| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/00695/И |
| Дугаар | 101/ШШ2018/01245 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2018/01245
| 2018 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2018/01245 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:ГБ ХХК /Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-0, өөрийн байранд байрлах, РД:000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баянзүрх хотхон 0 дугаар байр 0тоот хаягт оршин суух үндсэн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0дугаар хороолол, 0 байр 0 тоот хаягт түр оршин суух, Д. У /РД:000/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.889.169,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Д овоггой У /РД:000/ нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Голомт банктай ЗГ/КР/11/104 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5%-ийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2%-ийн хүүгэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан.
Зээлдэгч нь ЗГ/KP/11/104 дугаартай Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байсан бөгөөд банкийг хохироож байна.
Картын зээлийг маш сайн судалсны үндсэн дээр хүмүүс авдаг, Д.У зээл төлөх талаар ямар ч санаачилга гаргаж байгаагүй, банкнаас дуудахаар ирдэггүй, зээл төлөхийг шаардаж олон удаа гэрт нь очиж, эхнэртэй нь уулзаж байсан боловч эргэн төлөлт хийгээгүй. Хүү төлөх эсэх, хүсэлт тайлбар байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, шаардлага гаргаж байгаагүй.
Хүүд нэхэмжилсэн 2.040.920.80 төгрөг бол зээлийн хугацааны буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцсон. Картаар бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 2 хувийн хүү, бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн бол 3.5 хувийн хүү тооцогдох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4, 3.5-д лимит хэтрүүлсэний болон заасан хугацаанд зарцуулалтаа төлөөгүй бол төлөөгүй дүнгээс хугацаа хэтрүүлсний торгууль тооцохоор заасан байгаа тул түүгээр тооцож торгууль нэхэмжилсэн.
Гэрээгээр лимит хэтрүүлсний торгууль 1 хувь, хугацаа хэтрүүлсний торгууль 2 хувийг зээлийн үлдэгдлээс, бэлэн гүйлгээний шимтгэл нь үндсэн мөнгөний 2 хувиар бодогддог.
Иймд Д.У-аас үндсэн зээлийн үлдэгдэл 4,425,718.33 төгрөг, үндсэн хүү 2,040,920.80 төгрөг, лимит хэтрүүлсний торгууль 997,729.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний торгууль 424,700.82 төгрөг, бэлэн гүйлгээний шимтгэл 100.00 төгрөг, бүгд 7,889,169.08 төгрөгийг шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг баримтлан шийдэхийг хүсч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ГБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
Талуудын хооронд 2014.09.11-ний өдөр байгуулагдсан гэрээний 2 дах хэсэгт ерөнхий нөхцөл гэж байх бөгөөд 1 жилийн хураамж 0 төгрөг, картын хугацаа нь 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь гэж байгаагаас үзэхэд энэ зээлийн гэрээний хүүг 2 хувь гэж ойлгож байна. Сарын 2 хувь гэж зохицуулсан зүйл байхгүй. Үүнээс үзэхэд банк сарын 2 хувиар хүү тооцож хүү нэхэмжилсэн нь ойлгомжгүй бөгөөд талууд 2014.09.11-ний өдөр байгуулсан гэрээнд картын хугацааг 24 сар гэж байгаагаас үзэхэд гэрээний хугацаа 2016.09.11-ний өдөр дуусгавар болсон байна.
Гэтэл хугацаа дууссанаас хойш хүү бодсон нь гэрээний аль заалтад хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна гэрээний 3.4-д зээлийн эрх хэтрүүлсний хүү 1 хувь гээд заасан байна. Гэтэл гэрээний 2 дээр зээлийн хэмжээг 5.000.000 төгрөг байна, гэтэл картнаас авч болох хэмжээнээс 475.000 төгрөг дутуу авчихаад байхад лимит хэтрүүлсний торгууль нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.
Түүнээс гадна бэлэн ба бэлэн бус гүйлгээг салгах боломжгүй, Д.У-ын картын гүйлгээг бүхэлд нь хуулбарлаад ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй хуульд заасныг зөрчиж банк гэрээнд торгууль төлөхөөр тохиролцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд ГБ ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 4,425,718.33 төгрөг, үндсэн хүү 2,040,920.80 төгрөг, лимит хэтрүүлсний торгууль 997,729.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний торгууль 424,700.82 төгрөг, бэлэн гүйлгээний шимтгэл 100.00 төгрөг, бүгд 7,889,169.08 төгрөг нэхэмжилсэн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4,425,718.33 төгрөгийг, гэрээний хугацааны 2 хувийн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,425,718.33 төгрөг, үндсэн хүү 2,040,920.80 төгрөг, лимит хэтрүүлсний торгууль 997,729.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний торгууль 424,700.82 төгрөг, бэлэн гүйлгээний шимтгэл 100.00 төгрөг, бүгд 7,889,169.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
ГБ ХХК, Д.У нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлдүүлэгч нь карт эзэмшигчид төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,
Зээлдэгч Д.У нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, сар бүрийн 1-нд зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалт, хүү, торгуулийг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх доод хэмжээгээр тухайн өдрөөс хойш 15 хоногт багтаан зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, зээлээ төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү болон торгууль төлөх зориулалттай ЗГ/КР/11/104 тоот Голомт банкны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл гэх гэрээ байгуулагдсан байна
/хх-ийн 6 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т:зээлийн эрхийн хэмжээ 5.000.000 төгрөг, картын хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3,5 хувь, эргэн төлөх доод хэмжээ 20 хувь, бэлэн мөнгөний зарлагын гүйлгээний шимтгэл тус банкны АТМ, салбараас 100 төгрөг, бусад банкны АТМ 100+500 төгрөг, өдөрт гарах бэлэн мөнгөний хязгаар АТМ дээр 4.000.000 төгрөг,
3.4-т: гэрээнд заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн дүнд эрх хэтрүүлсний хүү 1 хувь,
3.5-д: хугацаа хэтрүүлсний торгууль 2 хувь байхаар тус тус тохиролцжээ.
Хариуцагч Д.У нь дээрх зээлийн гэрээг байгуулсан талаарх үйл баримт болон зээлийн карт ашигласан, үндсэн зээлийн үлдэгдэл 4.425.718.33 төгрөг, үүнийг эргүүлэн төлөөгүй гэдэгтэй маргаагүй болно.
Тэрээр гэрээний хугацааны хүүг 2 хувиар тооцож төлөхийг зөвшөөрч, харин торгуулийн талаар маргаж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байхыг шаардана.
Хэдийгээр талууд гэрээний 3.4, 3.5-д торгууль төлөхөөр тохиролцсон байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй байх талаарх зохицуулалттай нийцэхгүй тул нэхэмжлэгч ГБ ХХК нь гэрээгээр тохиролцсон гэж торгууль шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Үүнээс гадна талууд зээлийн эрхийн хэмжээг 5.000.000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон байх ба уг хэмжээг эрхийг зээлдүүлэгч хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Талууд гэрээний 3.2-т :бэлэн мөнгө авсан бол гүйлгээ хийсэн өдрөөс төлөх өдөр хүртэл хугацаанд зарлагын гүйлгээний дүнд хүү тооцох-оор тохиролцсон байх боловч Д.У-ын гэх кредит картын хуулгаар түүний бэлэн болон бэлэн бус гүйлгээг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч Д.Уын гэрээний хугацааны хүүг 2 хувиар тооцож төлөхийг зөвшөөрсөн байх тул гэрээний хугацааны буюу 2014.09.11-ний өдрөөс 2016.09.11-ний өдөр хүртэлх хугацааны хүүд 177.028 төгрөг /4.425.718.33*2%*24 сар/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Д.У-аас үндсэн зээлийн үлдэгдэл 4.425.718.33 төгрөг, хүү 177.028 төгрөг, шимтгэл 100 төгрөг, нийт 4.602.847.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.286.322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д тус тус зааснаар хариуцагч Д.У-аас үндсэн зээлийн үлдэгдэл 4.425.718.33 төгрөг, хүү 177.028 төгрөг, шимтгэл 100 төгрөг, нийт 4.602.847.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.286.322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 88.595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.176.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д , , 뺺 㺺 14 㺺 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д , 7 14 뿿 㺺 .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ