдолыг арилгуулах /мотор солиулах/-ыг даалгах тухай ******* *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,230 /нэг зуун жаран мянга хоёр зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА