| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0638/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/580 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/580
2025 07 07 2025/ШЦТ/580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Б.Энхбаяр,
шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2025.07.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******986 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мотор боодог ажил хийдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо *******-*******9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Боржгон овогт *******ын ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 23-наас 02 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.*******тэй "гэртээ харихгүй” гэсэн асуудлаар маргалдаж, улмаар түүний цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-7/,
- Хохирогч М.*******гийн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо *******-******* 36-2******* тоотод байхад манай найз Ариунжаргал над руу залгаад тог янзлаад өгөөч гэхээр нь би өөрийн нөхөр *******ы хамт найз Ариунжаргалын гэрт *******3 цагийн үед очиж тогийг нь янзалж өгч байхдаа Сэнгүр нэртэй 2.6 литрийн пиво 2 ширхэгийг Ариунжаргал, Ариунжаргалын нөхөр бид 4 хувааж уусан. Тэгээд би нөхөр *******тай маргалдахад нөхөр ******* хөлөөрөө миний цээж рүү ******* удаа өшиглөсөн.
Би ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-*******5, 47/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын *******2-ны өдрийн ЕГ0726/4*******82 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэл үгүй. 2025.02.24-ний ГССҮТөв: Цээжний КТГ: Цээжний томограммууд дээр зүүн талд 2-р хавирга суганы урд шугамаар зөрүүгүй хугаралтай. Бусад хавирга, эгэм, дал, сээрний нугалмуудад хугарал гэмтлийн өөрчлөлтгүй, уушгины паренхимд нэвчдэст болон голомтот өөрчлөлтгүй, баруун зүүн талын плеврийн хөндийд сул хий, шингэн тодорхойлогдохгүй. Зүрх голтын эрхтнүүдийн байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Эмч Г.. ДҮГНЭЛТ: М.*******гийн биед зүүн 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.*******-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-*******9/,
- Яллагдагч Г.*******ы “2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр *******-*******9 тоот гэртээ байхад манай эхнэр М.Пагамсүрэнгийн найз Ариунжаргал тог янзлаад өг гэж бид хоёрыг дуудсан. Тэгээд эхнэр бид хоёр Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо *******-******* 36-2******* тоотод Ариунжаргалын гэрт очиж тогийг нь янзалж өгчихөөд Ариунжаргал, түүний нөхөр Пагамсүрэн бид 4 Сэнгүр нэртэй 2,6 литрийн пиво хоёрыг уусан. Тэгээд Ариунжаргал нөхөртэйгөө хамт дахиад уух юманд явсан хойгуур Пагамсүрэн гэртээ харъя гээд уурлаад байхаар нь би эхнэр Пагамсүрэнгийн цээж рүү ******* удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /х.х-44/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.*******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо *******-******* 36-2******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.*******тэй маргалдаж цээж рүү нь ******* удаа өшиглөж М.*******гийн биед зүүн 2-р хавирганы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******ы шууд санаатайгаар хүний эрх эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.*******ы хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /х.х-52/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн *******3 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч Г.******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-22/ тогтоогдож байна
Шүүгдэгч Г.*******ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч Г.******* хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсоноор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулах тохиролцоог баталж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.*******0, 37.******* дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч Боржгон овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Боржгон овогт *******ын *******д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч М.******* нь “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Г.*******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ